Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенстэй өчигдөр Цагаан ордонд уулзсан. Уулзалтаар хоёр орны эдийн засаг, худалдааг улам эрчимжүүлж, өргөтгөх, хамтын ажиллагаагаа, түншлэлээ шинэ шатанд гаргахаар тохиролцсон байна. АНУ-аас Мянганы Сорилтын Сангийн хүрээнд Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохыг баталгаажуулан гэрээнд гарын үсэг ёслол маргааш болно.
Энэхүү 350 сая долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын газрын доорх усны ордуудыг түшиглэн 50 худаг гаргах, хотын ус хангамжийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох шугам хоолой, өргөх станц, усан сан барих, дэвшилтэт технологитой ус цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулна. Ингэснээр Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсвэр нэмэгдэж, цэвэршүүлсэн саарал усыг хэрэглэж эхлэх юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)