Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

10 хувийн Ц.Даваасүрэнд ахин нэг удаа алдах “эрх” үлдээв

2018-9-20
0
ЖИРГЭХ

 

Ерөнхийдөө бусад хүмүүсээс ёс зүй шаардсан, улс орны эдийн засагт нөлөөгөө үзүүлэх төсөл хөтөлбөрүүдээс өө сэв эрсэн намтраар УИХ-ын гишүүн хийгээд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гэх хүний улс төрийн амьдралыг дүгнэж болно. Мөн түүнийг их эртнээс “10 хувийн Ц.Даваасүрэн” гэх хоч нэр дагалдаж байгаа. Яам тамганд газрын дарга байхаасаа л тендер будлиантуулж, цаад талаасаа 10 хувь авдаг байсан гэх. Харин одоо тэрбээр Эрчим хүчний сайд. Гэвч өөрөө ёс зүйн хариуцлага хүлээх нь бүү хэл, энгийн шүүмжлэл ч хүлээж авах чадваргүй гэдэг нь өнгөрсөн бямба гаригт улс даяар цахилгаангүй болсон явдлаар батлагдлаа. Цахилгаан тасарсан даруйд л “Нэг хүний буруутай үйл ажиллагаанаас боллоо” гэдэг мэдэгдэл хийж байсан биз дээ. Харин түүнээс нь нэг их удалгүй нэг хүний буруутай үйл ажиллагаа биш эвдрэл байсан гэдэг нь нотлогдож, тэр эвдрэлийг зассан гэдэг мэдээлэл ТЭЦ 4-өөс ирж байлаа. Түүнчлэн осол гарсан өдрийн маргааш тэрбээр “Яг энэ үйлдвэрлэл аюулгүй байдлыг ерөнхий инженер хариуцдаг юм. Ерөнхий инженерт хариуцлага тооцооч гэсэн бичгийг Төрийн өмчийн хороонд явуулж байсан. Өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй байна. Яам өөрөө хариуцлага тооцох эрх мэдэлгүй байна. Энэ компаниудыг удирдаж, төсөв төлөвлөгөөг нь баталж байгаа, хариуцлага тооцох субект нь ТӨХ болчихсон” гэж байв. Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “ТЭЦ-IV-ийн С.Анхбаяр гэдэг захирлыг шүүхийн шийдвэрээр түр түдгэлзүүлчихсэн байгаа. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байгаа учраас үүрэг гүйцэтгэгчээр Ц.Даваасүрэн сайдын саналаар А.Бямбадорж гэдэг хүнийг томилсон. Захирлын асуудлыг зөвхөн сайдынх нь саналаар шийдвэрлэдэг.  ТЭЦ-IV-ийн ТУЗ-ийн есөн гишүүний дөрөв нь Эрчим хүчний салбарын хүн байгаа. Хараат бус гурван гишүүний хоёр нь эрчим хүчний салбарын хүн. Тэгэхээр ТЭЦ-IV-ийн ТУЗ-ийн есөн гишүүний зургаа нь эрчим хүчний салбарын хүн байгаа гэсэн үг. Сайд нь өөрөө томилсон. Ерөнхий инженертэй хариуцлага тооц гэдэг асуудал яриад байгаа боловч энэ өөрөө захирлынх нь бүрэн эрх. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн өмчит компаниудын захирал, инженер, нэг мэргэжилтэнтэй хариуцлага тооцох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Компанийн хуулиар энэ нь ТУЗ-ийн бүрэн эрхийн асуудал” гэсэн байх юм. Нэг үгээр сайд өөрийнх гарт байгаа байгууллагын үйл ажиллагаанд гарсан асуудалд хариуцлага хүлээхгүйн тулд бусдад нялзаахыг оролдсон болж таарлаа.

Мөнхүү энэ осол Монгол Улсад эрчим хүчний өөр баталгаатай эх үүсвэр шаардлагатайг харуулсан. Наад зах нь олон нийт “Багануурын цахилгаан станц хэзээ ашиглалтад орох юм бэ” гэдэг асуулт тавьж байв. Монгол Улсын зөвлөх инженер, эрчим хүчний аудитор Ц.Нацагдоржийн хэлсэнээр “ТЭЦ 4-ийн осол зөвхөн нэг хүний алдаа биш. ТЭЦ 4 хонины ганц морь шиг зүтгэж байна. Дахин эрсдэл гарах магадлал маш өндөр” юм. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер, Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны  гүйцэтгэх захирал Р.Ганжуур “ТЭЦ-IV зогссон ч Улаанбаатарыг цахилгаанаар хангах нөөцтэй байх ёстой. Хамгийн багадаа цахилгаан эрчим хүчний чадал нь 20 хувийн нөөцтэй байх ёстой юм. Дэлхийн улс орнуудын хувьд ч ийм байдаг. Гэнэтийн аваар осол гарсан, өндөр ачаалалтай үед зарцуулдаг нөөц гэсэн үг. Гэтэл манайд ийм нөөц алга. Хэрвээ бид Тавдугаар цахилгаан станцыг барьчихсан байсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байлаа” хэмээжээ. Мөн саяынх шиг цахилгаан тасралт өвөл болбол Улаанбаатар тэр чигтээ хөлдөнө гэдгийг ч учирласан байна. Үүнээс гадна “Улаанбаатарт шөнө ингэж цахилгаан тасарвал наад зах нь хулгай дээрэм гарна. Халуун усгүй, бохирын усгүй хоёр хоноход л нийгэм үймээн самуунд өртөнө. Хувь хүний амьдралд тулгамдсан асуудал учраас 2007 оны долдугаар сарын 1-ний өдрөөс  ч аюултай зүйл болно. Нийгмийг том үймээн самуунд хүргэж болохоор үйл явдал болно шүү дээ” хэмээн халаглажээ. Хамгийн гол нь эрчим хүчний зөвлөх инженер маань эрчим хүчний салбарын бодлого алдагдсаныг халаглан хүлээн зөвшөөрчээ.

Гэтэл Ц.Даваасүрэн сайдад шинэ цахилгааны эх үүсвэртэй болох өчүүхэн ч хүсэл алга. Тэр нь ТЭЦ 4-ийн ослын дараа хийсэн мэдэгдлээр нь батлагдаж байгаа юм. Тодруулбал, тэрбээр “Бид Багануур дээр 350 МВт хүчин чадалтай хоёр генератортой станц барих тухай яриад байгаа. Гэтэл ТЭЦ IV 380 МВт-тай явж байгаад унахад бүгд дагаад уначихаж байна. Тийм учраас Багануур дээр ийм станц баривал яах уу, тэнд ямар нэгэн аваарь осол, хүнээс шалтгаалсан юм гарахад манай систем дагаад л унадаг болно. Тийм учраас Багануурын гээд саяын гарч байгаа аваарь шиг аваар үүсгэдэг нэг станцтай болох гээд байна шүү дээ. Хоёрт, нарыг ихээр хөгжүүлж болохгүй гэдгийг харуулж байгаа юм. Нарны станц 300 МВт хүрээд ирэхээр яах нь уу. Гэнэт наргүй болоход яг ийм аваар гардаг болно” гээд “Нарны цахилгаан станцын төсөл дээр 21 компанийг зогсоох гэлээ гээд над руу дайрч байна. Би зогсоочихсон байгаа. Багануурыг мөн ялгаа байхгүй зогсоочихсон” гэж байлаа. Салбарт нь эвдрэл гэмтэл гарч байхад Ц.Даваасүрэн сайд дахиад ямар ч ажил хийхгүй гэдгээ зарлаж байх гэж. Тайлбар нь хүүхэд ч хуурахааргүй гэнэн. Ийм хүн улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой стратегийн салбарыг хариуцаад сууж байж болох уу. Ёс зүй эсвэл орон шоронгийн хариуцлага хүлээдэг бусад улс оронтой барьцахаа больё. Гэхдээ наад зах нь ичих булчирхайтай байх ёстой.

Монголд нэг алдсан хүн хариуцлага хүлээхгүй гэдэг дүрэм байдаг бололтой. Өнгөрсөн сард Зам, тээврийн хөгжлийн яаманд ноцтой хүн амины хэрэг гарч байлаа. Газрын дарга нар нь нэгийнхээ аминд хүрсэн хэрэгт тухайн үед хэн ч хариуцлага хүлээхийг хүсээгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч Зам, тээврийн хөгжлийн яамны сайдад хариуцлага хүлээлгэж ажлаас нь чөлөөлсөнгүй. Нэг үгээр дахин нэг удаа алдах эрх өгсөн юм. Гурав хоногийн дараа  үер бууж вагон осолдсон томоохон хэрэг гарсан. Эдийн засгийн утгаараа төмөр зам саатаж, осол гэмтэлд өртсөн техник, зам нь яахав. Хамгийн гол нь хариуцлагагүй, ажилдаа санаачлагагүй ханддаг нэг үгээр сэтгэл дутаж, урьдчилсан сэргийлээгүй нь харамсалтай юм. Ингэж томоохон осол гарсны дараа олон нийтийн ширүүн эсэргүүцлийн дүнд л Ж.Бат-Эрдэнэ сайдыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаас нь чөлөөлсөн. Хүний амь эрсэдсэнийг нь өнгөрөөгөөд осол гарч балаг тарьсан хойно нь чөлөөлж байгаа хэрэг. Тэгвэл одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд дахиад нэг алдах “эрх” үлдээгээд алсын Америкийг зориод байна. Энэ өршөөлийг нь Ц.Даваасүрэн сайд давдаг л байгаа даа.

 

П.Бямба

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (66.181.160.48)
    "10 хувь" хусдаг арга аль 1990-ээд оны Оросуудын туршлага шүү дээ! Ерөнхий сайд Касьянов гэгч нөхөр "Миша 10 процентов" гэдэг хочтой байсан!!!!
    2018 оны 09 сарын 21 | Хариулах
  • ИРГЭН (202.70.34.70)
    Хэдэн юм ойлгохгүй оркын толгойг эргүүлээд санал аваад сурчихсан, түүгээр намын шантаачилж явдаг янзын П дээ
    2018 оны 09 сарын 21 | Хариулах
  • 10 хувиа авах уу (66.181.182.162)
    Бүтээнбайгуулахын оронд өөрт нь хувь өгөөгүй гээд гацааж зогсоодог сайд даа. Ертөнц наргүй, бас агаар салхигүй болно гэж шантажилж авлига авах нээ
    2018 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.176.179)
    Manai said darga nar arai l dendvv bn gadnihan tuslay geheer 10 hubi nehdeg vnendee Dabaasvren orosuudaas hubi neheed huugdih bide kkk
    2018 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.57.95.232)
    ЖИНХЭНЭ ПОП
    2018 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.21.140)
    Томор зам ч адилхан шуу дээ ?
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
  • ахмад инженер (202.9.40.255)
    ТЭЦ-үүдийн удирдлагад мэрэгжлийн мэдлэг чадваргүй хүмүүсийг маш ихээр шахан оруулж байгаагийн үр дүн иймэрхүү байдлаар илэрч байна техникийн удирдлага инженерүүдийг маш удаан хугацаанд ажлын байран дээр бэлдэж сургадаг байсныг үгүй хийж тэднийг шахааны тэнэгүүдээр сольсны гай энэ шүү дээ үүнд УИХ засгийн газар буруутай шүү
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.179.163)
    Энэ хүн огцрох болзлоо нэгэнт хангасан
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.184.79)
    10%-н Даваасүрэн минь сахал Батэрдэнэ шиг боловоо
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
  • авилгалын эцэг (202.21.124.18)
    ТЭЦ-3 бас 0 зогсолт хийчлээ өчигдөр. Одоо амь нь дуусаа байлгүүдээ. Зайлуул таарна муу поп янхан пиздаа
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
  • шудрага иргэн (202.179.31.126)
    Ахмадуудаа ашиглах хэарэгтэй эд нар маш өндөр үнэтэй металууд гэсэн үг
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
  • төмөр (202.9.43.131)
    УУчлаарай арай муухай хэлсэнд. Тэсч чадсанүйээ. Зүүний үзүүрт тогтож байгаа ганц ширхэг будаа шиг эрчим хүчний маань өнөөгийн найдвартай ажиллагаа маш хүнд байна. Гэтэл сайд нь өнөөг хүртэл тодорхой бодлогын шийдвэрт хүрч чадаагүй "эргүү хурга" царайлаад сууж байгааг ярилцлагаас уншаад үнэхээр харамсаж байна. Хөлдөхийн сүйрэлд орохгүй гэх баталгаа байгаа юм уу. ажиллагсадын хариуцлага суларч байгаа юм байна. Гэтэл улс төрчид мэргэжлийн бус хүнээр сайд, дэд сайд, ТНБД ыг томилчхоод юу бодож суунаа. Тэнэгийн дотор уужуу гэдэг л болоод байх шиг. Эрчим хүчинд бэлтгэгдсэн сайн инженерүүд тэтгэвэртээ гарч байна. Тэднийг буцаагаад нэг хэсэг ажиллуулах л хэрэгтэй баймаар.
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.34)
    Хөгийн поп гар
    2018 оны 09 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 36 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 44 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК