Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Тулга: Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан иргэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийнх нь хадам ээж шүү дээ

2018-9-06
0
ЖИРГЭХ

 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.

 

-МАХН Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэлээд бэлдсэн. Гэсэн ч Үндсэн хуулийн Цэц 42 дугаар тойргийн нөхөн сонгууль нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан л даа. Нөхөн сонгууль ирэх он хүртэл хойшиллоо. Хугацааг нь наашлуулах боломж байгаа юу?

-УИХ-ын 42 дугаар той­рог буюу Хэнтий аймгийн 17 мянган иргэний эрхийг Үндсэн хуулийн Цэц өөрийг нь удирддаг бүлэглэлийн даалгаврын дагуу зөрч­лөө. Үндсэн хуулийн Цэц бүлэглэлийн захиа даал­гаврыг, бүлэглэлийн өөрс­дийнх нь оролцоотойгоор Үндсэн хуулинд заагдсан “төрийн эрхийг барих” эрхийг эрээ цээргүйгээр зөрчсөн шийдвэр гаргалаа.

 

-Яагаад?

-Учир нь Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан төрийн албан хаагч гээд байгаа иргэн бол МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийнх нь хадам ээж шүү дээ. У.Хүрэлсүхийн албан тушаалын эрхийг нь хангахын тулд Хэнтий аймгийн 17 мянган иргэний эрхийг бүдүүлгээр зөрчсөн нь үнэн. Хэнтий аймгийн 42 дугаар тойрог үнэхээр барцадтай байна л даа. Тус тойргоос сонгогдсон гишүүн нь хэрэгт холбогдсон тул тойргийнх нь иргэд бүтэн жил бараг төлөөлөлгүй байсантай ялгаагүй явж ирсэн. Үүнийг нь дахиад нэг жилээр сунгана гэдэг бол үндсэндээ Хэнтий аймаг төрийн эрх барих эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн үг. Энэ хямралт байдал руу Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллаж буй Д.Одбаяр түлхсэн. Энэ хүн МАН-ын томилгоогоор очсон хүн. Үндсэн хуулийн Цэц нь Цэц шиг байгаад тэнд чадвартай хүмүүс очсон бол Сонгуулийн тухай хуулинд байгаа нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгнө гэдэг заалтыг хүчингүй болгосон бол У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж нь МАН-аасаа нэр дэвшин өрсөлдөөд бусад намуудаас хүмүүс нь нэр дэвшээд, хамгийн гол нь Хэнтий аймгийн иргэд Үндсэн хуулинд заасан төрийн эрхийг барих эрхээ эдлэх боломжтой байлаа. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа барихыг хүсээгүй. Тиймээс нөхөн сонгуулийг хойшлуулж өөрийг нь удирддаг бүлэглэлд үйлчилсэн.

Монгол Улсад өнөөдөр шүүх, Үндсэн хуулийн Цэцээс эхлээд төрийн байгууллагууд хэний төлөө шийдвэр гаргаад байна вэ гэдгийг дүгнэх цаг болсон. Хэрээс хэтэрлээ. Хүүхэд хүчиндүүлээд амиа алдахаар хүүхдийн буруу, Их хурлын гишүүн хүчингийн хэрэгт холбогдохоор хуулийн мухардалд ордог ийм байдал газар авлаа. Монголын ард түмэн тэнэг биш шүү дээ. Бүгд харж байгаа. Хямрал дээд цэгтээ хүрч байгаагийн илрэл. Энэ бүгдийг засахын тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж Цэцийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох ёстой. Хэнтий аймгийн иргэдийн эрхээ эдлэх бололцоог засч гаргах хэрэгтэй. Үүнийг МАХН шахаж шаардана.

 

-Ирэх оны зургадугаар сард ч гэсэн нөхөн сонгууль явуулахгүй байх хүсэл МАН-д байгаа юм биш үү. 2020 оны УИХ-ын сонгууль болтол 42 дугаар тойрог эзэнгүй байх юм биш биз?

-МАН-ынхан манай намд 64, 65 гишүүний ялгаа байхгүй гэж яриад байгаа юм. УИХ-ын гишүүн гэдэг чинь Хэнтий аймгийн 17 мянган иргэний төр барих эрх болохоос 64, 65 гишүүний ялгаа биш. Ингэж болохгүй. МАН тэр дундаа У.Хүрэлсүх нөхөн сонгууль явуулахгүй гээд байгаа гол шалтгаан нь ард түмэнд дүнгээ тавиулахаас айж байна. 60 тэрбумын асуудал, төрийн яаман дээр түшмэдүүд нь бие биенийхээ амийг хохироосон. Шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлт нь үхсэн хүн үг хэлэх биш гэсэн байдалтай талийгаачийн буруу болоод гарч байна. Үүнийг ч гэсэн ард түмэн харж л байгаа шүү дээ.

Өмнө нь эрх баригчид нэр дэвшигчийг нь сонгуульд оруулахгүй хасдаг байсан. Дараа нь нэр дэвшиж байгаа намыг нь хасдаг болсон. Одоо сонгуулийг нь хасдаг боллоо. Хэрээс хэтэрсэн үйл явдал болж байна. Хэрэв бид засаг шиг засаг, төр шиг төртэй байсан бол хэзээ ч Үндсэн хуулийн Цэцийн дарга ийм шийдвэр гаргаад сууж байхгүй. Бидэнд нүүрлэсэн засаглалын хямрал, 60 тэрбум ингэж нөлөөлж байгаа юм.

 

-МАХН өнөөдөр (өчиг­дөр) Бага чуулганаа хуралдуулж байна. Хэрэв нөхөн сонгууль болохгүй гэчихсэн байхад МАХН заавал Бага чуулганаа хуралдуулах шаардлага байв уу?

-МАХН-ын үйл ажил­лагаа Сонгуулийн ерөн­хий хорооноос өгсөн удир­дамжийн дагуу ажлаа төлөв­лөсөн. Энэ хүрээнд Бага чуулганаа зарласан байсан. Бага чуулгандаа оролцохоор Монгол Улсын аймаг бүрээс ирдэг. Тиймээс яалт ч үгүй хуралдаж байна. Бага чуулганаараа бид өнөөдөр үүссэн энэ завхралыг авч хэлэлцэнэ. Тэр нь ҮХЦ, МАН, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэдийн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэх гэж байгаа юм.

 

-Ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль яг болох уу?

-Болох ёстой. Аравдугаар сард л нөхөн сонгууль болохыг хойшлуулсан болохоос ирэх оны зургадугаар сард сонгууль явуулахыг хориглоогүй. Бүтэн жил иргэдийн сонгох эрхэд халдаж болохгүй. Хэнтий аймгийн иргэд УИХ-ын гишүүнээрээ дамжуулан төсөв хуваарилахаас эхлээд төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Ямар хүмүүс нь тэр эрхээ эдлээд ямар нь эдлэхгүй байдаг юм. Ганцхан У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж гэдгээр нь тэр хүний эрхийг хамгаалдаг, тэнд амьдарч байгаа 17 мянган иргэний эрхийг хөсөр хаяж болохгүй л дээ. Уг нь Үндсэн хуулийн Цэц энэ заалтыг нь болиулах ёстой байхгүй юу. Хэзээ орно, гарна, түүн дээр хэзээ ч нөхөн сонгууль явуулж болно шүү дээ. Заавал аравдугаар сарын эхний долоо хоног байх ёстой гэж. Яагаад бусад өдөр болдоггүй юм. Багш нар, эрдэмтдийг сонгуульд оруулахгүй зорилгоор энэ заалтыг хийсэн байхгүй юу. Үндсэн хуулийн Цэц хүний сонгох, сонгогдох эрхийг бодож байсан бол уг заалтыг хүчингүй болгох ёстой байсан. Энэ завхралаа арилгаад ирэх оны зургадугаар сард биш, энэ онд багтааж нөхөн сонгуулиа явуулах ёстой. УИХ нэг өдөр хуралдаад нэг тоо солиод л болох асуудал. Гол нь хүсэхгүйдээ байгаа. МАН-ынхан өөрсдөдөө итгэхгүй байгаагаа мэдэж байна.

 

-У.Хүрэлсүх гэдэг ганц хүний албан тушаал, эрх мэдлийг авч үлдэхийн тулд ингээд байна уу. Ёс зүйгүй үйлдэл мөн үү?

-Өөр яана гэж. Ёс зүйгүй байтугай Үндсэн хуульд төрд байж болохгүй зүйл. Бүх хүн энэ Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах ёстой. Сүүлдээ бүлэглэл өөрсдөдөө зориулсан, өрсөлдөгчдөө зориулж хориглосон, хаасан хууль баталдаг болсон. Нэг хүнд зориулаад яаж Эрүүгийн хуулийг хойшлуулж байлаа даа. Монголын төрийг нэг бүлэглэл удирддаг болчихож ээ. У.Хүрэлсүхээс эхлээд бүгдээрээ энэ бүлэглэлийн эрэг шураг болчихсон. Тиймээс үүнийг засах ёстой. Тэр нь Үндсэн хуулийг өөрчлөх. 1992 онд баталсан Үндсэн хууль маань үүргээ гүйцэтгэжээ. Үндсэн хуулийн цоорхойг далимдуулаад бүлэглэл бидний дээр гараад суучихлаа. Өөрсдөдөө зориулж хууль гаргуулдаг, Үндсэн хуулийн Цэцээр шийдвэр гаргуулдаг. Үүнийг засахын тулд ард түмэн маань Үндсэн хуулийг өөрчлөх бидний зорилгод нэгдээсэй. Бид БНМУ-ын Дээд хуулийн төслийг боловсруулаад бүх шатны төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Бүх ард түмэн маань унших ёстой.

 

-Бага чуулганаар ямар асуудал хэлэлцэж байгаа юм бэ. Ирэх оны зургадугаар сард болох нөхөн сонгуульд нэр дэвшигчээ сонгох гэж байгаа юм биш биз дээ?

-Энэ удаагийн Бага чуул­ганаар хэлэлцэх асуудлаас нэр дэвших асуудлыг хойшлуулна. Бидэнд Сонгуулийн ерөнхий хорооноос “Сонгуулийг зохион байгуулах бололцоогүй боллоо” гээд бичиг ирсэн. МАХН энэ ондоо багтаж нөхөн сонгуулийг яаралтай зохион байгуул гэсэн шаардлага гарах байх.

 

 

Эх сурвалж: Өдрийн сонин, Э.Энхболд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Иргэн (202.70.34.70)
    Чи өөрөө Энхбаярын хошногны алчуур шүү дээ.
    2018 оны 09 сарын 10 | Хариулах
  • МАХН гишүүн (202.9.42.158)
    ЭНХБАЯР эмэгтэй дүүгээ,чи ахыгаа эх орондоо авчирч ялыг нь эдлүүлэлдээ,ядарсан улс орон чинь хайран мөнгөө үрж хоёд оргодлыг чинь хаймааргүй байна хулгайчдын ахан дүүсээ дараа нь улс төрөө хий...............
    2018 оны 09 сарын 09 | Хариулах
  • Иргэн (202.9.43.4)
    Энхбаяр бол авилгыг үндэслэгч иимд болохгүй аюултай самбар
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.242.42)
    Тулгаа миний хүү үсээ угаа даа, хэрвээ урт үстэй байяаа гэвэл байнга угаах хэрэгтэй. Хувийн ариун цэврээ сахиагүй байж юу юу гэж бүлт үсрээд байна хөө…
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (202.131.245.69)
    Н.Энхбаяр ахынхаа зааж сургасан арга замаар л МАН-ын энэ дарга гишүүд явж байгаа ш дээ
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.39)
    Авилгын загалмайлсан эцэг Н.Энхбаярын бууны нохойй
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.39)
    Хэн ч гомдол гаргаж болно. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ иргэн хүн эдэлж бн. Мангар бацаан чи харин хүний эрхэд халдаад бну
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    Хадам ээж Цэцийг харцаараа хөдөогөж байна шүү
    2018 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.143.251)
    ygyi bailfgui dee
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
  • Сайн Тулга (103.212.119.196)
    Авлигын загалмайлсан эцгийн бууны нохой, муу Тулга гэж нусан буу амаа мэдэж бураарай. Бид зөвхөн хуулинд захирагдаж амьдармаар байна.
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
  • зочин (202.126.89.175)
    Танай буриад өвгөн тэтгэвэртээ гарах болоогуй юу заавал их хуралд суух естой юм уу Төрийн 3 өндөрлөгт Энхбаяраас өөр ажиллаж байсан хүн Монгол улсад байгаа бил үү? тэр уедээ авилгалийг бий болгож муу болгонийг эхлүүлээ биз дээ одоо бас Монгол улсийг яаж самрах гээд албан тушаалийн дон шүглээд байнаа яамр цадаж ханадаггүй өвгөн бэ заавал дарга болох гээд улайраад өдөр бүр хэвлэлийн хурал хийгээд яамар их завтай юм бэ дарга болох гээд л хурал хийгээд байхийн ичдэггуй юм ук
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
    • snuu ebii
      2018 оны 09 сарын 06
  • zochin (66.181.185.185)
    CHI odoo boliochee , Enhkbayar ene hkediig ard tumen bukh hkun tanina, hkeruulch , medleg muu bolobsrol muu dandaa hkeruul hkiine, yrina, MAXN g hken ch gargahkgyi , yu ch hkiij chadahkgyig chini olon jil medlee . boli khudal yrikhaa...
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.9.90.52)
    Иргэн мөн бол өргөдөл гаргаж болно биз дээ.
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
  • хөлсний хүмүүс бисаа шиг олширлоо (202.9.43.120)
    зочин
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
  • Болио (202.70.34.98)
    Хөгийн юм ярихын тэгээд өргөдөл гаргасан нь буруу юм уу? Хүрэлсүхын жолоочын ээж өргөдөл гаргасан нь буруу юм уу?
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
    • зочин
      үнэн санаанаасаа өрсөлдөх гээгүй, хэдэн халтар төгрөг хүрэлсүхээс салшах гэсэн учраас л болохгүй гэж байгаа юм муу мала
      2018 оны 09 сарын 06
  • Зочин (103.242.47.38)
    l
    2018 оны 09 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 47 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 55 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК