УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдахаар болжээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад 60 тэрбумаар нийтийн сонсгол хийх шаардлага хүргүүлээд байгаа. Нийтийн сонсгол хийхийн тулд хуулийн дагуу эхлээд УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлдэг. УИХ-ын дарга М.Энхболд ч энэ талаар мэдээлэл хийхдээ “Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн шийдвэл Нийтийн сонсгол хийхэд асуудалгүй” хэмээн ярьж байсан. Тэгэхээр Нийтийн сонсгол хийх эсэх нь энэ долоо хоногт болох Байнгын хорооны хуралдаанаас тодорхой болох нь ээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороог гишүүн Ш.Раднаасэд даргалж, гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Ганболд, Ж.Ганбаатар, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Энхболд, С.Эрдэнэ, Н.Учрал нар багтдаг билээ.
Б.Цэрэнлхам
Сэтгэгдэл (1)