Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

60 тэрбумын ба Монголын улс төр

2018-8-27
0
ЖИРГЭХ

 

New media гэж нэрлэгдэх уламжлалт бус мэдээллийн хэрэгсэлүүд буй болсоноор улс төрийн менежмент, сонгуулийн кампанит ажил бүхэлдээ өөрчлөгдөж, сошл сүлжээний нөлөөгөөр мэдээллийн их урсгал сонгогчдыг живүүлэх дөхсөн цаг үед бид амьдарч бас “улс төршиж” байна. Мэргэжлийн судалгааны “Хөгжлийн эрэлд” ХХК-ны хийсэн судалгаагаар дундаж монгол хүн долоо хоногт 282 орчим улс төрийн мэдээллийг авдаг аж. Ийм их мэдээллийн довтолгоонд өртсөн жирийн иргэн мэдээллийг боловсруулах чадвар дутдаг. Аль нам нь зөв зүйл хийгээд байгаан, хэн гэдэг улс төрч нь үнэн яриад байгааг шүүж ойлгох чадвар дутаж мэдээлэлд “төөрсөн” иргэдэд  улс төрөөс залхах хандлага бий болдог төдийгүй эсрэгээрээ популист улс төрчдийг дэмжих нь нэмэгддэг.

 

Монголын улс төрийн менежмент дэлхийн жишгээс хоцрогдсон ч гэсэн цаг үеэ даган аажмаар өөрчлөгдөж байна. Ялангуяа насанд хүрсэн иргэдийнхээ тооноос давсан гар утас, интэрнэтээр дамжих сошл сүлжээний нөлөөгөөр. Манай улс төрчид олон нийтийн санал бодол, үнэлэмжийг мэдэхдээ сошл сүлжээний хэсэг болох  твиттэр, фэйсбүүкийн хандлагаас мэднэ гэсэн туйлшрал нэгэнт буй болсон. Лидерүүд маань сүхбаатарын талбай дээр 2000 хүн жагсахаас айхаа больж сошиал сүлжээнд 200 хүнд шүүмжлүүлэхээс үхтэлээ айдаг болсон цаг.  Айхаас ч аргагүй юм.

 

60 тэрбумын гэх алдарт хэрэг чухам сошлын нөлөөгөөр хүчтэй тархаж иргэдийн сонголтонд хоёр сонгууль дамнан нөлөөлсөн байдаг. 60 тэрбум үнэн худал, биелсэн биелээгүй, хууль зөрчсөн эсэхийг  би хэлж мэдэхгүй. Гагцхүү Монголын сонгуулийн кампанит ажлын стратеги Доржзодовоос өмнө Доржзодовоос хойш гэж хоёр хэсэгт ангилагдах хэмжээний өөрчлөлтийг энэ залуугийн хийсэн сошл  акц авчирсан гэдгийг зоригтой хүлээн зөвшөөрөх ёстой. Ингээд 60 тэрбумын гэх хэрэг Монголын улс төр дэх голлох хүчнүүдийн хоорондох тулаанын пр д хэрхэн ашиглагдаж байгааг товч сонирхое. Дахин хэлэхэд 60 тэрбумын хэргийн үнэн эсэхийг тогтоох чадамж надад байхгүй. Би жирийн иргэн. Гагцхүү улс төрийн менежментэд хэрхэн нөлөөлж байгааг мэргэжлийн үүднээс дүгнэж байна.

 

60 ТЭРБУМ БА АН-ЫН ДОВТОЛГОО

60 тэрбумын гэх хэрэг уруу довтлох АН-ын довтолгоо 2016 оны парламентийн сонгуулиар эхэлсэн боловч амжилт олоогүй. Шалтгаан нь  жалгын нэг буюу 76 жижиг тойрогт хуваагдсан сонгогчдын хувьд нийтлэг асуудал биш тухайн тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн асуудал илүү сонин байв. Харин уг сонгуулийн дараа МАН 65 суудал бүхий үнэмлэхүй олонхын суудал авч М.Энхболд их хурлын дарга, Ц.Сандуй нийслэлийн ИТХ-ын дарга болсон үеэс л энэ асуудал сонгогчддод “сонин” болж эхэлсэн. Жилийн дараа болсон ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийн багийнхан 60 тэрбумыг дахин сэвсэнээр жинхэнэ амжилтыг олсон юм. Одоо энэ сэдвийг 2020 оны сонгуульд ч АН-ынхан ярьсаар орох нь гарцаагүй.

 

60 ТЭРБУМ БА ЭРХ БАРИГЧИДЫН ХАГАРАЛ

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын парламентийн гишүүд тэхий дундуураа хоёр хуваагдав. Ялангуяа залуу гишүүдийн хувьд нэг нийтлэг айдас буй болсон нь “60 тэрбумын асуудлаас болж нам ялагдлаа. Ах нарын энэ асуудлаас болж 2020 онд ч бид гудамжинд  гарах нь” гэсэн хуйлрал. Ингээд 60 тэрбум  2020 оны сонгуулийг угтсан  Ардын намын парламентийн  32:32 бүлгийн дотоод зодооны “муна” болов.  МАН-д харагдаж байгаа дотоод хагарал бол нийт намын  гишүүдийн гэхээсээ парламент дахь намын бүлгийн гишүүдийнх нь хагарал юм. 60 тэрбумын гэх хэрэгтэй холбоотой хариуцлага тооцох гэхээр их хурал тарчих гээд байдаг. Тооцохгүй болчихоор 2020 оны сонгуульд нам нь ялагдах гээд байдаг ацан шалаанд орсон намын удирдлага нь өөх ч биш булчирхай ч биш юм бодож олж намын ёс зүйн хороогоороо нэг дүгнэлтэрхүү юм гаргаад явж байна. Уул нь эрх баригч намын хамгийн сайн стратеги бол хүнтэй нь биш асуудалтай нь зодолдох зангараг юм. У.Хүрэлсүх намын дарга боловч их хурлын гишүүн биш шалдан жанжин юм. Бүх шийдвэр их хурлын 65 гишүүн гэсэн тойрог дотор явж байгаа нөхцөлд хамгийн том даргынх нь зүрхэнд 60 тэрбумын асуудлаар “хутга шаах«  гэж оролдож буй технологийг хэрэглэж буй мэт. Гэхдээ гишүүдэд ямар лагаа харуулах гэж шидсэн хутга нь хэр үр дүнтэй гэдэг нь бас л эргэлзээтэй. Удахгүй арван сард засаг огцорчихсон байхад гайхах хэрэггүй л болов уу. У.Хүрэлсүх Ерөнхий сайд биш болвол намын даргаа мөн өгч л таарна. Уг нь өдийд эрх баригч намын дарга гарч ирж олон нийтэд байр сууриа илэрхийлчихсэн байх ёстой. Тэр  “улс төрийн намын санхүүжилтийн систем бүхэлдээ дампуурсан. Сүүлийн гучин жилд улс төрийн намтай холбоотой гарч байгаа санхүүгийн асуудал бүхэн намын санхүүжилттэй холбоотой. Тиймээс эрх баригч намын хувьд асуудлыг үндсээр нь шийдье. Улс төрийн намын санхүүжилтийн хуулийг энэ намрын чуулганд багтаан оруулж батлуулах шийдвэрийг намын бүлэгтээ өглөө” гэх ухаан зориг хүрсэн бол бас хариуцлагын сэлэм байсан бол. Гэвч тэр асуудалтай биш өрсөлдөгчтэйгээ залуучуудаа зодолдуулах жижиг зан гаргаж байна.

 

 60 ТЭРБУМ БА ПОПУЛИСТУУДЫН ХӨӨРӨГДӨЛТ

Монголын гуравдагч хүчнийхэн гэж популист улс төрчдийг л хэлнэ. Өөрсдийгөө гуравдагч хүчин гэж нэрлэх дуртай МАХН болон бусад намууд зарим нь цүнхний намууд бол зарим нь лидерийнхээ сүүдрээс гарч инстүүц болж чадаагүй лобби бүлэглэлүүд байх тохиолдол элбэг. Манай гуравдагчууд МАН, АН зэрэг бүх намууд, иргэний хөдөлгөөнөөс тодорч өөрийн хашаатай, өөрийн тамгатай, өөрийн дэмжигчидтэй болсон бие даасан тамгатай хутагтууд  юм. Эдгээр популистуудаас 60 тэрбумын асуудлыг ашиглаж хурдтай тодорч буй хутагт бол Л.Оюун-Эрдэнэ гишүүн юм. Чухам яагаад Л. Оюун Эрдэнэ гишүүнийг популист гээд байна гэхээр тэр намын санхүүжилтын асуудалтай нь биш нэг удаагийн кэйс болох хүнтэй нь зодолдоод байна. Сандуй, Ганбаатар нарыг нээлттэй сонсголд дуудах нь зөв боловч үүний дараа улс төрийн намууд санхүүжилтийн зөв системтэй болчихгүй. Дараа дараагийн 60 тэрбум, 90 тэрбумын асуудлууд сонгууль бүрийн дараа гарч ирсээр л байх болно. Магадгүй нэг өдөр залуу гишүүн маань МАН-ын дарга боллоо гэхэд өөрөө ийм намын санхүүжилтийн систем зурж суух  бохир орчин үргэлжилсээр л байна.

 

Үүнийг Л.Оюун Эрдэнэ маш сайн мэдэж байгаа. Гэхдээ яагаад асуудалтай нь зууралдахгүй байна вэ. Яагаад ардчилсан намын дарга С.Эрдэнийг өөрийн  гишүүний бланкан дээр гарын үсэг зуруулах гэж том даргаар лоббидуулсан бэ. Тийм хэмжээнд хүрсэн үү. Миний бодлоор тэр бол зүгээр л популизм хийж 2020 оны сонгуульдаа бэлдэж байгаа юм. Улс төрийн намынх нь нэр хүнд унасан байгаа тохиолдолд намын хуучин лидерүүдээ шүүмжлэх замаар олон нийтэд таалагдах уламжлалт технологи. Хангалттай ч нэр хүнд нь өсөж байгааг судалгаанууд харуулж буй. Парламентийн гишүүн мөртлөө парламентийн засаглалын эсрэг хүчтэй ерөнхийлөгчийн засаглалд шилжиж болохыг ард түмнээс асуух хэрэгтэй гээд зогсож буй нь бас л популизм.  Залуу гишүүн ерөнхийлөгчид тус болох гээд ус болж буй нь тэр юм.  Удахгүй үйл явдал өрнөдөгөөрөө өрнөнө. Харамсалтай нь улс төрийн намын энэ заваан систем өөрчлөгдөхгүй. Хувь популист улс төрчдийн нэр хүнд өсөөд дуусна гэдгээрээ энэ 60 тэрбумын асуудал бүр ч хортой юм манай нийгэмд.

 

О.Чулуунбилэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Suka (66.181.176.182)
    MI OVOGT ENHBOLDIN SARANGEREL SUKA 60 TERBUMIG 100 TERBUM BOLGOJ HUHDINHE JOLOCHIG GAZRIN DARGA BOLGOV OGTSRULI ARDUDA BOSTSGOE NOGO HURELSUH YU GEJ HELH GARLA AMIG N ASUY
    2018 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 43 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 51 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК