Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн хуулийн шинэ төслүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

2018-10-25
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгээс хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг”  өнөөдөр (2018.10.25) Төрийн ордонд болж байна.

    Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын зарим Байнгын хорооны дарга, намын бүлгийн дарга нар, хуулийн шинэ төслүүдийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсгийн болон Ажлын дэд хэсгийн гишүүд, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд,  эрдэмтэн судлаачид оролцож байна.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсад Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 1992, 2005, 2011 онуудад батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 1993, 2012 онд батлагдсан хуулиар, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 1996, 2007, 2012 онд батлагдсан хуулиар тус тус зохион байгуулж ирсэн. Харин 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хууль батлагдаж, уг хуулиар Улсын Их Хурлын сонгуулийн төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэг хуулиар зохицуулах болсон.Сонгуулийн тухай энэхүү нэгдсэн хуулиар Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг тус тус зохион байгуулж явуулсан.

Гэвч эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулах явцад Сонгуулийн тухай хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх тухайд болон хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулж явуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагаанд хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагууд, сонгогчид, нэр дэвшигчид, сонгуульд оролцсон нам, эвслүүдээс удаа дараа илэрхийлж байсан.

Иймээс Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан сонгуулийн тогтолцоо, үндсэн зарчим, журмыг улам бүр тодорхой болгох, хуулийн тогтвортой байдлыг хангах, сонгууль тус бүрийн онцлогт тохирсон тусгайлсан бие даасан хууль боловсруулах, Үндсэн хуульд заасан иргэний сонгох эрхийг хангах, түүнчлэн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах зэргээр сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 195 тоот захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, З.Нарантуяа, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Энх-Амгалан нар томилогдон ажиллаж байгаа.

Энэ үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулаад байна. Хуулийн төслүүдийг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг барьж ажилласан гэдгийг онцоллоо.

Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийсэн юм.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгуулага бол Улсын Их Хурал бөгөөд Улсын Их Хурлын гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно, Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно, нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж тус тус заасан. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн журмыг, түүнчлэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох журмыг хуулиар тогтооно гэж зааснаас үзэхэд гурван өөр субьектийг сонгох сонгуулийн хуулиуд нь зайлшгүй тус тусдаа байх шаардлагатайг илэрхийлж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь тус тусдаа зохион байгуулалтын онцлог шинж чанартай, процессын үйл ажиллагаатай бөгөөд ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг.

Гэтэл эдгээр онцлог бүхий сонгуулийн харилцааг нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуулийн харилцаанд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, зарим харилцаанд хуулийн зохицуулалт орхигдсон зэргээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсэх, иргэд сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэж байна.

Иймээс Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 195 тоот захирамжаар байгууагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай нэгдсэн хуулийн ерөнхий зарчмыг баримтлан боловсруулсан. Ингэхдээ сонгууль тус бүрийн онцлогийг тусгаж өгсөн.

Мөн төслүүдийг боловсруулахдаа сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллагууд болох Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын мэргэжлийн төлөөллүүдийг оролцуулсан дэд ажлын хэсгийг байгуулан саналыг нь авч сонгууль зохион байгуулахад гардаг хүндрэл, бэрхшээлтэй асуудлуудтай холбоотой зохион байгуулалтын шинжтэй зохицуулалтуудыг төсөлд тусгаад байна.

Ажлын хэсгээс дээр дурдсан гурван хуулийн төсөлд санал авахаар улс төрийн 28 нам, 16 төрийн байгууллага, 9 төрийн бус байгууллагад 2018 оны 9 сарын 12-ны өдөр урьдчилан хүргүүлсэн. Одоогийн байдлаар улс төрийн 8 нам, төрийн 8 байгууллага, төрийн бус хоёр байгууллага хуулийн төслүүдэд холбогдох саналаа ирүүлээд байгааг Улсын Их Хурлын дэд дарга танилцуулгадаа дурдаад энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нийт 28 нам, холбогдох төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын нийт 120 орчим төлөөллийг оролцуулан зохион байгуулж байгааг онцлов. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад гаргасан саналуудыг Ажлын хэсэг нэгтгэн судалж үзсэний үндсэн дээр эхний байдлаар боловсруулсан хуулийн төслийн үзэл баримтлал, төслүүдийг улам боловсронгуй болгон сайжруулж, улмаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна гэдгийг хэллээ.

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм.

 

Тэрээр танилцуулгадаа, 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийг зохион байгуулж явуулсан. Мөн Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулиудыг тус тус зохион байгуулсан. Эдгээр сонгуулийг Сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулж явуулах явцад хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх, сонгуулийн зохион байгуулалт, хуулиар зохицуулаагүй харилцааны зарим асуудал,  мөн хуулийн давхардсан, зөрүүтэй зохицуулалтууд зэргээс үүдэлтэйгээр хуулийн хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсч байсныг сонгууль зохион байгуулж явуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигч, сонгуульд оролцсон нам, эвслээс илэрхийлж байсан болно.

Иймээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуультай харьцуулсан байдлаар ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь 12 бүлэг, 90 зүйлтэй бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулиар 2016 онд зохион байгуулж явуулсан Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн явцад хууль хэрэгжүүлэх шатанд гарч байсан хуулийн зүйл, заалтын давхардал, зөрчил, нэр томьёо, агуулгын ойлгомжгүй байдал, хуулийг нэг мөр зөв ойлгож хэрэгжүүлэхэд гарч байсан эргэлзээг засаж сайжруулах үүднээс шинэ төслийг боловсруулсан талаар хуулийн тодорхой зүйл, заалтад үндэслэн танилцуулсан юм.  

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж нийгэмд хүлээлт үүсгээд байгаа ийм үед засаглалын асуудлаа тодорхой болгож байж сонгуулийн хуулиа ярилцах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн бол Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн эхнээс зогсоох, төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол сонгуулийг товлон зарласан өдрөөс эхлэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх, мөн МҮОНРТ-ээр нэр дэвшигч бүрт сурталчилгааны цаг өгдөг байдлыг болиулж сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвсэлд нь тодорхой цаг өгдаг байх нь зүйтэй гэсэн санал хэллээ.

Мөн хуулийн зүйл, заалтууд биш гол нь хуулийн төслийн үзэл баримтлалд анхаарлаа хандуулж ярилцмаар байна, энэ хуулийн төслийн гол зорилт нь улс төрийн намууд, иргэд сонгогчдод адил тэгш үйлчлэхэд чиглэсэн байх учиртай, намууд нэр дэвшигчдээсээ хандив авдаг байдлыг зогсоох, хууль зөрчсөн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод түвшинг тодорхой хэмжээгээр өсгөсөн мөнгөн дүнгээр торгоод өнгөрөх биш нэр дэвшигчдийг эгүүлэн татдаг, төрийн албан хаагчдад хатуу чанга хариуцлага хүлээлгэдэг байх нь зөв юм гэсэн Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболдтой санал нэг байгаагаа Бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо илэрхийлж байв. Түүнчлэн Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Золжаргал сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг хангах үүднээс дараагийн сонгууль болохоос 12 сарын өмнө хуульд өөрчлөлт оруулах, ингэхдээ Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол өөрчлөлт оруулдаг босго тогтоох, сонгуулийн сурталчилгааны тэгш бус байдлыг арилгахын тулд бүх нам, эвслээс нэр дэвшигчдийн сурталчилгааны нэгдсэн нэг хэвлэмэл товхимол гаргаж сонгогчдод тараадаг болох, айлын хаалга татаж сурталчилгааны материал тараадаг байдлыг болих шаардлагатай гэсэн саналтай байгаагаа хэлж байв. Түүнчлэн улс төрийн бусад намууд, иргэний ниймгмийн карим байгууллагын төлөөллүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Санал хэлсэн хүмүүсийн ихэнх нь энэ удаагийн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусгасны дараа дахин хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатайг ажлын хэсэгт санал болгож байв.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зарим асуултад Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох албан тушаалтнууд хариулт өгч, нэмэлт тайлбар, тодруулга хийсэн юм.

Хэлэлцүүлэг үдээс хойши үргэлжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 3 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 11 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 28 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 39 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК