зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнэ: Эдийн засгаа элгээр нь мөлхүүлчих гээд байх юм

2018-10-25
0
ЖИРГЭХ

- 2019 оны төсвийг хэлэлцэх ёстой Төсвийн байнгын хороо хуралдаж чадалгүй хэд хэдэн удаа хойшиллоо. Асуудал юунд байна вэ?

-Хэцүү байгаа л даа. МАН бүрэн эрхийнхээ талаас илүүг элээчихсэн. Гэтэл олигтой хийсэн бүтээсэн “Тэр” гэчих зүйл хомс байна. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр нь бүр утгаа алдчихлаа. Юм хийвэл хийчих ганцхан жил л үлдэж. Тийм учраас дотроо их толхилцож байгаа биз.

-Энэ жилийн төсөв”Гишүүдийг хахуульдсан”, “Сонгуулийн жилийн төсөв” гэхчилэн нэг нэр, хоёр хоч нэр зүүгээд байгаа. Энэ талаас харвал гишүүд хоёр гараа өргөөд дэмжих ёстой биш үү?

-Төсөв гэдэг бодлого. Зүгээр нэг гишүүний тоогоор тараагаад цацчихдаг зүйл биш. Бие даасан хуультай, хамгийн олон удаа хэлэлцэж, тодорхой хугацаанд тодорхой шалгуурыг хангасны үндсэн дээр баталдаг. Баталж чадахгүй бол УИХ өөрөө тардаг хуультай. Харамсалтай нь, сүүлийн гурван оны төсөв маш их алдагдалтай, хэт үрэлгэн төсөв боллоо. Жишээлбэл, 2017 онд хоёр их наяд 711 тэрбум, 2018 онд хоёр их наяд 400 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Одоо Ч.Хүрэлбаатар сайд нэг их наяд 913 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв бариад зогсч байна шүү дээ. Төсвийн алдагдал гэдэг бол өр. Бүр тодорхой тоо баримттай нь хэлье л дээ. 2016 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын нийт өр 24 тэрбум 260 сая доллар байв. Өнөөдөр 27 тэрбум 745 сая доллар буюу 3.5 тэрбум доллараар өсчээ. Засгийн газар цаашид ч өр тавина, зээл авна гэж мэдэгдээд байгаа. Хоёрхон жилд Чингис, Самурай бондыг бараг хоёр нугалчих хэмжээний өр бий болгосон байна. Энэ эрчээрээ цааш нь үргэлжлүүлбэл, эдийн засгаа элгээр нь мөлхүүлчих гээд байна. Тийм учраас төсөв дээр маш их хэл ам, асуудал босч ирж байгаа юм.

-Сүүлийн үед зэс, нүүрсний борлуулалтын орлого өссөнөөр эдийн засаг ч өссөн үзүүлэлттэй гарсан. Цаашид ч өснө гэж тооцож байгаа болов уу?

-Ирэх жил уул уурхайгаас орж ирэх орлогыг гурван их наяд төгрөг байхаар тооцсон байна лээ. Энэ оныхоос 1.3 их наяд төгрөгөөр илүү байна гэж их өөдрөгөөр төсөөлсөн хэрэг. Энэ дотроо нүүрсний орлогыг 165 хувиар нэмэгдүүлж 1.3 тэрбум, зэсийн баяжмалаас орж ирэх орлогыг мөн 1.3 тэрбум төгрөг буюу энэ оныхоос 30 хувь илүү байхаар төсөвтөө тусгасан байгаа юм. Гэтэл дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ ойрын жилүүдэд өсөхгүй, харин ч буурахаар зураглагдаж байгаа. Бензин үнэ нэмэгдэхээр дэлхийн зах зээлийн ханш өссөнөөр шалтагладаг улс төсөв дээрээ үүнийгээ тооцож үзсэн юмуу даа. Ер нь Засгийн газар хоёр “ам”-тай болоод удаж байна шүү дээ. Нэг бол дэлхийн эдийн засаг яриад л, нөгөө бол ор тас мартчихаад “гоё төсөв” бариад гүйгээд байдаг.

-Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр тооцох шалтгаан өөр юу байж болох вэ?

-Зарлагаа хэт өсгөсөн учраас орлогоо тооцоо судалгаагүй нэмэгдүүлж, ингэснээр төсвийн алдагдлаа багасгаж харагдуулах гэсэн болхи оролдлого. Өөр юу ч байхгүй.

-Ирэх онд маш олон бүтээн байгуулалтын ажил хийхээр төсөвт суулгаад байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-2018 оны төсөвт 131 төсөл арга хэмжээг баталгаажсан зураг, төсөвгүйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс үүдэлтэйгээр хэрэгжилт нь дөнгөж 30 орчим хувьтай явж байна шүү дээ. Энд тэнд балгас, ухсан нүх л байна. Гэтэл ирэх оны төсөвт бас л ийм зүйлс ажиглагдаж байна. 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нийт 515 төсөл арга хэмжээнээс 71.3 хувь нь Төсвийн тухай хуулийн 29.4-т заасан техник, эдийн засгийн үндэслэл хийгдэээгүй, зураг төсөв нь магадлалаар баталгаажаагүй байна. Иргэдэд бодитой бүтээн байгуулалт хэрэгтэй болохоос амьдралд биелэх боломжгүй утопи төсөл хөтөлбөр хэрэггүй шүү дээ.

-Одоо сэдвээ мөнгөний бодлого руу шилжүүлье. Эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрчихлээ. Иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэх бол?

-Үндсэн чиглэлд инфляцыг найм орчим хувьд барихаар тусгасан байна лээ. Уг нь 2016 онд 1.1 хувьтай байсан инфляци шүү дээ. Эрх баригчид маш богино хугацаанд найман хувьд хүргэсэн. Он гараад хоёр оронтой тоо руу орох нь ойлгомжтой боллоо. Өдрөөс өдөрт иргэдийн худалдан авах чадвар буурч байна. 2012-2016 онд шатахууны үнийг тогтвортой байлгаж, валютын ханшийг барьж байснаараа бид иргэдийн хэтэвчнээс гарах мөнгийг хэмнэж байсан. Харин одоо эсрэгээрээ сэгсэрч байна гэсэн үг. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2016 онд “Валютын нөөц хасах руу орсон” гэж мэдэгдээд долларын ханшийг 2700 төгрөг хүртэл хөөрөгдөж байсан. Харин одоо сар, долоо хоног тутам Ерөнхий сайд, салбарын сайд нь “Бензиний үнэ нэмэгдэнэ” хэмээн улайхгүй хэлдэг болж. Үүнээс ирэх дарамтыг иргэд л үүрч байна шүү дээ. Ийм байхад эдийн засаг өслөө гэж хоосон лоозон өлгөөд яах юм бэ. Сүржигнээд байгаа 6.3 хувийн өсөлтийг чинь найман хувийн инфляци чинь зажлахгүй залгичихлаа шүү дээ.

-Монголбанкны мөнгөний бодлогод “Сүүлийн жилүүдэд банкны салбараас олгосон иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт эрчимжсэнээс өрхийн өрийн дарамт нэмэгдэж, иргэд татварын дараах орлогынхоо 70 орчим хувийг зээлээ төлөхөд зарцуулж байна” гэж дурдсан байсан. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар, Монголбанкнаас иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ аваагүйгийн гор ингэж гарч байгаа юм. Бэлэн мөнгөний хомсдолд орсон иргэд хэрэглээний зээл ихээр авч өрийн дарамтад орсон гэсэн үг. Цаашид өрхийн бодит орлого буурч, төлбөрийн чадвар нь суларсаар байвал дагаад зээлийн чанар муудна. Ингэснээр нийт хэрэглээ огцом хумигдвал эдийн засгийн томоохон “уналт” болох эрсдэл бий болно. Ер нь одоогийн байдлаас дүгнэвэл энэ “Уналт”-руу л зүтгээд байх шиг.

-Үүнээс хэрхэн зайлсхийх вэ. Сөрөг хүчин энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчилсан намын бүлэг тодорхой байр суурь илэрхийлж байгаа. Үүнд 2019 оны Мөнгөний бодлогодоо Монгол Улсын болон Засгийн газрын өрийг зохистой түвшинд барих, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх макро эдийн засгийн болон үнийн тогтвортой бодлогыг хангах чиглэлд шийдвэртэй бодит арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүгээр зогсохгүй хэт үрэлгэн утопи төсвийн төслөөсөө татгалзаж, бодитой улс орны нийгэм эдийн засгийн нөхцөлд тохирсон төсөв оруулж оруулж ирэх хэрэгтэй байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Танилц: УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • иргэн (103.10.22.139)
    С.Эрдэнэ ер нь юу ч хийж юуг ч ярьж чадна АН намынхны ганц чаддаг улайрсан авьяас нь ичихийг мэдэхийг хүсдэггүй хайрлах. шударгыг огт хүсдэггүй анх тавьсан мѳрийгѳа хэн хамгийн хурдан хамгийн их баяжихаа гүйцээж л байж улайрсан бух шиг дайрч байгаа юм бишүү монгол улсын баялаг ард иргэд эд нарын шуналыг барж чадах болов уу бурхан тэнгэр минь чингис хаан минь гэж монголчууд чинь элгэндээ тэврэх эмээл ч алга энэ луухаанууд идээд цадах шинж алга вэднийг газрын гаваар оруулж ѳгѳѳд монгол улс ард иргэдийг маань авраач тусоаач ??!!!! лгэн
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • иргэн (103.10.22.139)
    С.Эрдэнэ ер нь юу ч хийж юуг ч ярьж чадна АН намынхны ганц чаддаг улайрсан авьяас нь ичихийг мэдэхийг хүсдэггүй хайрлах. шударгыг огт хүсдэггүй анх тавьсан мѳрийгѳа хэн хамгийн хурдан хамгийн их баяжихаа гүйцээж л байж улайрсан бух шиг дайрч байгаа юм бишүү монгол улсын баялаг ард иргэд эд нарын шуналыг барж чадах болов уу бурхан тэнгэр минь чингис хаан минь гэж монголчууд чинь элгэндээ тэврэх эмээл ч алга энэ луухаанууд идээд цадах шинж алга вэднийг газрын гаваар оруулж ѳгѳѳд монгол улс ард иргэдийг маань авраач тусоаач ??!!!! лгэн
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • чимэддорж (66.181.190.156)
    Манай өр 27 тэр бум долларт хүрчээ Энэ тоог бүгд хүлээн байгаа зөвшөөрч байгаа Гэтэл энэ их мөнгө хаана ямар хэлбэртэй хадгалагдаж байна вэ Хадгаламжийн 98 хувийг хүн амын 2 хувь нь эзэмшдэг гэсэн Статистик мэдээг бас бүгд зөвшөөрч байгаа. 100 саяаас дээш хадгаламжид татвар ахиухан тогтоох тогтоолын төслийг УИХын гишүүд хүчтэй эсэргүүцсэн. Бид бүгд харж байв Эрхэм гишүүдийн орлогод халдсан аймшигт үйлдэл болсныг ойлгосон.Эдийн засгийн өсөлтийг иргэдэд наалдуулах арга буруу явагдаад Нэг бол мөнгө тараах эсвэл арилжааны банкыг дэмжсэн бодлого болж баахан шалгуур тавьсан зээл болгоод тал талх авч иддэг бидэнд иөрөөдөл ч болж чадахгүй байгааг эрхэмүүд огт мэддэгггүй.Хотын дарга маань хоолоо залгуулж буй ТҮЦ-г нь эвдэж хаядаг баривчлуулдаг боллоо. Бид удахгүй хүүхэд хөгшид эхлээд удалгүй бусад нь ч өлссөнөөс болж өвчинд баригдаад бурхандаа явцгаах бололтой Та нар орлогын мэдүүлгээ өгөхөө болиочээ Тэрийг чинь үзээд бид галзуурч эхэлсэн
    2018 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin (66.181.184.234)
    16 ond - 0 EZ g AN ard tumend egseniig erdenebat , erdenbat nar yridaggyi , odoo AN ta nariig ardx tumen bugd mednee
    2018 оны 10 сарын 28 | Хариулах
  • Ойн инженер Болд (66.181.190.156)
    Эрдэнэ зөв ярьжээ Харин 12-16 онд засаг барьж байхдаа хөрөнгө их идэж уусан гэдэг Энэ яриаг эцэслэн дуусгах хэрэгтэй Хэн гээч хэдийг идэв хахаж үхэхээс нь өмнө төлүүлэх хэрэгтэй Энд нам хамаагүй
    2018 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.39.74)
    энэ гахай мартах өвчтэй юм бишүү? өөрсдөө элгээр нь хэвтүүлсэн байж.
    2018 оны 10 сарын 26 | Хариулах
  • харамсаж байна (103.26.194.234)
    МАН+АН ын мафижсан бүлэглэлийг төрд 28 жил гаргасны гайгаар төр минь өрөнд даруулж, төр минь авлигачдын гарт орсон шүү. ОДОО сонгуулд МАН+АН ын эсрэг өгч байж төрөө аврах ганц боломж байна
    2018 оны 10 сарын 26 | Хариулах
  • ИРГЭН (202.180.220.172)
    ЭНЭ ХҮН ЭРҮҮЛ ХҮН МӨН ҮҮ
    2018 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2 цаг 30 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх ажлыг хойшлуулжээ
    4 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    4 цаг 20 мин
  • Хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    4 цаг 40 мин
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
    5 цаг 3 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
    5 цаг 26 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг пүрэв гарагт нээнэ
    5 цаг 53 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    5 цаг 56 мин
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
    6 цаг 7 мин
  • Үерийн аюултай бүсээс хол байхыг зөвлөлөө
    7 цаг 7 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гаригт явагдана
    7 цаг 10 мин
  • ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
    7 цаг 57 мин
  • Олон улсын математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
    8 цаг 9 мин
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
    8 цаг 25 мин
  • Баянхонгор аймгийн Богд сумыг "Алтангадас" одонгоор шагнажээ
    8 цаг 26 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    8 цаг 34 мин
  • Алслагдсан чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой болжээ
    8 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12592 болжээ
    9 цаг 0 мин
  • О. Уламсайхан: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг 21 дүгээр зуунд биеллээ олж байна
    9 цаг 7 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    9 цаг 26 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК