Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Супер прагматик Сингапурын нийгмээс суралцахыг санал болгоё

2018-10-05
0
ЖИРГЭХ

Миний бие үүний өмнө "Монгол прагматизмыг санал болгоё" гэдэг санал дэвшүүлсэн нийтлэл бичиж олон түмэнтэйгээ санал бодлоо солилцсон.

Энэ удаа 50 гаруй жилийн хугацаанд хөгжлийн доогуур түвшингээс өндөр хөгжилд шилжиж чадсан Сингапурын прагматик бодлого, амжилтад хүрсэн арга зам, туршлагын талаар  уншигч олонтойгоо саналаа бодлоо хуваалцахыг хүслээ.

Сингапур нь 5.5 сая хүн амтай, өөрөөсөө хавьгүй том орнуудаар хүрээлэгдсэн, байгалийн баялаггүй, бүр ундны усны эх үүсвэргүй, арлын жижигхэн орон бөгөөд богино хугацаанд хөгжиж буй орноос өндөр хөгжсөн, тэргүүлэх эдийн засагтай орон болж хөгжжээ.

Сингапурын нэг хүнд ногдох ДНБ 1959 онд 400 ам. доллар байсныг 1990 онд 12 200 ам. доллар, 1999 онд 22 000 ам доллар, 2017 онд 55 235 (дэлхийд 3 дугаар байр) ам.доллар болгож чадсан юм. Сингапур өнөөдөр эдийн засгийн өрсөлдөх чадвараараа  дэлхийд 2  дугаарт, бизнес хийх орчны үзүүлэлтээрээ мөн 2  дугаарт бичигдсэн байгаа нь түүний амжилтын нотолгоо болно.

Сингапурын амжилтын үндэс нь өөрийн хөрсөн дээр буусан прагматик бодлогыг баримталж, төрийг өндөр чадавхитай, хүчтэй байлгах, хөгжлийг урт хугацаанд тодорхойлж хэрэгжүүлэх, дотооддоо сахилга, дэг журмыг бэхжүүлж, хээл хахуультай хатуу тэмцэж, шударга ёсыг мөрдүүлж байсан явдал болно. Эрдэмтэд, судлаачдын зүгээс сингапурын хөгжлийн прагматик бодлогоос дараах хэдэн зүйлийг монголын нөхцөлд  хэрэгжих бололцоотой гэж харж байна.

           

Хөгжлийн загвар

-Социалист болон капиталист эдийн засгийг хослуулах-

Сингапур хөгжлийн загвараа гаднаас хуулбарлах бус, харин өөрийн үндэстний язгуур эрх ашигт тулгуурлан, хөрсөн дээрээ буусан байхыг бодолцон тухайн үед оршин тогтнож байсан социалист болон капиталист эдийн засгуудын өөрт тохирох, хамгийн үр ашигтай зүйлүүдийг хослуулан авч хэрэглэсэн байна. Тухайлбал, зах зээлийн эдийн засгийн тогтолцооны төрөөс шаардлагагүй тохиолдолд эдийн засгийн амьдралд оролцохгүй байх, үйлдвэр, аж ахуйн газруудад эрх чөлөөг бүрэн олгох, үндэсний баялгийг хөгжлийн асуудлыг шийдэхээс бусад тохиолдолд хамаагүй тараахгүй байх, социалист тогтолцооны хөгжлийг урт хугацаанд  урьдаас харж төлөвлөх, төрөөс эдийн засгийн өндөрлөгүүдийг улсын үйлдвэрийн хэлбэрээр эзэмших, нийгэмд шударга ёсыг тогтоох, хүн амд эрүүл мэнд, боловсрол, нийтийн тээврийн үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх зэрэг арга хэрэгслийг зөв, зохистой түвшинд зохион байгуулсан.

Зөв бодлого, түүний залгамж чанар нь амжилтын үндэс болдог ажээ. Хятадын удирдагч Дин Сяопин холимог эдийн засгийн давуу талыг ашиглаж, Сингапураас суралцахыг ямагт анхааруулж байсан байдаг.

 

Улс орныг үйлдвэржүүлэх

-экспортыг чухалчлах, ҮДК-ий хөрөнгө оруулалтад анхаарах-

Сингапурын Эдийн засгийн хөгжлийн хорооноос эдийн засгийн өсөлтийг бий болгох, улс орныг хөгжүүлэх, хөрш орнуудаас хараат байхгүйн тулд үйлдвэржүүлэх хэрэгтэй гэж үзэн,  үйлдвэржүүлэх урт хугацааны төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлжээ. Ингэхдээ тэд үйлдвэрийг дотоодын хэрэгцээг хангахын тулд бус, харин бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж экспортлох, хөрөнгө оруулалтыг, юуны өмнө Үндэстэн дамнасан корпорациас байлгах бодлогыг баримталсан нь үр дүнтэй болжээ. Учир нь ҮДК-ууд нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд өөрөө борлуулах бололцоотой, эсхүл дэлхийн, бүс нутгийн үйлдвэрлэл, хангамжийн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг байж, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн дараагийн шатанд  шууд ашиглах тул хямралд бага өртөж байжээ.

Сингапурын үйлдвэрлэл нь дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан хөгжиж ирсэн. Тухайлбал,  1970-аад онд нефть боловсруулах, хөнгөн үйлдвэрийг байгуулж, усан онгоц барьж байсан бол, дараа нь цахилгаан бараа, одоо үед өндөр технологийн үйлдвэрүүдийг хөгжүүлж байна. Гэтэл түүний хөрш Малайзи нь үйлдвэрлэлийг хөгжүүлдэхдээ, дотооддоо импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого баримталж байсан нь дотоодын зах зээл харьцангуй том биш, хүн амын худалдан авах чадвар сул байсан шалтгаанаар амжилтад хүрч чадаагүй байна. Сингапурын засгийн газраас эдийн засгаа хөгжүүлэхдээ гадаадын зээл тусламжид бус, харин юуны өмнө дотоод нөөц бололцоондоо тулгуурлах, Засгийн газар татварын орлогоос илүү зардал гаргахгүй байх зарчим барьж ажилласан нь өр, зээлийн дарамтад орохгүй байх нөхцлийг бүрдүүлжээ.

Сингапурын тусгаар  тогтнолын эхний жилүүдэд "биднийг хэн ч тэжээх үүрэггүй, бид алгаа тосон амьдарч болохгүй", "бид бусдаас илүү цэвэр цэмцгэр, илүү зохион байгуулалттай, илүү үр ашигтай байж хэмээнэ, хөгжинө" гэх уриан дор ард түмний чармайлтыг дайчилж байснаар тавьсан зорилтоо ард түмэнд ойлгуулахад чухал нөлөө үзүүлжээ.    

           

 

Чадварлаг, цомхон төрийн албыг байгуулах

-Самар авах төдий цалин өгвөл улс үндэстэн сармагчинтайгаа дуусгавар болно-

Сингапурын Засгийн газраас авьяаслаг боловсон хүчнийг нээж олох, байршуулахад ихээхэн ач холбогдол өгөхөөс гадна тухайн ажилтанд  хувийн сектороос илүү өндөр цалин өгөх замаар төрийн албанд татах бодлогыг баримталж иржээ. Энэ талаар Сингапурын удирдагч Ли Куан Ю өөрийн дурдатгалдаа "Бидний ажлын үр дүн бол ажил хариуцсан хүний чадвар, тогтвор суурьшилтай ажиллахаас шууд хамаардаг" гэж  онцлон тэмдэглэсэн байдаг.

Төрийн албанд ахиж дэвшихэд зөвхөн  шатлан дэвших, чадавхийн зарчмыг баримталж, сайд нар, удирдах албан тушаалтнуудыг хээл хахуульгүй байлгах  шаардлагыг өндөржүүлсэн нь дараагийн  шатны ажилтнуудад шийдвэрийг итгэлтэй гаргах бололцоог нээж өгдөг ажээ. Эдгээрийн дүнд төрийн албаны үйл ажиллагааны өгөөж, үр дүн сайжирдаг байна. Цалин, орлогоосоо давсан хэрэглээтэй, эсхүл өөрийн орлогоос давсан эд хөрөнгө эзэмшдэг бол шүүхийн зүгээс уг ажилтныг авлига авсанд тооцох эрх зүйн орчныг бүрэлдүүлсэн нь төрийн албан хаагч шударга ажиллах үндэс болжээ.

 

Нийгэмд шударга ёсыг мөрдүүлэх

-Сонгогчид заавал санал өгөх үүрэгтэй, “Би ганцаараа явах боллоо”-

Аливаа нийгэмд шударга ёс, шударга бус ёс зэрэгцэн орших бололцоогүй гэж үздэг. Тийм учраас нийгэмд шударга бус явдлыг арилгах ёстой байна. Нийгмийн шударга ёсыг хэвшүүлэх нь улс оронд тогтвортой байдлыг хангаж, бүтээн байгуулах, улмаар хөгжих бололцоог олгодгоороо ач холбогдолтой болно.

Төр,  засгийг ардчиллын зарчмаар байгуулах нь төрийн байгуулалтын нэг чухал хүчин зүйл болдог. Ингээд Сингапурын парламентаас сонгогч иргэд сонгуульд заавал санал өгдөг, хариуцлага тооцдог тогтолцоог бий болгосон нь улс төрийн намуудын зүгээс сонгогчдыг зөөх, элдэв хууль бус аргаар санал өгүүлэх зөрчлийг арилгах нөхцлийг бүрдүүлжээ.

Биеэ даасан, шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлэх нь нийгэмд шударга ёсыг хангах, олон үндэстний дунд мөргөлдөөн үүсгэхгүй байхад хамгийн  чухал нөлөөтэй байна. Гэтэл Сингапурт мөрдөгдөж байсан Тангарагтны шүүхийн тогтолцоонд тангарагтнууд нь хувь хүний сэтгэл зүйн хөдлөл, нөлөөгөөр буруу шийдвэр гаргах тохиолдлууд гарч байсан тул нэлээд олон салбарын ялын эрх зүйн орчныг тусгайлан хуульчилж өгсөн нь шударга ёсыг мөрдүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ. Мөн шүүгчдийг шударгаар шалгаруулан томилж, шүүхэд иргэдийн зүгээс тавих хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулсан байна.

Сингапурын удирдагч Ли Куан Ю 1965 онд, 42 насандаа Сингапурын төрийн тэргүүн болж, 2 сая хүний амьдралыг хариуцах болсон үеэсээ авилгатай тэмцэхийн чухлыг ухамсарлаж, өөрийн байр сууриндаа тууштай, хатуу зогсож авилгыг эцэс болгохын тулд түүнтэй холбогдсон найз нөхдөө ч хамгаалах эрхгүй болж, ганцаараа цааш явжээ. Тэрээр энэ талаар  өөрийн дуртгалынхаа хамгийн эхний дэд бүлгийг "Ганцаараа явах боллоо" гэж нэрлэсэн нь түүний хувьд хичнээн хэцүү байсан боловч ард түмний сайн сайхан үйлсийн төлөө зүтгэх болсноо илэрхийлсэн хэрэг байлаа. Сингапурын Засгийн газар авигалтай тэмцэх байгууллагын ажилтнуудад хангалттай цалин олгож, тэдэнд хүрэлцээтэй хэмжээний эрх мэдлийг олгосон нь таатай нөхцөл бүрдүүлсэн байна.    

           

Үндэсний эв нэгдэлийг хангах

-Нийтийн эрх ашгийн төлөө хамтран ажиллах-

Сингапурт малай, хятад, энэтхэг, англи, араб, еврей зэрэг олон үндэстэн амьдран суудаг, тэд бас өөр өөрийн шашинтай. Гэвч Сингапур арьсны өнгө, хэл, шашнаар  хуваагдахгүй, өөр хоорондөө мөргөлдөхгүй, иргэн бүрд тэгш боломж олгох  нийгмийг цогцлон байгуулж байна. Мөн үндэстнийг күнзийн сургаальд тулгуурлан хувиа хичээх бус, нийтийн эрх ашгийн төлөө  хамтран ажиллах үзэл санаанд нэгтгэж, нэгдсэн үнэт зүйлсийг бий болгох, тэдний чармайлтыг бүтээн байгуулалтад төвлөрүүлэх нь Сингапурыг хөгжлийн замд оруулахад хамгийн хэцүү зүйл байсан тухай Ли Куан Ю хэлж байжээ.      

           

Хүнийг хөгжүүлэх

-Боловсрол, Эрүүл мэнд, Орон сууц, Нийгмийн хамгаалал-

Сингапур цөөн хүн амтай, бас байгалийн баялаггүй болох тул улс орноо үйлдвэржүүлэхдээ дэд бүтцээ хөгжүүлж, аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрт шаардлагатай боловсон хүчнийг урьдчилан бэлтгэх зорилгоор хүний хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч ирсэн байна. Эдгээр чармайлтын дүнд амьдралын хамгийн аюулгүй нөхцлийг хангаж, айл бүрийг орон сууцтай болгож, эрүүл мэнд, боловсролын тогтолцоог дэлхийн хэмжээнд хүртэл хөгжүүлж, бүр хиймэл оюун ухаан, роботууд, тоон эдийн засаг давамгайлан хөгжих аж үйлдвэрийн IV хувьсгалд хамгийн бэлтгэлтэй 5 орны 2 дугаарт бичигдсэн байна  

Ийнхүү Сингапурын улс орноо хөгжүүлж, хөгжлийн өндөр түвшинд хүрсэн, амьдралаар нэгэнт батлагдсан туршлага, ажлын арга барилууд нь бидэнд дор бүрдээ нэгийг бодож тунгаах, улмаар монголын өвөрмөц нөхцөлд тохирох заримыг нь авч ашиглахад тустай байх болно гэж итгэж байна. 

... Хэрэв чамд шийдэл байхгүй бол асуудлын нэг хэсэг нь чи өөрөө гэсэн үг бий. Нийтээрээ тунгаана биз ээ.

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа      

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.9.42.168)
    энэ амьтан саяхан сингапур очиж үзсэн юм уу хашаа юм гэнэт цоорж гэнэ ёстой дээр доргүй хулгай хийхээ бас худлаа ярихаа больчих ядаж хэрүүл амгүй болно
    2018 оны 10 сарын 07 | Хариулах
  • зочин (66.181.160.15)
    дээрээсээ эхлээд доороо хүртэл худал хэлж хулгай хийхээ л больчих түүнийг өөрөөсөө эхэлчих
    2018 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.89.2)
    Chi hiigeech erh medel buh ym ba shde pyldag min
    2018 оны 10 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 29 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 37 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 54 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК