Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөнгөн жингийн “поп”

2018-10-30
0
ЖИРГЭХ

МАН-ын бүлгийн өчигдрийн хурал дээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй хэрэлджээ. Энэ тухай цахим сүлжээнд “Оргил”-ын Ж.Ганбаатарыг од болгон мэдээлэв. Түүнд нь ч мань Ж.Ганбаатар баахан хөөрсөн бололтой юм.

Энэ явдлаас хэд хоно­гийн өмнө Ж.Ганбаатар Байнгын хорооны хурал дээр Монгол­банкны ерөнхий­лөгч Н.Баярт­сайханыг “нам авсан” ту­хай зарим хэвлэлд мэ­дээлж, дамжуулсан. Тэгэ­хэд тэр бас их баярласан юм шиг байгаа юм.

Ж.Ганбаатар Байнгын хорооны хурал дээр “Та хаана орж ирчихээд байна аа. Би эсвэл эндээс гарчихъя” ч гэх шиг юу юу яриад байв даа. Гэтэл Н.Баяртсайхан бол сайн ч муу ч Монголын улс төрд өөрийн зам мөрөө үлдээчихсэн улстөрч. Н.Баяртсайханыг магтаж байгаа юм биш. Ам.долларын ханш алдаад, ажлаа сайн хийж чадахгүй байгааг хэн хүнгүй л ярьж байгаа. Тэр ч үнэн. Гэхдээ бол тэр хүнийг Ж.Ганбаатартай бол харьцуулашгүй юм.

Ер нь бол Ж.Ганбаатар УИХ дээр иймэрхүү араншин гаргаад байдаг болчихсон байгаа юм. Орой телевизээр мэдээ үзэх гэхээр нэг л их ууртай, хүн хүн рүү үсчсэн нэг нөхөр гарч ирдэг болсон. Загнаад л, уурлаад л…

Ингээд хол явахгүй л дээ. Ядруухан эрээс л гардаг араншин шүү дээ. Гэтэл тэрээр энэ бүхнийгээ бол байна, улс төр хийж байна гэж ойлгоод байх шиг байна.

Энэ хүн компани дээрээ л тиймэрхүү байдаг байх. Хувийн компани учраас тэндээ лууван шиг байна уу, лаа шиг байна уу, хамаа алга. Харин өнөөдөр энэ хүн Монгол төрийн түшээ болоод, Монгол төрийн ордонд ажил хийдэг болсон. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ, уг нь.

Яг үнэндээ Ж.Ган­баатар бол 1996-2015 оныг хүртэл “Оргил” дэлгүүрээ ажиллуулж ирсэн хүн. Тэгэхэд өнөөдөр барьцал­даад байгаа У.Хүрэлсүх, Н.Баярт­сайхан хоёр нь Мон­­голын төрд, Монголын улс төрд л байж ирсэн.

Одоо түүний өөрчлөх гээд “…Би л мэднэ” гэж зантаганаад байгаа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг 2007 онд энэ хүмүүс батлаад явж байсан байх жишээтэй.

Нөгөөтэйгүүр өнөө­­дөр энэ зэргийн хү­мүүс­тэй ингэж ярьж, харьцаж байгаа Ж.Ган­баатар тойргийнхоо сонгогчидтой яаж ярьдаг бол гэсэн шүү юм бодогдож байна. Бараг л багцаа харагдаж байна л даа. Компанийн захиралд компанийн ажилчид ямар хэмжээтэй харагддагийг олон хүн мэднэ. Сонгогчид нь түүнд тэгж л харагддаг байх гэж бодогдоод явчихлаа.

Ер нь бол ямар ч юм хэмжээтэй. УИХ-ын гишүүн бол хаан биш. Хэнтэй ч яаж ч харьцаж болдог албан тушаал ч биш.  Улс төр бол эрэмбэтэй. Хэн ч маргахгүй. Ямар ч зүйл уламжлал, шинэчлэлийн нэгдэл дээр хөгжиж явдаг. Энэ нь эрэмбэ байх ёстой гэсэн үг юм.

Өчигдөр хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад өнөөдөр УИХ-ын гишүүн болсныгоо албан тушаалын оройгүй өндөрт гарчихлаа гэж андуурч байгааг нь Ж.Ганбаатарын PR энэ тэрийг хийгээд байдаг хүмүүс сануулах хэрэгтэй. Ж.Ганбаатарын ярь­даг, загнадаг, уурладгийг дэлхийн олон орны зарим улстөрч хэрэглэдэг. Тэднийг “поп” буюу популистууд гэдэг юм.

Монголд ч, одоогийн УИХ-д ч “поп”-ууд олон бий. Биеэ тоосон, би-гээр өвчилсөн, иймэрхүү бацаанууд УИХ-д олшроод байгаа нь үнэн. Хамгийн гол нь тэд юу ч бүтээдэггүй юм. Зөвхөн ярьдаг. Тэр ярьдаг юм нь зөвхөн өөрийнх нь эрх ашгийн төлөө л байдаг. Энэ бол иймэрхүү хүмүүсийн нийтлэг төрх.

Ингээд харахаар Ж.Ганбаатар бол хөнгөн жингийн “поп” болж таарч байгаа юм. Харин Төрд тулх, зангараг хоёр л хэрэгтэй байдаг юм.

Тэгээд ч “…Дааганаас биш даравгараас унадаг” гэж ардын үг байдгийг Ж.Ганбаатар санаж явахад илүүдэхгүй хүн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Иргэн (202.9.42.28)
    Бизнес хиидэг хүмүүс уих орохоор мөн ч их адлуулах юм даа . Бүтээж хиихэд их ч сайн муу юм болдог гэхдээ л юу ч бүтээгээгүй юмнууд сайн муу бүтээн байгуулалт ч гүгй байж хуцаж боорлох юм. Юу с хиигээггүй юмнууд мөнгө л хүүлнэ. Эвдэрсэн зам хүн унаж үхсэн гэх байр байшин ганц ч түц ажиллуулж баыгаагүй новшууд байж бүү хуц хиисэн хүн алдаатай алдаагаа залруулах гэж явж баыгаа юм .
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • 00 (202.21.100.210)
    Хүн үнэнийг хэлээл биз яагаад шүүмжилээд байдаг байнаа хүрэлсүхээ чи олигтой ажиллаж чадахгүйл байгаа биз дээ
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • 9998 (66.181.188.211)
    Доод хүмүүстэйгээ их л дээрэнгүй байдаг л юм бна лээ.төрөлхийн овилгогүй авир муутай нохой.
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.141.245)
    Хүрэлсүх үнэнийг сонсож чадахгүй юм шиг бна дөө жинхэнэ поп чин
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • Сайханбилэг (150.129.141.245)
    Ганбаатараас айсандаа захиалгаао элгийн юм бичүүлж байх юм ха ха
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • зочин (59.153.112.120)
    Үнэн ухамсаргүй, бүдүүлэг, дарамтлагч нэгэн. Бас хүнээр ажлаа хийлгэчихээд луу унждаг өөдгүй амьтан даа. Одоо л "од" болох гэж мөрөөдөж "поп" хийж байгаа болохоос... Чааваас гэж, монголын төрийн түшээ гэж дээ
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • Zochin (103.10.20.34)
    Ene muu naimaachid bas zevuunee.Ard tumnee shulj mungutei bolchood.
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.55.188.38)
    За яаж ч бодсон Ганбаатар мөнгө маш сайн өсгөж чадсаныг бүгд л мэднэ бас яаж зарцуулахаа Бохь ч зарж үзээгүй хүмүүс мөнгийг ургадаг мэт ойлгож бизнесийнхэнийг дуугуй татвараа төлөөд яв гэсэн байдалтай Ганбаатар хичнээн УИХ д суусан өдөр бүр олон хүн ажлуулж өдөр бүр улсад татвараа өгч байгаа юм Тэмээг ямаатай харьцуулдаггүй гэдэг үг шиг Мэддэг юманд нь мэдэмхий улс төрчид өөрсдөө л унадаг учир дургуй сонсоод явах бяр манай ЕС д дутугдаж байна
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • зочин (203.217.138.2)
    Ганбаатар бол мөрөөрөө наймаагаа хийж ирсэн. Харин Хүрэлсүх, Баярсайхан наймаа хийж мөнгөжөөгүй цагаан захтан мөртлөө тэрбумтан болчихсон тууж яваа. Хөрөнгө орлогын мэдүүлэгээс нь харж болно.
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • зочин (202.9.42.24)
    Чаддаг чаддаг юмаа хийхгүй чадахгүй мэдэхгүй хүний бусдын хийх юм руу өнгөлзөөд ,байх байх газраа хийх ёстой юмаа хийгээсээ бүтэхгүй эд нар худлаа пээдийсэн дамын наймаачид төрд шургалааад бантан хутгаж .үхрийн бөөр шиг болж шуудайнд хийсэн эвэрнүүд юмдаа .төр самараад дуууслааа
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • зочин (202.131.245.69)
    ккк зөв хэлж. энэ арай л өөрийгөө хэт дөвийлгөөд бодсон хүн байна лээ. энэ хувийн бизнесээ хийгээд өөрсдийгөө магтаад байгаа хүмүүс уг нь төрийн мөнгө л хулгайлах гэж төрийн албанд ордог болж. мундаг юм бол хувийн хэвшилдээ л хэвтэж баймаар юм. өнгөрсөн 30 жилд хувийн хэвшлийнхэн төрд ороод төрийг л самарлаа ш дээ, дээрдсэн юмгүй дордуулчихсан.
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • khaan (202.21.116.108)
    Yagaad bolohgui gej... Duugui pyaldagadaad yavj bh yostoi yum uu... Naad ikh hurald chini uurlahgui, taivan suuh unendee tam biz dee
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 59 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 7 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 25 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 36 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК