Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: Төгрөг Хятадын юань, ОХУ рубль, Солонгосын вонын эсрэг чангарсан

2018-10-06
0
ЖИРГЭХ

 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараахь зүйлийг тодрууллаа.


-Ирээдүйн өв санд мөнгө төвлөрүүлдэг болохоор ярьж байна. Мөн орон нутагт эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа. Төсөв зураггүй ажилд хөрөнгө оруулалт хийхгүй гэхчилэн энэ жилийн төсөв нэлээд ололттой, онцлогтой болж байх шиг байна. Та энэ талаар ярихгүй юу?

-2019 оны төсөв улсын эдийн засгийг тогтворжуулах, цааш өсгөх,  хямарсан эдийн засгийн уналт, ард иргэдийн орлогын бууралтыг зогсоож, дээшлүүлэхэд чухал үүрэгтэй. Төсвийг хийхдээ нэлээд олон талын зүйлийг бодолцож хийсэн. 2019 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.7 их наяд төгрөг, зардал 11.6 их наяд төгрөг, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөгөөр хийсэн. Гэхдээ 1.9 их наяд төгрөгийн 1.3 их наяд төгрөг нь гадаадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төсвийн эх үүсвэр. Тухайлбал, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, нефт боловсруулах үйлдвэр, Дархан-Улаанбаатар, Налайхын чиглэлийн замууд урд өмнө авсан хөнгөлөлттэй зээлүүдийн хөрөнгөөр санхүүжүүлэгдэх төслүүдийн эх үүсвэр юм. Үлдсэн мөнгийг Тогтворжуулалтын сан болон Ирээдүй өв сан, Засгийн газрын мөнгө санхүүг зөв менежмент хийх замаар арилжааны банкуудаас зээл авахгүй санхүүжүүлэхээр тооцож боловсруулсан. Ингэхээр зөвхөн улсын төсвөөс зээлээр хийгдэх хэмжээ 1.3 гээд үзэхээр 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт. Энэ нь эдийн засгийг өсгөхөд хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа.

2019 оны эдийн засгийн өсөлтийг 8-10 хувиар тооцоод, найман хувиар төсвийнхөө тооцоонд оруулж хийгдсэн. Мөн 2019 онд Засгийн газрын өрийн хэмжээг нэлээд буулгаж байгаа. Өрийн хэмжээ гэдэг нь 2016 төгсгөл дээр Засгийн Газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдэх хэмжээгээр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувьтай байсан. Тэгвэл энэ өрийн хэмжээ 2018 оны төгсгөлд 63 орчим хувьтай, харин ирэх 2019 оны төсөвт 55.4 хувьтай болгохоор буулгаж тооцож байна. Өрийн дарамтгүй болгох зорилт нь өрийн хэмжээ өнөөгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувь байх ёстой. Хэдийгээр 55.3 хувь болж буурч байгаа ч гэсэн энэ бол эдийн засагт эмзэг байдал, тодорхой хэмжээний дарамт авчрах хэмжээ гэж үзээд бид цаашдаа үргэлжлүүлж буулгана гэсэн байр суурьтай байна. Учир төсвийн алдагдлыг өр өсгөж, санхүүжүүлэхгүй гэдэг зарчмаар төсвийг хийж боловсруулсан. Үүнээс гадна нийтдээ орлогын хэмжээг 3.2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон, зардлыг хоёр их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ. Хоёр их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа зардал дотор 720 тэрбум төгрөг нь цалин, тэтгэврийн нэмэгдэл байгаа.

Сүүлийн үед хийгдсэн хөрөнгө оруулалт Улаанбаатар хотын утааг бууруулах, аймаг, орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт зэрэг ажлуудыг оруулж ирсэн. Хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтын хэмжээ, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн арга хэмжээг энэ төсөв дээр оруулж ирсэн. Учир нь Улаанбаатар хот руу чиглэсэн нүүдэлийг багасгах, хөдөө орон нутагт ард иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлсэн гэдэг агуулгаараа тэнд хөрөнгө оруулалтуудыг нэмсэн. Үүнээс гадна орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний орлогуудыг орон нутагт үлдээж байгаа. Тухайлбал, Хайгуулын тусгай лицензийн төлбөрийн 50 хувийг орон нутаг өөрөө мэдэж зарцуулах эрхийг нь өгсөн. Газрын тосны лицензийн төлбөрийн 30 хувийг орон нутагт үлдээж байна. Агаарын бохирдолтын эсрэг агаарын бохирдлын гарч тоон дотор нүүрснээс гарч буй төлбөрийн 50 хувийг бид орон нутагт үлдээсэн. Энэ бол зөвхөн байгаль орныг хамгаалах, ойжуулах ажлуудад хөрөнгө мөнгө нь зарцуулагдах ийм зорилттой. Ингэснээр орон нутгийн эрх мэдэл нэмэгдэнэ гэж үзэж байгаа.

Үүнээс гадна хөрөнгийг  мөнгө мэт эрх мэдлийн нэг болгож өгч байгаа. Тухайлбал, Сургууль, эмнэлэг, цэцэрлэг орон нутгийн өмчид байдаг. Гэвч түүнд зарцуулагдаж байгаа зардал, арчилгаа, засварын асуудал салбарын сайдын багцад сууж өгдөг. Ингэхээр хөрөнгө, мөнгө нь өөр газар байдаг байж болохгүй учир нэгтгээд орон нутагт эрх мэдлийг олгосон. Ингэснээр нэлээд үйл ажиллагаанд ахиц гархаас гадна зардлын реформд нэмэр болно. Учир нь өөрийнхөө хөрөнгөд зарцуулагдах мөнгө нь өөр газар шийдэгдэх учир зардал хамаагүй нэмэгдсэн асуудал гарч ирдэг байсан.

-Ирэх оны төсөвт долларын ханшийг яаж тооцсон бэ?

-2019 оны эдийн засгийн өсөлт найман хувьтай, төсвийн алдагдал багатай, экспорт нэлээд нэмэгдэхээр байна гэж харж байгаа. Ингээд үзэхээр Монгол төгрөг Хятадын юань, ОХУ рубль, Солонгосын вонийн эсрэг чангарсан. Гагцхүү долларын эсрэг тав орчим хувиар унасан. Ихэнх валютын эсрэг чангарчхаад долларын эсрэг төгрөг яагаад суларсан бэ гэхлээр худалдааны дайнтай холбоотой. Дэлхийн 180-иад орны 85 хувийн ханш нь долларын эсрэг унасан.Тэгэхээр нэлэнхүйдээ валютын ханш савалгаанд орсон. Тогтворжиж тэнцвэрийн цэг рүү удахгүй очих байх. Энэ бол түр зуурын үзэгдэл болов уу хэмээн харж валютын ханшийг 2530-аар өгсөн.

-Ирэх оны төсөвт хэдэн төгрөгийн өр төлөхөөр тооцоолоод байна вэ?

-Гол өрийн дарамтыг 2018 онд авчиж байгаа. Ирэх жил буюу 2019, 2020 онд Монгол улсын хувьд хүлээгдэж байгаа гадна болон дотоодын төлбөр, өр байгүй. Гэхдээ 2019 онд авсан зээлийнхээ хүүд 865 тэрбум төгрөгийн хүү төлнө.

-Долларын ханш 2530 гэхлээр их өндөр сонсогдож байна. Ингэхээр эдийн засаг өөдрөг бус харагдаад байна?

-Үгүй. Эдийн засгийн өсөлт найман хувьтай, экспортын хэмжээг өндрөөр тооцож байна. Төгрөг валютын эсрэг чангарч долларын эсрэг унасан байгаа нь дэлхий нийтээр явагдаж буй, тэнцвэрийн цэг нь арай гарч амжаагүй гэдгийг хэлж байгаа. Арай гарч амжаагүй байхад том дүгнэлт хийх нь буруу.

-Ирээдүй өв санд анх удаагаа мөнгө хуримтлуулдаг болж байгаа. Тэгэхээр ирээдүй хойшдоо зориулж, энэ санд хэчнээн төгрөг төсөвлөхөөр байна. Ер нь энэ санд мөнгө хуримтлуулахын ач холбогдлын талаар товч ярихгүй юу?

-Ирээдүй өв санд 553 тэрбум төгрөгийг хуримтлуулахаар болж байна. Энэ их ач холбогдолтой. Анх удаагаа Монгол улсын газрын хөрсөн доорх байгалийн баялгаас хадгалдаг баялгийн сан бий болгож байгаа. Энэ сан хуучинаар бол Хүний хөгжил санд хуримтлагдсан нэг их наядын өрийг ирэх 2019 онд төлөөд дуусгана. Дуусгаад үлдсэн мөнгөө хуримтлуулах юм. Энэ онд 553 тэрбум төгрөг хуримтлагдаж бий болно. Цаашдаа байнга нэмэгдэж явна. 2030 он хүртэл зарцуулагдах учиргүй хуримтлуулагдах ёстой. Тэгж байж Норвегийн сан, Алескийн газрын тосны баялгийн сантай адил ашигт малтмалаас бий болсон баялгийн санг бид оруулж ирнэ. Энэ нь үндсэндээ Монгол хүн газрын баялгаас бий болгосон баялаг. Баялгийн сан анх удаагаа би болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой.

-Төрийн өмчөөс авах татварын хэмжээг бууруулж оруулж ирсэн гэж байна. Ялангуяа Эрдэнэтээс авах татварын хэмжээг бууруулж оруулж ирсэн гэсэн?

-Тийм зүйл байхгүй.

-Энэ оны улсын төсөвт төсөл зураг нь гараагүй ажлуудыг санхүүжүүлэхгүйгээр болсон гэж ойлгосон?

-Зарим объектуудад зураг төсөвгүй мөртлөө зайлшгүй хийгдэх шаардлагатай гэсэн зүйл орж ирсэн. Тухайлбал, зарим эмнэлэг, сургуулийн асуудал байна. Хэдийгээр зураг нь бэлэн болоогүй ч гэсэн бид нар жишиг үнийг харж байгаад иймэрхүү газар, ийм хүчин чадалтай объект ийм өртөгтэй байна гээд жишиг зургуудыг гаргаад тавигдсан.

-Орлогоо яагаад өөдрөгөөр төсөвлөсөн бэ. Орлого орж ирэхгүй бол яах вэ?

-Эдийн засаг өсч байгаа учир төсвийн орлогоо өөдрөгөөр тооцож байгаа. Хоёрдугаарт, Монгол улс нэг л төсөвтэй явж байгаа. Эдийн засаг өргөжиж тэлэхийг хэмжээгээр орлого нэмэгдэнэ. Төсөв орлого ихтэй, алдагдалгүй төсөв байвал улам сайн. Тиймээс төсвийн орлого нэмэгдэж байвал баярлаж байх л учиртай.

-Зэсийн үнийг өөдрөгөөр авсан уу?

-Зэсийн үнийг тооцохдоо, төсвийн хүрээний мэдэгдлийг оруулахдаа зэсийн үнийг 7250 орчмоор тооцож оруулсан. Сая өргөн барьсан төсөвт 6272-оор авсан. Яагаад гэхлээр бид зэсийн хөдөлгөөнийг нэлээд ажиглаж байгаа. Ирээдүйн төлөв байдал, ирэх жилийн зэсийн үнийг ямар судалгааг үндэслэж гаргадаг вэ гэхлээр нэгдүгээрт, олон улсын валютын сангаас гаргасан судалгааг үзэхээс гадна яг бодитой хэрэгжүүлж явж буй зэсийн порворд хэлцэлүүдийг хардаг. Энд 6277 байгаа. Тэгэхээр тооцоотой нийцэж байгаа учир 6272-оор оруулж ирсэн үүнийг бодитой тооцоо гэж үзэж байна.

-Сая С.Бямбацогт гишүүн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох төсөл өргөн барьсан гэсэн. Ирэх онд түүнийг олгох боломж бололцоо байгаа юу?

-Угаасаа хүсэлт гаргасан хүүхдүүддээ мөнгийг нь олго гэдэг их хурлын тогтоол гарсан. Хүсэлт гаргахгүй бол олгогдохгүй. Энэ нь урьд нь гарсан УИХ-ын тогтоолтой агуулга нэг.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.21.125.35)
    Чамайг энд худлаа баваад сууж байхад чинь ханш буцаад өссөн далан худалчаа
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
  • zaluuhan bysgui (202.131.230.238)
    энэ ёстой алиа данзан
    2018 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 21 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 29 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 47 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 58 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК