Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нарын хийсэн хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө.
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа. Айлчлалын хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцжээ. Хоёр тал худалдаагаа нэмэгдүүлж 15 тэрбум долларт хүргэхээр зорьж ажиллахаар хэлэлцсэн байна.
Түүнчлэн Замын-Үүд-Эрээний бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцжээ. Хоёр талын харилцааг цаашид үндсэн дөрвөн чиглэлд хөгжүүлэхэд анхаарч ажиллана хэмээн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэллээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)