Намрын чуулган өнөөдөр албан ёсоор эхлэлээ. Энэ намрын чуулганаар хэлэлцэх чухал асуудал бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн оруулах талаар УИХ дахь бүлэг болоод зарим гишүүдийн байр суурь.
Эрх баригч МАН-ын бүлэг: “Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөв зохистой хийгээд явж чадвал одоогийн улс төрийн тогтолцоо боломжтой тогтолцоо гэж боддог. Үндсэн хуульд энэ удаа өөрчлөлт орууллаа гэхэд 2024 оноос мөрдөж эхлэхээр яригдаж байгаа.
АН бүлэг: “Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ түүнийг өөрчлөх талаар өрнөж буй процесс нь буруу байна. Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгын дагуу шийдвэрлэх нь чухал” хэмээн үзэж байгаа юм.
МАХН-ын төлөөлөл О.Баасанхүү: “МАН, АН Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг худлаа. Тэд анх гарж ирснээсээ эхлээд бие биенийгээ үгүйсгээд эхэлсэн. 60 тэрбумаас эхлээд өөрсдийнхөө дотор байгаа зүйлийг яриад байгаа. Сүүлдээ аргаа бараад Үндсэн хуулиар тоглох юм шиг байна”
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: “Үндсэн хуульд өөрчлөлт орох ёстой. Гэхдээ Монгол улсын 1992 оны Үндсэн хууль тийм ч муу хууль байгаагүй. Харин 2000 оны дордохын долоон өөрчлөлтөөр муу хууль болгосон. Хамгийн наад зах нь УИХ-ын гишүүд сайдын суудалд суух боломжтой, давхар дээлний асуудал бий болсон. Дээрээ суудлаа олохгүй доороо гүйдлээ олохгүй долоон өөрчлөлт хийсэн. Үндсэн хуульд дордуулсан долоон өөрчлөлтөөс эхлээд засах зүйл байгаа.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)