Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оргилуун дарсны өчил буюу У.Хүрэлсүхийн нэг жил

2018-10-03
0
ЖИРГЭХ

Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсоны “нэг жилийн ой” маргааш болно. Түүний Ерөнхий сайд болсон зам дэндүү адармаатай, бас аюултай  гэмээр байснаараа онцлогтой. Парламентад 65 суудалтай намын олонхийг намын гаднаас нэг “товарищ”, тэр тусмаа сөрөг хүчнээс нэр дэвшиж ялалт байгуулсан Ерөнхийлөгчтэй улайм цайм хавсайдаж намынхнаа багцалж байлж Ерөнхий сайд болно гэдэг амархан гэж үү. Нэг намар тэр нам дотроо ганцаардаж байснаа дараагийн намар нь намынхнаараа тойрон хүрээлүүлнэ гэдэг хүн бүрийн амьдралын нэг жилд тохиож багтах хувь заяа биш.

Тэрбээр 16 хоногийн дотор танхимаа бүрдүүлсэн. “Улс төр гэдэг чинь сүргээрээ тоглодог тоглоом” гэх галзуу тэнэг хэлц энэ танхимыг бүрдэхэд дуулдаж билээ. Өөрөө хэлээгүй байгаасай л гэж найдахаас. Түүний танхимынхныг дүгнэх илүүц, бидний нүдэнд ил байна. Харин хамгийн эхний итгэлийн цучлыг найзууддаа өгсөн албан тушаал нь хоромхон зуур унтрааж билээ.

“Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана” гэсэн туг үгтэйгээр ажлаа эхэлсэндээ одоо харамсдаг ч байж мэднэ. Учир нь түүний Засгийн газрын үед Зам тээврийн хөгжлийн яаманд “нэг дарга нөгөөгөө хөнөөчихсөн”. Яаралтай мэдэгдэл хийж хоёр дагуулаа дэргэдээ суулгаад хариуцлага тооцохоо мэдэгдсэн ч түүхэнд байгаагүй муухай жишээ яах аргагүй олон нийтийн ой санамжид бичигдэж үлдсэн. Нэр бүхий албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдлоо. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед хоёрын хоёр Ерөнхий сайд асаныг хорьж “үзэв”. Н.Алтанхуяг шиг Хууль зүйн сайдаа дагуулаад очиж эргэдэггүй юм аа гэхэд эрүүл мэндэд нь санаа тавьж л байсан байгаа даа.

Бүтээн байгуулалтаар байлдан дагуулъя гэсэн түүний сэдэл тун дажгүй. Шатахууны үнэ өсч байсныг ч хэлэх үү, Дорнодын Алтанширээтэд газрын тосны үйлдвэр барих шав тавихад ч яг одоо олгойдоод цутгах мэт чимээгүй л байцгаав. Цэвэрлэх байгууламжийг яаралтай барих дэндүү давчуу хугацаа өгснийг нь “толгойтой нь ярих учраас” БХБ-ын сайд орон орноос бадар барьж “хамгийн мууг нь” сонгосон. “Хамгийн муу” гэхийн учир нь “толгойтойгоо үлдэх”-ийн тулд дэлхийд байхгүй богино хугацаанд түүхий төслөөр хийчих айл Хятадаас өөр олдоогүй юм.

“Долоон төрлийн татвар нэмсэн” муу мэдээтэйгээр сайн эдийн засгийг өвлөж авсан У.Хүрэлсүх хаа очиж эдийн засгаар хашгичаад байдаггүй ч өнгөрсөн наадмаар гэнэт ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ цочтол эдийн засаг ярьсан. Уг нь энэ Засгийн хамгийн сайн ажиллаж байгаа хамт олон нь Сангийн яам хийгээд Хууль зүй, дотоод хэргийн яам юм шүү дээ. Зарим зүйлийг ярихаа азнаад мэргэжлийн хамт олонд нь үлдээчих нь ухаалаг улстөрчдөд байдаг л чанар юм.

Уг нь тэр азтай Ерөнхий сайд. БНСУ-аас гадаад айлчлалын гараагаа эхэлж, БНХАУ-д удаах айлчлалаа хийснийхээ дараахан Цагаан ордонд уригдчихаад байгаа. Өмнө нь нэг хойшилсон. Шалтгаан нь АНУ-ын Мянганы Сорилтын сантай Хоёр дахь компакт гэрээ байгуулах тухай төгсгөлийн шатны хэлэлцээнд Монголын Засгийн газар бэлэн бус байсантай холбоотой гэдэг.  Энэ удаад амжилттай айлчилж “хөнжил бэлэглэж” хүмүүнлэгийн тусламж үзүүлэн, алдарт 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаа олоод ирсэн. Харин айлчлалын үеэрээ “сельфи хийсэн”, Д.Трампад “дөхөж” зурагаа авахуулж дүрсгүйтсэн хэмээн гоочлуулаад авсан нь цаашид айлчлахдаа бодууштай.

Түүнд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд үг хэлэх завшаан олдож чуулганы индрээс “Эдийн засгийн өсөлт хүмүүсийн амьдралд шууд тусгалаа олохгүй байгаа нь манай Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэг сорилт юм” гээд дүгнэчихнэ билээ. Юу гэсэн ч үг юм, яах гээд ч байгаа юм. Тэгснээ “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт сэргэж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсвийн орлого давж биеллээ” гэснээ хөрөнгө оруулагчдыг урин дуудсаар...Түүнийг  томилох асуудлыг хэлэлцэж байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр АН-ын бүлгийн гишүүн З.Нарантуяа “Та гадаад худалдааны маш сайн нөхцөлд Засгийн газраа тэргүүлэх гэж байгаа шүү. Тиймээс эдийн засаг хүнд байна гэж битгий их яриарай” гэж захиж билээ. Харин одоо яг гадаад худалдааны тэнцлээс болоод тас савуулчихаад сууж байна.

Ихэд чимээгүй тэссэн ч төрийн албан хаагчдын, багш, сувилагч, эмч  нарын цалинг нэмэхэд зовлон тоочихоос өөр арга байгаагүй ч танхимынх нь мэргэжлийн цөөнхийн нэг Сангийн сайдынхаа араар нуугдаж нүүр тахалсан.

Нэг иймэрхүү нэг жилийн хугацаа өнгөрчээ. Ой тэмдэглэх сайхаан. Оргилуун дарс буудаад л оноогоо алдаанаасаа давуулж яриад л. Тэгээд ч одоогийн статистик “асуудалтай”. АН-аас МАН-д төрийн данс шилжихэд “тоог инээлгэдэг” хойно нам дотроо Засаг солилцоход харин ч нэг хамаа намаагүй өөрчилсөн нь ойлгомжтой. Харин дараа жилийн өдийд ямар байх бол гэж У.Хүрэлсүхийн Засгийн газрын алсын харааг нарийвчлах гэхээр УИХ-ын 2020 оны сонгууль бодогдоод, нам дотроо харилцан хариуцлага тооцолцсоор өс хонзонгийн үр тарьж, тэр нь өндөөр ургачих вий гэх эмзэглэл төрнө. Нялхсын зулай шиг нимгэхээн түүхтэй, нярай балчир нэг насных нь ойн мэндийг У.Хүрэлсүхийн танхимынханд хүргэж амжилт хүсье дээ!

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Иргэн (64.119.20.76)
    Ард тумнийхээ толоо тэмцэнэ гэсэн еронхий сайд айгаад явчихваа
    2018 оны 10 сарын 03 | Хариулах
  • Иргэн (202.9.42.28)
    Энэ засгиин газар муу ажиллаж байгаа хүүхдиин эрх ашиг бүр дордсон хүүхдүүдиин ялгаварлан гадуурхалт дэндсэн төриин байгуулагууд нь авлигалд бүгд шимтэж байна ард иргэдэд наалдах юу ч байхгүй цагдаа шүүх прокурорынхон төриин албан хаагч нар гэмт хэрэг их хииж байна ТАЗ -нёс зүй хэм хэмжээ гажуудлууд цагаандаа гарсан хар тамхи мансуурах гэмт хэргииг төриинхөн хиидэг болсон наад зах зух нь хүүхдүүдэд их халгаатай л байна шүү
    2018 оны 10 сарын 03 | Хариулах
  • Huts (103.57.95.124)
    Hutsna biz Suhbaatariin esvel ooriigoo dagasan heden hulduugee end tend tomilohoos oor u ch hiigeed baigaan
    2018 оны 10 сарын 03 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    Доод зочинд Сайн ажилласан ЗГ ард түмэндээ хүртээлгүй ажилласан болж таарах уу ЕС нь НҮБ-н индэрээс дэлхийд зарлалаа. Төр засгийн үндсэн үүрэг нь татвар хурааж ард түмний нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж өгч байх биш үү
    2018 оны 10 сарын 03 | Хариулах
  • Zochin (103.229.121.185)
    У. Хүрэлсүхийн засгийн газар сайн ажилласан.
    2018 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Ер нь энэ ЗГ-н сайд нар дотор яг сайн ажиллаж байгаа хүмүүс байнауу.3-н сайд нар нь АТГ-с муу дүгнэлт авсан.Боловсролын сайд нь байнга шүүмжлэгддэг.Зам тээвэр нь өөрөө өргөдлөө өгсөн .Занданшатар нь байнга бантан хутгадаг.Нямдорж Хүрэлбаатар анх сайд болоод асуудалд орсон одоо хүртэл хариуцлага ярихгүй байгаа.Ингэхээр энэ ЗГ-т үлдэх сайд байна уу.Сайд нараа сугалж хариуцлагаа ярих цаг нь болсон байхад юуч болоогүй юм шиг байгаа нь шударга зүйл мөн үү ЕСайдаа.
    2018 оны 10 сарын 03 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    Сангийн яам, Хууль зүйн яам 2 сайн ажилласан гэнэ үү тэнэг хүн хуурч байгаа юм шиг бичих юм. Эдийн засаг сэргэж байгаач ард түмэнд хүртээлгүй байна гээд ЕС нь НҮБ-н индэр дээр дэлхий даяар зарласан байхад сангийн яам сайн ажилласан болж таарч байна уу, Зоригийн хэргийг дуусгана, Эрдэнэтийн 49 хувийг төрд авна нэж том дуугарч гарч ирчихээд ярьсан болгон нь эсэргээрээ болсон шударга нэртэй шударга бусыг үйлдэгч Ц.Нямдорж сайн ажилласан болж байна уу
    2018 оны 10 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 29 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 37 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 54 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК