Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Энх жаргалгүй” АТГ-т тавтай морил!

2018-10-02
0
ЖИРГЭХ

АТГ-ын даргыг жил гаруй “мэрлээ”, сүүлийн нэг жилд бүр “хазлаа”. Асуудал нь АТГ учраас уу, аль эсвэл Х.Энхжаргал гэдэг “цагдаа”-д байв уу. Яагаад түүнийг огцруулах эсэх асуудал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын тэмцлийн “бааз суурь” болчихсон юм бэ. Байгаагүй “60 тэрбумын хэрэг”-ийг байлгаж яллаагүйгээрээ, С.Баярыг шалгаж байхдаа барин тавин уулзсаныг огцруулах шалтгаан гэж үзэж байна уу. Эсвэл АТГ-ын даргын суудал л Ерөнхийлөгчид хэрэгтэй байв уу.

Өчигдөр намрын чуулган эхэллээ. УИХ-ын даргын хэлсэн үгний “оргил” нь өнөөх л АТГ-ын даргаа “хамгаалсан” явдал байв. Бөөн хардлага. Гэхдээ хардахад учир бий. УИХ-ын дарга АТГ-ын даргын суудлыг хамгаалаад байна уу, Х.Энхжаргалыг хамгаалаад байна уу гэдэг талаас харвал бас л сонин. Удаа дараагийн шүүмжлэлээс харахад АТГ-ын дарга Х.Энхжаргал “зөөлдөөд” байдаг. Тиймээс “аядуу зөөлөн” М.Энхболдод таалагдаад байдаг гэхээр арай л гэнэн дүгнэлт болоод байгаа юм. АТГ-ын дарга ширүүн байлаа гэж бодъё. Жишээ нь хоёр экс Ерөнхий сайдыг аваачаад хорьчихлоо, ямар тэнэг зөрүүд “амитан” бэ гэлцэж байсан үе саяхан. Тэгсэн хэрнээ нэгэнтэй нь уулзахаар шүүмжлэх.

Өнгөрсөн хаврын синдромын бас “нэг шог гараа” нь АТГ-ын даргаа Ерөнхийлөгчийн адил ард түмнээсээ сонгох гэж 45 настай, эрхзүйчийн эрэлд хатсан явдал юм.” Газар газрын шувууд гаад гаад дуугарна” гэдэг шиг цугларалт болов. Улсынхаа урдаа барьдаг хуульчдыг яаж “доромжлохоороо” тэрхүү эзэн биегүй, нууц судалгааны адагт жагсааж “гэсгээн цээрлүүлдэг”-ийг бүү мэд. Үр дүн нь бүр ч жигтэй.

“Иргэдийн” нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан хоёр хүнийг Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Их Хуралд уламжилж, Авлигатай тэмцэх газрын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүллээ. Ерөнхийлөгч маань шүү. УИХ-аас ямар үр дүн хүлээж тэр вэ? Сонин байгаа биз.Түүнд АТГ-ын даргад нэр дэвшигчийг санал болгох эрх хангалтгүй учраас ийм субботник ч гэх үү, социалогийн судалгаа ч гэх юм уу, талцал, хуваагдлыг харж таашаал авсан хачин юм хийв үү.

Дараагийн зүйл. Одоо цаг. УИХ Ерөнхийлөгчийнхөө удаа дараа шаардсан АТГ-ын даргыг солих саналыг “ханган нийлүүлэх үү”. УИХ-ын дарга лав “хууль зөрчсөн хэрэг болно” гэчихлээ. УИХ-ын 65-аас нэг нь л дээ. Харин бусад нь яах бол. Даргаа л дагах уу. Даргаа дагавал хуулиа л дагана. Ерөнхийлөгчөө дагавал ер бусын шийд гаргана. Магадгүй “шинэхэн дарга” нь яг л самар цөмөх мэт “машиндана”. Зөвхөн УИХ-ын гишүүдийг биш, төрд ажиллаж байгаа, “МАН-ын” гэх бүхнийг ёстой л “хэдэн шүдтэй, хэд нь протез вэ” гэдгийг хүртэл шалгана даа.

Тэгээд ч өнөөдөр улс төрийн тогтолцооны реформыг дэмжинэ гэж байгаа “эв нэгдлийн илэрхийлэл гуай”-д шүүх эрх мэдлийг АТГ-ын удирдлагатай хамт өгчихөөд “Ядаж Энхжаргалтай байхдаа энх, жаргалтай байжээ” гэж дурсаад ч яах билээ. Магадгүй, “тогтолцооны реформ” гэх симфонид нь Тагнуулын Ерөнхий газрыг Ерөнхийлөгчийн мэдэлд байлгах тухай ч “сонат” ч яваа юм билүү. Удирдаач нь ч ойлгомжтой. Тэрбээр  АТГ, ТЕГ-ын даргаар томилогдоход гайхах хэрэггүй.

Ингээд бодохоор заавраар ажиллаж өгөхгүй байгаа, зальжин инээгээд “Заа яах вэ” онигооны эзэн болсон Х.Энхжаргалыг явуулах маш амархан. Харин Х.Энхжаргалыг хэнд алдах вэ. Х.Энхжаргалыг алдсанаар АТГ-ыг алдах уу. АТГ-ыг алдвал юу болох вэ гээд төсөөлбөл төрд ажиллаж байгаа хэн бүхэн АТГ-т хомроглон шалгагдаж, яллагдаж, тэр бүхэн ганцхан хүний хүсэл зоргоор зохион байгуулагдана.

Хэрэв авлига нийгмийн гамшиг мөн бол гамшиг мөн үү, биш үү гэдгийг тогтоогч байгууллагыг институциуд булаалдана гэдэг өөрөө ардчиллын сүйрэл биш гэж үү. Тиймээс АТГ-ын дарга Х.Энхжаргалыг “явуулахдаа” дайварт нь юу, юуг явуулж байгаагаа сайтар бодолцох ёстойг сануулахад илүүдэхгүй болов уу.

 

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • зочин (202.21.125.35)
    Монгол төрийн албыг үнэлж зарах тухай яриад сууж байх гэдэг тэгээд байж болох жирийн үзэгдэл болж таарч байна уув Монголоос өөр улсад арл түмний шигжүүр зэвүүцэл эсэргүүцэлтэй тулгарч бүгд цаазаар авахуулаад дуусах ёстой асуудлыг өмөөрөөд, АТГ-г нь хамгаалаад байгааг ойлгох ухаан манай ард түмэнд байхгүй болтлоо тархиа угаалгасан гэж бодохоор үнэхээр харамсмаар байна даав Монгол улс сөнөх байх даа яана даа
    2018 оны 10 сарын 03 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.95.14)
    ЭНХЖАРГАЛ ЯАЛТ ЧГҮЙ МИ ОВОГТЫН ХҮН ГЭДГЭЭ НӨГӨӨ ЦАГААН САРЫН ЗОЛГОЛТООР ЭНХБОЛДЫНД ОЧИЖ ДАЛДГАНАЖ СӨГДӨЖ МӨРГӨДГӨӨРӨӨ БАТАЛЧИХСАН ХҮН ШҮҮ ДЭЭ.ЭНЭ БАЛИАР 60 ТЭРБУМЫН МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ МИ ОВОГТ ЭНХБОЛДЫГ БУУЛГАСАНЫ ДАРАА Л ЭНЭ БАЙДАЛ ДАРАГДАХ БАЙХ. ОДОО АРД ТҮМЭН 2020 ОНЫ СОНГУУЛИЙГ ХОНОГ ТООЛОН ХҮЛЭЭЖ СУУНА ДАА ХӨӨРХИЙ, ТЭГЭЭД ЭНЭ МАН, 60 ТЭРБУМЫН МИ ОВОГТОНТОЙГОО ОРВОНГООРОО СӨНӨХ САЙХАН ЗАВШААНЫГ ХҮЛЭЭН СУУНА.
    2018 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.189.219)
    enhbayrtl bvh erh medliig ugmuur bn . tegbel ene ulsad shudarga es togtono
    2018 оны 10 сарын 03 | Хариулах
  • Zochin (64.119.16.234)
    Ерөнхийлөгчид АТГ-н даргын албан тушаал чухал болоод байгаа нь үнэн байхаа.АТГ маш сайн ажиллаж байхад даргыг нь солих гээд байгаа нь анхаарал татаад байна даа.
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.177.28)
    Jonhuugiin shunal gj bur aimr amitan yumaa, yun enhbold.1000n enhboldtoi tentseh hun ajee
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • zochin (202.179.31.108)
    АТГ-ын ажлыг хуулийн хүрээнд хийгээд явж байгаа байхаа. Одоо үр дүн нь гарч эхэлж байхад солих гээд зүтгэдэг ямар санаа оноо байна.
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • зочин (203.91.118.180)
    танил ч бай, найз ч бай АТГ -т шалгагдаж байгаа хүнтэй шалгаж байгаа газрын дарга албан бусаар уулзах ёсгүй л дээ уг нь, харин манай улсад ямар хууль үйлчилдэг юм.бүүүүүүүү мэд.
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.72.245.198)
    Үнэхээр хууль монголд байгаа гэдэгт итгэх арга алга даа
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • зочин баг (103.9.90.98)
    Хуулийн байгууллагын тэргүүнүүд бүгд Цагдаагийн хурандаа нар шүү дээ тэгэхээр яаж ч чадахгүй шүү бүх нууцыг Хурц шиг гаргаад тавин шүү
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.10.21.71)
    Энэ одоо юу бичсэн нөхөр вэ. Тэртэй тэргүй 60 тэрбумаас эхлээ өчнөөн нүдний булайг "За яах вэ" гээд үхэн хатан хамгаалаад ярзйгаад сууж байгаа хүнийг мундаг хамгаалжээ.......
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Үа аа яахав яваг дээ (43.242.243.96)
    За аа яахав дээ-г даруйхан явуулаг дээ. Эх орон иргэдээ умартсан хэдэн дарга нарт үйлчилж тэдний хууль бус бузар үйлдлүүдийг хааж өгдөг гар биздээ. Иргэд бол тэгж рйлгож байгаа . Энэ улсад шударга ёс гэж ирэх цаг эрхбиш байгаа байлгүй
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.141.44)
    60 terbumiin ulaan hamgaalagch.uur fraktsiin hdteigee l tulaad bgaadhd.shiidegdsen ni haa bn
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Аалзны шүлс шиг болсон тогтолцоог нураахад Л Монгол сэргэн мандлын замдаа орох нь дамжиггүй юм шүү...
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.160.28)
    Энэ нэг бага гарын цагдааг хүүхэлдэй болгох зорилгоор Элбэгдорж, Миеэ нар тохиролцож томилсон болохоос мэргэжлийн болоод удирдах чадварын хувьд байгууллага толгойлох хүн биш л дээ!!! Цагдаа байхаас нь мэдэх учраас ингэж байгаа юм!!!
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Хүрээ хүн (66.181.165.93)
    Энхболдыг хмгаалах гээд сайн шоглосон байна Ядаж Энхжаргалтай байхдаа энх, жаргалтай байжээ” гэж дурсаад.л гэчихжээ.Захийлагч,бичиглээч 2 нь ингэж шогтох гэж.Тэнэг хүний дуугүй нь сүртэй гэдэг дээ. Дуугүй п байхгүй дээ
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.160.105)
    ATG tom herguudiig ileruuleed bgaan bish uu
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • зочин (202.131.238.150)
    Ерөнхийлөгч АРД ТҮМЭНд ХОШИН ШОГ харагдаж байна. Ерөнхийлөгч болсон тэр цаг минутаас эхлээд АТГ-н даргыг ХАЛАХААР ажиллаж байна. Учир ердөө АТГ ЖЕНКОг Ерөнхийлөгч болохоос өмнө шалгасанд байгаа юм. АТГ-н дарга өөрөө хэтэрхий зөөлөн хүн юм ТЭР ШАЛГАЖ байхдаа яах гэж Ерөнхийлөгчид дэвших эрх өгсөн юм бэ. Тэгээд ч ЖЕНКО АТГ-н даргыг сольвол хамгийн түрүүнд АТГ-д байгаа баримтыг УСТГАЖ өөрийн гар хөл болон өөрийгөө аврах гэж одоог хүртэл тэмцэж байна. Мөн 60 тэрбум л гэнэ үндсэндээ МӨНГӨ өгөөд ажилд орсон хүн байхгүй л тэр хэрэг биш. Хүмүүсийг ЯРЬСАНЫ төлөө шийтгэнэ гэж байхгүй.
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.212.116.54)
    УХЭРИЙН ЗАХИАЛГААР ИЙМЭРХУУ ЮМ САРААЧХАА БОЛЬ
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 29 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 37 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 54 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК