зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэд сайдуудыг цомхотгож багш, эмч нарын цалинг нэмье

2018-9-12
0
ЖИРГЭХ

 

Удахгүй намрын чуулган нээлтээ хийнэ. Намрын чуулганаар хэлэлцдэг хамгийн гол асуудал бол ирэх оны төсөв байдаг. Энэ намар ирэх оны төсвийг хэлэлцэхдээ дэд сайд нарынхаа төсвийг хасч нэг үгээр цомхотгохгүй бол өөр дэд сайдгүй Засгийн газар ч байгуулагдах магадлал байна. Ингэж хэлэх наад захын шалтгаан бол багш нарын ажил хаялт юм. Засгийн газраас боломжийнхоо хэрээр цалинг нэмсэн гэж байгаа ч тэдний тэмцлийг нийгмээрээ дэмжиж байгаа. Энэ бол эрх мэдэл, илүү ямба эдэлдэг төрийнхөө данхар бүтцийг дээрээс нь эхэлж хумиагүй байж төсвөө, төрийн албаны зардлаа чинээнд нь тултал танасан, “бүсээ чангалсан” гэж эгэл иргэддээ мянга хэлээд нэмэргүйн илрэл билээ.   

Он гарсаар Засгийн газрын саналаар агентлаг байгуулах, агентлагийг салгах тухай УИХ-ын тогтоол зургаан ч удаа гарлаа. Зургаан агентлаг байгуулагдана гэдэг тэр хэмжээгээр дарга цэргийн орон тоо хэрэгтэй байсан л гэсэн үг. Нэг нам тэр тусмаа МАН дотроо хагаралдаж Засгийн газраа дахин байгуулсан нь дөнгөж өнгөрсөн жилийн явдал. Үүнийх нь өр, авлага ер нь яагаад ч дуусдаггүй юм. Одоо дахиад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан агентлаг байгуулах тухай санал явж байна. Үүн дээр дэд сайдуудын асуудал байгаа юм. Үнэндээ улс төрд танигдах шат болгож ашигладгаас бусдаар энэ албан тушаалын хэрэгцээ төдийлөн байхгүй. Засгийн газрын тухай хуульд бол “Дэд сайд нь сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтуудыг хангуулах, сайдын даалгаснаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх” үндсэн үүрэгтэй гэсэн байгаа.

Үндсэндээ дэд сайд гэдэг муугаар хэлэхэд сайдын үгээр хэдэн хүнтэй холбогдох ёстой туслахын үүрэгтэй харагдаж байгаа биз. Гэтэл энэ албан тушаал нарийн бичиг, жолооч, зөвлөх, туслах гээд өөрийн орон тоотой албатай. Тэдний цалин урамшуулал, байр цахилгаан, утас, автомашин болон бензин түлшний төлбөр гээд урсч өгнө. Өнгөрсөн жилийн төсөв дээр ширүүн маргаан дагуулсан сэдэв нь дэд сайд хэмээх намчдын шагналын албан тушаалын төсвийг байлгах байлгахгүй тухай маргаан байсан. Ойролцоогоор нэг дэд сайдын зардал нь жилд 500 орчим сая төгрөг байдаг. Үүн дээр нэмэгдээд томилолтын зардал, байр, хоол, унаа, жолооч, туслахууд болон бусад шагнал урамшууллуудаа нэмвэл ахиад бараг 500 орчим сая болно. Ингээд нэг дэд сайдын нэг жилийн зардал нь нэг тэрбум төгрөг болж байна. Монгол Улсын 13 яаманд дэд сайд бий. Тэдний зардлыг хэмнэж чадвал 13 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Үеийн үед дэд сайдуудыг цомхотгох асуудал босоод ирэхээр тэдний цалингийн нийлбэрийг тавьчихаад “Иймхэн мөнгө хэмнэлээ гээд өнөөдөр тулгамдаад байгаа асуудлын алийг нь ч шийдэхгүй” гэсхийгээд өнгөрчих гээд байдаг. Яг үнэндээ сайд болон туслахынх нь цалин төдийд эргэлдэнэ гэдэг их гэнэн ойлголт л доо. Ганцхан жишээ авахад, дэд сайдуудын хот, хөдөөгийн ажилд зориулж хэдэн “Лексус 570” авсан байна гээд үзэхэд л хачин тоо гарна.

Зөвхөн 13 тэрбум төгрөгөөр багш эмч нарын цалинг ядаж нэг удаа ч гэсэн нэмэх боломжтой юм. Сургуульдаа явж чадахгүй байгаа хүүхдүүд, цалингаа голон Сүхбаатарын талбай дээр өдөржин "Цалин нэм" гэх багш нарыг буруутгах арга алга. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол багш эмч нарын цалинг нэмэх явдал мөн. Хэрэв дэд сайд нар тэргүүтнүүдээс нэг жилд 13 тэрбумыг хэмнэж чадаж байгаа бол аймаг бүхний хоёр орлогч дарга нараас нэгийг, агентлаг бүрийн хоёр дэд даргаас мөн тус бүр нэг нэгийг хэмнэхэд ч том хэмжээний мөнгөн дүнгээр тооцогдох хэмнэлт гарах нь тодорхой. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар нь 100 хувь нэг намаас бүрдэж байхад хяналт тавих ямар ч хэрэггүй дэд сайд хэмээх орон тоог хасч багш, эмч нарын цалинг бага ч гэсэн нэмэх байх гэсэн итгэлийн нүдээр ард түмэн чинь 2019 оны улсын төсвийг харж байгаа шүү, Ерөнхий сайд минь. 50 мянган багшийн цалинг нэмэх үү. 13 дэд сайд тэжээх үү гэдэг сонголт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарт байна.

Ер нь тэгээд өнөөдөр 13 дэд сайдын хэдийг нь хүмүүс хэлж мэдэх бол. Үнэндээ заримыг нь бол  энгийн иргэн байтугай салбарынхан нь ч харж байгаагүй, танихгүй байгаа шүү. Үүн дээр бараг тусдаа яам байх шаардлагагүй яамдууд ч бий. Ийм болохоор сарын 500 мянган төгрөгийн цалингаа 50 мянган төгрөгөөр нэмүүлэх гэсэн багш, эмч нарын тэмцэл тасрахгүй байна. Тийм болохоор Засгийн газар чадах чинээгээрээ цалин нэмж байна гэсэн үг үнэмшилгүй байгаа юм. Хэдэн арван тэрбумын зарлагатай дэд сайдын албан тушаал намдаа зүтгэсний шагнал болчихсон байгаа нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна.  Тэднийг одоо ирэх жилийн төсвийг хэлэлцэхдээ цомхотгохгүй бол, тэгж олон нийтийн итгэлийг сэргээхгүй бол ирэх намрын чуулганаар Засгийн газар өөрөө байх уу, үгүй юу гэсэн асуудал ч босох боломжтой. Өнгөрсөн жилийн өдийд Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч байв. Нийгмийн уур амьсгал мөн л ийм байсан. Тухайн үед У.Хүрэлсүх хэмээх улстөрчийн имиж, уран хурц үгс нь хүмүүсийн итгэлийг татаж байлаа. Өнөөдөр бол өөр. Одоо бол бодит иш үзүүлэх шаардлагатай цаг нь. Тийм болохоор л энэ оноор дэд сайдынхаа асуудлыг цэглэж, эмч багш нарын цалинг нэмэхгүй бол дэд сайдгүй Засгийн газар ч гараад ирэх боломжтой гээд байгаа юм. Өнөөдрийн энэ хөрсөн дээр элдэв шантаажгүй, дэд сайдгүй Засгийн газар байгуулах уриалга гарвал харин ч газар авна. Угаасаа эрх баригч намын дотоод хуваагдал, шарх сорви нь аниагүй байна. Төр түмэн олныхоо дууг сонсохгүй дүлий дүмбэ байвал угаасаа тийм явдал болдог жамтай.

 

Ж.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (93)

  • hereggui (66.181.160.104)
    deer ni ded said gej salbart baahan erh ashgiin asuudal vvsgedeg hvmvvs. darga tsuun tusmaa sain yumsan
    2018 оны 09 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.160.90)
    Манай улс хөгжил муутай байж өөрсдөө хүнд үйлдвэр ч байхгүй олигтойхон хөнгөн үйлдвэр муутай байж баахан дарга нар цагаан захтнууд юм бүтээдэггүй хүмүүсийг зүгээр тэжээх юмдаа.Тэд хэзээ ашгаа улс эх орондоо өгөх юм бол доо.
    2018 оны 09 сарын 15 | Хариулах
  • төмөр (202.9.42.11)
    Яамдын тоог цөөөлөх боломж бий. Цөөн тооны чадварлаг ажлаа мэддэг төрийн албан хаагчидад 1саяаас доошгүй цалин өгөөд сахилга хариуцлагатай ажиллуулах хэрэгтэй байна. Олдвол өлдөнө гэдэг л болоод сахилга хариуцлага сулраад байна шүү. Мөн сонгуулийн дараа төрийн албан хаагчидыг хөл бөмбөг болгон тал талруу өшиглөн өөрсдийн багаа бүрдүүлэх нэрээр төрийн албаар тоголдогоо больцгоовол яриад байгаа сахилга хариуцлага дээшилнээ.
    2018 оны 09 сарын 15 | Хариулах
  • Иргэн (66.181.177.21)
    Монгол улсад САНГИЙН САЙДЫН ОРОН ТОО ИЛҮҮ БАЙНА. Учир манай улсын сангийн бодлого, орлого, зарлагыг ОУВС-ын удирдлага эрхлэж байна. Иймд "САНГИЙН САЙД"-ЫН орон тоог хасах хэрэгтэй.
    2018 оны 09 сарын 14 | Хариулах
  • zochin (124.158.109.232)
    Төрийн нарийн бичиг гэж нэг албан тушаал байхад дэд сайд хэрэггүй байхаа,энэ намын нэг амлалтч юмуу намдаа мөнгө сайн өгсөн хүний л албан тушаал байх гэж бодож байна.
    2018 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.43.41)
    сангийн дэд сайдаас бусад нь хэрэггүй.
    2018 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.143.243)
    Дэд сайд ер нь хэнд, ямар хэрэгтэй юм бэ? Бүгдийг бүрмөсөн үгүй хий
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Хаха (202.9.43.137)
    Дэд сайдтайгаа тааралдахгүйгээр яаманд 6 жил ажилласан хүн байдаг гэсэн шүү
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
    • Яамдын тоог цөөлж, яг мэргэжлийн цөөн хүнтэй болгох хэрэгтэй.
      2018 оны 09 сарын 13
  • irgen (66.181.161.110)
    tiim sh dee bugdiig hasah heregtei sh dee suudliin bugluus mungunii gahainuud er n bol 76 ch bhgui erunhiilugchiin zasaglaltai baival taarna
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Маяа (202.126.89.5)
    Ингэвэл зөв Бас дээр нь АТГ сайн ажиллаж төрийн өндөр албан тушаалд байхдаа хулгайлсан хөрөнгийг хураа Офшорыг оруулж ир Бас бус хүнд зориулсан орон тоог цомтгох хэрэгтэй
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Маяа (202.126.89.5)
    Ингэвэл зөв Бас дээр нь АТГ сайн ажиллаж төрийн өндөр албан тушаалд байхдаа хулгайлсан хөрөнгийг хураа Офшорыг оруулж ир Бас бус хүнд зориулсан орон тоог цомтгох хэрэгтэй
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.40.62)
    Тэр зөв шүү
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • төрийн албан хаагч (183.177.98.238)
    дэд сайд ямарч хэрэггүй орон тоо шүү дээ
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • багш (183.177.98.238)
    энэ үнэхээр үнэн үг шүү
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.64)
    Эрх ямбад дурлагсад болон хий дэмий орон тоог халж жинхэнэ улсаа авч явж байгаа нийгмийн давхаргаа урамшуулж, дундажаас дээгүүр орлоготой болгох хэрэгтэй.
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • зочин (66.181.161.122)
    Яам аа цөөлж дэд сайдуудаа агентлагийн дарга гэх гувшаа бор халзангуудаа халаачээ.мэргэжилгүй баахан цүнх баригч нараа зайлуулаач гарц гарах гээд байх юм.намын нэрээр баахан цүнх баригч нартаа атгуулчаад ерөнхий сайд сагсагнаад байдгаа болиод тэлчигнэж ч чадахаа болиод унтарчаа.удахгуй 1жилийн ойгоороо огцорчээ юм хийж чадахгуй нь ммэдэгдлээ зайлбал таарна
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.95.14)
    ДЭМЖИЖ БАЙНА. ДЭД САЙД ГЭДЭГ ОРОН ТООГОО ХАСЧИХ ХЭРЭГТЭЙ, САЙД ДЭЭРЭЭС НЬ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР БАЙХАД ДЭД САЙД БОЛ ҮНЭНДЭЭ ИЛҮҮДСЭН ШАГНАЛЫН ОРОН ТОО ЮМ ШҮҮ ДЭЭ
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.160.58)
    ded said zarim gazrin darga albadin darga narig hasache'
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Шүүхийн цалинг танаж эмч багш төрийн бусад албан хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй. Шүүгчийн цалин 2750000-5500000 төгрөг бна. Үүнийг 1200000-1800000 төгрөг болтол болгож зөрүүгээр нь төсвийн зохицуулалт хийж бусад төрийн албан хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй.
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Гана (202.9.43.246)
    Швед улс 8,2 сая хүн амтай, манайхаас хэдэн зуу дахин том эдийн засагтай баян оронГэтэл энэ улс ердөө 7 яамтй,харин манайх 16 яамтай, швед 38 000 төрийн албан хаагчтай, манайх 78 000 /төрийн үйлчилгээнийхтэй нийлээд 195 000/ албан хаагчтай юм байна.1990 онд Монгол улс 2,2 сая хүн амтай, 70 000 төрийн албан хаагчтай байжээ,Одоо 3,1 сая хүнтэй, 195000 төсвийн ажилтантай болсон байна
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
    • Ёстой хэрэгтэй мэдээлэл бна
      2018 оны 09 сарын 13
  • Иргэн (66.181.160.36)
    Монгол улсын төр засаг хэтэрхий данхар том бүтэцтэй бараг дарга нарын орон болчихсон.3-хан сая хүнтэй улс чинь дээрээ цомхон бүтэцтэй ард түмнээ бодсон байх хэрэгтэй.Тийм учраас одоогийн байгаа засаг төриин аппаратыг маш их хэмжээгээр цомхотгох ёстой.УИХ-ын тоо гэхэд л 25-51 байхад л манай улсад болно доо.Одоо үндсэн хуулиа эрс шинэчилмээрм байна.
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Иргэн (66.181.160.36)
    Монгол улсын төр засаг хэтэрхий данхар том бүтэцтэй бараг дарга нарын орон болчихсон.3-хан сая хүнтэй улс чинь дээрээ цомхон бүтэцтэй ард түмнээ бодсон байх хэрэгтэй.Тийм учраас одоогийн байгаа засаг төриин аппаратыг маш их хэмжээгээр цомхотгох ёстой.УИХ-ын тоо гэхэд л 25-51 байхад л манай улсад болно доо.Одоо үндсэн хуулиа эрс шинэчилмээрм байна.
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.242.243.76)
    яг зөв дөө дэд сайд нэртэй гарууд ямарч хэрэггүй гарбн үсэг зурахгүй тамга дарахгүй зөвхөн энд тэндхийн арга хэмжээнд нээлтэнд оролцдог ийм л 1 тэнэг хүмүүс байдаг шүү
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • goti (64.119.24.147)
    60 terbumiin suudal shuudee, yu gej baihgui bolgohveedee
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.7)
    Цогоо дэд сайдаас хасагдаад ийм юм бичээд суудаг болжээ
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.7)
    ТАНСАГ ТӨРИЙН НАРИЙНУУДЫГ ХАЛ. ЭД НАР ХАМАГ ХҮНД АЖЛЫГ НЬ ХИЙДЭГ
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Gerlee (202.126.89.41)
    Emch nar ajil hayaj chadahgui tiim setgel zurh ch bhgui. Uheltei secundtei temtsdeg humuus. Ubduud irehed uzehgui gej chadahgui. Iim bagsh nar ajil hayaltaa urgeljluulj tsalingaa 2-3 dahin nemegduul. 20-30 huvi yu be. Tuugeer 1 udriinhuu hunsiig ch barag tsugluulahgui. Ded saiduud shaardlagagui darga nariig hal tusuv munguu hemne. Idsen uusan mungiig tuluul
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Кккк (66.181.161.89)
    Элгээр нь хэвтүүлсэн АН жэнко 2-с мөнгөө нэхээч багш нараа
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Иргэн (64.119.23.109)
    Ер нь төрийн албаны орон тоог цомхтгож хариуцлагагүй хийх ажилгүй цаг нөхцөөх цалин авагсадыг халаачээ 3 сая хүнд яасан олон албан хаагч нар вэ төсөв мөнгөө зөв зарцуулж дахин битгий зээл ав төрөл саднаа төрийн албан хаагч болгоод түмний мөнгөөр тэжээдгээ зогсоо зогсоо .төрийн албан чинь дэндүү данхар байна тун удахгүй дийлэхгүй шүү
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Ард түмэн (64.119.23.109)
    Эд нарт юун илүү цалин бэ аас хас ямар ч хариуцлагагүй дэд сайдаар яадаг юм албан тушаалыг нь мөнгөөр худалдчаагүй л бол зайлуул ард түмний мөнгөөр цалин өгч байгаа гэдгээ ер нь мэддэг юм уу наадуул чинь
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • 60 тэрбумынханыг зайлуулаагүй цагт шинэчлэл төрд хийгдэхгүй (43.228.131.155)
    Ер нь 60 тэрбумынханы толгойгоос нь цэвэрлэхгүй бол наад зөрчил арилахгүй ихэнх нь 60 тэрбумынханд ажил олгож төсөвөөс тонох гэж л илүү бүтэц орон тоо бий болгосон Хүрэлсүх тэднийг хөндөж чадахгүй учир дээр нь 60 тэрбумын толгойлогч М. Энхболд, АТГ, Хууль хүчнийхэн байна шүү дээ. Энхболдыг огцоруулах ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙ ТЭМЦЭЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Boogii (202.126.89.237)
    Hvrelsvh chadahgvi!Odoo busadtaigaa yag adilhan sandal shireenees uur bodoh yum baihgvi!Yaj argalj baigaad 20on hvrgehew l gej baigaa!
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.93.144)
    Ded said gej hereggui tejeelgedeg ulsuudiig MAN ooroo bii bolgoson halahgui baihaa
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.143.158)
    Дэд сайдыг цомхотгох хэрэгтэй, хулгайч, худалч, казиночин гээд хог шаарнууд л бга, ашгүй нэг луйварчин зайлж санаа амарлаа
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • zochin (139.5.219.27)
    Сайн сайханд хүрэх үндэс бол Шударга ёс Хүний мөс
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • d. tuya (139.5.219.27)
    axaxa zuw hudlaa muruuduud baih yum iim hurdan ta nariin ugeer boldiin bol ene 20 jil ta hed yugaa hiij baisiiin ter чимэддорж axaxa pahahaha payayayayya
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Zochin (66.181.160.74)
    Ded said.s iluutei said.n tuslah gsn oron toog hasbal bas l ih mungu hemnegdene.er ni yam tamgiin gazar geltgvi buhii l salbar.n oron toog ergej harj onovchtoi oron toog bii bolgobol deer bh aa
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Zochin (66.181.160.74)
    Ded said.s iluutei said.n tuslah gsn oron toog hasbal bas l ih mungu hemnegdene.er ni yam tamgiin gazar geltgvi buhii l salbar.n oron toog ergej harj onovchtoi oron toog bii bolgobol deer bh aa
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • zochin (139.5.219.27)
    bitgii shaa lalrudaa чимэддорж pizdaagin ugeer bolhuuu
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Zochin (139.5.217.89)
    Zuw,demjij bn
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.42.226)
    Маш зөв. Дэд сайдууд дээр нэмээд яам агентлагын орон тоог доод тал нь 10-20 хувиар цомхотгож цалин тэтгэврээ нэмэх боломжтой. Яам агентлагын орон тоог 2010 он, 2017 онтой харьцуулаад үзэхэд бүх зүйл ойлгомжтой болно
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • k2 (139.5.219.27)
    Shudrag yos Haaana Bainaa Burhand Martagdaj Naran Dor zudregsed bolchloo gejuu Mongol chuud Bid chin ?????????????
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • чимэддорж (103.57.92.126)
    Эрдэнэт, таван толгой,хөгжлийн банкны сарын 18 сая төгрөний цалинтай захирал,12 саяын цалинтай 8 орлогч, 8 саяын цалинтай газрын дарга нарын цалинг эрс бууруулж 1,5- 2,0 сая болгох хэрэгтэй. Тэгээд яам агентлагийн ажилтнуудын цалинг нэмэхгүй байвал зориуд цомтгож нөхөн төлбөр төлөх шаардлага гарахгүй болно.Өөрсдөө саналаараа гарцгаана. Хөгжлийн банкныхан Лүндээжанцан даргын хамаатангууд тэднийг дийлэхэд их ухаан арга хэрэгтэй.Ах дүүгээ томилчихоод цалинг буулгахын эсрэг тэмцсээр урьд УИХ-ууд уламжлал болгосныг одоо өөрчил
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • k2 (139.5.219.27)
    aliva muu yumnaas uurd sali gevel terni shaltgaanin oloh heregtei avligach hulgaichdaas salahgyu bol yuch hasaad tanaad oyu tolgoi tavan tolgoi erdentei baigadch heregyu gedgiig bi lav 2 nudeerei harlaa
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • irgen (182.160.33.168)
    ih hurliin gishuudiin zardliig tanaachee 4tuslahaar yadgiin utas unaa tomiloltiin mungu denduu ih avdag
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (139.5.219.27)
    aliva muu yumnaas uurd salii gevel terni shaltgaanin oloh heregtei teheer avligach hulgaichdaasa salahgyu bol zardluudaa tanadch hereggyu??
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • irgen (182.160.33.168)
    buh ashiggui zardluudaa tanah heregtei
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Vladimar Putin (139.5.219.27)
    heg avlugach hulgaichiin hurungu bagdaal 1 terbum belen mungu baigaa geed boddoo
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Vladimar Putin (139.5.219.27)
    dad saiduudig hasch baihaar hulgai hiij avliga avch bayjisan Mongol Hulgaichdin hurungig huraa Teguul Ta nar yun tsalin shuud Bayjih Bolno
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Иргэн (150.129.143.176)
    Дэд сайдууд,дарга нар,засаг дарга нарын ланд 200-уудыг цомхотгох гээд Монголд хэрэггуй зардлууд их байна.
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.72.245.194)
    ЭНЭ БОЛ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ, ДЭЭР НЬ УДИРДАХ АЖИЛТАНЫХАА ТООГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ЖИЧ: ЗАРИМ НЭГ КОМПАНИУД АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨД, ХАДАМ БЭРҮҮДИЙН КОМПАНИ БОЛСООР УДАЖ БАЙНА. ҮҮНИЙ НЭГ ЖИШЭЭ МЦХ ХК
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • чимэг-очир (202.21.98.34)
    байгууллагад байдаг хэрэггүй ажлын байрыг цомтгож цалинг нэм
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.190.107)
    Энэ '60 тэрбумын схем' Монголыг бур нэг будаа болгож байнаа!!! Юугаа хийгээд ийм тов тоодрхой, ив ил бусармагийн дээд бусармаг хэргийг бардамаар шуугээд, хариуцлага тооцоод улс орноо ийм сэжгийн, сэтгэлгуй нохдуудээс авараад, суга татчихаж болдоггуй юм бэ?! Орооцолдоогуй, холбогдоогуй газаргуй л болсны тод илрэл. Энэ бол харамсалтай гэхээсээ илуу улсад маань машшш их хохиролтой. Ямар ч дадлага туршлагагуй тэр буу хэл "томилогдох" бгууллагатайгаа ажил, эрдэм мэдлэгийн очуухэн ч холбогдолгуй асуултын тэмдэг царайтууд улсыг самарч байна ш дээ. Тэгээд энэ олон дэд, орлогч, уурэг гуйцэтгэгч нар бол унэхээр илууц. Цэвэр 60 тэрбум босгоход оролцогсод богоод ирээдуйд бол ортогсод... Чадахгуйнууд оорсдоо зайлаад, зайлаад зайгаа тавиад огдог ч болоосой!
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Цалинг нэмэхийг дэмжинэ (202.9.42.188)
    Яг зөв. Ийм олон мануухайнуудыг, бас дэд захирлын албан тушаалыг мөн цомхотгох хэрэгтэй: Удирдлагын академи гэхэд энэ засгийн газар 100 ямаанд 60 ухна гээчээр 3 дэд захирал болгож орон тоог нэмсэн байналээ. Төрийн мөнгөө зөв газар нь зарцуулах ёстой. Багш эмч нар бол даанч өрөвдмөөр цалинтай. Тууштай тэмцээд цалингаа нэмүүлж авах хэрэгтэй. дэмжиж байна
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Цалинг нэмэхийг дэмжинэ (202.9.42.188)
    Яг зөв. Ийм олон мануухайнуудыг, бас дэд захирлын албан тушаалыг мөн цомхотгох хэрэгтэй: Удирдлагын академи гэхэд энэ засгийн газар 100 ямаанд 60 ухна гээчээр 3 дэд захирал болгож орон тоог нэмсэн байналээ. Төрийн мөнгөө зөв газар нь зарцуулах ёстой. Багш эмч нар бол даанч өрөвдмөөр цалинтай. Тууштай тэмцээд цалингаа нэмүүлж авах хэрэгтэй. дэмжиж байна
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    bulgantuya bol mundag emegtei, end gants gaigui ni ene emegtei l baina, busad ni shivshig
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    ene humuus gehdee oorsdoo sandalny bugloos bolj suuhdaa ichdeggui yum baihdaa, dandaa namyn shahaas, undor tulbur tulson humuus. denduu urovdmoor haragdah yum aa, yamar ichdeggui eej aaviin huuhduud ve. ene eruul mend, gadaad yamny ded said huuhnuud ajlyn a ch ugui amitad shuu dee, icheesei, hahahah
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Хро (66.181.161.57)
    Монголд багш нар гэж жаргацсан зун 3 сар цалинтай амардаг хүмүүс бн. Бусад ажилчидтай адил хоногоор цалинтай амраа. Үлдсэн 2 сар нь цалингүй амрана. Тэр 2 сарын мөнгийг нь цалин дээр нь нэмээд л цалин нэмүүлэх асуудал шийдэгдлээ
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Хро (66.181.161.57)
    Монголд багш нар гэж жаргацсан зун 3 сар цалинтай амардаг хүмүүс бн. Бусад ажилчидтай адил хоногоор цалинтай амраа. Үлдсэн 2 сар нь цалингүй амрана. Тэр 2 сарын мөнгийг нь цалин дээр нь нэмээд л цалин нэмүүлэх асуудал шийдэгдлээ
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.57)
    Монголд багш нар гэж жаргацсан зун 3 сар цалинтай амардаг хүмүүс бн. Бусад ажилчидтай адил хоногоор цалинтай амраа. Үлдсэн 2 сар нь цалингүй амрана. Тэр 2 сарын мөнгийг нь цалин дээр нь нэмээд л цалин нэмүүлэх асуудал шийдэгдлээ
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.57)
    Монголд багш нар гэж жаргацсан зун 3 сар цалинтай амардаг хүмүүс бн. Бусад ажилчидтай адил хоногоор цалинтай амраа. Үлдсэн 2 сар нь цалингүй амрана. Тэр 2 сарын мөнгийг нь цалин дээр нь нэмээд л цалин нэмүүлэх асуудал шийдэгдлээ
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Хро (66.181.161.57)
    Монголд багш нар гэж жаргацсан зун 3 сар цалинтай амардаг хүмүүс бн. Бусад ажилчидтай адил хоногоор цалинтай амраа. Үлдсэн 2 сар нь цалингүй амрана. Тэр 2 сарын мөнгийг нь цалин дээр нь нэмээд л цалин нэмүүлэх асуудал шийдэгдлээ
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • zochin (103.229.121.128)
    Yamduudiin toog steel, SAIDUUDIIG / sotsializmiin vetei adil bolgo/ . YAMAN dotor meregjliin bus ymar ch ajlaa medehkgyi nehkduudiig / EXYam/ khal, Hkegjliin tebiin darga nariig shalga / meregjliin bus, mash ikh dabhkar oron tootoi , YAM geed bas ijil orontootoi zugeer suugchdiig steel,
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.70.33.242)
    Яг наад санааг чинь хэрэгжүүлвэл бүх эмч, багш нарын цалин 2,5 төгрөөр нэмэгдэхээр байна.
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • МААМ (202.72.244.219)
    ДЭД САЙД ЯАМНЫ АЖИЛ ХИЙНЭ ШТЭЭ, САЙДУУД ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ТУЛ ХУРАЛДАА СУУНА.ИЙМД ЯАМНЫ АЖЛЫГ ХАРИУЦАХ ХҮН ДЭД САЙД БИЗ ДЭЭ
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
    • төрийн албан хаагч
      тийм. яамны болон байгууллагын дарга нь улс төрийн томилгоотой намын хүн ш дээ. дэд сайд дарга нар дийлэнх нь яг мэргэжлийн хүмүүс байгаа. харин төрийн нарийн бичгийн дарга бол тамгын газрын буюу ер нь "аж ахуйн дарга" шүү дээ.мэргэжлийн биш дэд сайд дарга нарыг харин өөрчилж болно оо.
      2018 оны 09 сарын 12
    • ?
      Яалаа гэж, Төрийн нарийн бичгийн дарга жинхэнэ аппарат (яамыг) хариуцдаг субъект байагүй юу!!!!
      2018 оны 09 сарын 12
  • Зочин (202.180.220.186)
    Ж.Баяр та ганцхан өдөр тэргэнцэр дээр суугаад яваад үз дээ. Тэгээд л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зовлонг ойлгох болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө агентлагийг дэмжиж байна.
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • zochin (202.180.218.37)
    bas ch zuv l sanal devshuuljee
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.169.10)
    Маш зөв ажилаа мэддэг хийж чаддаг ганц л сайд байхад болно
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • ЗОЧИН (103.26.195.227)
    ДЭД САЙДУУД, ТНБД НАРЫГ БҮГДИЙГ ХАЛ. ДЭЭРЭЭС НЬ 76 ЛУЙВАРЧИНГТЙН УТАСНЫ МӨНГИЙГ БОЛЬ.
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • зочин (103.14.38.130)
    дэд сайдуудыг зайлуулья
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • zochin (103.14.38.130)
    Сарангэрэл мэтийн зурагчин мэргэжилтэй хүмүүс яаж сайдын ажлыг хийх вэ. туслах нэртэй баахан хамаатангууд, нэг ч боловсролтой хүн байхгүй
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • бөаж (66.181.161.51)
    Гарц байна шүү.энэчилэн намын шахааны төрийн албан хаагч биш юмс гачин ярьдаг сурвалжлагчаас эхлээд уяач хүртэл байна.эмэгтэй дэдүүд бол өөррсдөө больчих ухамсартай хэд байна.загджав нар бол ухаан муутай зууралдаад байх толгой.гарц байна.1жилийн өмнө хүрэлсүх юу юу гэж цамнаж байсанч? Үр дүнгүй1жил өнгөрөөжээ.муу байна шалчийжээ
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Иргэн (103.206.195.163)
    Дэд сайд нарыг цомхотгосноор 13 тэрбум төгрөг хэмнэх нь үнэн бол багш нарын цалинг нэмэхэд 1 тэрбум төгрөг хэрэгтэй гээд сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэл хийгээд байсан шүү.Энэ нэг гарц байж болох талтай. Ер нь төрийн данхар бүтцийг эргэж харах хэрэтэй болсон байх аа.
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • зллл (202.21.113.171)
    маш зөв дэд сайд бол дэд саад
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.142.245)
    https://previews.123rf.com/images/picpics/picpics0709/picpics070900012/1696025-thumb-up-gesture-editable-vector-or-jpeg-image-.jpg
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • иргэн (202.21.116.2)
    9 яамтай болоод байсан юм.Яам болон дэд сайдуудыг цомхтгоод багш нарын цалинг нэмэх боломж байгаа.Намрын чуулганаар энэ ажлыг хийвэл засгийн нэр хүнд дээшилнэ.
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • зочин (66.181.160.59)
    Ганц дэд сайд биш маш их илүү төрийн албан хаагч байна.Хөдөө сумдад ажил хийдэггүй ИХ -ын албаны 3 ажилтан, сумын мал эмнэлэгийн 3 ажилтан, байгаль хамгаалах 3 ажилтан, өөр бусад нэгтгэх алба байна. Дээшлээд аймаг, яам, агентлаг, газар, хэлтэс гээд оронтой цомотговол төсөвийн маш их хэмнэлт гарч байна. Энэ бүхнээр багш, эмч, цэрэг, цагдаа, төрийн албан хаагчидийн цалинг 25-30 хувь нэмэж болохоор байна.
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • zochin (202.70.34.244)
    Зөв зөв. Мэрэгшсэн төрийн албан хаагч ч эдэн дотор бараг алга . Дандаа улс төрийн шахаанууд. уяач, хэвлэгч, сэтгүүлч юу юу ч билээ.
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.24.77)
    Үүн шиг худлаа юм бол байхгүй. Нэг яаманд л гэхэд орон тоо бүр 2 дахин нэмэгдсэн тууж явахаар төрийн алба яах юм болж байна аа ай
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.190.91)
    Дэд сайд гэж ямар ч хэрэггүй орон тоо шүү дээ. Орон тоо нь цомохтгоод багш нарынхаа цалинг нэмэхийг дэмжиж байна.
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • бодлын хулгайч (43.228.129.65)
    төрийн нарийн гэж байхад дэд ямарч хэрэггүй. цомхотгох нь зүйтэй. тэдний тансаг хэрэглээ хэдэн тэрбумд хүрнэ шүү. багш нарын цалинг нэмэхийг уриалж байна.
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.87.255.42)
    gazriin orlogch darga nariig oron toog tsuuluul ajillaad bolood bgaa teren shig ded said bolon zarim yamand bgaa gazar dotor bgaa 1 heltes ene teriig bol tsuuluh heregtei yalanguya ene horiin zahirgaa bol denduu olon gazar heltes orlogch nartai jijig vant uls shig l yum bdiin bnlee eniig tsuuluh heregtei
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • unshigch (103.212.119.21)
    zub
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • ? (202.179.27.200)
    Үндсэн хуулинд “Засгийн газар нь Ерөнхий сайд, сайд нараас бүрдэнэ” гэж тов тодорхой заасан! “Дэд сайд” гэж байх ёсгүй юмыг 2000 онд Намбарван санаасаа зохиож бий болгоод сонгуульд дагаж гүйсэн бэсрэг хиа нартаа шагнал болгон түгээсэн түүхтэй!!! Бас ч зүгээр өгөөгүй, үнэ тогтоож худалдсан гэж байгаа юм шүү!!
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • zochin (103.10.21.122)
    76-Ийн утасны төлбөр35 тэрбум гэв үү
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
    • иргэн
      Каплагийн мөнгө орж ирээ биз.
      2018 оны 09 сарын 12
  • Zochin (103.57.94.18)
    Yygggg unen ded saiduud gd yu ch shiidberlehgui yugaa ch hiigeed baigaa ym shal demii suudal
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    яаг үнэээн. хэрэггүй албан тушаалын жагсаалтыг гаргаж устга. мөнгөө эмч багш нарт өг. 2020 он ойртлоо шүү.
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (180.149.93.14)
    zuv
    2018 оны 09 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    18 цаг 38 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    18 цаг 54 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    19 цаг 3 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    19 цаг 5 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    19 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    19 цаг 18 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    19 цаг 25 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    19 цаг 30 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    Уржигдар 23 цаг 22 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    Уржигдар 18 цаг 08 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    Уржигдар 17 цаг 39 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 16 цаг 56 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    Уржигдар 15 цаг 34 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    Уржигдар 15 цаг 22 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    Уржигдар 12 цаг 16 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК