Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан: Ард нийтийн санал асуулгаар системийг шинэчлэхийг уриаллаа

2018-8-21
0
ЖИРГЭХ

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан системийн шинэчлэлийг эхлүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулна гэдгээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Тэрбээр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

 

Миний бие Улсын Их Хуралд хоёр дахь удаагаа сонгогдоод, зургаа дахь жилдээ сууж байна. Энэ ордонд юу болдгийг, юу болдоггүйг хангалттай харлаа. УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө Иргэний хөдөлгөөний шугамаар олон жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Авлигын эсрэг жагсаал хийж байлаа. Газрын хэвлий доорхи баялгийг үр шимийг монголын ард түмэнд хувьцаа ногдуулах замаар хүртээх тэмцлийг эхлүүлж байсан. Дөрвөн жилийн өмнө Офшорын эсрэг хуулийг анх санаачлан УИХ-д оруулж байсан. Энэ бүхэнд Батзанданд итгэж, хамтдаа тэмцэж ирсэн олон мянган монголчуудын хүсэл зоригийг хамгаалахын тулд би Их Хуралд орж ирсэн.

 

 Өнөөдөр бид ямар нийгэмд амьдарч байна вэ?

Өнөөдөр Монгол Улсын өр 25 тэрбум ам.долларт хүрлээ. Хоёрхон жилийн дотор өрийн хэмжээ хоёр тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Ажилгүйдэл 30 хувьд хүрлээ. Хоёр өрх тутмын нэг нь ядуу амьдарч байгааг Дэлхийн банкны судалгаа харуулж байна. Банкны хүү 25-30 хувьтай байгаа. Ийм өндөр хүүтэй зээл аваад бизнес хийхэд маш хэцүү байна гэдгийг бизнес эрхлэгчид байнга хэлдэг. Банкны салбарын нийт ашиг жилдээ 350 тэрбум төгрөгт хүрч байна. Эрдэнэт үйлдвэрийн жилийн ашиг 250 тэрбум төгрөг байдаг. Монголчуудыг тэжээлцдэг энэ том үйлдвэрээс илүү их хэмжээний орлогыг банкны эзэн гэх хэдхэн гэр бүл олж байна.

 

60 тэрбумын асуудлыг шийдэж чадсангүй. Уучлал гуйгаад өнгөрөх юм шиг байна. 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэсэн дүгнэлт гаргасан прокурор ажлаасаа халагдаад дуусах байх. 60 тэрбумд орооцолдсон нөхөд одоо гадаадад зугаалцгааж байна.

 

 

Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлыг шийдэж чадахгүй байна, шударга ёсны хайчийг хөдөлгөх гэхээр хоёр талаас нь хавччихаад болохгүй байна, олигарх бүлэглэлүүд ЗГ, УИХ-ыг атгандаа оруулчихаад байна гэдгийг ХЗДХ-ийн сайд нь мэдэгдлээ. Эрдэнэтийн хэрэг, С.Зориг агсны амь наёыг хөнөөсөн хэрэг гэхчлэн улс орны эрх ашигтай холбоотой томоохон хэргүүд хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.

 

Албан тушаалын хэргүүд прокурор, шүүх дээр очоод гацдаг болсон. Асар их хөрөнгөжсөн прокурор, шүүгчдийн асуудлыг ярьсан УИХ-ын гишүүдийг шүүх, прокурорынхон айлган дарамталдаг болсон.

 

Би энэ талаар иргэдтэйгээ ярилцахыг хүсч байна. Монгол Улс сүүлийн хорин жилийн хугацаанд хоёр жил тутамд нэг Засгийн газар солилоо. Засаг солих амархан. Гэхдээ Засгийн газрыг солиод юу ч дээрдэхгүй байгааг бид харлаа. Олон сонгууль хийж үзлээ, олон удаа эрх барих улс төрийн хүчнийг сольж үзлээ. Олон ч баталлаа. Тухайлбал, 1992 онд Үндсэн хуулиа баталсан. 1996 онд ХЭҮК-ийг байгуулсан. 2004 онд Захиргааны шүүхийг байгуулж, 2014 онд Захигааны ерөнхий хуулийг баталсан. 2007 онд Авлигын эсрэг хууль баталж, АТГ-ыг байгуулсан. АТГ нь авлигатайгаа тэмцэж чадаж байна уу, чадахгүй байна гэж иргэдийн 90 хувь нь хэлж байна. Шүүх засаглал нь шударга ёсыг тогтоож чадаж байна уу, чадахгүй байна гэж иргэдийн 95 хувь нь хэлж байна. Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрхийг хамгаалж чадаж байна уу, чадахгүй байна гэж иргэдийн 80 хувь нь хэлж байна.

 

Засаглалын хямралаас гарахын тулд ард нийтийн санал асуулгыг явуулъя

 

Надад нэг САНАЛ байна. Монгол Улс Парламентын засаглалтай. Парламентын үндсэн үүрэг бол монголын ард түмний язгуур эрх ашгийг хуулиар хамгаалах. Гэтэл 60 тэрбумаар бүрдсэн 65-ын олонхтой парламентад иргэд хэдийнэ итгэл алдарсан. Энэ засаглалын хямралаасаа яаж гарах вэ гэдэг асуулт бидний өмнө тулгарч байна. Би иргэддээ тодорхой санал тавихаар энэхүү мэдээллийг хийж байна.

 

Бид системийн хямралаас гарахын тулд АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА хийхээс өөр арга байхгүй. Шинэ Үндсэн хууль батлах уу гэдгийг нийт ард түмнээсээ асууя. 1996 онд батлагдсан Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнд Ард нийтийн санал асуулга явуулах эрх олгосон. Энэ санал асуулгаар гуравхан асуулт тавья.

1. Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, Шинэ үндсэн хууль батлах уу гэдгийг асууя.

2. Хэрэв ард түмэн маань Үндсэн хуулиа шинэчлэн баталъя гэж саналаа өгвөл дараа нь “Монгол Улс засаглалын ямар хэлбэрийг сонгох ёстой вэ” гэдэг асуулгад хариулт авах ёстой. Монголчуудад тохирох засаглалын гурван үндсэн хэлбэр байна. Сонгодог парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал, Канцелларын буюу хүчирхэг Ерөнхий сайдын гэсэн гурван хэлбэр бий. Ард түмэн энэ гурван засаглалын аль нэгийг дэмжиж таарна.

3. Ард нийтээрээ засаглалын хэлбэрээ сонгосны дараа УИХ-ыг татан буулгаж, сум бүр, баг бүрээс төлөөлөгч оролцсон Ардын их хурлыг байгуулах замаар шинэ Үндсэн хуулиа баталъя, системийн өөрчлөлтөө хуулийн хүрээнд тайван замаар хийе гэж уриалж байна.

 

Би эрх мэдэл бүхий дарга нараас эхлээд иргэд олон түмэнтэйгээ өдөр бүр уулзаж байна. Иргэдийн хувьд энэ системийг зайлшгүй өөрчлөх ёстой гэдэг дээр саналаа хэлж байна. Харин улстөрчид хоорондоо маргалдаж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ хийх ёстой гэж эрх баригчид үзэж байна. Миний хувьд дотроо хоёр хуваагдсан 65-ын бүлэг, олигархийн эрх ашгийг хамгаалдаг энэ УИХ системийн өөрчлөлтийг хийх боломжгүй. Харин ард нийтээсээ асууж системийн өөрчлөлтийг шийдэх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа юм.

 

Таны санал хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах байх даа гэж иргэд маань асууж байна. Үнээн, системийн өөрчлөлтийг эсэргүүцдэг хүмүүс Батзанданг доромжлоод эхэлсэн. Ямар ч өөрчлөлт, шинэчлэлт эхэндээ эсэргүүцэлтэй тулгардаг. Өнөөгийн систем нийгмийн цөөнхөд, ялангуяа банкны эзэд болон газрын хэвлийн баялгийг гадныхантай хамтран ашиглаж буй цөөн хүмүүст ихээхэн ашигтай байгаа. Гэхдээ энэ систем жирийн монгол иргэнд ашиггүй. Өдрөөс өдөрт монголчууд ядуурч байна. Энэ зэлтрийн гацаанаас монголчууд нам, нутаг ус үл харгалзаж, нэгдэх цаг болсоон. Монголчуудыг хагалж бутаргадаг буруу соёлоос татгалзаж, улс төрийн шинэ соёл руу орох цаг болсон гэж би үзэж байна. Монголчууд хамтдаа эдийн засгийн болон улстөрийн шинэ системийг хамтдаа бүтээж чадна гэдэгт би итгэж байна. Энэ долоо хоногийн баасан гарагт “Цаг боллоо-Системийн өөрчлөлт” хэлэлцүүлгийг зохион байгуулна, та бүхэн идэвхтэй оролцоорой.

 

С.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Sos (139.5.219.177)
    Buren demjij baina uunees oor garts alga daa
    2018 оны 08 сарын 24 | Хариулах
  • зочин (202.180.218.40)
    100% дэмжиж байна.
    2018 оны 08 сарын 22 | Хариулах
  • ХҮРЭЛСҮХЭД (202.70.33.242)
    БИД НАР Ч БАС ЧАМАЙГ ДҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМАН ДЭЭР ЯМАР ХҮМҮҮС АЖИЛД АВЧ ЯАЖ ХУЛГАЙЛЖ ИДЭЖ УУЖ БОЛОХГҮЙ БОЛ ИДЭЖ УУХАД НЬ СААД БОЛООД БАЙГАА ШУДАРГА НЭГНИЙГ ЯАЖ ХАВЧИЖ ХУТГАЛЖ АЛЖ БОЛДГИЙГ АХЫН ЧИНЬ ТАВЬСАН МАХБАЛААР ДАМЖУУЛЖ ХАРЛАААААААА ДАААААА ХУЦЧИН МИНЬ
    2018 оны 08 сарын 22 | Хариулах
  • Иргэг (202.9.42.6)
    Зөв өө дэмжинэ авилга гаарлаа хужаа нар ыг цөөлөх хэрэгтэй гэр бүлээрээ дэмжиж байнө
    2018 оны 08 сарын 22 | Хариулах
  • Zochin (66.181.161.51)
    Баяр хүргэе санал асуулгад оролцоход бэлэн байна маш зөв шүү Батлагдан гишүүнээ бид бодох сэрэх цаг болсоон
    2018 оны 08 сарын 21 | Хариулах
  • Zochin (66.181.186.70)
    Ж. Батзандан танд шударга үнэний дуу хоолой болж явдагт баяр хүргъе . МАН хүн АН хүн гэхгүйгээр улсад хохирол учруулсан Ерөнхийлөгч ч бай УИХ дарга ч бай Ерөнхий сайд ч бай шударгаар зарлаж хууль хяналтын байгууллагаар шалгуулж шударгаар шүүлгэхэд онцгой анхаарч ажиллаж чадна гэдэгт итгэж байна.
    2018 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.42.2)
    Маш сайн байна. Амжилт хүсье
    2018 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 51 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 59 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК