Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Хаянхярваа: Манайх шиг хүн ам цөөтэй улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй

2018-10-01
0
ЖИРГЭХ

Д.Хаянхярваа: Манайх шиг хүн ам цөөтэй улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр гурван асуудал хэлэлцжээ. Ирэх оны төсвийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн учраас бүлгээс ажлын хэсэг гарч ажилахаар болсон байна. Түүнчлэн УИХ-ын 42 тойрогтой холбоотой парламентаас гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ. Үүний дараа Ерөнхий сайд Зам тээвэр, хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан байна. Мэдээллийн дараа тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Зам тээвэр хөгжлийн сайдыг УИХ дотроос байх уу. Таныг сайд болно гэх юм. Энэ үнэн үү?

-МАН-ын Удирдах зөвлөлөөр хэнийг томилох талаар ярилцана. Зам тээвэр, хөгжлийн сайдыг энэ долоо хоногт чөлөөлнө. Өөрөө өргөдлөө өгсөн учраас шийдээд явна. Улстөрч хүн улс төрийн хариуцлагаа хүлээе гэж байгаа учраас энэ дагуу шийдээд явна. Энэ бол цэвэр улс төрийн хариуцлагын асуудал.Зам тээвэр хөгжлийн сайдыг тэндээс эндээс томилно гэсэн асуудал бүлгийн хурлаар яригдаагүй. Би Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллахгүй.  

-Одоогийн бүх алдаа системийн хямралтай холбоотой. Энэ тухайд?

-Системийн хямралыг хайвал 27 жилийн түүхийг эргэж харах хэрэгтэй байх. Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбоотойгоор засч залруулах зүйл бий. Ажлын хариуцлага ярьж байгаа үед аливаа асуудлыг шийдэхдээ зөв шийдэх үү, улс төрөө харж шийдэх үү гэдгээ харах ёстой. Гол алдаа системдээ биш улстөрчдөдөө байна.

-Сонгуулийн тухай хуульд намрын чуулганаар өөрчлөлт оруулна. Ямар өөрчлөлт байх юм бэ?

-Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхийлөгчийн, орон нутаг, УИХ-ын сонгуулийг салангид хуулиар явуулна. Сонгуулийн тогтолцоог бас ярилцана.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж амжих уу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2024 оноос хэрэгжүүлэхээр ярьж байна. Хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай санал асуулга явуулсан. Давхардсан тоогоор сая гаруй хүний санал иржээ. Тодорхой саналууд ирээд хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Хуулийн өөрчлөлтийг хэдийд хэлэлцэх вэ гэдгийг ярилцах ёстой байх. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд явж байгаа. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр өнгөрсөн хугацаанд 40 гаруй хуульд өөрчлөлт оруулж байжээ. Аливаа асуудалд хандахдаа улсын эрх ашгийн төлөө нэн түрүүнд шийдвэр гаргах хэрэгтэй. Манайх шиг хүн ам цөөтэй улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй гэж үздэг. Энэ бол дарангуйллыг бий болгоно гэж би хувь хүнийхээ хувьд үзэж байна.

-Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэж амжих уу?

-Намуудын санхүүжилт ямар байх вэ гэдгийг тодорхой болгоно. Нийгэмд өнөөдөр хамгийн их бухимдал төрүүлж байгаа зүйл бол улс төрийн нам болжээ. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг шилэн болгох ёстой. Тэр утгаараа энэ хуулийн төсөлд маш нухацтай хандаж, ажиллана.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • 1234 (202.55.184.18)
    Харин ч цөөхөн монголчуудад ерөнхийлөгчийн засаглал таарна.
    2018 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    ТА ТОХИРОХГҮЙ ГЭЖ ЯРИХААР ИРГЭД АВТОМАТААР ТОХИРОХ ЮМ БАЙНАА ГЭЖ ОЙЛГОНО Ш ДЭЭ МАНАНГИЙН ТОЛГОЙЛОГЧДЫН НЭГ ГУАЙ
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Zochin (66.181.181.115)
    Odoogiin ene parlament ers shinechlel hiih chadamjgui,yamar oorsdiigoo barij ogoltein bish,bugd ginjin holbootoi bolchihson,
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.115.43)
    haynbyryy mongol turiin beteg har gai mi ta 2.r haana ochij bj ene ulsiig amraahuu umhii har hayn byryy
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • ИРГЭН (103.10.22.186)
    ЯГ .ҮНЭН .Х.БАТТУЛГА .ӨӨРӨӨ .ТИЙМ .ШУДАРГА .БАЙВ .УУ .АН .З.ЭНХБОЛД .Ц.ЭЛБЭГДОРЖ .НАРУУД .ЕРӨНХИЙЛӨГЧИЙН .АЛБЫГ .ХУВИЙН .КАМПАНИ .ШИГЭЭР .ХУВААН .ЭЗЭМШИХЭЭР .УЛАЙРАН .ДАВШИШ .БАЙНА .ЭНЭ .БОЛ .МӨНГӨНИЙЙ .УЛААНШУНАЛТНУУДИЙН .ЭЦЭС .ТӨГӨСГӨЛГҮЙ .ӨӨ .СЭВ .ХАЙН .УЛАНГАСЧ .БАЙЖ .СУУХЗАВГҮЙ .ДАВШИЛТ .ЯАГААД .Х.БАТТУЛГА .ӨӨРӨӨ.ХАРИУЦЛАГА .ХҮЛЭЭЖ .ЧАДДАГГҮЙ .ЗОГСОХОО .ИЭДЭХГҮЙ .ШУНАЛАА .ДАРАХГҮЙ .ХҮНИЙ .ХЭЛСНИЙГ .ҮЛ ОЙШООДОГ .ТООМЖИРГҮЙ .ХҮЙТЭН .ЗАНГАА .ЗАСАЖ .ЧАДАХГҮЙ .БАЙЖ .ХҮНИЙ .ХИЙЖ .БАЙГААГ .МУУЛЖ .ЧАДАВ АА .З.ЭНХБОЛД .БОЛ ҮХЭЛ .ШИГ ХҮЙТЭН .АЬС .ШИГ .БАЧУУ .ӨС .ХОНЗОНГООС .ӨӨР ЮМ МЭДЭХИЙГ .ХҮСДЭГГҮЙ .ШУНАЛТАЙ ХҮНТЭЙ ХАЬСАРЧ МОНГОЛЫГ МААН ХААНА АВААЧИХ .ГЭЭД БАЙГАА .БОЛДОО МОНГОЛ .УЛС .МААНЬ, ТА НАРААР .ХУВЬ .ЗАЯАГАА .ГӨВҮҮЛЧИХЭЭД .ТЭГЭЭД .ЗҮГЭЭР .ОРХИХ .ЮМ ШИГ БАЙНА УУ МОНГОЛ УЛС .МОНГОЛ .ҮНДЭСТЭН .МАНДАН БАДРАГ МАНДТУГАЙ ТӨР .ЗАСАГ
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • зочин (66.181.160.126)
    энэ бүтэхгүй үнсэн хууль зөрчиж ,зтяны сайдыг нам сонгодог юмуу,нам нь төр болсон,төр хаа бна аа балай минь,
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 29 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 37 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 54 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК