зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын долоо хоногийн тойм

2018-10-22
0
ЖИРГЭХ

Монгол Улсад нотариатын байгууллга үүсч хөгжсөний 93 жилийн ой, мөн дэлхийн нотариатын өдрийг тохиолдуулан Монголын нотариатчдын танхимаас хуулийн байгууллагуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулав. 2018.10.13 http://www.parliament.mn/n/nfko

 

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжлэх Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 139 дүгээр чуулганд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Болд, С.Бямбацогт, Б.Саранчимэг нар оролцов. http://www.parliament.mn/n/dbko

 

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт намрын сүүл сарын Шинийн 6-ны цагаан луу өдөр Төв аймгийн төв Зуунмод суманд боллоо. Театрын нээлтэд Төв аймгаас төрөн гарсан урлаг, соёлын алдартнууд, төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын төлөөлөл, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын зэрэг хүмүүс оролцов. 2018.10.15 http://www.parliament.mn/n/dpko

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзэв. 2018.10.16 http://www.parliament.mn/n/dtko

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Үргэлжлүүлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 2018.10.16 http://www.parliament.mn/n/diko

 

 Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэнийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.10.16http://www.parliament.mn/n/d3ko

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Hийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Мөн хуралдаанаар Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Дараа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах ажлын хэсгийн тайланг хэлэлцэв. Мөн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яам, Эрүүл мэндийн яамны 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэж, Засгийн газарт хүргүүлэхээр болов. Эцэст нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулан байгуулав. 2018.10.16 http://www.parliament.mn/n/d7ko

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үззж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив. 2018.10.17 http://parliament.mn/n/rpko

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжив. 2018.10.17 http://www.parliament.mn/n/ffko

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаарх Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо. Хуралдаанаар үргэлжлүүлэн Бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонссон юм. 2018.10.17 http://www.parliament.mn/n/r7ko

 

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн орлого, зарлагыг тооцсон талаар Сангийн яамны мэдээлэл сонслоо. 2018.10.17 http://www.parliament.mn/n/fbko

 

 Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн /ОУПХ/ 139 дүгээр чуулганы нэгдсэн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Шинжлэх ухаан, технологийн шилжилт, цахим аж үйлдвэрийн хувьсгалын нөлөө нь өнөөгийн дэлхий ертөнцийг эрчимтэй өөрчлөхийн зэрэгцээ энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой үүрэгтэй байна. Иймд энэ удаагийн чуулганы сэдэв нь цаг үеэ олсон, чухал асуудал юм. Үүнээс гадна дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд ч нөлөөлөх боломжтой тул энэ салбарын хөгжлийн асуудлаар харилцан санал солилцон, туршлагаа хуваалцаж, парламентын түвшин дэх хамтын ажиллагааны шинэ чиглэл, хэлбэрийг тодорхойлох гэж байгаа нь ихээхэн олзуурхууштай байна” гэлээ. http://www.parliament.mn/n/riko

 

Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 139 дүгээр чуулганы гурав дахь өдөр Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Байма Чилиньтэй уулзлаа. Дараа нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дэд дарга ноён И.М.С.Умахановтой уулзалт хийв. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан үргэлжлүүлэн ОУПХ-ны Ерөнхийлөгч хатагтай Габриэла Куевастай уулзаж, ОУПХ-той хамтран Улаанбаатар хотноо ирэх жилийн 05 дугаар сард болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази-Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцлоо. 2018.10.17 http://www.parliament.mn/n/fjko

 

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул хуулийг төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороодод шилжүүлэв. 2018.10.18 http://www.parliament.mn/n/fpko

 

ИНФОГРАФИК: Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы 14 хоног тутмын үйл ажиллагааны тойм.

 

Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 139 дүгээр  чуулганы хуралдаанд оролцож байгаа УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцож, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлаар гарах тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэгт Ази-Номхон далайн бүлгээ төлөөлөн оролцов. 2018.10.17 http://www.parliament.mn/n/fiko

 

Манай улсад албан ёсоор айлчилж буй ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал, ОХУ-ын баатар Сергей Кужугетович Шойгу-г Монгол Улс, ОХУ хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Дараа нь Монгол Улсын парламентын тэргүүн Хүндэт зочинтой уулзаж ярилцав. 2018.10.18 http://www.parliament.mn/n/gbko

 

Улсын Их Хурлын 2018 оны намрын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн  хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёолоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 2018.10.18 http://www.parliament.mn/n/8fko

 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа. Дараа нь “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. 2018.10.19 http://www.parliament.mn/n/8iko

 

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин авто замын салбарын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл танилцуулав. 2018.10.19 http://www.parliament.mn/n/ebko

 

УИХ-ын гишүүн А.Ундраагийн санаачилгаар Баянгол дүүргийн тэргүүний математик, англи хэл, чөлөөт бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай 73 дугаар сургуульд орчин үеийн стандартад нийцсэн цахим номын санг байгууллаа. 2018.10.19 http://www.parliament.mn/n/87ko

 

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Холбооны Батлан хамгаалахын сайд, доктор Урсула Фон Дер Лайен манай улсад албан ёсны айлчлал хийж, УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн гишүүд сайд Урсула Фон Дер Лайентэй уулзалт хийлээ. 2018.10.20 http://www.parliament.mn/n/etko

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва нар ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны Батлан хамгаалахын сайд, доктор Урсула Фон Дер Лайеныг Төрийн ордонд хүлээн авч уулзав. 2018.10.20 http://www.parliament.mn/n/eiko

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    13 цаг 0 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    17 цаг 17 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    17 цаг 28 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    17 цаг 57 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 15 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    18 цаг 31 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Уржигдар 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Уржигдар 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    2025-07-18
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2025-07-18
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    2025-07-18
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    2025-07-18
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-18
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2025-07-18
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    2025-07-18
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-18
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    2025-07-18
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    2025-07-18
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК