Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлаас нь чөлөөлнө гэв

2018-10-17
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монгол төгрөгийн ханш суларч, валют, долларын ханш чангарч өсч байгаагаас иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан буруутай гэв. Тэрбээр энэ талаар мэдэгдэл хийлээ.  

Гишүүн ярихдаа, “Сүүлийн үед долларын ханшны эсрэг төгрөгийн хаш суларч байгаад дуугарч байгаа хүн алга болсон. 2018 оны 10 дугаар сарын 16-ны байдлаар Америк нэг доллар 2564 төгрөгтэй тэнцэж байна. Монгол банкнаас үүнийг он гарсаар төгрөгийн ханш америк доллартой харьцуулахад 5.6 хувиар унасан хэмээн тайлбарлаж байна. Энэ хэвийн үзэгдэл, энд ямар нэгэн асуудал байхгүй хэмээн тайлбарлаж байна. Ингэхдээ тэд Аргентин, Турк зэрэг орнуудтай Монгол улсын эдийн засгийг харьцуулсан. Туркийн нөхцөл байдлыг Монгол улстай харьцуулж өөрсдийгөө өмгөөлж, хамгаалж байгаад эрс буруутгаж байна. Аргентины нөхцөл байдал эдийн засгийн гүн хямралтай байгаа. Он гарсаар Аргентины песо америк доллартой харьцуулахад 100 хувь суларсан, гадаад өр нь 254 тэрбум ам.доллар, үүн дээр нэмээд ОУВС-ын хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдаж 50 тэрбум ам.долларыг нэмж авснаар 300 тэрбум ам.доллар давж байна. Үнээс гадна инфляцтай, валютын гадагшлалт өндөр урсгалтай, төлбөрийн тэнцлийн их хэмжээний алдагдалтай байгаа. Хоёрдугаарт, Турк лирийн ханш он гарснаар унасан, гадаад өр нь 467 тэрбум ам.доллар байна. Үүнээс гадна Турк улс Сирийн нутаг дэвсгэр дээр дайны үйл ажиллагаа явуулж буй. Бүс нутгийн тогтворгүй байдалтай, Сирийн 3.6 сая дүрвэгсдийг улс орондоо тэжээн тэтгэж, нийгмийн асуудлыг нь шийдэхэд 30 орчим тэрбум ам.долларыг зарцуулж байгаа. Ийм нөхцөл байдалтай улс орнуудтай Монгол улсыг харьцуулж, мэдэгдэл хийж болохгүй” гэв.

Мөн тэрбээр, “Төв банкны тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 12-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ үеэр Монголбанкныхан ханшийн асуудлыг хариуцахгүй байдлаар оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн үнийхээ асуудлыг хариуцна, имфляцийг хариуцна харин ханшийг хариуцахгүй гэдэг байдлаар тэр хуулиа зүтгүүлж лоби үйл ажиллагаа хийсэн. Үүнээс үүдэж өнөөдөр ханшны асуудлыг хэн ч хариуцахгүй, хариуцлага хүлээхгүй, засч залруулах үйл ажиллагаа явуулахгүй ийм нөхцөл байдалтай байна.

Монгол улс импортлогч орон. Үүний үр дүнд аж ахуй эрхлэгч, хэрэглэгч, иргэд хохирол амсдаг учраас би Монголбанкийг үнийн ханш, имфляцийг хариуцдаг болгохоор зохицуулж, хуулийн нэмэлт өөрчлөлт хийлгэсэн. Үүний үр дүнд Төв банкны тухай хуулийн 4.1-д Монгол банкны үндсэн зорилго нь Үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэж байгаа. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэдэг нь нэгдүгээрт, ханшны асуудал, иргэдийн худалдах авах чадвар хоёрдугаарт, үнийн асуудал, имфляцийг хариуцна гэсэн үг. Үндсэн зорилгынхоо хүрээнд Монголбанк үйл ажиллагаагаа явуулдаг. Удахгүй мөнгөний бодолгын үндсэн чиглэлээ батлуулах гэж байна. Мөнгөний бодлого дэмжих чиглэл нь юунд чиглэгдэх ёстой вэ гэхээр Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангах буюу төгрөгийн ханш, инфляц, бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад хангаж, бодлогоо батлуулах гэж байгаа. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2016 оны долдугаар сарын 28-ны өдөр үүрэгт ажлаа хүлээж авсан. Тэр өдөр Монгол төгрөгийн америк доллартой харьцуулсан ханш 2043 байсан. Энэ хүн ажлаа авснаас хойш өнөөдрийг хүртэл 25.5 хувиар төгрөг суларсан байна. Гэвч тэрээр он гарсаар огцом сулралын үед багахан хэмжээгээр 5.6 хувиар суларлаа гэж байгаа. Гэтэл энэ хүн ажлаа авчхаад яаж ажиллаж байгаа нь энэ хүрээнд харагдаж байгаа. Миний хувьд 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр буюу Монголбанкны ерөнхийлөгч ажлаа авснаас гурван сарын дараа түүнд УИХ-ын гишүүний асуулгыг тавьсан. Энэ үеэр долларын ханш 2287 төгрөгтэй тэнцүү байсан. Өөрөөр хэлбэл түүнийг ажлаа авснаас хойш 12 хувиар Монгол төгрөг суларсан байхад нь би ажлын хариуцлага тооцно хэмээн сануулж тодорхой арга хэмжээ авахыг шаардаж байсан. Одоо түүнээс хойш Монгол төгрөг 25 хувиар суларсан байна. Тийм учраас би Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхны албан тушаалаас нь чөлөөлөх хариуцлага тооцох асуудлыг УИХ-д тавихаар болсноо албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн ярьсан юм.

Үүний дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан юм.

-19 гишүүний хэд нь Монгол банкны лоббид автсан юм бол?

-Хэд, хэдэн хүлээн авалтад нь би очоогүй учраас хэн нь очсон хэдэн гишүүн уригдсан талаарх мэдээлэл алга.

-2019 онд долларын ханшийг нэлээн өндөр үнээр төсөөлсөн байна. Н.Баярсайхан гэдэг хүнийг огцруулснаар долларын ханш буух уу?

-Ам долларын ханшийг тогтвортой барих боломжтой. Төсөв орлогоо давуулан биелүүлж байна. Төсөвт тодотгол хийж дахин хэрэггүй зүйлд давуулан хэрэглэдэг байсан бол одоо тэгэхээ больсон. Долларын ханшийг барих ажлыг огт хийхгүй байна. Тэгэхээр Н.Баяртсайхантай хариуцлагын асуудлыг ярих ёстой. Энэ хүн ажлаа чадна гэж авсан. 

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Сараа (180.149.93.98)
    Хамгийн чухал суурь асуудлыг зөв тавьж байна. Ийм л гишүүн бидэнд хэрэгтэй
    2018 оны 10 сарын 18 | Хариулах
  • Гуулин шанага (103.10.21.71)
    Нэг МАНгар зайлаад ногөө МАНгар ирэх
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
    • Тэргэл
      Тэр мангар гуулин шанага нь чи юү
      2018 оны 10 сарын 17
  • зочин (202.21.125.35)
    МАНгар бас нэг дурак очоод ядахдаа долларын ханшыг унагаж болдоггүй юм байна тэгвэл огцордог юм байна гээд интервенц хийж тогтворжуулах байхдаа ядаж
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.21.90)
    Евро, юань, рубль гээд бүх орны ханш долларын эсрэг суларч байгаа шүү дээ. Евро 3 сарын өмнө 1.23 ханштай байсан бол өнөөдөр 1.15 болж буурсан байна. Худлаа улсын ажил гацааж байхын оронд гадны орны мэдээ үзэж байгаачээ.
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.120.116)
    Баяртсайхан банкны ажил мэдэхгүй нь үнэн! Харин түүнийг зайлууллаа гэхэд оронд нь МАН-ын бас л нэг дурак очиж таарна шүү дээ!!! 2-рт, төгрөгийн ханш суларч байгаа нь дан ганц Төв банкнаас шалтгаалдаггүй, гол нь манай эдийн засаг зогсонги, бодит өсөлтгүй, экспорт бага байгаагаас шалтгаалж байгаа шдээ!!
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.194.170)
    AYUR GUAI AMNIHA ZORGOR CHALCHHA BOLIDO
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    энэ нөхрийн хэлснээр чөлөөж харагдаач.Жинхэнэ төрийн ажлыг хийж чадахгүй ЗГ-таа хариуцлага яриач.Шударга бай.Дандаа өөрт чинь таалагдаагүй болгон огцордог гэж юу байдаг юм.Дандаа өөрийн чинь дэмжсэн хүмүүс буруу зүйл хийсэнч зөв байж төрийн ажлыг дампууруулж эрх мэдэл эдлэж явдаг гэж юу байдаг юм.Шударга л юм бол ажлаа хийж чадахгүй байгаа хүн болгонд тэгш шаардлага тавьж хариуцлага тооцож огцруулдаг бай даа гишүүнээ.ЗГ-н энэ үнэ ханшинд анхааралаа тавихгүй байгаа чинь зөв юм уу Аюурсайхан гуай.Шаардлагааэзнээ олж тавь даа.
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 11 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 19 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 37 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 48 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК