МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдыг нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшүүлэхээр тодруулжээ.
Намын дүрэмд нэр дэвшигчийн тоог нарийвчлан заагаагүй ч гишүүдийн саналаар нэг нэр дэвшигчийг Нийслэлийн МАН-ын Бага хуралд оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингээд УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд аль нэгийг Удирдах зөвлөлөөс оруулахаар шийдэж, нууц санал хураалт явуулсан аж.
Удирдах зөвлөлийн хуралд нийт 15 гишүүн оролцсон бөгөөд С.Батболд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу есөн хүний санал авчээ. дэмжжээ.
Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал маргааш Хүүхдийн ордонд болох юм.