Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын Хэвлэлийн алба нь Ерөнхий сайдыгаа няцаалаа

2018-8-31
0
ЖИРГЭХ

 

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба өнөөдөр “МЭДЭГДЭЛ” гаргажээ. Уг мэдэгдлээр, “Зууны мэдээ” сонин Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай талаар цуврал нийтлэл бичсэнийг хуулийн заалт бичиж байгаад няцаасан байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү мэдэгдлээрээ Засгийн газрын Хэвлэлийн алба нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч давхар няцаалт өгсөн байна. Учир нь мэдэгдлийн төгсгөлд “...Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас чөлөөлөх асуудлыг огт хэлэлцээгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байх юм.

 

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг энэхүү Хэвлэлийн алба нь няцаалт өгөөд байгаа асуудлаар юу гэж ярьсныг эргэн санъя. 2018.08.12-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан нар зэрэгцэж сууж байгаад бас л мэдэгдэл хийсэн.

 

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Цаашдаа бид төрийн албаны шат шатанд сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх чиглэлээр ихээхэн анхааарал тавьж, хүчин чармайлт тавьж ажиллах ёстой гэдгийг бид дахин мэдэрлээ. Тийм учраас Зам, тээврийн хөгжлийн яамыг удирдаж байгаа удирдах түвшний сайд, төрийн нарийн бичгийн дарга, холбогдох газрын дарга нарыг өнөөдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ,  Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон энэ яамыг удирдаж байгаа газрын дарга нарыг ёс зүйн хариуцлага тооцож, ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь өнөөдөр чөлөөлж байна...”  гэж байжээ.

 

Тэгэхээр Засгийн газрын хуралдаанаар сайд чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн, бүр чөлөөлсөн болохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр, өөрийн амаар мэдээлжээ. Ерөнхий сайддаа итгэх үү, Хэвлэлийн албанд нь итгэх үү гэдгээ уншигч Та тунгаах биз ээ. Ямар боловч Засгийн газрын хуралдаанаар сайд чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн, хэлэлцэхээр барах уу чөлөөлсөн болохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын хуулийн асуудал хариуцсан ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан нар гэрчлээд сууж байсныг Та бид харсан билээ.

 

А.Болдбаатар 

 

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (66.181.181.104)
    Хөөрхий санаа нь хариуцлага алдсан нөхөдтэй хатуу гараар үзэх гээд байгаа юм л даа. Даан ч нөгөөдүүл нь өөдөөс нь салаавч өгөөд байх юм.
    2018 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.143.158)
    Ийм л эргэж буцсан зөнөг өвгөчүүлтэй ЗГ-т яаж итгэж болох юм бэ
    2018 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.31.136)
    Засгийн газрын хэвлэлийн алба сүржин мэдэгдлээ устгачихсан байна лээ шүү хахахахаха
    2018 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.94.245)
    HEVLELIIN ALBA BURHAN BISH MANAACH
    2018 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.42.130)
    Хүрэлсүх чөлөөллөө гэсэн. Бат -Эрдэнийг түтгэлзүүлээд ерөнхийлэгч УИХ-аар шийдүүлэх, бусадыг шууд чөлөөлөх байсан. Зарчмын жаахан алдаа байсан түүнийг нь АН улс төржүүлээд байна.Сүүлд нь Занданшатар зөв мэдээлэл өгсөн шүү дээ. УИХ Ерөнхийлэгч асуудлыг шуурхай шийдэх л үлдсэн
    2018 оны 09 сарын 01 | Хариулах
  • иргэн (202.179.27.136)
    Засгийн газрын Тэргүүнээс дээгүүр Эрх мэдэлтэй Хэвлэлийн Алба болж таарч байна уу МАН Засгийн газар ч дээ Хөлөөрөө толгой хийсэн Толгойгоороо хөл хийсэн бүүр Хөл толгой нь мэдэгдэхгүй ийм Засгийн газар чинь цаашдаа яаж ажлаа явуулна вэ
    2018 оны 09 сарын 01 | Хариулах
  • Zochin (66.181.180.209)
    Ystoi jinhene orig onigoo
    2018 оны 09 сарын 01 | Хариулах
  • 111 (122.201.21.213)
    Олон түмний онигоот шившиг.
    2018 оны 09 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.160.111)
    Хүрэлсүх яах вэ дээ, энэ зэрэгтэй ярьж байгаа нь их юм шдээ! Зайлуул, уул нь цэргийн бага даргын л зиндааны хүн шүү дээ!!!
    2018 оны 09 сарын 01 | Хариулах
    • Yu beee Xurandaa shdee, ,, BXSaid baisan Sodnompil ugch bv... za ter Zandanshatar xelj yarij bgaad itgeed xergui!!! Medrel ni oron garan xuneer ZGXEG tolgoiluulj bgaa nuxdtei yu yarixav dee
      2018 оны 09 сарын 01
  • Сүхээ (66.181.186.76)
    Tөрийн албанд хариуцлагатай хүн хэрэгтэй байна даав Жинхэнэ мэргэшсэн албан хаагчид алга байна
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (64.119.18.125)
    Холион бантангийн засгийн газар үтэр түргэн огцрох ёстой.
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (116.84.217.184)
    Сайд нь өргөдлөө өгсөн гэдгийг онцолж хэлсэн байна даа. Өөр өөлөх зүйл алга уу.
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
    • zochin
      erunhii saidad dur meden chuluuluh erh baihgui geed baigaa yum bishuu tudgelzuuleh erhtei genee chi buur unshaad ch oilgoj chadahgui bnaa
      2018 оны 08 сарын 31
  • Иргэн (202.9.43.28)
    Чааваас иим засгиин тэргүүн байр хэрэггүй.огцор
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • tsogzolmaagiin dor yadarsan alban haagch (202.70.34.78)
    ene bolovsrolyn saidaar toglood baigaa buleg humuusee ajlaas ni chulooloochee. Tosgzolmaa bolon tuunii gar hul bolson turiin zahirgaany gazryn darga avgai nar TNBD tomiglodoj irhees umno amjuulj hamag muu muuhai bulihai zalihaigaa hiigeed amjlaa. Odoo ene yamnaas heruul shuugian shalahaa boliloo. Said ni ugloo iree l heruul, daramt, shahalt hiigee l, nugoo gazryn darga avgaigaa uroondoo humuus duuduulj uureg ugoo l daramtlaa l, bur budaa bolgoj baina. Eronhii saidyn neriig bariad mash ih baliar yum hiigeed baina, shalgadag gazar baina uu. Ene yamand chin togton suuj ajil hiih arga alga.
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • иргэн (202.9.42.59)
    Энэ засгийн газар олон томоохон ажлуудыг амжилттай энхлүүлж байгаад иргэд ам сайтай байнаа. Харин нэг л засх ёстой том алдааг гаргасаар л байна. Энэ бол боловсон хүчний томилгоо. Нэг л байгаа онохгүй сум шиг сүнгэнэж өнгөрөөд байх юм. Ажлын чанар, хариуцлага тухайн ажил хариуцагчаас л шалтгаалдагыг засгийн газрын сүүлийн үеийн шийдвэрүүд харуулаад байна шүү.
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Төрийн албан хаагч гээд байх юм.Хичнээн төрийн албан хаагч нар ёс зүйтэй байсанч наад сайд нар чинь тэр ёс зүйг нь буруу тийш нь чиглүүлэх үүрэг өгөөд тэрийг нь эсэргүүцсэн албан хаагч нар халагдаад наад сайд нарын чинь гар хөл болсон цүнхийн барьсан нутгийн гэх хамаатан садан хүмүүсээ оронд ажиллуулж төрийг жинхэнэ утгаар нь дампууруулж байна.Үүнийг ярихгүй өдоошоо орж энгийн албан хаагчдыг хоморголог халаад байх юм.Төрийн дарамт хирээс хэтэрлээ.Ажиллаж амьдрах нөхцөл байхгүй байна.Шударга ажиллахаар хална гэж хэлдэг сайд дарга нартай төрд яаж ажлахаа мэдэхгүй яваа хэсэг албан хаагч нар байнаа байна
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Хэлсэндээ бай Хүрэлсүхээ.Одоо наад АТГ-с нэрийг нь дурьдсан 3 сайдаа огцруулвал болно.Зам тээврийн сайдаас илүү хариуцлагагүй зүйл хийсэн байна.ЗЖинхэнэ наад 3-н сайд чинь төрийн мөнгө,төрийн албыг төрлийн болгосон байна.Тэгсэн мөртлөө хариуцлагагүй тушаал шийдвэр гаргачихаад түүнийгээ улстөр гэж хэлээд сууж байгаа нь зөв хүний хэлэн үг мөн үү ЕСайдаа.Эхлээд наад танхимынхаа сайд нартай хатуу хариуцлага ярихчихаад дараа нь бусад хүмүүстэй хариуцлага ярь Есайдаа.
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    Хэн нь үнэн яриад байнаа,Ерөнхйй сайд нь чөлөөлөө гээд хэвлэлийн хурал дээр мэдэгдээд , хэвлэл мэдээлийн хэлтэс нь чөлөөлөөгүй мэдэгдэл гаргаад, гээд ойлгохоо болилоо
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • чимэддорж (64.119.23.27)
    Чадвартай мэдлэгтэй,шудрага хүмүүсийг сонгож авч чадаагүй учир зарим ажил чинь хойшлогдоод удаашраад иргэдийн бухимдлыг үүсгэж буруу ажил хийгээд байгаа хуулийнхан, прокуроруудыг зайлуулах санаачлага гаргахгүй байна гэж үзээд байгаа шүү Хүмүүс том төсөл гэхээсээ өмнө буруу хүмүүст арга хэмжээ аваач гэж хэлээд байгааюм
    2018 оны 08 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 47 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 55 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК