Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Австри Улсын Засгийн газрын долоон сая еврогийн хөнгөлттэй зээлд хамрагдаж, тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийж байна. Уг ажил өнөөдрийн байдлаар 80 хувь явж байгаа бөгөөд хийгдсэн агаарын ариун урсгал бүхий хагалгааны өрөө бэлэн болсон талаар эмнэлгийн зүгээс мэдээллээ.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2017 оны нэгдүгээр сараас эхлэн шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулаад хоёр дахь жилийнхээ нүүрээ үзэж байгаа хэдий ч энэ хугацаанд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний нэг дээрх төсөл байсан юм.