Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш нарын шаардлагад хариу өглөө

2018-9-13
0
ЖИРГЭХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өглөө.

Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллахыг хүсээд улс орны эдийн засийн байдал багш нарын шаардсан хэмжээгээр цалинг нэмэгдүүлэх боломжгүй энэ нөхцөлд  эхний ээлжинд 2014 онд үүссэн боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалингийн зөрүүг арилгах арга хэмжээ авч ирэх онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх, багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалинг үе шаттайгаар нэмэгдүүлснээр 2020 он гэхэд үндсэндээ 50 орчим хувиар цалин өснө гэсэн байр суурьтай байгааг С.Чинзориг сайд танилцуулж тодорхой санал бүхий хариуг өглөө.

Тэрбээр хариундаа “ Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, 2018 оны есдүгээр сарын 12-нд зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцогчдоос ирүүлсэн шаардлагатай танилцаад дараах хариуг хүргүүлж байна.

 

1. Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулж ажилласны үр дүнд төсвийн орлого нэмэгдсэн ч тулгамдсан гадаад өрийг барагдуулах шаардлагын улмаас орлогын өсөлтийг хүн амын бодит орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулах боломж хомс байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш зээл, зээлийн хүүгийн 5.7 их наяд төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд энэ оны эцэс гэхэд 875.0 тэрбум төгрөгийн зээлийн төлбөр хүлээгдэж байна. Гэхдээ Засгийн газар эдийн засгийн өсөлт, төсвийн боломжийг иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа болно.

2017-2018 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг хүрсэн түвшинд хадгалах, царцаах, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн шатлалыг ахиулахыг зогсоох, тэтгэвэрт гарсан албан хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүй байх талаар Улсын Их Хурлын “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2017 оны 29 дүгээр тогтоолын 1.4, 1.5, 1.6 заалтуудыг хүчингүй болгох тогтоолын төслийг 2019 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамтатган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байна.

Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тус сангийн ажлын хэсэгтэй төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хийсэн хэлэлцээрээр тохиролцсоны үндсэн дээр цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүллээ. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарын зарим ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг ажлын байрны үнэлгээг үндэслэн шинэчлэн тогтоож цалин хөлсийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг цаашид дэс дараатай үргэлжлүүлнэ.     

Та бүхний шаардлагад тусгасан багш нарын цалинг 2018 оны 9 дүгээр сараас    15 хувиар нэмэгдүүлэх төсвийн боломжгүй байгаа тул боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн доод жишгийг 2014 онд шинэчлэн тогтооход үүссэн 4.3 хувийн зөрүүг арилгах арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2018 оны төсвийн багцад зохицуулан шийдвэрлэж энэ оны     9 дүгээр сараас хэрэгжүүлэх саналтай байна

2. Төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд  300.0 мянган төгрөгийн урамшууллыг нэг удаа олгох үед төрийн албан хаагчид болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас энэхүү урамшууллыг цалин нэмэгдүүлэх эх үүсвэр болгох саналыг ирүүлж байсан. Засгийн газраас 2018 онд төрийн албан хаагчдад олгох урамшууллын 56.4 тэрбум төгрөгийг үндсэн цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр болгохоор шийдвэрлэсэн нь төрийн албан хаагчдын үндсэн цалинг тогтмол нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн гэж үзэж байна. Энэ онд төрийн албан хаагчдын цалинг 56.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь 2019 оны төсөвт 165.0 тэрбум төгрөгийн зардал болж тусч байгаа бөгөөд энэ хэмжээгээр төрийн албан хаагчдын орлого нэмэгдэх болно.

 3.Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд 1.0 их наяд төгрөг нэмж шаардагдана. Төсөвт ийм хөрөнгийн боломж хомс бөгөөд цалинг огцом өндөр хувиар нэмэх нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх сөрөг талтай болно. Харин төрийн албан хаагчдын цалинг 2014 онд нэмэгдүүлснээс хойш хүн амын худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Засгийн газрын    2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хугацаанд үе шаттайгаар төрийн албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх болон боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх арга хэмжээний хүрээнд цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэхэд 220.0 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Харин 2019 оны төсвийн төслийг Засгийн газар хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор ирэх онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхэд шаардагдах эх үүсвэрийн хэмжээг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай яаралтай зөвшилцөн саналаа нэгтгэх шаардлагатай байна. Мөн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх асуудлаар салбарын яамтайгаа саналаа нэгтгэн яаралтай ирүүлэх нь чухал байна.

4.Багш нарын ажил хаялт хуульд нийцсэн эсэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шүүх эцэслэн тогтоох ёстой ч Засгийн газрын хувьд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, багш нарын байр суурийг хүндэтгэж шүүхэд хандах сонирхол одоогоор байхгүй болно. Иймд хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс ажил хаялтад оролцож байгаа багш нарын цалин хөлсийг нөхөн олгох асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.         

Багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

 

Л.Сайнаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • АН-н ахмад Л.Болд (103.212.116.126)
    Жагсах чадваргүй настнуудынхаа үхэхийг хүлээгээд Чинзориг сайд завгүй ибайдаг гэнэээ
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • ender nastan (66.181.185.239)
    TETGEBREE NEMEECHEE, DUUGARAACHEE SAIDAA, jagsaj chadna shuu hkegshid bid , Erenhkiilegchiin ereend orj bolokh uu, Tetgebree NEMEECHEE ,
    2018 оны 09 сарын 16 | Хариулах
  • zochin (66.181.185.239)
    Gants bie ender nastan bi olon jil hkund salbart ajillaad tetgebree togtoolgood udaagyi hkania aldaad gantsaar bolson Hkuukhedgyi , iimd tetgebriig hkurdan nemeechee , jagsaj chadahk um bish gej bodoj bna uu, saidaa. Bid tegbel erenhkiilegchdee hkandnaa odoo mash hkund bna Baghs nar chini surguuliinkhaa hkashaagaar bagtahkgyi mashintai irdeg, jaakhan baij baigaad l dabhkiad ybchikhna , iim hkumuus yduu yu,
    2018 оны 09 сарын 16 | Хариулах
  • багш (139.5.219.29)
    хөөрхий муу өндөр настнууд чимээгүй л байна. хэзээ билээ 27000-г нэм сэн. Одоо хэзээ гараа сунгах юм болдоо.
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • bold (202.9.43.228)
    Зөв бүүр хавар хүртэл ажилааа хая айгааад цалингааа нэмнэ даоаа дараа нь 1кг мах 20 мянга болно тэхээр нь ахиад ажилаа хая аад 5саяыг нэхээрэй тэгээд төгрөг цаас болсон баындахабайндааа ухаант багшшиииии
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • зочин (66.181.161.122)
    Дэд сайдуудаа халаачээ. Давхар дээлээ тайлаачээ.өөрсдийнхөө хулгайлсан төсвийн мөнгийг буцаагаачээ гарц байна шүү дээ.та нар хулгайлахдаа 2018оны8сарын31нд нас барсан буурайг 2009онд үхсэн болгоод мөнгийг нь сурамгай авч идсэн гэж зурагтаар гарч байсан шүү.ийм идсэн мөнгөө хулгайч нийгмийн даатгалынхаасаа төлүүлж мөнгөө босгоочээ.хулгайч нараасаа мөнгөө аваад багш нарын цалинд өгөөч.
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.180.220.186)
    Аль болох боломжоороо нэмнэ гэсэн байна. Сурах эрх нь хязгаарлагдаж байгаа 100 мянган хүүхдүүдийн хичээлийг орох нь зүйтэй болов уу?
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.122.246)
    тэтгэвэрээ нэмж өгмөөр байна
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • зочин (103.229.122.246)
    АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ ХЭЗЭЭ, ХЭДЭН ХУВИАР НЭМЭХ ВЭ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРЫН АДИЛААР 8-30 ХУВИАР ТЭТГЭВЭР НЭМЭХ НЬ ШУДАРГА БАЙХ, ямрыг нь хувилж нэмээд ямрыг нь тогтмол тоо 27000-р нэмдэг юм бэ адилхан л улс эх орондоо хөдөлмөрлөж явсан хүмүүс шүү дээ
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
  • санал (103.111.68.3)
    ХЯМРАЛЫН ҮЕД БАГШ НАР ИНГЭДЭГ НЬ БУРУУ. БОНД АВААД ДУРГИЖ БАЙХАД НЬ ИМЙ ШААРДЛАГА ТАВЬСАН БОЛ БОЛОХ БАЙСАН.
    2018 оны 09 сарын 13 | Хариулах
    • Zyv demjij bna
      2018 оны 09 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 36 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 44 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК