Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Өчүүхэн гэмээр мөнгөн дүн л асар өндөр нэр хүндийг оргүй болтол унагах чадалтай

2018-8-10
0
ЖИРГЭХ

 

   УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн бичсэн ‘‘Азийн хүлэг улс” гээд их гоё ном байдаг юм. Сонгуульд нэр дэвшихийнхээ өмнөх жил бичсэн эл номыг уншихаар өнөөгийн улстөрчид ямар байх тухай, яагаад буруутаад байдаг талаар олон авууштай санааг тусгасан байдаг.

 

Энэ номын “Улстөрчдийг үнэлэхүй” гэдэг бүлэгт улстөрчдөд тавигддаг 15 орчим шалгуур буйгаас тавыг нь олон сайхан жишээгээр, цөөнгүй эх сурвалжаас, хамгийн гол нь Бодлогын судалгааны хүрээлэнгүүдийн судалгааг эш татаж тайлбарласан бий. Улстөрч хүн хүсэл шуналаа хязгаарлах тухай түүний эш татсан жишээнүүдийг энд дурдъя. Ер нь Харвардад номын дуу сонссон тэрбээр үргэлж ёс зүйн тухай ярьж, гаднын улстөрчдийн жишээг үлгэр болгон хэлдэг нэгэн билээ.

 

“БНСУ-ын хамгийн нэр хүндтэй Ерөнхийлөгчийн нэг Но Мү Хён авлигын хэрэгт нэр нь холбогдсоноос болж, уулан дээрээс үсрэн амиа хорлож байв. Энэ гэнэтийн эмгэнэлт явдал дэлхий нийтийг цочирдуулсан...”, “Японы ирээдүйн Ерөнхий сайд гэгддэг байсан Хөдөө аж ахуйн сайд Тошикацу Мацуока төрийн ордны оффисын түрээс болон 8,500 ам.долларын хандивыг олон нийтэд зарлаагүйн төлөө улс төрийн карьертаа цэг тавьсан. Түүгээр ч барахгүй сэтгэл санааны хямралд орж, амиа хорлохыг оролдов.

 

 

Улс төрийн соёл өндөртэй оронд ийм өчүүхэн гэмээр мөнгөн дүн л асар өндөр нэр хүндийг оргүй болтол нь унагаах чадалтай байдаг...”, “Дэлхийн хамгийн тохитой томоотой төрхтэй Ерөнхийлөгч гэгддэг Франсуа Олланд жүжигчин Жули Гэйт хэмээх бүсгүйтэй нэр холбогдсон түүх бий. Францын төрийн тэргүүн, энэ “сэргэлэн эр" мотоцикл хөлөглөн, хамгаалалтын дуулганы хар шилэн хаалтаар нүүрээ далдлан амрагийнхаа гэрт очдог байсан тухай хэвлэлээр шуугьж, томоохон сенсаацийн эзэн болж байж. Ингэснээр өөрт нь төдийгүй намд нь итгэсэн олон түмний дэмжлэгийг оны шилдэг онигоо болгон хувиргасан юм...”

 

"Бодлого тодорхойлох, мэтгэлцэхдээ хэнийг ч дагуулдаггүй Билл Клинтон дадлагын оюутан Моника Левинскитэй нэр холбогдож, уваагүй секс дуулианы эзнээр түүхэнд мөнхөрсөн. Үүнээс нь болоод “Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх” тухай АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим шүүн хэлэлцэж, маш том асуудал үүсгэж байсан...”' гэх мэт.

 

Энэ мэт олон жишээг эш татсан тэрбээр “Энэ бол хүсэл шуналаа хязгаарлаж чадаагүйн шалгуур үзүүлэлтэд хамаарна” хэмээн тодорхойлсон байдаг юм. Магадгүй энэ ном 2016 оны намар бичигдсэн байсан сан бол албаны машинаар зуслан руугаа яваад ёс зүйн хариуцлага хүлээн огцордог Японы сайдын жишээ тэргүүн эгнээнд эшлэгдэх байсан биз ээ.

 

Түүний номонд улстөрчдийн “нэлээдгүй хэсэг нь эсрэг хүйстнээ сонирхох хүслээ хазаарлаж чадалгүй нэгэн дурлалын паянгаас болж нэгэн насны ялгуулсан улс төрөө цэглэдэг” тухай бас онцолсон нь бий. Яг л түүний бичсэн шиг эсрэг хүйстнээ сонирхох хүслээ хазаарлаж чадаагүйгээсээ болоод түүний анд, нутаг нэгт Д.Гантулга УИХ-ын гишүүн гэсэн өндөр сэнтийгээс буугаад байгаа юм. Гишүүн асан Д.Гантулга бүтэн жил гүрийсний эцэст чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь магадгүй Л.Оюун-Эрдэнэ гишүүний эл номыг гэнэт олж уншсаных ч байх магадлалтай.

 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр сошиалд нэгэн мэдээлэл хүчтэй өрнөсөн нь МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарын гарын үсэгтэй “МИАТ-ийн таван ажилтан Берлинд болох хуралд оролцохоор бизнес ангиллаар нисэх тухай” албан бичиг байв. Берлин рүү үнэгүй нисэцгээсэн МИАТ-ийн таван ажилтны нэг нь гэтэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болж таарах нь тэр

 

. Гаднын улстөрчдийн жишээг эш татан, Монголын улстөрчдөд тийм байх ёстой гээд ёс зүйн хэм хэмжээ тогтоогоод байсан мөнөөх Л.Оюун-Эрдэнэ шүү дээ. Өөрөө хэрвээ мартчихаагүй бол номондоо дурдсан “Улс төрийн соёл өндөртэй оронд өчүүхэн гэмээр мөнгөн дүн л асар өндөр нэр хүндийг оргүй болтол унагах чадалтай” гэдгийн жишээ энэ бэлээхэн байгаа бус уу.

 

Яг энэ асуудал ид өрнөж байхад Л.Оюун-Эрдэнэ гишүүн үнэгүй нислэгийнхээ талаар үл дуугарсан атлаа “Орон даяар хийсэн судалгаагаар “Шударга ёсны хүсэмжлэл” 97 хувьд хүрчээ” хэмээн өөрийн твиттер хуудастаа бичсэн байдаг юм. Тийм ээ, олон хүн шударга ёсыг хүсэж байна. Тийм учраас УИХ-ын гишүүн өөрийн албан тушаалаа ашиглан ойр дотнын хүмүүсийнхээ хамтаар онгоцоор үнэгүй нисээд байх нь шударга уу гэж асуух эрхтэй байгаа.

 

МИАТ-ийн ажилтан гэсэн бичиг хийлгэж үнэгүй ниссэн нь албан тушаалын гэмт хэрэг гэж ч ойлгогдохоор байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүний бичдэг, ярьдаг улстөрчийн ёс зүй, шударга ёс энэ тохиолдолд хаана байсан хэрэг вэ. Бусдаас нэхдэг ёс зүй нь өөрт нь хэрхэн хамаардгийг харах нь цаг хугацааны л асуудал байх. Хамгийн гол нь өөрийн номлодгийн эсрэг үйлдэл гаргасан мэт үйлдэл нь гайхаш төрүүлж байгаа юм.

 

“Өнгөрсөн хугацаанд улс төрийн байр сууриа тууштай баримталж, үг үйлдэл нь зөрүүгүй үр дүн авчирсан түүчээ шувуу хэд байв” хэмээн Л.Оюун-Эрдэнэ гишүүн номондоо асуусан байдаг. Үг, үйлдэл зөрөхгүй тууштай байх чадвар улстөрчдөд тавигдах хамгийн гол шалгуур гэдгийг Бодлогын судалгааны хүрээлэнгийнхэн нэгэнт тодорхойлсон. Л.Оюун-Эрдэнэ гишүүний улстөрчийн үнэт зүйл нь үнэхээр л ёс зүй мөн юм бол МИАТ-ийн ажилтан хэмээн үнэгүй ниссэндээ уучлал эрээд хариуцлага хүлээх л болж таарах нь. 

 

Эс бөгөөс түүний ярьдаг шударга ёсны шалгуур нь ямар ч үнэ цэнэгүй юм. Зарим улстөрч хэтэрхий өндөр нэр хүндэд дурлаж, ямар ч үнээр хамаагүй түүхэнд үлдэхийг хүссэнээс эндэгдэлд хүрдэг гэдгийг эцэст нь сануулъя. Энэ мөн л эрхэм гишүүн Л.Оюун-Эрдэнийн “Азийн хүлэг улс” номоос авсан үг билээ.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • чимэддорж (66.181.189.33)
    Мие болон түүний команд сайн ажиллаж байна.Оюун-Эрдэнийг ямарч аргаар хамаагүй дарж авахаар хууль, сэтгүүл,телевизийн асар хүчтэй баг бүх байгууллагуудаар явж түүний холбогдолтой юугч хамаагүй давс хужрыг нь ахиухан нэмээд нийтэд худал үнэн нь үл мэдэгдэх баахан мэдээлэл цацаж эхэллээ Монгол улс аймшгийн кино болж хувирч жирийн иргэд олноороо ядууран сүйрч буй дүр зураг бүү гараасай.Бурхан өршөөг.Яасан хатуу төрийг хэн байгуулаад орхичих нь энэ вэ.Одоо Зоригийн хэргийн золиос болсон хүмүүс амиа хорлож гэж дуулдах вий гэж айж байна.АТГ,Прокурор,Шүүхэд байгаа хүмүүс арай дэндэж хэтэрч байгаа үйлдлүүдээ огт анзаарахгүй байна гэж үү.Дургүй нь хүрвэл барьж шоронд эрүүддэг ил хэлбэл төрийн нууц задруулсан дахиад ялтай.Энэ ард бид ч яах вэ
    2018 оны 08 сарын 12 | Хариулах
  • зочин (202.9.42.11)
    Шударгаар хийж, бүтээн байгуулж, олон түмэнд шудрагаа харуулж таниулсан хүнийг л шудрага гэнэ. "Шудрага хүн болж ярих бол зүгээр л улс төрийн жүжиг тоглон толгой эргүүлэн өөрөө нэр төр алдар гавьятай хүн болох гэж,хамгийн хялбар аргыг л сонгосон хүн. Яавч жудаг муутай залуу.
    2018 оны 08 сарын 11 | Хариулах
  • зочин (202.9.42.5)
    Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнөө гэж яасан үнэн үг вээ.Нээх сүртэй хүрэлсүхийн төрсөн дүү мэт сагсагнаад байдаг юм найз бандаашийнхаа араас огцороод яваач.ман намын бор халзан төлөг
    2018 оны 08 сарын 10 | Хариулах
  • зззз (103.26.194.247)
    энэ хүн ирээдүйн ерөнхийлөгчийн суудал руу гэтэж эхэллээ эхний сонгуульд женко ахдаа бууж өгөөд дараагийхад нь сонгогдоход болох нээ энэ бол намын гишүүн бус бүлэглэлийн гишүүн хүн бололтой
    2018 оны 08 сарын 10 | Хариулах
  • MAN gishuun (27.123.214.116)
    Shudarga uilsiin toloo uneneesee temtsegch bol ard tumneesee uuchlalt guigaad UIH-n gishuunees shuud tatgalzana.
    2018 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.123.130)
    tom um yarij bhad ta nar borgood yah be dee. sain zaluu
    2018 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.70.34.78)
    oyunerdene garvardad suraagui, zugeer damjaand sursan sh dee, hudlaa gevel angliar yariad uzeerei. nudnii bulai. ene gishuund chin es surthuun geh yum baihgui, ene nomyg ni ooroo bicheegui gesen, hunii hiisen yumnuudiig tsugluulaad huneer evluuluulsen gedeg yum bilee. turboroo ch tuloogui gesen. ene gishuund unen yum ochuuhen ch baihguish d. ogiudas hurmeer muuha zaluu. bas neg bohirdol
    2018 оны 08 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 51 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 59 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК