Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайд Ц.Даваасүрэн “салхи эрхшээхийн эсрэг”

2018-9-27
0
ЖИРГЭХ

 

-Тэр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж хүлэмжийн хийг дэмжих үү-

 

Одоогоос сар гаруйн өмнө АТГ-аас сар бүр олон нийтэд мэдээлэл хийж, хэрэгжүүлж буй ажлаа тайлагнадаг уламжлалт хэвлэлийн хурлынхаа үеэр “Эрчим хүчний салбарт ажилладаг хүмүүс хамаарал бүхий компаниуддаа 5.8 тэрбумын тендер өгсөн, түүнийг нь хэрэг нээн шалгаж байгаа” гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр сайдынх нь нэрийг дурдаагүй, сайд ч гэж хэлээгүй байтал ердөө маргааш нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ихэд тэвдэн хэвлэлийнхнийг өрөөндөө дуудаж, “Би ямар ч хамаагүй, миний хамаарал бүхий хүн тендерт орсон бол би сайдын ажлаа өгөхөд бэлэн” хэмээн мэдээлэл хийв. Тэрбээр энэ үеэр Эрчим хүчний салбараас цалин авчихаад бизнес хийж болохгүй. Эрчим хүчний салбарт ажилладаг мөртлөө эхнэрийнхээ нэр дээр компани байгуулаад ажил авсан тохиолдол гарсан байхыг үгүйсгэхгүй. ЭХЯ-нд ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нэг хүн байгаа. Би тэр хүнийг ажлаас нь чөлөөлөх тухай бичиг хүргүүлсэн” гэж ярьсан юм.

Тэр ингэж л уснаас хуурай гарч чаддаг хүн. Түүнийг ямар үед МАН-д орж, МАХН-д урваж, бас МАН-д эргэн ирж байсныг сайтар ажиглаарай. Хувийн амбиц асар өндөртэй энэ хүний мэдэгдлүүдийн дийлэнх нь нийтлэг эрх ашгийн төлөө бус арай л явцуу байх шиг харагддаг. Оюутолгойн “мөнхийн дайсагнагч” мэт авирладаг тэрбээр энэ Засгийн газарт, У.Хүрэлсүхийн танхимд ямар шалтгаанаар, бүр Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа нь ойлгомжгүй. Энэ нь улс төрийн тохироо байлаа гэхэд сүүлийн үед өөрийнхөө салбарыг өөрийн гараар сийчиж, хагалан бутаргаж байгаа нь анзаарагдах боллоо.

Хэрэв тэр туйлын сайн сайд байсан бол “Улаанбаатар нэг ширхэг хэрээнээс болж харанхуй хот болов” гэсэн яриа гарах уу. Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүч 2018 оны есдүгээр сарын 15-ны 09.54 минутад технологийн зөрчлөөс болж 0 зогсов. Газар дээр ньь ажилласан хүмүүст Шадар сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нар ажилласан тухай мэдээ урсаж “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хэрэглэгчдээс хүлцэл өчив. Харин сайд Ц.Даваасүрэн “Миний урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж болзошгүй байна” гэж өөрийн мэдлэггүйг гайхуулж өнөөх учир битүүлэг “нэг хүн”-ээ хэнд ч юм бэ, ховлосоор...Мэргэн ардуудын дуулдагчлан “Тавхан үгэнд танигдаад байдаг юм аа” гэдэг энэ. Ажлын арга барил нь тийм.

Бодлогын хувьд...? Сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, хүлэмжийн хийг ялгаруулахын эсрэг дэлхий нэгдээд байгаа энэ үед түүнд Киотогийн протокол, Парисын гэрээ зэргийг сануулахгүй бол “Хүлэмжийн хий ялгаруулахыг дэмжсэн” Эрчим хүчний сайдаар тодорч хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийж мэдэхээр байна. Энэ бол Оюутолгойн эсрэг гэдгээс тэс өөр цар хүрээтэйг сануулахад илүүдэхгүй болов уу. Монгол Улс 1997 онд Японы Киото хотод болсон хуралдааны үеэр тус протоколд нэгдсэн. Энэ протоколд нэгдэн орсон улс гүрнүүд 2008-2012 он гэхэд 1990 оныхтой харьцуулахад хүлэмжийн хийн ялгаралтыг 5 хувиар бууруулсан байх гэсэн том хариуцлагыг хүлээсэн. Киотогийн протоколд нэгдэн орвол холбогдох байгууллагаас нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх тухай ч гэрээнд тусгасан нь бий. Гэвч манай төр нүүрсийг дэмжиж хүн төрөлхтний өмнө гэмт хэрэг үйлдсэн гэхэд худлаа хэлсэн гэхгүй байх. Ийм гэмт бодлого үйлдсэн Засгийн газар дэлхийн түүхэнд хэр олон бол?

Үүний дараа, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Парисын гэрээ”-г батлан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи ашиглахад чиглэсэн арга хэмжээ, хөрөнгө оруулалтын хүчийг ашиглах тухай түүхэн гэрээг 195 улс үндэстний харилцан тохиролцсоноор байгуулахад Монгол Улс багтсан. “Парисын гэрээ”-ний гол зорилго нь энэ зуунд дэлхийн агаарын температурын өсөлтийг 20С-ээс бага хэмжээнд байлгах, аж үйлдвэржилтийн өмнөх түвшинд температурын өсөлтийг 1.50С-ээр хязгаарлах хүчин чармайлт баримтлах явдал юм. Түүнчлэн гэрээгээр улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэчилсэн төлөвлөгөөгөө 5 жил тутамд танилцуулахыг зорилт болгожээ. Мөн хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд зориулан 2020 он хүртэл 100 тэрбум ам.доллар санхүүжүүлэх замын зураглалыг тодорхойлохоор оролцогч талууд шийджээ. Гэтэл 100 тэрбум ам.долларын санхүүжилтээ хайх бус ОХУ-аас гуйсан 100 тэрбум рублийг “УБТЗ” ХНН-ийнхантай “гуялахаар горьдож” суугаа юм даг уу даа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцох үеэрээ “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах хамтарсан ажлын хэсэг, байгууллага байгуулах” санал гаргасан. Тэрбээр Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалж байна. Бид энэхүү супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол Улс- Хятад улс хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс нийт 5350 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм. Мөн Монгол Улсаас Хятад улс руу 1500 км үлэмж өндөр хүчдэл бүхий  цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэх болно” гэхчлэн танилцуулсан.

Гэтэл Ц.Даваасүрэн салбарын сайдын хувиар Ерөнхий сайдаас, Ерөнхийлөгчөөс ч давсан мэдээлэл хийж, салбар нь бараг бүхэлдээ “унаж” нийслэлээ таван аймагтай хамт эрчим хүчгүй болчихоод байхад “Багануур дээр 350 МВт-ын хүчин чадалтай, хоёр генератортай станц барина гээд байгаа. Гэтэл ТЭЦ-4 380 МВт-тай, ганц осол гарахад бүгд дагаад унаж байна шүү дээ. Тиймээс Багануурт ийм станц барьж болохгүй.Мөн нөгөө талаар нарны цахилгаан станцыг хөгжүүлж болохгүй гэдгийг харууллаа. Нарны станц 300 МВт хүрэхээр гэнэт наргүй болоход яг ийм аваар гардаг болно” гээд ярьж байв. Тэгснээ арваад хоногийн өмнө буюу энэ сарын 18-ны “Монголын үнэн” сонинд өгсөн ярилцлагадаа “Нар салхины цахилгаан станцын асуудлыг цэгцэлнэ. Нар салхины цахилгаан станцууд 100 МВт зайн үүсгүүртэй болох шаардлагатай байна. Ийм үүсгүүртэй болсон тохиолдолд нарны туяа бага байх үед зайн үүсгүүрт залгагдаад, 6-9 цагийн ачаалал даах боломжтой болно. Их ачаалал өгснөөр наргүй болсон үед ийм төрлийн аваар гарвал юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй” л гэж ярьжээ. Мөн “Нарны эрчим хүчний 21 компанийг зогсооход над руу дайрч байна” гэж шоудахаа ч мартаагүй юм.

Дашрамд дурдахад Азийн хөгжлийн банк сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх чиглэлээр манай улсад 40 сая ам.долларын зээл олгохоор болсон бөгөөд энэ хөрөнгөөр баруун аймгуудад 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний систем байгуулна гэж Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн байна.  ОХУ-аас гуйсан зээл орж ирвэл ДЦС-ыг сайжруулахад зарцуулагдана. Энэчлэн их эрх мэдэл, том хөрөнгө оруулалт дунд эрх дураараа байхын тулд хэзээ ч, хэнийг ч “гал руу түлхэж” мэдэх гайхамшигтай эр зориг түүнд бий.

 

О.Балдан-Очир

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (66.181.190.18)
    Нар салхины цахилгаан үүсгүүр дэлхийн эйр кондишнд муу
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Өлзий (66.181.189.85)
    ОТ-н ног илчилсэн Тэрбишдагва, Улаан зэрэг хэдхэн эх орончдоо Нямдорж, Хүрэлбаатар нарын урвагчдаас хамгаалах ёстой шүү. ОТ-н мөнгийг Монгол банкаар оруулж байх нөхцөлийг тавьж байсан гэрээний илт луйврыг хэлж байгаа зэргээс нь болоод Нямдорж нарын занаанд өртжээ. Нам гэ жтулшрахгүй эх орноо бодож яваа ийм нөхдөө хайрлах хамгаалах хэрэгтэй шүү. Хүнд ухаад байвал алдаа оноо байлгүй л яахав. ЭХ-д бугшсан луйварчдыг зайлуулах гэсэнд их тэмцэж байна даа. Луйварчид АН, МАН-р дүүрч хамтран хоршиж байх шив
    2018 оны 09 сарын 27 | Хариулах
  • moron (202.9.43.141)
    nyamka ah oroh oron oochih ayagagui amitan gej helj baisan tun unen ug baisan bna lee.2016onii songuuliin omno hilchideer ih togloson doo er ooriinhoo toloo yu ch hiihees butsahgui hun yum daa
    2018 оны 09 сарын 27 | Хариулах
  • Иргэн (202.70.34.70)
    Даваасүрэн гэлтгүй, Тэрбишдагва, Улаан гэх мэтийн урвагчдаасаа хурдан салах хэрэгтэй. Бүгд шантаажчид. Сайн ч ануу нөхөр минь муу ч ануу нөхөр минь гээд МАН-даа үнэнч байсан хүмүүсээ тоохгүй ийм шантааждаас айж явдаг намын удирдлагыг солих цаг ирнэ ээ. Явж явж Миеэ чинь тулхтай юм биш үү. Нямдорж мэтийн тендерчин, Увсын нам харгалздаггүй бүлэглэл зэргийг яаралтай цэвэрлэх хэрэгтэй.
    2018 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.160.61)
    Даваасүрэн "гуя" ярьсан байна шдээ! Гуяны үлгэрийг та нар мэднэ биз дээ? Нэг хөрш нь нөгөөдөө "манай амбаарт байсан махыг хулгайлчихжээ" гэхэд нөгөөх нь "би танай гуяыг аваагүй шүү" гэсэн гэдэг!!
    2018 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.212.118.67)
    ОТ-Н цахилгаан худалдах худалдан авах гэрээг цуцалсан энэ хулгайч Монгол улсын эрчим хучний туухэнд асар том алдаа хийсэн
    2018 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.212.118.67)
    ц.Даваасурэн оросын 10 % - ын хуутэй зээлийг авах гэж их зутгэж байгаа нь ногоон Амараа гэх нохор оросын компануудыг Даваасурэнтэй холбоо тогтоож огсонд байгаа. юм хийгээд иддэг М.СОНОМПИЛИЙН хажууд зугээр попорч монго иддэг шинэ хувилбар гаргасан хулгайч
    2018 оны 09 сарын 27 | Хариулах
  • Хэ хэ (66.181.190.33)
    Тийм нэр алдар хүртээгээд Өчнөөн олон жил болж байхад би 10 хувь аваагүй гэж нэг ч дуугараагүй хүн дээ
    2018 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.140.177)
    10 хувийн Даваасүрэн ёс зүйн хариуцлагаа хүлээж огцор
    2018 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.179.224)
    Хүүкийн Засгийн газрын хүзүүн дэх олс нь шүү энэ хүн
    2018 оны 09 сарын 27 | Хариулах
  • з (202.21.125.35)
    Энэ нийтлэлийг мэргэжлийн бус хүн захиалгаар бичүүлсэн байна. Энэ засагт байгаа ганц мэргэжлийн сайдаа салбарынхан хэзээ ч ингэж бичихгүй эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүсийн хийж байгаа ажил юм. Хэрээ ч гэх шиг тэр асуудал чинь 2015 оны асуудал сая болсон тасралт бол газардлагатай сэлгэн залгалт хийсэн хүний хариуцлагагүй үйлдэл юм. Сошиолоор худлаа мэдээлэл захиалгаар цацаж ард түмний тархи угаахаа боль
    2018 оны 09 сарын 27 | Хариулах
    • хуц
      2018 оны 09 сарын 27
  • Sergelenbaatar (66.181.179.224)
    Арван хувийн Даваасүрэнгээс Ардын засаг салах цаг нь ирсэн бололтой
    2018 оны 09 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 29 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 37 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 54 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК