Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Хурцын илчилсэн Лу.Болдын “хулгай” юу болсон бэ?

2018-10-26
0
ЖИРГЭХ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Бодлын хулгайч” киног монголчууд андахгүй байх. “90 сая”-ын Гансүхийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг кино 2012 оны “Academy Awards”-ын шилдгийн шилдэг киногоор шалгарч байсан билээ. Киноны агуулгыг базвал ердөө хүний бодож байсан санаа төдийг “хулгайлж”, Ерөнхийлөгчийг хүртэл хууран баяждаг залуугийн түүх гарна. Үүн шиг Монголын төрд ойр байснаараа баяжсан, эрх мэдэл, албан тушаалаараа олж авсан мэдээллээрээ хөлжсөн хүмүүс цөөнгүй бий. Тэднийг буруутгах хуулийн үндэслэл байхгүй ч, зөвтгөх шалтаг ч бас үгүй...

УИХ-д тасралтгүй шахуу сонгогдож, хамгийн олон жил Төрийн ордонд “амьдарсан” гишүүдийн нэг нь Лу.Болд. Хоёр ч удаа сайдаар томилогдож амжсан тэрээр албан ёсны намтартаа ажлын гараагаа Багануурын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн зааварлагчаас эхэлсэн гэж бичжээ. Энэ бол 1983 он. Үүнээс хойш МҮЭ-ийн төв зөвлөлд зааварлагч, МОХ-ны орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга гэж явсаар 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон байна. Эндээс л Лу.Болдын хөрөнгөжих, дэвжих амьдрал эхэлсэн юм дагуу даа.

1990 онд Төрийн ордны хаалга татаж орсон Лу.Болд 1993-1996 онд “Бодь интернэшил”, 2000-2004 онд “Голомт банкны ТУЗ-ийн дарга хийснээс бусдаар хувийн хэвшилд ажиллаагүй. Хамгийн сонирхолтой нь, тэр Л.Болдыг төрийн албан тушаалтай, УИХ-ын халдашгүй эрхтэй байх үед нь хувийн бизнес нь хөгжиж, дэвжсээр байжээ. Нэг ёсондоо албан тушаал, эрх мэдлээрээ дамжуулж мэдээлэлд ойр байснаараа хөрөнгөжсөн Монголын толгой баяжчуудын нэгэн адил замаар хөлжсөн, хөрөнгөжсөн байхыг баталж чадахгүй шиг үгүйсгэж бас болохгүй нь.

“Бодь” групп, “Голомт” банкны хэрүүлээс болж Лу.Болдыг “учиргүй ядуурсан” гэж үздэг ч тэр өнөөдөр Монголын толгой баячуудын нэг хэвээр байна. УИХ-ын гишүүний хувиар 2017 онд гаргаж өгсөн хөрөнгө орлогоос нь харвал тэрээр жилийн 122 сая 400 мянган төгрөгийн орлоготой аж. 2.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн барилга байгууламж, 180 саяын тээврийн хэрэгсэл, 8.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай юм байна. Зарим хүний бичсэнээр компаниудад эзэмшдэг хувьцааны нийлбэр нь 21 тэрбум төгрөг давсан гэнэ. Энэ дээр эзэмшил газар, адуу мал гэвэл энэ хөрөнгө улам нэмэгдэнэ. Харин энэ их хөрөнгийг цуглуулсан Лу.Болд гишүүн дээр өгүүлснээс өөрөөр бол үргэлж төрд ажиллаж байжээ. Хамгийн их хардлага сэрдлэгэ дагуулдаг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар 4 жил ажиллаж, үлдсэн хугацаанд нь УИХ-д суусан байна.

Өөрөө хурааж, хөдөлмөрлөж цуглуулсан хөрөнгийг нь энд буруутгах гэсэнгүй. Харин мэдээлэлд ойр байснаараа ямар нэгэн байдлаар “хуримтлал” үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй юм. Гэтэл бичигч бивээр зөвхөн мэдээлэлд ойроо ашигласан гэж хардаж байхад, Монгол Улсын хамгийн их мэдээлэлтэй хүн буюу АТГ-ын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан генерал Б.Хурц баримттай гэх мэдээллүүдийг гаргаж тавиад жил өнгөрлөө. Тэрээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал буюу Төрийн эрх барих дээд байгууллагад мэдэгдэхдээ “Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хоёр, гурван асуудалд орсон. АТГ-аар шалгуулж байсан. Нэгдүгээр асуудал бол Хойд Солонгост зэвсэг зарах гээд 300 мянган долларыг та авсан. Өнөөдөр хүртэл зургадугаар сарын 12-нд Хойд Солонгосын прокурор таниас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн бичиг ирсэн. Танаас болж Хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан. Танаас болж Батлан хамгаалах яамны генерал ял авсан. Энэ хүнээс болж Молекул \УИХ-ын Батж.Батбаяр\ гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Батлан хамгаалах яаман дээр техникийн нөхцөлгүй байсан орон сууц бариад тэр үед нь прокурорын зөвшөөрлөөр албан ёсны үзлэгт ороход 5-6 тамгатай кампанийн санал өгдөг.

Энэ хүнийг сайд байхад бланкан дээр санал өгөөд л тэр компани шалгараад байдаг. Та энэ Гадаад хэргийн яамны дотор барилыг бас тэд нараар бариулсан. Та шударга хүн мөн үү. Та бид хоёр ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс. Би одоо цааш нь юм ярих уу хэрэггүй юу. Борбаатар генералыг битгий хутга. Тэр хүн зүрхний шигдээсээр нас барсан. Манай Мөрдөн шалгах хэлтэс дөрвөн давхарт байдаггүй. Та тэгж битгий хүн гүтгэ. Мөрдөн шалгах хэлтэс дөрвөн давхарт байдаг. Тэр үед юу болсныг мэдэхгүй. Та нар тодорхой бус юм яриад хуулийн байгууллага руу дайрдаг. Би хуучин ажиллаж байсан залуучуудаа өмөөрнө шүү. Таниас болж Хойд Солонгост хүн цаазлуулсан шүү. 300 мянган ам долларыг нь та төлөх ёстой шүү. Зургадугаар сарын 12-нд ирсэн прокурорын бичиг нь ил байгаа. Үүнийг АТГ мэдэж байгаа. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч мэдэж байгаа” гэж ярьж байсан. Тэгэхээр Лу.Болд зөвхөн мэдээлэлд ойр бус, төрийн хөрөнгөд ч их ойр, өөриймсөг явсан хүн бололтой. Б.Хурц үнэхээр ингэж мэдэгдсэн хойно хууль, хүчний байгууллага, цагдаа проукрор энэ хэргийг нэг мөр шалгаж Лу.Болдыг буруутай эсэхийг олон нийтэд зарлах ёстой. Нэг бол буруутай, үгүй бол буруугүй л байж таарна. Лу.Болд ч өөрөө хохирогч болоод явахыг үгүйсгүй шүү дээ. Тиймээс Б.Хурцын илчилсэн Болдын "хулгай" гэгчийг нэг мөр шийдэж, хэн нь буруутайг эцэслэн цаг болсон юм биш үү?

А.СҮЛД

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • АН-н залуу гишүүн (59.153.112.19)
    Манай намын нэрээр баяжсан луйварчны нэг энэ хүн мөнөөс мөн.Баавартай нийлж олон банк дампууруулан идсэн мөнгөө улсаар төлүүлсэн хүн гэдэг
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
    • Чиний энэ яриа чинь траншеныханд л таарах ухуулга байна!!! 7 буудлын Должин чавганц ч чиний энэ шүлсийг тоож долоохгүй дээ!!! Харьж унт чи!!!
      2018 оны 10 сарын 27
  • Zochin (150.129.143.73)
    Л.БОЛД ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ҮЕД ХҮН ХҮН РҮҮ ТЭР ТУСМАА ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА РУУ ДАЙРЖ ДАВШИЛСАН ХҮН ГАРЧ ИРЭЭД БАЙГААМ ДАА ШАЛТГААНЫГ НЬ.ХУРЦ ГЕНАРАЛЫН ЯРИЖ ХЭЛСНИЙГ ШАЛГАЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ. УИХ ГИШҮҮД ЧИНЬ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ МАШ МУУХАЙГААР ХЭЛЖ ЯРИЖ БИЧЭЭД НИЙГЭМД БУРУУ ОЙЛГОЛТ ТӨРҮҮЛЭЭД БАЙГААГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГ ТАЛД НЬ ГАРГААЧ.
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.120.116)
    Хурцын хашгираад байсан зүйл нь хэрэв батлагдсан үнэн мэдээ юм бол Тагнуулын байгууллага өөрөө эрүү үүсгээд Болдыг шоронд хийхгүй яасан юм бэ?? Хэрэвтийм бол гэмт хэргийг нуун дарагдуулсан хэрэгт өөрсдөө хамт орож таарна биз дээ?? Эсвэл худлаа гүтгэлэг байж таарна! Ердөө ийм л вариантууд байна? Аль нь вэ?????
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • зочин (202.9.42.36)
    ардчилалын баг нөмөрсөн бэртэгчин хулгайч луйварчин төрд шургалаж улсын сан хөмрөгийг хоосруулахад хувь нэмэр оруулж ашиг олдог залуу,
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • uglpeee (103.26.194.75)
    Bold barigdchihlaa kkk
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • зочин (103.26.194.75)
    худлаа ярихаас өөр юм хийдэггүй нөхөр өөртөө л мөнгө хийдэг хүн
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • зочин (103.26.194.75)
    Дандаа Засгийн газрын ордонд амьдарч нэгч оймс үйлддвэрлэж үзээгүй хүн тэргүүн баяны эгнээнд яаж ордог юм болоо
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • зочин (103.26.194.75)
    энэ нөхөр бүтэхгүйээ
    2018 оны 10 сарын 27 | Хариулах
  • зочин (66.181.169.66)
    УРТ ХЭЛ ХҮЗҮҮ ОРООНОО ГЭЖ ӨВӨГ ДЭЭДЭС МУНДАГ ХЭЛСЭН БАЙДАГ, ЭНЭ НӨХӨР БҮХ ЗҮЙЛИЙГ МЭДДЭГ ЦАРАЙЛЖ УЛС ТӨРЧДИЙГ, НАМАА, ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ҮНЭЛЭМЖИЙГ ИХ Л УНАГАЖ БАЙНА ДАА, БАС ОЛОН ДЭЛГҮҮРТЭЙ ГАНБААТАР ГЭГЧ НӨХӨР ИХ ХУРАЛД ОРООД ХЭЛГҮЙ ЮМ ШИГ Л ЯВСАН, ТӨСӨВ ХЭЛЭЛЦЭХ ҮЕД Л ДУУ ОРЖ САЙД НАРЫГ ЗАГНАЖ, АРД ОЛОН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ӨМӨӨРӨГЧИЙН ДҮРД ТОГЛОХ БОЛЖ ОЙРД, БОЛДЫН АРААС ОРОХ БАЙХАА ДАА УДАХГҮЙ
    2018 оны 10 сарын 26 | Хариулах
  • Золоо (202.21.98.10)
    Тасралтгүй сонгодсон гэж даналздаг төрийн ордны тавилга болсон энэ мэтийн залхай увайгүй гишүүд зайлаасай
    2018 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.91.115.50)
    Хөрөнгөнийхөө эх үүсвэрийг тодорхой тайлбарлах л үлдлээ Болд гишүүн ээ. Та ямар замаар ийм их хөрөнгөтэй болсон юм бэ?. Миний бие үр хүүхдүүдтэйгээ насаараа ажил хийгээд одоог хүртэл ганц өрөө халаалттай байранд орж чадаагүй л байна. Та өөрийнхөө хөрөнгө орлогоо хэрхэн олсноо тайлбарлаж чадахгүй бол ... өөртөө харамсаарай.
    2018 оны 10 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 0 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 8 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 25 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 36 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК