Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв

2018-9-21
0
ЖИРГЭХ

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв

 

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Бүх шатны төрийн байгууллага, засаг захиргааны нэгжийн удирдах 800 ажилтан оролцож буй тус зөвлөгөөнөөр УИХ-ын хаврын чуулганаар баталсан, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх “Төрийн албаны тухай” шинэ хуулийг хэрэгжүүлж, төрийн албанд шинэтгэл хийх зорилтыг хэлэлцэж байгаа юм.

Тус зөвлөгөөн төрийн албанд сахилга хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тогтвортой, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албанд шатлан дэвших зарчмыг баримтлах, төрийн албыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах зэрэг тулгамдсан асуудлаар нэгдсэн болон салбар хуралдаануудаар үргэлжилнэ.

 

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД  МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ  

 

          Улсын зөвлөгөөнд оролцогчид, хүндэт зочид оо!

            Хатагтай ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Та бүхэн улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй, иргэндээ үйлчилдэг төрийн албыг төлөвшүүлэх нэн чухал асуудлыг хэлэлцэн зөвшилцөхөөр энэхүү танхимд хуран цуглаад байна.

Монголын ард түмэн төрөөс, төрийн албан хаагчид Та биднээс шударга ёс, хууль дээдлэх зарчим, сахилга хариуцлага, ёс зүйг нэлээд нэхэл хатуу шаардаж байгаа. ЭНЭ ШААРДЛАГА бодит нөхцөлөөс, шалтгаант үр дагавраас урган гарч байгаа учраас ЗҮЙ ЁСНЫХ юм. 

Эрх зүйт төрийг жинхэнэ ёсоор төлөвшүүлэх, төрийн албыг улс төрөөс ангид байлгах, тогтвортой, залгамж чанартай, мэргэшсэн болгох талаар сүүлийн 20 гаруй жилийн турш бид ярилаа.

Манай үе үеийн парламент монгол төрийн албыг шинэтгэх зарчим, бодлогыг боловсруулж, хуульчилсаар ирсэн. Тухайлбал, "Төрийн албаны тухай" анхны хуулийг 1994 онд баталж, 1995 оны 6-р сарын 1-нээс мөрдүүлсэн. "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт шинэтгэлийн талаар баримтлах бодлого"-ыг 1996 онд баталсан.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай үзэл баримтлалыг шингээсэн хуулийн шинэчилсэн найруулгыг 2002 онд, "Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги"-ийг 2004 онд батлан мөрдүүлсэн.

2004-2008 оны парламент “Төрийн албаны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн албан хаагч намын харьяалалгүй байх нэн чухал зарчмыг тусгасан.

Харамсалтай нь эдгээр хуулийн үзэл санаа, шинэчлэлийн бодлого тууштай хэрэгжиж, үр дүнд хүрэхгүй, хууль зөрчих, дураар авирлах явдал үргэлжилсээр ирснийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Төрийн алба олон жилийн турш улстөржилтийн талбар болов. Бүтцийн өөрчлөлт, баг бүрдүүлэх нэрийдлээр халаа, сэлгээ хийж, хууль, дүрэм, стандартыг төр, засгийн байгууллагууд өөрсдөө мөрдөхгүй байгаагаас төрийн алба тогтвортой, залгамж чанартай байх зарчим алдагдаж, төрийн хүний нөөцийн чадавхи буурчээ.

 

“ТӨР БОЛ ХУУЛЬ ЮМ” ГЭСЭН ҮГ байдаг. Төрд зөвхөн хууль засаглаж байх ёстой. Гэвч энэ чухал зарчим хөсөр хаягдсаар байна.

Төрийн албан хаагчдаас Төрийн албаны зөвлөлд 2015 онд 626, 2016 онд 630, 2017 онд 514 гомдол маргаан ирүүлсэн нь ажлын өдөр бүр 2 гомдол ирж байна гэсэн үг. Энэ нь төрийн удирдах албан тушаалтнуудын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрт ихээхэн хуудуу байгааг харуулж байгаа хэрэг.

Хууль журам, хууль ёсны эрх бүхий байгууллагыг үл тоомсорлох байдал газар авчээ. Өнөөдрийн байдлаар Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр яам, агентлагийн удирдах албан тушаалд 132 хүнийг дур мэдэн томилоод, ажиллуулж байна.

Нөгөө талаар төрийн албан хаагчдын ёс зүй, мэдлэг, ур чадварт онцгой анхаарахгүй бол болохгүй болж. Гэмт хэрэг үйлдсэн, албан үүрэгтээ тэнцэхгүй байгаа, хууль зөрчсөн гэх мэт шалтгаанаар 2017 онд 320 албан хаагч ажлаасаа халагдсан байна. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, ёс зүйгүй байдлын талаар холбогдох байгууллагуудад ирүүлдэг иргэдийн гомдол буурахгүй байна.  

 Энэ мэт олон шалтгаанаас улбаалан монгол төрийн тогтвортой байдал алдагдахад хүрч болзошгүй болжээ. Төр нь тогтворгүй болохоор албан хаагч нь мэргэшиж чадахгүй байна. Мэргэшсэн албан хаагч ховордсоноос төрийн дархлаа суларлаа. Энэ бол энгийн хийгээд гарцаагүй үнэн. Төрийн алба шударга бус, тогтворгүй, дархлаагүй байгаа цагт бүтээсэн нийгмийн баялаг үрэн таран болдог, иргэдийн амьдралд олигтой өөрчлөлт гардаггүй, эцэст нь бухимдал дургүйцэл улам газар авдгийг дэлхийн зарим улс орнуудад тохиосон сургамжаас бид мэднэ. Төрийн алба нь чадавхитай, дархлаатай, тогтвортой улс орнуудад л нийгмийн хөгжил дэвшил, ард нийтийн амьдралын чанар, хүний хөгжлийн зам нээгддэгийг бид бас гадарлана.

Тиймээс төрийн албаны шинэчлэлийн дараагийн шатыг эхлүүлэх шаардлагатай гэдгийг УИХ-ын индрээс миний бие нэг бус удаа анхааруулж хэлснийг Та бүхэн санаж байгаа байх.

Улмаар бид 2017 оны намрын чуулганаараа "Төрийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, баталсан. Ингэснээр төрийн албаны шинэчлэлийн шинэ үеийг эхлүүлэх томоохон алхам хийж чадсан гэж үзэж байна.

Одоо энэ хуулийн үзэл санааг шинэ агуулгаар нь, мөн чанараар нь ойлгож, Монголын ирээдүйд нөлөөлөх ач холбогдлыг нь ухамсарлаж, хэрэгжүүлэх нь Та бүхний, нийт төрийн албан хаагчдын, иргэн бүхний журамт үүрэг мөн.  

Төрийн албанд шатлан дэвших зарчмыг ягштал баримтлах, тохиолдлын томилгоо хийх нүх сүвийг хаах, нэгэнт шалгагдаж орсон ажилтныг мэргэшүүлэн тогтвортой ажиллуулах, Төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулж, улс төрийн болон хөндлөнгийн нөлөөллийг хориглох, хариуцлагыг чангатгахад чиглэгдсэн энэ удаагийн эрх зүйн шинэчлэл бол улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл юм.

Төрийн албаны шинэчлэл хэрэгжихэд улс төрийн намууд тууштай дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэж үзэж байна. Улс төрийн намууд төрийн албанд намын болон бусад ашиг сонирхлын үүднээс нөлөөлөх явдлыг бүрмөсөн таслан зогсоох нь энэ дэмжлэгийн бодит илэрхийлэл болно.

Хуулийг дагалдан гарах журмуудыг батлах асуудал Улсын Их Хурлын намрын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд туссан. Эдгээр эрх зүйн актуудыг чамбай боловсруулж, цаг алдалгүй батлуулахад холбогдох байгууллагууд анхаарах нь зүйтэй.  Хуульд тусгасан төрийн албан хаагчийг давтан сургах сургалтын байгууллагын асуудлыг яаралтай шийдвэрлэж, сургалтын хөтөлбөрийг төрийн албаны амьдрал, үйл ажиллагаанд сайтар нийцүүлж боловсруулах шаардлагатай гэдгийг сануулж хэлье.

Улсын Их Хурал төрийн байгууллагын чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, төвлөрлийг сааруулах үйл явцыг дэмжих бодлого баримталж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн хаврын чуулганаар Сум, дүүргийн Засаг дарга нь ЕБС-ийнхаа захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлдөг байх, дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг дүүргийн Засаг дарга нь нийслэлийн Боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээ, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн болон хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудал эрхэлсэн байгууллагын орон нутаг дахь удирдах ажилтнуудыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар хуулиудыг өөрчилсөн.

Ингэснээр орон нутгийн байгууллагын удирдлагын томилгоонд хөндлөнгөөс оролцох, улс төрийн шалгуураар хандах ёс бус байдлыг халах, нутгийн удирдлагын байгууллагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд зохих нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Төрийн албаны шинэчлэлийн цаана хүн л байх учраас юун түрүүнд төрийн албан хаагчид өөрсдөө шинэчлэлийн агуулгатайгаа хөл нийлүүлэх ёстой. Энд удирдлагын манлайлал, үлгэр дуурайл шийдвэрлэх ач холбогдолтойг битгий мартаарай.

Манай төрийн албанд 192.5 мянган алба хаагч ажиллаж байгаа. ТӨР БОЛ ямар нэг байшин барилга, эсвэл аппарат хэрэгсэл биш, ердөө л төрийн нэрийн өмнөөс ажил алба эрхэлж, иргэддээ үйлчилгээ үзүүлж буй ХҮМҮҮС ЮМ. Тиймээс монгол төрийг би төлөөлж байгаа гэдгээ төрийн албан хаагч бүхэн ухамсарлан ойлгож, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, мэдлэг чадвараа бүрэн зориулж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл Та бүхнээс төрийн албаны шинэчлэлийн хувь заяа ихээхэн хэмжээгээр шалтгаална гэдгийг зориуд сануулъя. Түүнчлэн аливаа талцал, намчирхлаас ангид байж, эв нэгдэл, харилцан ойлголцол,  хамтын зөвшилцөл, хүлээцийг эрхэмлэж ажиллахыг захья.

Төрийн албаны шинэчлэлээс улсын хөгжил, хэтийн ирээдүй шалтгаалах учраас Та бүхэн амин чухал энэ асуудлыг нухацтай ярилцаж, тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна.

Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газарт талархал илэрхийлж, Улсын зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт, Та бүхэнд сайн сайхныг ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.9.43.124)
    ТӨРИИН АЛБЫГ ЗАРДАГ ХУЛГАЙЧ ЮУ ХУЦНАМ ӨӨРӨӨС ЭХЛЭЭД ТӨРӨӨС ЗАЙЛ ТӨРИИН АЛБАНЫХАН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭРЭЭ ГАРШСАН. ХУЖАА ИРГЭН ЯАГААД МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БОЛСОН БАЙНАА ТӨРИИН ЦАГДАА НАР НЬ АВИЛГАЛД ИДЭГДСЭН ШҮҮХ ПРОКУРОР ЭМНЭЛЭГ БАГШ НАР БҮНД АИЛГАЛААР АМЬДАРЧ БАЙНА БАГШ ЭМЧИИН ЦАЛИН БАГА Л ГЭНЭ ТЭД ЯАЖ БАЯЖИЖ БАЙНАА
    2018 оны 09 сарын 24 | Хариулах
  • Ж,Доржхүү (66.181.180.82)
    БХЯны төрийн нарийн бичиг чинь М Энхболд таны хамаатан, улсын иргэний бүртгэл мэдээллийн газарт байхдаа хятадуудад монголын иргэний паспорт зардаг, зарж байгаад баригдаж ажлаа өгөөд явсан нөхөр, армийг хаяж явчихаад 20 иод жилийн дараа гэнэт таны дэмжлэгтэйгээр генерал болоод орж ирсэн энэ шударга ариун явдал мөн үү МЭнхболд гуай та ингэж гоё худлаа ярихаа болиод өөрөө энэ мэтээ засж үлгэр үзүүлээчээ
    2018 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.18.20)
    Oroitson boroo
    2018 оны 09 сарын 23 | Хариулах
  • Э (202.9.43.168)
    Оройтож дээ одоо хэлээд яриад нэмэргүй үгүй болсон
    2018 оны 09 сарын 22 | Хариулах
  • Отгонбаяр (202.179.31.25)
    Төрийн албаны зөвлөлийн ваккумжуулсан сургалт гэдэг юмаа авч хаячээ.Орон нутагт төрийн албаны шалгалтанд тэнцээгүй эрхмүүд Улаанбаатар хот орж ваккумжаад шалгалтанд тэнцэх дүн аваад байна.Ард түмэн тэнэг биш бүх юм тодорхой мөнгөөр шийдэж байна гэдгийг эрх биш ойлгодог болсон.ТАЗ -өө татан буулгах хэрэгтэй.
    2018 оны 09 сарын 22 | Хариулах
  • харамсаж байна (64.119.16.169)
    МАН ын салшгүй хэсэг М. ЭНХБОЛД юугаараа үлгэрлэх хүн вэ? ИНЭЭД л хүрч байна. УЛААН малгайт охины үлгэрийг санацгаая
    2018 оны 09 сарын 22 | Хариулах
  • шш (202.21.97.90)
    төрийн албаны зөвлөл гэдгээ татан буулга илүү зардал шүү
    2018 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.160.48)
    Мах идэхээ больсон Чоно л ийм үг хэлэх байх даа!!!!
    2018 оны 09 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 36 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 44 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК