Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Болд гишүүн “цааш нь ярих уу”, “цааш нь шалгуулах уу?

2018-10-12
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-д уурласаар” л байна. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Яаман дээр нь хүн алж байхад парламент амарч л байна. Улс оронд байгалийн гамшиг, дайн болоход манай УИХ цуглахгүй шинжтэй. Парламентад зөвшилцлийн механизмууд ажилладаг болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Засгийн газар үүрэгт ажлаа л хийнэ. Ерөөсөө хариуцлагын тогтолцоо байхгүй болчихсон. Парламентын нэр хүнд ч муудаад байна” хэмээн ярьсныхаа маргааш нь буюу өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр “УИХ-ын Тамгын газар УИХ-ын ажлыг дампууруулаад дууслаа. Хэлэлцэх асуудлыг жагсаалт бидэнд өгдөг. Бид үүнд бэлдэж орж ирдэг. Гэтэл УИХ-ын дарга бидэнд байгаа жагсаалтаас хоёр дахин урт жагсаалт уншиж байна. Тийм болохоор гишүүд өнөөдрийн хэлэлцэх асуудалд ямар ч бэлтгэлгүй сууж байна” хэмээн шүүмжилсэн.

Түүнийг сөрөг хүчнийхээ хувьд үүргийн дагуу шүүмжлэв үү, аль эсвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр хүчгүйдэж эхэлсэндээ олонхийн бүлгийг муухай харагдуулахаар улайрав уу гэдгийн учрыг ч олон нийт гайхаж буй. Ямартай ч тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал хуудас аль алиныг нь ашиглан “...Монгол Улсыг задлах, бусниулах, төрийн удирдлагагүй болгох, нэг гарт төвлөрүүлэх нэрээр хүчний байгууллагатай нийлж байгаад, бүгдийг нь багалзуурдаж, өмчийг нь дээрэмдэх, зөвхөн өөрсдөө хулгайлдаг болох хүсэл л тэнд нуугдаж байгаа” гэсэн байр сууриа олон нийтэд хүргэсээр...

Одоогоос жил орчмын өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэхэд “онц ноцтой сэдэв”-ээр хэрүүл гэхэд зөөлдөм яриа өрнөж билээ.

Тухайлбал, Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурц “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Өнгөрсөн зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү. Би одоо цааш нь юм ярих уу яахх уу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан” гэхэд УИХ-ын гишүүн Л.Болд “Шүүмжилсний төлөө ингэж улаан цайм гүтгэж, нэр төрд халддаг. Ц.Нямдоржийг бас яг ингэсэн. Надад ийм зүйл байхгүй гэдгийг хууль, шүүхээр тогтоочихсон учраас би энд сууж байна. Тухайн үед ЗХЖШ-ын дарга УИХ-д мэдээлэл өгч, ямар нэгэн байдлаар Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийгээгүй гэдгийг хэлсэн. Харин одоо сая хэлсэн үгээр чинь хууль, шүүхийн байгууллагаар явна шүү” гэсэн яриа болсон юм даг.

Гэвч хэн, хэнийх нь яриа хөөрөө хуулийн байгууллагаар шалгагдсан эсэх нь тодорхойгүй. Хэрэв Б.Хурц Л.Болдыг гүтгэсэн бол өдийд “шийтгүүлэхээр барах уу” гэмээр том ялд унасан байх учиртай. Гэтэл Элчингээр явах асуудал нь “бүлээнээрээ” байгаа билээ. Харин УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд гэм буруутай бол бүр ч том ял шийтгэл хүлээх нь дамжиггүй. “Томчуудын хэрүүл том байдаг”-ийг харуулах нэг өөр. Гэхдээ Монгол төрийн болон төрийн сайдын, төрд ажиллаж буй албан хаагчийн нэр хүндэд хор хөнөөл учруулахуйц ноцтой сэдвээр олон нийтийн өмнө ярьчихаад огт хариуцлага хүлээхгүй өнгөрч болно гэж үү.

УИХ-ын гишүүн Л.Болд тухайн үед буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны Байнгын хорооны хуралдаан дээр хэлэхдээ “Б.Хурц бол тушаал биелүүлдэг, цэргийн хүн. Таныг даалгавар биелүүлснийг мэдэж байгаа” гэсэн. Тийм бол өөрийгөө “зэвсгийн наймаачин” гэж гүжирдүүлчихээд яагаад хэний даалгавраар онц ноцтой мэдэгдэл хийснийг нь яагаад “тэвчээд” зарласангүй вэ. Наанадаж л чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо шантааж хэлбэрийн ноцтой мэдэгдэл хийх явдал цаашид гарахгүйн тулд гүжирдсэн “микрофон”-той тэмцэхгүй бол буруу шишиг тогтоно шүү дээ.

Өөрөө бол “би АТГ-ын даргаас очиж асуусан. Тэр бичиг чинь ямар учиртай юм бэ. Та нар ямар мэдэгдэл хийчихэв ээ гэж. Гэтэл бүртгэлгүй, нэргүй бичиг хувь хүн авчирч өгсөн. Яаж ч болохгүй хадгалж байсан гэх утгатай зүйл ярьсан.. Би бас Хойд Солонгосын Элчин сайдын яамнаас энэ талаар асуусан. Бид мэдээлэл өгч чадахгүй байна аа гэсэн. Тийм бичиг үнэхээр байгаа эсэхийг тодруулъя гэсэн. Улс хоорондын харилцаа. Хүний эрхийн харилцаа. Дээрээс нь хууль ёсны нарийн төвөгтэй асуудлыг ингэж хамаагүй ярьж болохгүй. Хэд хэдэн хуулийн зөрчил гарч байгаа биз. Энэ бүхэн ил болсон. Угаасаа зургадугаар сард ямар зорилготой ийм бичиг “үйлдвэрлэсэн”. Яагаад өнөөдрийг болтол тэр дагуу шалгаад, үнэн мөнийг нь тогтоогоогүй юм. Яахаараа Т.Дашдэлэг генералын мэдүүлэг гэж яригдаад байсан зүйл Хойд Солонгосын бичиг болоод хувирчихдаг юм. Энэ чинь өөрөө маш будилаантай асуудал” гэж сонинд ярьсан.  Энэ талаар хөндлөнгийн, хууль хяналтын байгууллага олон нийтэд мэдээлэх ёстой. УИХ-ын дотор ийм ноцтой хэрэгт гүтгүүлэгч сууж байна уу. Эсвэл ноцтой хэргийн сэжигтэн юм уу гэдгийг хэлж өгөх хэрэгтэй.

Дараагийн асуудал нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өчигдрийн хуралдаан дээр Л.Болд гишүүн үг хэллээ. Тэрбээр “Ирэх долоо хоногт Олон улсын парламентын холбооны 139-р ерөнхий чуулган болно.
Энэ үеэр С.Зоригийн аллагатай холбоотой санал дүгнэлт тогтоолоо хэлэлцэнэ. Тэр үед Монгол Улсын Их Хурал хагас жилийн дотор ямар ч алхам хийгээгүй гэх юм бол Монголын төр улс муухай харагдах юм. Тиймээс цаг хугацааны хувьд тулгамдсан асуудал учраас чуулганаар хэлэлцэж өгөхийг хүсч байна.Энэ хурал бол дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон үйл явдал учраас УИХ энэ түр хороог байгуулж анхаарал хандуулах хэрэгтэй байгаа юм"
гэв.

Шалгалтаа өгөх гэж буй хүүхэд шиг яагаад гэнэт сандрах болов. Энэ бүхний цаана өөр том асуудал нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Яагаад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болохоор “С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар УИХ-ын дарга та өөрөө санаачилга гаргах ёстой. Монголын иргэд шорон гянданд хатаад байх юм уу. Аль болох зайлсхийгээд байх юм. С.Зоригийн аллагын хэрэгтэй холбоотойгоор хүний эрх ноцтой зөрчигдөрж байгааг Олон Улсын Парламентийн холбооноос хүртэл дүгнэлт гаргачихаад байна. Ингэж байхад УИХ-ын дарга та бултаад байлгүй өөрийн биеэр анхааралдаа авах хэрэгтэй” гэж хатуухан шаардах болов. Цаг үе, нөхцөл байдал, ОУПХ-ны төлөөлөл ирэх гэж байгаатай холбоотойгоор Ц.Нямдорж, Л.Болд нар ингэж санал нэгдэж таарав уу. Эсвэл УИХ-ын дарга болон ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын эсрэг нэгдэх шаардлагатай болсон уу гэдэг ч эргэлзээтэй. Төгсгөлд нь хэлэхэд УИХ-ын гишүүн Л.Болд “цааш нь ярих” уу, “цааш нь шалгуулах уу” гэдэг асуудал анхаарал татах болллоо.

О.Балдан-Очир

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • MONGOL (150.129.141.72)
    Iimerhuu erguu niigemd yamarch hereggui yam bichij baihaa bolivol yaasan yam bichsen yamnaas chini hen negend tal zasah gesen humuusiin hoorond yas hayasan utgatai bolovsrol taaruuhan hunii bichsen udriin temdeglel shig yam unertej bn
    2018 оны 10 сарын 16 | Хариулах
  • сүрэн (66.181.189.69)
    энэ буолдын аав нь мөнл зохиолчдоо матдаг, гүтгэдэг нэгэн байсан. болд нь гүтгэхээс гадна луйварт гаршиж, хоосон худлаа чалчиж түүнээ хамгаалдаг ганц ажилд сурчээ. энэ сайд болж, БХЯ, ГХЯ-ыг сүйтгэсэн шүү дээ. тэгээд сурсан зангаараа хуулийнхнаар гэмгүй гээд л өдий хүрлч биднийг хуурсаар байгаа шүү.
    2018 оны 10 сарын 15 | Хариулах
  • хүн (202.179.25.180)
    Хурцын үргэлжлэл байгаач
    2018 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.225.150)
    Энэ сайт МАН-д биш МАНАН-д худалдагдсан байна.
    2018 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.225.150)
    Энэ сайт МАН-д худалдагджээ.
    2018 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.188.205)
    ТЭГЭЭД ЯАХЫН ЭРХ БАРИГЧДЫГ МАГТААД СУУГААД БАЙХЫМУУ ?.?. ГУДСАН ДОРООС НЬ 1,3 САЯ $ ГАРЧ ИРЭЭД НЭГНЭЭ АЛААД БАЙХАД ХЭЛДЭГ ХҮН БАЙХ ХЭРЭГТЭЙ БИЗДЭЭ ... МАГТАХ ЮМ НАМЫН НЭР БАРЬЖ ТӨРД ГАРСАН ЛУЙВАРЧДАД БАЙНА УУ СЭТГҮҮЛЧДЭЭЭЭ
    2018 оны 10 сарын 15 | Хариулах
  • Fortuna (66.181.179.176)
    Urd 4 jild l aidastai gishuun bsn, chuulgan dr hudlaa yaij bgaad barigdaad boon ineed bold bj bile, odoo ch ug heleheeree eerch muuraad sandraad bdg bolson Yalanguya Khurtsiig harahaaraa dusaadag bolchihood bg yum da. :-p
    2018 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.26.252)
    Bold shudraga ynench hyn lav bish. Shantaajaar ih ym hiideg baih.
    2018 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.141.203)
    Л.Болдыг Хурцтай яаж харьцуулах вэ дээ!!! Суурь хүмүүжил, боловсрол, ёс суртахуун г.м. аль ч талаасаа Л.Болд одоо төр засагт байгаа хэнээс ч тохой илүү хүн шүү дээ! Ганцхан гэм нь хэтэрхий зөөлөн, аядуу зантай. Балмад нахальный этгээдүүдэд хатуу хариу барьж чаддаггүй, өөгшүүлдэг! Хурц бол юу ч хийхээс буцахгүй этгээд гэдгээ харуулсан хүн шүү дээ!!! Францаас хүн хулгайлж ирсэн нь нотлогдоод гадаадад шоронд сууж байхад нь Элбэгдорж авчираа биз дээ???
    2018 оны 10 сарын 13 | Хариулах
    • хойлд солонгосд зарсан пуужингийн хөдөлгүүрийн талаар ярь даа. ККК яадаг хүн гэнээ тохой илүү гэвүү, зүүн германы комунист намын мөнгийг голомт яаж угаасныг ярь даа. Цааш нь ярь даа хөө шалгаач ийм заваан юм нарыг. Юун тэр Хурц Мурц тушаал биелүүлсэн гоожуурууд Болдын дэргэд багадна
      2018 оны 10 сарын 13
  • сүрэн (66.181.189.69)
    Болд бол удмаараа луйварчид, монголын ганц үйлдвэр ТОРГОН савхины үйлдвэр, банк гээд баахан юм луйвардсан. ганц онгоц биш, баахан танкны мотор бас зарсан,МИАТ-ын ганц унаа АЭРОБУС-300_г бас нухсан луйварчинг ард түмэн мэднэ шүү. Германд үйлдвэрчний сургууль төгссөн, хоосон чалчигч шүү дээ.
    2018 оны 10 сарын 13 | Хариулах
  • Zochin (103.229.120.55)
    ЭНЭ БОЛД НО ТОЙ БАЙХАА ТАГНУУЛЫН ДАРГА БАЙСАН ХҮН ХУДАЛ ОР ҮНДЭСГҮЙ НОЦТОЙ ЯРИА ДЭЛГЭНЭ ГЭЖ ОГТ БАЙХ УЧИРГҮЙ ХУДАЛ ХҮН ГҮТГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН БОЛ ХУРЦ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭМЭЭР.УИХ =H ДАРГА БОЛООД БУСАД ХҮМҮҮС РҮҮ БОЛД ИХ ДАЙРЖ ДАВШИЛДАГ БОЛООД БАЙГААМ ӨӨРИЙНХӨӨ НО ТОЙ АСУУДАЛЫГ ТӨӨРӨГДҮҮЛЭХ ГЭСЭН АРГА БОЛОВ УУ АЙН АН-ХАН ГЭЖ ЯВДАЛТАЙ ХҮМҮҮС ЮМ ДАА.
    2018 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.89.130)
    Гомо Болд гоомой юм хийж байна даа хаха
    2018 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.89.130)
    Гомо Болд гоомой юм хийж байна даа хаха
    2018 оны 10 сарын 12 | Хариулах
  • Захиаалгаар юм бичиж байхаар 2 н барьж хориоод шалгуул гээчээ (49.0.218.76)
    Сайханбилэг
    2018 оны 10 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 22 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 30 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 47 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 58 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК