Намрын чуулган эхэлж буйтай холбоотойгоор УИХ дахь МАН-ын өнөөдөр хуралдаж, гурван асуудал дээр санал солилцсон байна.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа “2019 оны улсын төсөв бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, шийдвэрлэх хариуцлагатай төсөл байх ёстой. Тиймээс бид өнөөдрийн бүлгийн хурлаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж, 11 гишүүний бүрэлдэхүүнтэй, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар болсон. Мөн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, УИХ хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа учраас Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэрийг МАН-ын бүлэг гаргасан. Үүнээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт ЗТХ-ийн сайдыг томилох асуудлыг өргөн барих талаар мэдээлэл хийсэн” гэв.
Р.Хишигжаргал