Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч дэд сайд нарыг огцруулах талд бооцоо тавив

2018-9-18
0
ЖИРГЭХ

 

Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр УИХ-д 65-уулаа орж ирсэн МАН-ынхан олонхи байгаа энэ удаагийн УИХ намрын гурав дахь чуулганы нээлтээ тун удахгүй хийнэ. Үндсэндээ энэ удаагийн УИХ бүрэн эрхийн хугацааныхаа яг хагасыг нь элээгээд байна. Үүнээс цааш ирэх сонгуулийн ээлжит пиар УИХ-ын шийдвэр бүрт хавчуулагдах гээд байдаг талтай. Бүр тодруулбал улстөржилгүйгээр ажил хийдэг хугацаа нь аль ч парламентын бүрэн эрхийн эхний хоёр жил л байдаг билээ. Энэ УИХ, энэ намрын чуулган ч энэ жимээс гадуур алхахгүй биз ээ.

Намрын чуулган бүрийн хамгийн эхний хэлэлцэх асуудал ирэх оны Төсвийн тухай хуулийн төсөл байдаг. Ирэх оны Төсвийн тухай хууль дээр хэлсэнчлэн сонгогчдод таалагдах амлалтуудад зориулагдах нь тодорхой байх. Дахиад л сануулахад 2019 он гэдэг бол ерөнхийдөө сонгууль эхлэх жил. Нэгэнт л ирэх сонгуулийг одоогийн Сонгуулийн тухай хуулиар буюу жижиг мажоритар тойргоор явуулах нь үнэн бол ирэх оны төсвийн хуулийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь сумын сургууль, соёлын төв, багийн барилга, дүүргүүдийн дундахь явган хүний зам талбайд зарцуулагдах нь бас л үнэн. Түүнээс гадна сонгуулийн санал авах, сонгогчдод таалагдах санал ирэх оны Төсвийн тухай хуульд суух нь гарцаагүй. Тэр нь яамдын дэд сайд нар, агентлагуудын орлогч дарга нарын цомхотгол байж мэдэх юм. Учир нь дэд сайд нарыг дэмий мөнгөний хүүдийнүүд гэх олны дургүйцэл их байдаг. Тиймээс МАН уг асуудлыг шийдчихвэл сонгогчдын загатнасан газрыг маажиж, ирэх сонгуулийн нэмэх оноо болж болох юм. Сонгууль хаяанд ирсэн ирэх төсвийн жилээс энэ ажлыг хэрэгжүүлбэл МАН-ын уруудаж яваа нэр хүндэд өчүүхэн ч атугай тус болох магадлалтай учир 64 гишүүнтэй МАН 13 дэд сайдад “баяртай” гэж хэлж мэднэ.

Өнгөрсөн жил гэхэд л УИХ-ын гишүүн О.Баасанхүү ийм санал гаргаад тавхан гишүүний зөрүүтэйгээр унаж байлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга ч мөн л ийм санал УИХ-д тавьж байсан. Энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга мөн л дэд сайд нарыг цомхотгох талд “бооцоо” тавьжээ. Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын шаардлагаас харвал шүү дээ. Уг шаардлагад “Ерөнхийдөгч Х.Баттулга 2017 оны төсөвт тодотгол хийх, 2018 оны төсвийг батлах явцад үр ашиггүй зардлуудаа танаж, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал нь тодорхойгүй, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгох байдлаар төсвийн зардлыг үлэмж хэмжээгээр хэмнэн, багасгах шаардлагатай байгааг анхааруулж хориг тавьсан боловч үр дүнд хүрээгүй. 2014-2016 оны хооронд Монгол Улсын Засгийн газар дэд сайдгүй ажиллаж, өнөөдрийнхөөс илүү бүтээлч үр дүн гаргасан байдаг. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө хүргүүлж байсан санал, зөвлөмжийг эргэн харж, төрийн болон төрийн өмчит компаниудын тансаглал, үр ашиггүй зардлуудыг танах, шаардлагагүй албан тушаалуудыг цомхотгох, баялгийн хуваарилалтыг тэгш хүртээмжтэй болгох зэрэгт онцгойлон анхаарч, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон багш, ажилчдын төлөөллийн шаардлага, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар нэн даруй хэлэлцэн шийдвэрлэхийг Танаас хүсч байна” гэсэн байсан юм.

 

Б.Цэрэнлхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Иргэн (103.206.195.163)
    Төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшилд өгч төрийн данхар бүтэцийг багасгаж болно доо. Төрийн захиргаа талдаа ажил багатай сул цалин авдаг хүн байна шүү.Яг ажил үүрэг аваад юм хийх болж дүр эсгэх дээрээ үйлчилгээний хүмүүсийн хийсэн ажлыг би хийсэн гэж нүүрээ тахалаад явж байгаа шүү.
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
  • irgen (64.119.26.194)
    Odoo TA toriin alban mushaaltnuudiin tansaglaliig 35-40 huviar buuruulj tosovt ezleh urelgen zardliig ni buuruulj hasch chadval jiriin alban haagchdiin tsalin zugeer l ooroo garaad irne shuu de ene tansaglal mongol toriin emgenel bolson shuu
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • 1 (103.206.195.166)
    Бас агентлагийн дэд дарга нарт бооцоо тавиач дээ
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • Гуулин шанага (103.10.21.100)
    Эрх баригч коммунистууд дэндүү амьдралаас тасархай л даа. нэг залуу коммунист дарга хөдөө очсон нь сумын дарга хадаг сүүтэй угтжээ. Гэтэл яаж тосч авахаа бас аваад яахаа мэдэхгүй элийрээд зогсоод байвал яалтай. энэ мэтээс авахуулаад яамныхаа үүдэн дээр нэгийгээ хонь шиг төхөөрнө. Их хулгайчууд аа бас.....
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • АН-н залуу гишүүн (103.212.116.126)
    Дэд саадуудыг халах нь зөв МАН 20 оны сонгуулвд ялах сонирхол байвал орон тоог цөөл Цалин нэм
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • раа (66.181.161.9)
    ЭНЭ МАН нам цунх баригч нараа дэд сайдуудаа зарим агентлагийн шагналын дарга нараа хэрэггүйг мэдэхийн дээдээр мэдэж байвч намаа бурмөсөн унагаах гээд адраад байна уу
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.160.116)
    Зөвхөн дэд сайд ч гэлтгүй, ерөөс төрийн захиргааны албаны орон тоог 50-иас доошгүй хувь багасгахад төрийн ажил ерөөс цалгардахгүй! Гагцхүү үлдсэн орон тоонд нь жинхэнэ төрийн ажил мэддэг туршлагатай хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй!!! Сонгуулиар цүнх барьж гүйсэн банди нараа хөөж явуул, МАН-ынхаан!!!!!
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.122.143)
    манангын улиг болсон зүйл. засгийн гадна хэн нь үлдэнэ тэр нь дэд сайдаа цомхотго гээд гонгиноно. одоо уих
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.184.184)
    Хэрэгтэй хэрэггуй олон шагналын яамдыг дэд сайд нарыг цомхтгое ? Зоригтой байл даа .?
    2018 оны 09 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 36 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 44 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК