Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын гишүүд УИХ-ын чуулган, Байнгын хороодын хуралд оролцохгүй гэв

2018-10-26
0
ЖИРГЭХ

Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас иргэн, аж ахуйн нэгжид гурван хувийн хүүтэйгээр эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог. Гэтэл уг зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хувийн компаниуддаа авсан. Үүнийг Ардчилсан намын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй зээл олгосон хэмээн харж байгаагаа илэрхийлээд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гишүүний ярьснаар “Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн аж ахуй нэгжид шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор УИХ-аас 2016 онд 57.6 тэрбум төгрөг, 2017 онд 50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд улсын төсвөөс төсөвлөж өгч байсан. Гэтэл илтэд ашиг сонирхлыг зөрчилтэй эрх мэдэлтнүүд албан тушаалаа урвуулан ашиглаж, зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгаагаас болж үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй байсны уршгаар 2019 оны улсын төсөвт Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд суулгах төсвийг танаж багасгасан” гэв.

Мөн тэрбээр “Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ чухал цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. Иймд та бүхэн энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч энэ сарын 30-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг шаардаж байна. Хэрвээ энэ сарын 30-ны дотор хариу ирүүлэхгүй бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн тул манай бүлгийн гишүүд УИХ-ын  чуулганы хуралдаанд болон бусад байнгын хороодод оролцохгүй. Бүр цаашлаад улс төрд хэрэгжүүлж болох дараагийн арга хэмжээг авах болно” гэлээ.

Харин АН-ын дарга,УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр ээлжит бус шуурхай хуралдаад байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Сүүлийн үед ноцтой зөрчил хэвийн үзэгдэл болох тийшээ хандаж байна. Өнөөдөр хэн дуртай нь шатахууны үнийг нэмж, ам.долларын ханш улам бүр гаарч байна. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаас дөнгөж 30 хувийг хийсэн. Тиймээс Ардчилсан нам улс төрийн сөрөг хүчний хувьд идэвхтэй үйл ажиллагаанд шилжих шаардлага үүссэн гэж үзсэн. Эрх баригчид валютын ханш, шатахууны үнийг тогтвортой байлгахын төлөө юу хийснийг бид тодруулах болно. Ханшийн өсөлтийн нөлөөгөөр хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Цалин тэтгэвэр нэмж байгаа мэт харагдаж байвч бодит орлого буурсан. Өнөөдөр дундаж цалин 100 гаруй ам.доллароор буурчээ. Улс орны эдийн засгийн бодлого уналтад орлоо. Бид тэвчиж, дуугүй суух боломжгүй боллоо. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан хэдэн гишүүний нэр ил гарч байгаа ч,  МАН-ын 40, 50 гишүүн зээл авсан байж магадгүй байна. Төсвөөс янз бүрийн хэлбэрээр зээл авдаг, тендер завшдаг, гүйцэтгэл байхгүй мөнгө угаасан хэргүүдийг бид ил гаргах болно. Цагдаа тагнуулд өгөх болно. Аудитын байгууллага сул ажиллаж байна. Ерөнхий аудитор өөрөө олон зуун сая төгрөгийн зээл авсан байх жишээтэй. Ийм байхад мөнгө санхүүгийн асуудалд хэн хяналт тавих вэ.Бид хэдэн хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн бүх орлого, зарлагыг  ил гаргах ёстой. Энэ санд олгосон 200 тэрбум төгрөг бол татвар төлөгчдийн мөнгө юм” хэмээн ярьсан юм.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • АН-н залуу гишүүн (59.153.112.19)
    С.Эрдэнэ дарга маш зөв ярьжээ.Харин 12-16 онд асар муу ажиллаж их хөрөнгө шамшигдуулсани үрсэн хэрэг байгаа энэ асуудалд нам харгалзахгүйгээр маш нухацтай шалгаж идсэн уусныг илрүүлж 461-д очих болзол хангасан хэнийг хамаагүй явуул
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    АН аас УИХ дсонгогдсон гишүүдээ та нар сөрөг хүчний үүргээ биелүүлж ард түмэнтэйгээ нийлж тэмцэл хийж идэж уудаг их хурлыг яаралтай тараагаач манай улсад ИХ хурал нэг сар ч гэсэн байхгүй бол улсын төсвийн яасан их мөнгө хэмнэгдэх бол та нар ч цагаандаа гарч дээ одоо авилгатай тэмцэх газрыг 10 дахин олон болгосон ч хийх ажил байна
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.114.230)
    Тэр яаахав ээ, хогжлийн бэрхшээлтэй хуухдуудийн байрыг буцааж огоо. Муухай, ес зуйгуй санагдаад ер зугээр орхиж болохгуй байна! Жинхэнэ дээрэлхэлт ч юм шиг.
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    МАНгарууд одоо засгын газар их хуралтайгаа хамт огцор.
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.13)
    Болино л биз дээ. Угаасаа ч суудаг биш.
    2018 оны 10 сарын 26 | Хариулах
  • зочин (202.9.42.84)
    АН хэрүүл,луйвар хоёроос өөр хийх юм алга уу ажил санаачилж хийгээч
    2018 оны 10 сарын 26 | Хариулах
  • Наран (66.181.177.67)
    Сангийн сайдыг дэмжиж байна өнгөрсөн хугацаанд ардчилсан намынхан засаг барьж байх үедээ энэ мөнгийг яаж зарцуусныг ил болгох хэрэгтэй үүргээ биелүүлэхгүй айлын хэдэн эрх хүүхэд шиг л аашилахаа болимоор юм цаад санаа нь шүү дээ сонгуулийн шоугаа эхлүүлсэн хүмүүс ерөнхийлэгч болон энхболдынхоо үгээр яваа өөрсдийг нь сайтар шалгах хэрэгтэй
    2018 оны 10 сарын 26 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Тийм
    2018 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.34.118)
    12-16 оны том том хулгайг илрүүлээч. дэнзэн чулуудайнууд АСЕМ тарвагадорж гээд бөөн хулгайч нар
    2018 оны 10 сарын 26 | Хариулах
  • Zochin (103.229.123.56)
    АН ҮГҮЙГЭЭР АЖИЛАА ЯВУУЛ УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭР ТОГЛОЖ ДОРОМЖИЛЖ ЯВДАГ ЭНЭ АН-Г ТАРААХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ НАМЫН УДИРДЛАГА ДОТОР ОЛИГТОЙ НЭГ ХҮН БАЙХГҮЙ.
    2018 оны 10 сарын 26 | Хариулах
  • Zochin (64.119.21.107)
    Гар гараа угаадаг гэж үг байдаг даа. 2012-2016 оны их зээл олголтуудыг мөн адил шалгахыг хүсч байна. Адилхан л хулгайч нар ш дээ.
    2018 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 4 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 12 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 29 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 40 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК