УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад шаардлага хүргүүлжээ. Тодруулбал, 60 тэрбумын хэрэгт холбогдсондоо уучлал гуйх, эвлүүлэг гэх үндэслэлээр хаагдсанд дахин шалгуулах хүсэлт гаргах, ээлжит бус чуулган зарлаж 60 тэрбум болон бусад шийдэгдээгүй авлигын хэргүүдийг сонсох, авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай хариуцлага тооцох зэрэг шаардлагыг тавьжээ. Шаардлагын хариун энэ сарын 20-ны дотор ирүүлэх ёстой байсан.
Харин УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр 18 цагийн үед шаардлагын хариуг өгчээ. Үүнд, 60 тэрбумын гэх хэрэгтэй холбогдуулж МАН болон миний нэр хүндэд холбогдон олон түмэнд буруу ташаа ойлголт үүсч байгаад харамсаж, Хяналтын ерөнхий хороонд тогтоол гаргаж явуулсан байна.
Мөн Нийслэлийн прокурорын газарт хэргийн бүртгэл хаасныг хүчингүй болгосон тогтоол гаргажээ. Түүнчлэн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар МАН-ын гишүүн М.Энхболд болон бусад холбогдох хүмүүст МАН-ын удирдах зөвлөлөөр оруулан хариуцлага тооцохоор болсон тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.
УИХ-ын дарга энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хороог хуралдуулж, ээлжит бус чуулган хуралдуулах тухай чиглэл өгсөн байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)