Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Оюундарь: Тогтолцоогоо буруу гэж боддоггүй

2018-10-28
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ирэх оны нэгдсэн төсвийг та хэрхэн дүгнэж байна. Өмнөх оноос юугаараа онцлогтой вэ?

-Хамгийн чухал нь төсвийн тэнцлийг л хангаж байх ёстой. Хийгдэж буй хөрөнгө оруулалтаар улс орноороо жигд хөгжиж байх ёстой. Тэр тусмаа орон нутгийг дэмжих, орон нутгийн бие даасан байдлыг бий болгоход онцгой анхаарах хэрэгтэй. Энэ төсвийн хувьд ерөнхийдөө өөдрөг, найман хувийн өсөлттэй байна гэж байгаа. Гэтэл дэлхий нийтийн эдийн засгийн өсөлт 3.7, хөгжиж байгаа орных 5.1, ОХУ 1.5, БНХАУ-ынх 6.4 байна. Манай үндсэн суурь өсөлт нь найман хувийн өсөлттэй байна гэж төсөөлснөөс болоод дараа дараагийн орох орлогоо их өндрөөр төсөөлж байна. Зарлагаа танаж чадахгүй байна. Магадгүй хамгийн чухал нь төрийн албаны реформ хийж нэгэнтээ тэвчиж болох зардлаа танаж болно. Ирэх оны төсөлд сургууль, цэцэрлэгийг ихээр байгуулахаар төсөвлөсөн. Энд эргээд тогтмол болон урсгал зардал нэмэгдэнэ. Тухайлбал, боловсон хүчний асуудал яригдана. Төсвөө хийхдээ дараа дараагийнхаа уялдаа холбоог тооцоолж, бодлоготой хийх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, бид есөн их наядын төсвөөс 2.2 их наядыг цалиндаа өгч байна. Энэ нь ажил хийж байгаа дөрвөн хүний нэг нь ямар нэгэн байдлаар төрийн албанд ажиллаж, төрөөс цалинжиж байна гэсэн үг.

Нөгөөтэйгээр бид эдийн засгаа солонгоруулна, мөнгө олдог салбаруудаа нэмэгдүүлнэ гэж ярилаа. Ингэж ярьсаар 20 гаруй жил болж. Энэ хугацаанд эдийн засгаа солонгоруулах дорвитой зүйл хийгээгүй байна. Гэтэл үүний оронд улсын төсөвтөө биш юмаа гэхэд төр бодлогоор дэмжээд, ямар нэгэн байдлаар хөнгөлөлттэй зээл тусламжуудаар импортод гаргах гэж байгаа тэр бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд онцгой анхаарах хэрэгтэй. Манайх бараг 80 сая малтай, 220 гаруй мянган малчин өрхүүдтэй. Харин энд малынхаа мах, түүхий эдийг борлуулж, ноос ноолуур, арьс ширийг нь боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортолдог байгууллага байхгүй байна. Хуучин социализмын үед Арьс ширний комплекс гэж байдаг байсан. Энэ мэт хэрэгтэй үйлдвэрлэлүүдээ алдаад байгаа. Одоо харин малаа эрүүлжүүлэхээс эхлээд маш сайн хийх хэрэгтэй. Ингэх юм бол одоо манайх хөрөнгө төвлөрүүлэх боломжтой. Бид ОХУ-аас шатахуун, тослох материалынхаа бараг 99 хувийг, БНХАУ-аас хүнс, өргөн хэрэглээний барааны 80-90 хувийг авч байна. Үүнээс үүдэж бий болж байгаа доллар Монголдоо үлдэхгүй гадагшаа гарч байна. Тиймээс импортыг аль болох хязгаарлах, импортыг орлох бүтээгдэхүүнийг гаргах бүр цаашлах юм бол экспортыг  дэмжих зүйлд онгой анхаарах нь чухал байгаа юм.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд мөнгө төлөвлөөгүй байсан. Сангийн сайдын зүгээс мөнгө төсөвлөлтгүй, эргэн төлөлтөөр болно хэмээн үзсэн. Гэвч байнгын хорооны хурлаар 97 тэрбумыг төсөвлөхөөр боллоо. Ер нь ЖДҮДС-д мөнгө төсөвлөх хэрэгтэй юу. Мөнгө төсөвлөсөн ч зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгаа асуудал гарч байна?

-Ер нь жижиг дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийг дэмжих чиглэлд мөнгө төсөвлөх нь зүйтэй. Харин хяналтаа сайн байлгах хэрэгтэй. Зориулалтын дагуу зарцуулж байна уу, төслийнхөө дагуу  хэчнээн хүнийг ажилтай болгосон, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, орон нутагтаа ажлын байрыг хэр бий болгож байна гэдэг нь чухал болохоос хэн авах нь чухал биш. Бид хувийн хэвшлээ дэмжье хэмээн ярьдаг ч яг бодитой юм хийж чадахгүй байна. Хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрүүд арилжааны банкнуудаас бараг 20 хувийн хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа явж байна. Ийн өндөр хүүтэй зээл авснаар хэрэглэгчдээ үндсэн бүтээгдэхүүнээс 20, 30 дахин илүү үнээр хэрэглэгчдэд эцсийн бүтээгдэхүүнээ зарж байна. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлүүд бага хүүтэй учир бүтээгдэхүүний үнэ бага тусна. Тиймээс би жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд мөнгө төсөвлөх нь зөв гэж бодож байна.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас эрхэлсэн сайд нь зээл авах хэр зүйтэй вэ. Цаашид энд хэрхэн анхаарах хэрэгтэй бэ?

-Ер нь хамгийн их мэдээлэлтэй, гаргаж байгаа шаардлагад нь нийцсэн хүмүүс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авч байгаа. Шаардлага болох барьцаа хөрөнгө, гурван жилийн тайлан, жижиг дунд үйлдвэрлэлийн гэрчилгээ зэрэг шалгуур үзүүлэлтийг давж байгаа хүн зээлийг авч байгаа. Тиймээс гурван сая иргэдэд бүгдэд нь нээлттэй. Магадгүй тавьж буй шалгуур үзүүлэлтэд иргэд тэнцэхгүй байвал шалгуур үзүүлэлтээ бууруулах арга хэмжээ авах болно шүү дээ.

-УИХ-ын гишүүдэд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Гишүүд тойрогтоо хүрэлцээтэй, хүрэлцээгүй гэх зэргээр л ярьж байна. Таны тойрогт хэр хүрэлцээтэй мөнгө вэ?

-УИХ гишүүдэд таван тэрбумыг хуваарилсан гэж буруу ярьж зөв ойлгоод байх юм. Иргэд аймаг, орон нутагтаа тулгамдаж байгаа асуудлыг сонгогдсон гишүүндээ хэлдэг. Бидэнд ийм зүйл тулгамдаад байна, үүнийг улсын төсөвт оруулж өгөөч ээ гэдэг. Бид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр мөнгө төгрөгөө хуваарилж байна. Миний тойрогт улсын төсвөөр сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, төрийн байгууллагуудын инженерийн шугам сүлжээний асуудал шийдэгдэж байна. Мөн цэвэрлэх байгууламжуудын асуудал, эрүүл мэндийн асуудал шийдэгдэж байгаа.  

-Валютын ханшийн өсөлт, төгрөгийн сулралд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг буруутай хэмээн Т.Аюурсайхан гишүүн үзсэн? Энд ганцхан Монголбанкны ерөнхийлөгч буруутай юу?

-Эдийн засгийн хямралын хамгийн гол шалтгаан нь валютын хомсдол. Үүнээс гаргах гол шалтгаан нь саяны миний ярьсан экспортоо дэмжих, доллар олоход байгаа. Валютын хомсдлоос гарахын тулд дан ганц төгрөг үйлдвэрлэж болохгүй  харин эдийн засгийн зөв тогтвортой зүйл явуулж байж энэ долларыг олно.

-Намрын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй талаар ярьсан. Энэ дээрх таны байр суурь?

-Тогтолцоогоо буруу гэж боддоггүй. УИХ нь хууль тогтоох байгууллага байх ёстой, хууль тогтоох байгууллагын хажууд хяналтаа онцгой сайн тавих ёстой. Гүйцэтгэх засаглал нь засаглалын ажлаа хийж, Шүүх нь шүүхээ, Ерөнхийлөгчийн институц нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байх ёстой. Ингэх юм бол тогтолцооны гажуудал гарахгүй. Бид төрийн байгуулалтдаа мөнгө заралгүйгээр бодит бүтээн байгуулалтад, мөнгө олох зүйлдээ хөрөнгө оруулмаар санагддаг.

Р.Хишигжаргал

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (59.153.115.228)
    намуухан дуутай намбагар хулгайч даа
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • хүүхэд нь (202.9.42.207)
    хүүхэд нь хөнгөлөлттэй зээл ЖДҮ-гээс аваад болоод байхад тогтолцоо зөв л байж таараа ш дээ
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • иргэн (192.82.64.220)
    тогтолцоо нь тэгээд зөв үү тэгээд
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.218.227)
    Байгаль орчны яаманд байхдаа идсэн мөнгө нь гор болж гарч ирнэ дээ, энэ тэнэг авгайгаас . . .
    2018 оны 10 сарын 29 | Хариулах
  • зочин (64.119.18.102)
    Шүтэж амьдрая
    2018 оны 10 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (139.5.219.122)
    ТЭНЭГ БАЛАЙ АВГАЙ ТҮҮНИЙГ ДЭМЖИГЧИД ЯГ ТААРСАН МАЛНУУД
    2018 оны 10 сарын 28 | Хариулах
  • ЗОЧИН (139.5.219.122)
    худлаа дүр эсгэсэн мэдрэл авГАЙ
    2018 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin (66.181.184.234)
    ENE OYUNDARI shig ender medlegtei , gadaad hkudaldaanii EZ n hkaritsaanii ender soeltoi steekhen emgtei baidag baikhaa . ENE EMEGTEIGEER BOLOBSROLIIN SAID bolgobol estoi ender medlegtei chadbartai hkudal yridagggyi emegtei gej hkaragddag UNEN YRIDAG , mundag ender bolobsroltoi emgeteig zeb l UNELEED DEBSHUULMEER UM
    2018 оны 10 сарын 28 | Хариулах
  • Ахмад гишүүн (103.26.194.225)
    Оюундарь гишүүн аливаа юманд бодитой ханддаг.Бурууг бусадруу чихдэггүй шудрага ,мэдлэг боловсрол сайтай аргагүй л төрийн түшээ хүний үлгэр жишээг үзүүлж явдаг хүндээ.
    2018 оны 10 сарын 28 | Хариулах
  • Саран (202.126.89.164)
    Тогтолцоо буруу байгаа болохоор монгол хөгжихгүй баыгаа
    2018 оны 10 сарын 28 | Хариулах
  • Батаа (122.201.22.86)
    Гишүүний 5 тэрбум, бүх тендер, ждү ийн зээл, лиценз, зээл тусламж бүгдийг нь та 76 хувааж идэж байгаа, энэ тэгээд зөв тогтолцоо мөн үү, тээ
    2018 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 59 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 7 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 24 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 36 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК