УИХ-ын дарга М.Энхболд парламентын намрын чуулганыг нээж үг хэллээ.
Тэрээр намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг тоймлож үгээ хэлээд төгсгөлд нь зун, намрын турш УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулга нараас тавьж байсан шаардлагад хариу өгсөн. Ингэхдээ, "Нэр бүхий гишүүд болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, АТГ-ын дарга, дэд даргыг огцруулах санал шаардлага тавьсан. АТГ-ын дарга, дэд дарга зэрэг зургаан жилээр томилогддог албан тушаалтнуудыг хуульд зааснаас бусад шалтгаанаар огцруулах, чөлөөлөхийг хориглодог. Ийм хуулийг хууль тогтоох дээд байгууллага болох УИХ өөрөө баталсан. Хуульд байхгүй шалтгаан үндэслэлээр АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх санал гаргаж, шаардаж буй нь УИХ-ыг баталсан хуулиа зөрчихийг шаардаж буй үйлдэл юм" гэлээ.
Сэтгэгдэл (6)