Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сангийн сайд бодлогын хүүг нэмж Монголбанкийг аврах уу?

2018-9-28
0
ЖИРГЭХ

 

УИХ-ын 2016 оны сонгуулийн маргаашаас нэгэн “азгүй” сайдыг хайж байсан юм. Учир нь АН-ын тавьсан их өрийг дарах хүнд ачааны эзэн нь МАН-ын Засгийн газрын Сангийн сайд болох учиртай байв. МАН ялж, АН-ын тавьсан их өрийг задлахад тооцоолсноос нь өндөр байж. Үүгээр ч зогсохгүй МАН, АН-ын зарим нөхөд ажлаа хүлээлцэхдээ “цочмоор” зарим тоо баримтыг тохиролцож нуугаад, намжмал байдлаар танилцуулсан нь хожим тодорхой болсон. Олон нийтэд мэдэгдэж цочроолгүй хамтран алдааг засъя гэсэн улстөрчдийн тохиролцоо байсан болов уу.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг “хар нялхаасаа” Сангийн яаманд ажилласнаар нь их хардаж буруутгадаг. Гэсэн ч энэ цаг үед түүн шиг уналтыг сэргэлт болгож, ундуй сундуй бодлогыг зөв гольдролд оруулахын төлөө богино хугацаанд их ажил хийсэн хүн ховор болов уу. Уг нь түүнийг хэвлэлийнхэнтэй хэрүүл хийдгээр нь нэлээд адалдаг. Гэвч сайдын суудалд оччихоод ажлаа сурталчилж мэддэггүй юмсанж. “АПУ”-ийн Г.Батхүү хүртэл өчигдөрхөн твийтрт “АПУ”-гаа сурталчилж байхыг харав. Гэтэл сайдаар ажиллаж нэлээд үр дүн гаргачихаад Ерөнхий сайдын айлчлалыг “пиардаад” суух жишээний. Үнэн хэрэгтээ улстөрчид яваад өгнө, эдийн засаг л үлдэнэ. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдлын дүн, төлөвийг өдөр тутам ажиглахаас аргагүй байдаг.

У.Хүрэлсүхийн Засгийн газар, өөрөөр хэлбэл Засгийн газрын “хоёр Хүрлээ” өөрчилж татварын шинэлэг зарчим, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шинэ бодлогоо танилцуулж эхэлснээр эдийн засгийн ямархуу реформ хийх гээд байгаагийн зах зух нь харагдаж эхэлж билээ. Ямар хөрсөн дээр тэд реформ хийх гэв?

“Азгүй” Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2015 оны арваннэгдүгээр сард төсөв хэлэлцэж байхад “2016 онд эдийн засгийн өсөлт 0 хувьтай байна, ОУВС 0,6 хувь гэж өөдрөгөөр хараад байна” гэж хэлчихээд адлуулж байв. Гэтэл хэдхэн сарын дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар, түүний Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар -1.6 хувийн агшилттай эдийн засаг хүлээж авсан. Гэхдээ өнөөдрийн эдийн засаг дахь нааштай өөрчлөлтүүд тэдний үед биш, энэ Засгийн газрын бодлогоор гарч ирсэн гэдгийг зориуд онцлохгүй бол болохгүй.

Өнөөдөр?  Эдийн засгийн өсөлт эхний хагас жилийн байдлаар 6.3 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 410 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Хоёр жилийн өмнө улсын төсөв 3.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарч байв.  УИХ  төсвийн хүрээний мэдэглдэл алдагдлыг 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэхээр баталсан. Эн оны төсвийн алдагдлыг ДНБ-ий найман хувьтай тэнцэхээр баталсан. Шинжээчид “2019 онд төсвийн алдагдлаа л бууруулахгүй бол..!” гээд байгаа.

Ийм хөрсөн дээр улс төрийн гэмээр баахан дарамт бий. Багш, эмчийн цалинг бараг л Засгийн газраа аврах гээд нэмэхээр болчихсон. Гэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэхээр ОУВС-гаар “зөвшөөрүүлсэн” гэвэл ононо. Зөвшөөрүүлсэн шалтгаан нь “2017 оны аравдугаар сарын 24-нөөс хойш Засгийн газар гаднаас нэг ч долларын өндөр хүүтэй арилжааны зээл аваагүй байгаа. Дотооддоо арилжааны банкууд болон иргэн ААН-ээс нэг ч төгрөгийн зээл мөн аваагүй. Давсан орлогоороо төсвийн алдагдлыг санхүүжүүлж, зээл авахгүй байхад зарцуулж байгаа учраас. Уг нь УИХ 2018 оны төсвийг батлахдаа Засгийн газарт 1.4 их наяд төгрөгийн зээл авах зөвшөөрөл өгсөн байдаг.

Гол түшиц Монголбанк ам.долларын ханшаа тавиад туучихлаа. Монголбанкны ерөнхийлөгч муудаа биш л дээ. Дэлхийн 190 орчим орны 85 хувь нь мөнгөн тэмдэгтээ аврах гэж оролдовч “хүчээр баривал сүйрнэ” гэдгээ мэдээд ёстой л “сул тавьчихаад” аянгыг зайлуулахаас аргагүй гэж үзэж байна. Үүний хариуцлагыг Ч.Хүрэлбаатараас нэхэх аргагүй. Харин түүнд ирсэн гадаад аюул гэвэл зохино.  Төв банкин дахь гадаад валютын нөөцийг дөрөвхөн жилийн дотор зургаан тэрбумаар “хулгайд” алдсан бол “хулгайч” нь хэтэрхий олуулаа байна шүү дээ. Америк, Хятадын худалдааны дайны нөлөө гэж худлаа дуулиан тарьж, холын гайг өөрт нааж шалтаг болгох хэрэггүй. Харин сурагаар ам.долларын хомсдол үүсгэж, арилжаагаа хаагаад, үндэслэлгүйгээр өндөр ханш тогтоон хөөргөж байгаа “санхүүчид”, “санхүүгийн байгууллагатай” хариуцлага тооцох хүн нь харамсалтай нь Сангийн сайд биш билээ.

Зүй нь Монголбанкны удирдлагууд ажлаа сайн хийх, банкууддаа хатуу шаардлага тавин, шаардлага хүлээн авахгүй банкуудын тусгай зөвшөөрлийг хураах хүртэл арга хэмжээ авах, төрийн төмөр нударгыг харуулах цаг болж. Банкуудаа дэмж гэхээр нь ханатал эрхлүүлсэн. Одоо бол цаг үе өөр болсон. Шатахууны үнийг хүчээр барь, ам.долларын ханшийг тогтоо гэж захиргаадах аргыг орхисон. Харин бодлогын арга хэмжээ бол өөр.

Яагаад ийм нөхцөл байдалд мөнгөний бодлогын хүүгээ нэмэхгүй байгаа юм бэ. Сангийн сайд нэмэх болж байна уу. Тэр чинь ОУВС-г тойглож, томоотой, сахилга баттай санхүүгийн бодлоготой орон гэдгээ ойлгуулж байж цор ганц ам.долларын орлогыг оруулж дээр нь багш, эмч, төрийн нийт албан хаагчдын цалинг нэмэхээр боллоо. Сангийн сайд муу ажилласан байна уу. Түүнийг юу хүлээж байгааг таамаглаж байна уу. Маш хүнд нөхцөл хүлээж байгаа ч давж гарах арга замаа хамгийн сайн мэдэж, хийж байгаа нь Ч.Хүрэлбаатар биш гэж үү. Намаа, Засгийн газраа, Монголбанкаа хүртэл авруулчихаад хийх ёстой ажлаа хийхгүй байгаа хамтрагчидтай “Макро орчныг сайжруулахын төлөө” цааш явах амаргүй л болов уу.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Мандах (66.181.190.33)
    2 сарын дотор долларын ханш 100 төгрөгөөр өсчихлөө. Сангийн сайд аахар шаахар зүйл яриад гадаадад зугаалаад байдаг. Монгол Банкны Ерөнхийлөгч гэж тамшаалсан бүдүүн юм Барс захын эзэн хамаатнаа рекламдаад яаж мөнгө идэх вэ гээд суугаад байдаг. Өвөл боллоо, бизнесийн сезон дууслаа. Бодлогын хүүгээ богино хугацаагаар яаралтай нэмээч
    2018 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.212.119.92)
    pizda ve
    2018 оны 09 сарын 29 | Хариулах
  • бүрэн (103.9.90.51)
    эдийн засгийн наад захын мэдлэггүй эргүү шаар байна. ДОЛООГЧ гэвэл дөхөж очно. Ийм тооцоо, судалгаагүй МАНгар юм бичиж байх гэж...
    2018 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Ард түмэнд ямар ч наалдах юмгүй засаг ,бензиний үнэ хэд хэд нэмэгдчихлээ валютын ханш тэнгэрт туллаа юмны үнэ дагаад арилж өгөх нь байна. Ийм засаг төр ийм сангийн сайдаар юу хийх вэ хол хаявал таарна
    2018 оны 09 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 29 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 37 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 54 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК