Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд орон нутагт ажиллалаа

2018-10-24
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Байгаль орчин,  хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд энэ сарын 19-20-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутагт ажиллаж, намрын ургац хураалттай танилцлаа. Уг ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Д.Эрдэнэбат, Д.Мурат, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон тус яамны газар, хэлтсийн удирдлагууд, ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, мөн Байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцлоо. 

Ажлын хэсгийнхэн эхлээд Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцахаар Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллав. Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолбор "Монгол мал" үндэсний хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 22,3 га газарт 2013-2018 онд бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэн, цогцолборыг ашиглалтад оруулсан.

Монгол Улс олон улсын жишигт нийцсэн малын генийн санг хамгаалах, үйлдвэрлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах уг цогцолбор ашиглалтад орсноор манай орны эрдэмтэн, судлаачид туршилт-судалгаа хийх, мэргэжлийн зохиомол хээлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, мал аж ахуй эрхлэгчдэд нийлүүлэх улмаар малын үүлдэр угсааг сайжруулах, тооноос чанарт шилжих Засгийн газрын бодлого хэрэгжих боломж бүрдэж байна” гэдгийг танилцуулав.

Тус төвийн генийн санд дөрвөн үүлдрийн ямааны 1793 тун, 16 үүлдрийн хонины 25878 тун, найман үүлдрийн бухны 37086 тун, нийт 30 үүлдэр, омгийн 64757 тун малын үр хадгалагдаж, монгол малын удмын санг хамгаалахын зэрэгцээ эдгээр үүлдэр, омгийн үрийг зохиомол хээлтүүлэгт ашиглаж, удам зүйн дэвшил түгээдэг байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагааг урт хугацаанд үр ашигтай байлгахын тулд үйл ажиллагааны төлөвлөлтийг сайн хийж, хууль эрх зүйн хувьд илүү тодорхой, тогтвортой байлгах ёстойг анхаарах шаардлагатай гээд тодорхой саналуудаа яаралтай оруулж ирвэл Байнгын хорооны гишүүний хувьд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Засгийн газар зорилтуудаа маш тодорхой болгосны үр дүнд бодлогын томоохон алхмуудаа зоригтой хийж байгаагийн нэг жишээ бол энэ цогцолбор юм. Дэлхий биднээс шинжлэх ухаанчаар хөгжихийг шаардаж байгаа энэ үед маш хүнд нөхцөлд байгаа малын удам зүй, үүлдэр угсааны асуудал дээр оройтсон ч гэсэн шийдвэр гаргаж, ажил эхэлж байгаа нь сайн хэдий ч хурдтай ажиллаж, хуулийн зохицуулалтаа урт хугацаанд хэрэгжих бодлого болгож хийх ёстой гэж байлаа. 

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагааг өргөжүүлж, цогцолбор хэлбэрээр хөгжүүлж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг мал аж ахуйн эрхлэгчдэд үзүүлэх зорилготойг илэрхийлээд шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж байхыг Байнгын хорооны  гишүүдээс хүслээ.

Ажлын хэсэг Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат суманд ажиллаж, ургац хураалтын явцтай танилцахдаа, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдэв. Тухайлбал, энэ оны 07 дугаар  сарын сүүлч, 08 дугаар сарын дунд үе хүртэл үргэлжлэн орсон бороо хур, мөн 09 дүгээр сарын эхэн, дунд үед орсон цаснаас шалтгаалж 80 орчим мянган га талбай эрсдэлд орж, 30 орчим мянган га буудай ногоон тэжээл рүү шилжсэн байна. Үүнтэй холбогдуулаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Онцгой байдлын Ерөнхий газарт өвс тэжээлийн нөөцдөө ногоон тэжээлийг авах тухай санал хүргүүлжээ. Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Засгийн газрын 10 дугаар 10-ны өдрийн ээлжит хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс Ерөнхий сайд, Онцгой байдлын ерөнхий газарт хандан тодорхой хэмжээнд ногоон тэжээлд шилжиж буй буудайг улсын нөөцөд худалдан авахыг хүссэн. Тиймээс бид газар дээр нь танилцаж, хяналт, шалгалтын дүн гарсны дараа улсын нөөцөд хэдий хэмжээний ногоон тэжээл, үрийн улаан буудай авах эсэхээ шийднэ гэдгийг хэллээ.

Ажлын хэсгийн гишүүд үргэлжлүүлэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь  “Атар трейд” ХХК-ийн  ургац хураалт,  мөн суманд баригдаж байгаа тариалангийн талбайн хашаажуулалт, “Гацуурт” ХХК-ийн ургац хураалт, эрчимжсэн мал аж ахуй, Зүүнбүрэн сум дахь “Алтан тариа” ХХК-ийн сүүний үхрийн фермийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд орон нутагт ажиллаж танилцсан болон энэ салбарт тулгамдаж байгаа хууль эрх зүйн асуудлыг шийдвэрлэх талаар ХХААХҮЯ-тай хамтран тусгай төлөвлөгөө боловсруулж, Байнгын хороонд танилцуулахаар болов.

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 4 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 12 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 29 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 40 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК