зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: 2020 он хүртэлх хийсэн мөрийн хөтөлбөрийнхөө 50-аас дээш хувийг хангасан байх ёстой

2018-10-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганаар өнөөдөр 19 төсөл хэлэлцэгдэхээр байгаа. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэгдэж гишүүдийн 74.5 хувийн саналаар дэмжигдлээ. Энэ үеэр “Үдийн цай” хөтөлбөрийг “Өдрийн хоол” болгох асуудал яригдаж байлаа.

" Үдийн цай"  хөтөлбөр болон бусад асуудлын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү-с тодрууллаа.

 

-Сургууль, цэцэрлэгийн хоол тэжээлийн асуудлыг эцэг эхээс гаргах тухай ярьж байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Дэлхийн жишгээр цэцэрлэг, сургууль багш нар нь цалингаа нэмүүлье, чанартай хоол, витамин авъя гэж ярьдаг шүү дээ. Миний өмнө яриад унасан төслийг л хуулаад, яриад байна л даа. Би ямар байр суурьтай байсан гэхээр цэцэрлэг нэг хүүхдэд 10 мянган төгрөг, сургууль нэг хүүхдэд 20 мянган төгрөг сард төлж байвал яасан юм бэ гэж байгаа юм. Тухайн авсан мөнгийг улс хурааж авахгүй. Тодорхой хувийг нь эцэг, эх нь хурааж аваад, чанартай хоол, витамин, сургуулийн засвар гээд мөн сайн багш нарынхаа цалинг нэммээр байна. Өнөөдөр манай улсад 15 хувь нэмлээ гэж ярьж байна. Гэтэл ингэж нэмээд ч ашиггүй. Зах зээл дээр ажиллаж байгаа юм бол эмнэлэгт ч тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстой, цэцэрлэгт ч тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстой. Замбараагүй төсөв хуваарилалтыг цэгцлэх ёстой гэж бодож байна.

-Хоол тэжээлийн чанарыг нь яаж сайжруулах вэ?

-“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд болохгүй юм байхгүй. Үүнд сургууль нь хяналтаа тавиад, эцэг эхийн зөвлөл нь ороод, төсөвтөө өөрсдөө хяналтаа тавиад явбал болно. Дэлхийн бүх жишиг л ийм байна. АНУ гэхэд л хүүхдүүд нь тавагаа барьж орж ирээд л хоолоо иддэг. Бид яагаад ингэж болохгүй байна гэхээр сэтгэл алга. Бидэнд уг нь хангалттай мөнгө байгаа. Мөнгийг дээрээ яамдууд нь, доороо Засаг дарга нь идээд байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 47.2 хувьтай гарсан гэж байна. Энэ хэр бодитой тоо вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг нэг жилээр бодох уу, хоёр жилээр бодох уу гэдэг асуудал байна. Нэг нам өнөөдөр үнэмлэхүй ялчихаад, дундаа жижигхэн сэлгээ хийснээс биш нэг нам хоёр жилийн хугацаанд явж буй бол 2020 он хүртэлх хийсэн мөрийн хөтөлбөрийнхөө 50-аас дээш хувийг хангасан байх ёстой. Яагаад гэвэл 2020 он гээд сонгууль болно. Тэгэхээр өнөөдөр бид 30 жил хууртаж ханахгүй байна. Тухайлбал, тэтгэврийн зээлийн хүү буулгана, цалин хөлсийг хоёр, гурав дахин нэмнэ, хүүхэд бүр гэртээ байхгүй цэцэрлэгт байна зэрэг мөрийн хөтөлбөр нь биелсэн бол бид жаргах байв. Биелэлт бол хангалтгүй байгаа. Шатахууны үнэ яаж өсөв, буулгая гэвэл нэр нөлөө бүхий хэдэн хүмүүс чадна шүү дээ. Зүгээр л хүсэхгүй байх шиг байна.

-Төсөв орж ирсэн байна. Харин гишүүдийн тойргийн хуваарилалтад маргаан үүсээд байх шиг байна?

-Өмнө нь Ерөнхий сайдаа огцруулахдаа гишүүдийн тойрогт ямар нэгэн бүтээн байгуулалт алга гэж хэлээд гурав, гурван тэрбумийг бүтээн байгуулалтад зориулъя гээд манай улсад 10, 20 жил хүлээгдэж байсан нэгдүгээр сургуулийн өргөтгөл дээр тэр нь ороод явсан. Одоо болохоор дахиад л сонгууль болох гэж байна бүтээн байгуулалт хэрэгтэй гэж байна. Би юу гэж бодож байна гэхээр гишүүн гэдэг утгаар яривал 76 дотор заавал таван тэрбум төгрөг аваад байх хэрэггүй. Заримд нь 50 тэрбум, заримд нь 10 тэрбум, зарим нь энэ удаа өнжих хэрэгтэй. Тухайлбал, манай тойрогт багаар бодоход зайлшгүй 20 тэрбум төгрөгийн бүтээн байгуулал хэрэгтэй байгаа. Наад зах нь үерийн далан, сургууль, цэцэрлэгийн дутуу орхисон хэсэг, мөн засмал зам байна. Яагаад гэвэл бид мянганы замын гол уулзвар дээр байгаа баруун бүсийн төв хот шүү дээ. Өнөөдөр баруун бүсийн эмнэлэг, оношилгоо эмчилгээний төв гэх мөртлөө сумын эмнэлгээс дор байгаа. Тиймээс хавтгайруулан төсөв хуваарилах нь буруу гэж бодож байна. Зүгээр бүтээн байгуулалт зайлшгүй хэрэгтэй байгаа юу гэвэл хэрэгтэй байгаа.

-Танай тойрогт хэдэн төгрөг туссан бэ?

-Манай тойрог татаас авах биш, мөнгө өгдөг аймаг. Яагаад гэвэл Эрдэнэтийнхэн буян байдаг болохоор. Тэр утгаар байгаа хэмжээндээ л өгсөн юм шиг байна лээ. Харин шаардлагатай байгаа, жишээлбэл, замын асуудал, шавар шавхай, мөн цууралт өгсөн хэд хэдэн сургууль байна. Энэ нь газар хөдөлбөл маш аюултай байдалд байгаа юм. Үүнд ядаж судалгаа, шинжилгээний төсөв оруулж өгөхөөс гэсэн оруулж ирэхгүй байна.   

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
ТНБД Т.Жамбалцэрэн Хэнтий аймгийн ургацын төлөв, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (64.119.16.96)
    өөрийгөө шоудаж том том баасан баасанхүү өөрийнхөө юу хийж байгааг ч мэдэхгүй
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • зочин (64.119.16.96)
    тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчийн үлгэртэй, хоёр нүүртэй урвагч
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    1 цаг 19 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Өчигдөр 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Өчигдөр 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Өчигдөр 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК