Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын эмэгтэй гишүүд ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалахын сайд, доктор Урсула Фон Дер Лайентэй уулзав

2018-10-21
0
ЖИРГЭХ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бундестагийн гишүүн, Холбооны Батлан хамгаалахын сайд, доктор Урсула Фон Дер Лайен манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн гишүүд ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны Батлан хамгаалахын сайд, доктор Урсула Фон Дер Лайентэй уулзалт хийлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Ундармаа, Г.Мөнхцэцэг, Н.Амарзаяа, Б.Саранчимэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар оролцов.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол хатагтай Урсула Фон Дер Лайеныг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд “Манай улсад өмнө нь олон хүчирхэг улстөрч эмэгтэйчүүд айлчлан ирж байсан ч анх удаа УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзах санал гаргасан хүн нь Та байлаа” хэмээгээд талархал илэрхийлсэн юм.

Тэрбээр, “ХБНГУ анх удаагаа Батлан хамгаалах яамны сайдаар эмэгтэй хүнийг томилсон нь сайхан санагдаж байна. Энэ удаагийн парламентад хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. Монгол Улсын хүн амын 51,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч улс төрд өрсөлдөх нь амаргүй даваа байдаг. Парламентын сонгууль мажоратори сисметээр явагддаг тул нэг тойрогт эмэгтэйчүүд 5-8 нэр дэвшигчтэй эн тэнцүү өрсөлдөх хэрэгтэй болдог. Улс орны хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг өндөр байдаг учраас шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсвийг нэмэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд эмэгтэйчүүд манлайлан оролцдог. УИХ-ын эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, асуудлыг бүх шатанд шийдвэрлэхийн төлөө хамтран ажилладаг. Манай улсад сүүлийн жилүүдэд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд энэ нь ядуурлын шалтгаан болж байна. Цаашид улс төрд улам олон эмэгтэйчүүдийг оролцуулах, тэднийг чадавхжуулах, олон нийтэд таниулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны Батлан хамгаалахын сайд, доктор Урсула Фон Дер Лайен гишүүдэд найрсаг дотноор хүлээн авч, уулзаж буйд талархал илэрхийлээд нам харгалзахгүйгээр хүчээ нэгтгэн ажиллаж байгаа эрхэм гишүүдэд баяр хүргэв.

Тэрбээр, “Би олон жил гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан. Ядуурлыг бууруулахын тулд нэн тэргүүнд өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, орлогын эх үүсвэртэй болгох хэрэгтэй. ХБНГУ-д жирэмсэн эмэгтэйчүүдийн эрх, хүүхэд асрах, ажлын цагийн зохицуулалт зэргийг нь нарийвчлан хуульчилж өгсөн. Мөн эрэгтэйчүүд хүүхдээ асрах асуудлыг хуулинд тодорхой хэмжээгээр тусгасан. Ийм зохицуулалт хийх нь мэдээж амаргүй ч үр дүнтэй болох нь харагдаж байгаа. Залуу эмэгтэйчүүд гэр бүлтэй болохын өмнө сайн боловсролтой болох тал дээр анхаарах нь зүйтэй. Айлчлалын хүрээнд Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй ХБНГУ-ын төрийн сангуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн. Эмэгтэйчүүдийг чадавхжуулах тал дээр Та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтийг уламжилна. Манай улсад улс төрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэхдээ эмэгтэйчүүдийн квотыг тогтоосон байдаг. Амаргүй байсан ч эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 30 хувь болгож чадсан. Монгол Улсад ч энэ түвшинд хүрэх боломж бүрэн байгаа гэж бодож байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 11 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 19 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 37 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 48 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК