Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүхий л насаараа төмөр замд ажилласан шинэхэн дэд сайд Л.Халтар  бүхий л үйлдлээ зааварчлуулдаг байв уу?

2018-8-17
0
ЖИРГЭХ

 

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч нэгийгээ хөнөөсөн хэрэг, төмөр замд дараалан гарсан осол зэргээс шалтгаалан тус салбарын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг чөлөөлж байгаагаа Ерөнхий сайд зарласан. Хэдийгээр сайд, дэд сайд нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өмнө нь өгсөн ч Ухнаагийн Хүрэлсүх тэдэнд хариуцлага тооцон огцруулж байна гэж мэдээлэл хийсэн билээ. Явж буй сайд нарынхаа араас шороо хутгасан түүний энэ үгийн дараах Засгийн газрын томилгоонууд олны анхаарлыг татаж байлаа. Тэр хэвлэлийн хурал дээрээ Ерөнхий  сайд газрын дарга нарыг чөлөөллөө хэмээчихээд газрын дарга Мэргэнээр Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлнэ гэхээсээ л эхэлсэн олон салаа утгатай мэдээллийг үл тооё гэсэн ч уржигдрын Засгийн газрын хуралдааны дэд сайдын томилгоо анхаарал татаж байгаа юм. Төмөр замын салбарт болсон ослын дараах халаа сэлгээ хийгээд томилгоо нь үнэндээ нүдээ олсон уу? Төмөр замын салбарт 38 жил ажилласан, ачигчаас нь эхэлсэн гэж пиараа хийж буй шинэ дэд сайд Л.Халтар гэж үнэндээ хэн бэ?

 

Тэрбээр үнэхээр өөрийнх нь хэлж байгаачлан “бүхий л амьдралынхаа турш” төмөр замын салбарт ажиллаж байгаа нь үнэн. Бас ихэнхдээ удирдах албан тушаал хашиж байсан нь ч үнэн. Төмөр замын салбарт гарсан алдаа хийгээд ололт байдаг бол хуваалцах эрхтэй нь ч бас үнэн билээ. Харин сайн төмөр замчин уу, сайн намчин уу гэдэг нь л эргэлзээтэй. Түүний албан тушаал дэвших цаг хугацааны огтлолцол бүрийн ард УБТЗ-ын экс дарга, энэ салбарын экс сайд Р.Рааш болон МАН-ын томилгоонд сүүдрээс оролцдогоороо алдартай Т.Бадамжунай нар байдгаас тэр шүү дээ. Түүнийг салбараа мэддэг сайн төмөр замчин гэдэгт эргэлзэх үндэслэл бас бидэнд буй ганцхан бичгээс харагдана. Учир нь тэрбээр, дэд сайдад томилогдохоосоо өмнө “УБТЗ” ХНН-ийн Тээвэр хариуцсан орлогч байв. Харин бидэнд өнгөрсөн хавар үүссэн ачаа тээврийн бөөгнөрлийг хэрхэн зохицуулах тухай зааварчилгаа байна. Төмөр замын тээвэр зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай хэмээн гаргасан салбарын сайдын энэ тушаалыг уншсан хэнд ч УБТЗ-ын тээвэр эрхэлсэн орлогч нь сайн төмөр замчин, сайн удирдагч, сайн зохион байгуулагч биш байжээ гэдэг нь харагдана. Уншигчдад илүү тодорхой болгохын тулд тушаалыг танилцуулъя. Тушаалд:

 

  1. Төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээ өсөн нэмэгдэж байгатай холбогдуулан үүсээд буй ачааны хуримтлалыг бууруулах, БНХАУ-ын төмөр замын хилийн өртөөний галт тэрэг хүлээн авах, боловсруулах хүчин чадлыг бүрэн ашиглаж галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгт үүрэг болгосугай. Үүнд:
    1. Хятадын төмөр замд хоногт хүлээлгэн өгөх галт тэргийг ачааны төрлөөр нь дараах байдлаар бүлэглэх

 

Чингэлэг               3 галт тэрэг

Төмрийн хүдэр    4 галт тэрэг

Мод                      1 галт тэрэг

Зэс, жонш, цайр зэрэг     1 галт тэрэг

Целлюлоз, рапс зэрэг     1 галт тэрэг

Нүүрс                                1-2 галт тэрэг

 

Чингэлгийн галт тэргийг хуанлийн долоо хоногийн сондгой өдрүүдэд, дамжин өнгөрөх чингэлгийг хоёр галт тэрэг, экспортын чингэлгийн нэг галт тэрэг тэгш өдрүүдэд дамжин өнгөрүүлэх чингэлгийн нэг галт тэрэг, экспортын чингэлгийн хоёр галт тэрэг тус тус хүлээлгэн өгөх

    1. Дээрх галт тэрэгнүүдийг зөвхөн заасан нэр төрлийн ачаагаар найруулж бүлэглэн хүлээлгэж өгөх, тогтоосон тооноос илүү галт тэрэг хүлээлгэн өгөх боломжтой тохиолдолд Хятадын төмөр замын саналаар ачааны төрлийг тогтоох
    2. Дамжин өнгөрөх замналын галт тэрэгнээс зам зуурын өртөөдөд вагон салгахыг хатуу хориглох, бүрэн бүрэлдэхүүнээр нь хөрш төмөр замуудад хүлээлгэн өгөх, ингэхдээ хүлээн авах замын ашигтай уртаас шалтгаалан бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээлгэн өгөх боломжгүй тохиолдолд дараагийн адил төрлийн ачаатай галт тэрлийг хүлээлгэн өгөх
    3. Дахин ажиллагаагүй экспортын гал тэрэгт жингийн хугарлаас бусад тохиолдолд зам зуурын өртөөдөд сэлгээний ажил хийхгүй байх, жингийн хугаралгүй үед бүрэлдэхүүнээс вагон салгаж өөр төрлийн ачаатай вагон холбохыг хатуу хориглох, Жингийн хугарлын улмаас бүрэлдэхүүнээс салж үлдсэн вагонуудыг нэг төрлийн ачаагаар дахин галт тэрэг болгон найруулж явуулах
    4. БНХАУ-ын Эрээн боомтын гааль хорио цээрийн байгууллагын ажлын цагийн улмаас чингэлэг, мод, целлюлоз зэрэг гаалийн бүрдүүлэлт, хорио цээрийн хяналт нь вагоноос буулгахгүй хийгддэг ачаатай галт тэргийг өдрийн цагаар шууд буулгах боломжтой, гаалийн бурдуулэлт, буулгалтын дараа хийгддэг төмрийн хүдэр, нүүрс зэрэг нурмаг ачаатай галт тэргийг шөнийн цагаар хүлээлгэн өгч байх арга хэмжээ авах
    5. Ачааны хуримтлалын улмаас удаан хугацаанд зогсож буй вагонуудыг тээвэрт хүлээн авсан хугацааны дараалллаар нь Хятадын төмөр замд хүлээлгэн өгөх
  1. Цаашид тээвэр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, вагон хангалтыг ил тод явуулах, хүний хүчин зүйлийг багасгах зорилгоор вагон хангалт, захиалгын үйлчилгээний автомат систем тоон гарын үсэг, цаасгүй бүрдүүлэлт зэрэг технолги нэвтрүүлэх санал боловсруулж 30 хоногийн дотор танилцуулахыг УБТЗ ХНН-т үүрэг болгосугай…” гэсэн байдаг юм. Бүүр тодруулбал, салбарын яам транзит тээврийн хөнгөлөлт зэргийг тохиролцсон сайн мэдээ дуулгасан тэр үед ачаа тээврийн эргэлт нэмэгдсэн ч харамсалтай нь УБТЗ хийгээд тээвэр хариуцсан орлогч нь зохицуулалт хийгээгүйгээс бөөн бөөгнөрөл үүсч байсан энэ хавар ийм л юм болж. Ямар өдөр хэдэн вагон, ямар ачаа гаргахыг салбарын яам нэг бүрчлэн зааварласны дагуу бөөгнөрөлөөс гарч байжээ, нэг ёсондоо. Үнэхээр л УБТЗ-ын Тээвэр эрхэлсэн орлогч Л.Халтар сайн төмөр замчин, сайн удирдагч нь үнэн байсан бол ийм зааварчилгаа аваад сууж байх уу? Ачаа тээврийн эргэлт нэмэгдсэн ашигтай цаг хугацааг бөөгнөрөл үүсгэн бөөн асуудал дунд алдах уу? Үгүй байх гэж бодож байна. Бүхий л насаараа төмөр замын салбарт ажилласан гэдэг нь сайн төмөр замчин гэсэн тодорхойлолт биш ажээ.

 

 

С.Нацагтовуу

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (66.181.190.18)
    Тэгэхээр мэргэжлийн биш
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • зочин (202.131.230.238)
    ажил хэргийн шугамаар энэ Халтар гэж хүнтэй 2 удаа улзсан. Хувийн зохион байгуулалттай, ажлаа маш сайн мэддэг, төлөв, даруу хүн байна лээ. Дээр нь хамт яваа албаны хүмүүс нь түүнийг их хүндэлдэг болох нь ажиглагдсан. Энэ хүний ажлыг тайван хийлгээ Төмөр замын дарга нар аа
    2018 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (64.119.17.176)
    энэ сайдын албан бичгийг хуулж аваад тавьж байгаа хүн маш том албан тушаалтан бна тухайн үед энэ салбарт ажиллаж байхдаа үгээ хэлэхгүй цүнх бариад явж байж дээ хөөрхий үхэх нээ Халтар даргыг сайд боллоо гээд ямар ч атаархуу хүн вэ
    2018 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.57.93.23)
    TURSHLAGGUI HUN HAINGA BAIH N OILGOMJTOI
    2018 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.57.93.23)
    ERONHII SAID HARIUTSLAGIIG TZ-IIN OSLOOS EHLUULSEN GEVEL OROOSGOL BOLNO HUNII AMI ALTNAAS UNETEI GEED HALTARIIG TOMILSON GEJ BODYO SAIN TAL N GEVEL HALTAR METIIN TURSHLAGGUI NOHDIIG ZAILUULAH N ZUV TZ SHUUDAN TEEVERTEI IJIL CHARCHMAAR AJILDAG
    2018 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin (122.201.21.119)
    энэ гомо мөнхөө гээд бичээд байгаа хүн чинь нөгөө төмөр замын алдартай маниак мөн биз дээ байрныхаа өсвөр насны хөвгүүнийг оролддог гээд байдаг хөгшин гар байдаг юм байналээ шдэ
    2018 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.72.245.209)
    ХАЛТАР ДАРГЫГ УБТЗ ийн АЖИЛЧДЫН 99 ХУВЬ НЬ ДЭМЖИЖ БАЙНА ,ЭНЭ НҮДЭЭ ОЛСОН ТОМИЛГОО БОЛСОН НЭГ УДАА Ч БОЛОВ ЗӨВ ТОМИЛГОО ХИЙЖЭЭ МАН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
    2018 оны 08 сарын 18 | Хариулах
  • Xog (202.72.245.70)
    HALTAR BOL. ..HOG
    2018 оны 08 сарын 18 | Хариулах
  • zochin (64.119.18.34)
    Naad hunee zugeer taivan ajilii ni hiilgeed l uz,ooriinhoo chadal uhaanaaraa odii zeregtei yavaa hun gej boddog,hor nairuulaad hov hutgaad l yavah hun bish ,zovd zoolon ,buruud hatuu hun dee ,zov hunee tomilson bn Eronhii said Hurelsukh.
    2018 оны 08 сарын 18 | Хариулах
  • Нүдээ олсон томилгоо (66.181.177.166)
    Халтар дарга маш ноён нуруутай салбарынхаа төлөө байнга санаа зовж ажилладаг, мэргэжлийн бөгөөд эрдэмтэн хүн, маш зөв томилгоо болсонд баяртай байна.
    2018 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (27.123.214.122)
    Шилэн Цогоо оороо хийж чадаагуй тул шинэ дэд сайд ыг гутгэх ажиллагаагаа эхлуулж дээ
    2018 оны 08 сарын 18 | Хариулах
  • Zochin (202.21.106.138)
    Zavaan badamjunai.dandaa l ard n
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.72.245.209)
    ЗҮГЭЭР Л АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ ТА НАР ШИГ ХҮН БИШ ЭЭ, ХАРИН ЗАРИМ НЭГ ШУДАРГА БУС ХҮМҮҮС АЙЖ БАЙГАА БАЙХ АА
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.106.145)
    Үгнээс гардаггүй ийм толгойгүй хүмүүсийг дэвшүүлэх нь томилж байгаа хүмүүстээ ашигтай
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.22.105)
    Төмөр замаа сайн мэддэг мэргэжлийн энэ хүнийг томилсон нь нүдээ олсон зөв томилгоо гэж бодож байна Дэмжиж байна
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
  • зочин (203.91.112.90)
    Үнэндээ яам нь бодлого гаргаж, сайжруулж, хэрэгжилт, биелэлтийг л хангуулж байх ёстой. Тэртээ тэргүй УИХ-аас төмөр замын талаар баримтлах бодлого гээч юмыг гаргаа биз дээ. Одоо түүнийгээ хэрэгжүүл, биелүүл бас сайжруул, нягтал болохгүй юм байвал УИХ-д санал оруул шийдүүл яаманд юугаа хийж дэд сайд мэт орон тоо илүү дарга байлгаад байгаа юм бэ гүйцээ
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.22.122)
    Энэ хүн чинь ажлаа дөнгөж авч байна. Ядаж 1 жил ажлыг нь хийлгэх хэрэгтэй биз дээ? Дараа нь шүүмжилж болно шүү дээ. Энэ чинь салбартаа насаараа зүтгэж яваа л хүн байна. Цаг хугацаа ялгаад салгаад өгнө шүү дээ. Гайгүй.
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
  • ган (183.81.171.2)
    Ажил аваагүй байхад нь улыг нь шагайж эхлэв. Ийм сэтгэл үзлийг улс төрийн хүчин, намууд бий болгосон. Харицлагатай ажил албанд хэний ч танихгүй, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй хүнийг нэг л өдөр тавьж орхино. Ийм байдлаар явсан нь төрийн үйл ажиллагаа доголдож, хариуцлага сахилга алдагдсан нь саяхан болсон олон үйл явдлууд нотлон харуулж байна. Нутаг ус, жалга довны үзлээ гээхгүй бол цаашид ч энэ байдлал зогсохгүй.
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.108.231)
    Хэийг ч бай ажлыг нь хийлгэж бас хамтран ажиллах талаасаа санал санаачлагатай байвал сайн юмсан.Манайхан бүх юмыг,хүнийг байнга муучлах талаа тэргүүнд тавьдаг атгаг бодол атаа жөтөөнөөс салмаар байна.Түрүү хүнийг ч энэ хүнийг ч танихгүй.Төгс хүн байдаггүйн адил дутагдалгүй хүн хаана ч байхгүй.Ажил хийхэд, алдаа гарна.
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.182.106)
    ERONHII SAIDIIN MEDEGDLIIG SAIN UNSNIJ UZBEL " HOLBOGDOH GAZRIIN DARGA NARIIG " GEJ BNA SNUU DEE, TEGEHEER ARHI UUGAAGUI, HEREG TUBEGT OROOGUI MOROOROO AJLAA HIIJ BAISAN DARGA NAR UUND HAMAARAHGUI BAIH L DAA
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
  • sanaa (66.181.182.106)
    uamar ni ingeed ataarhaj uheh geed uanz buriin um bicnuuleed baidag bnaa, odoo eldeb uanzaar goocnlolgui uadahdaa 1 jil ajilluulaad daraa ni tegeed snuumjleh heregtei baih daa
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (115.140.46.100)
    Yamar ch baisan bolovsorolgui hunees l deer baih nomiig ni uzej nogootoi shuliig ni uusan hun
    2018 оны 08 сарын 17 | Хариулах
    • Тийм шуу эн зааварчилгааг тааиад бгаа хун хэн бэ. Энэ чинь томор замд л огсон бна шуу д. Замын ажлыг нь жигжиднямаа хариуцаж зохион байнуулах естой биз дээ.
      2018 оны 08 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 51 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 59 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК