УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж нэг ч төгрөг төсөвт суулгаагүй талаар ярьсан юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Нийт 650 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий. Үүнийгээ үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай бүтэц, механизмаар дамжуулах нь зөв гэж бодож байна. Японы жижиг, дунд үйлдвэрээ хөгжүүлсэн туршлагыг нэвтрүүлчихмээр л байна” хэмээн ярив.
Б.Лхам