Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийг уурлуулсан хүн дэргэд нь бий

2018-10-30
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч ууртай байна. Уурандаа хэрэггүй ч юм их ярилаа, хийтэй зүйл ч их хэллээ.

Ерөнхийлөгчийн уурыг хүргэсэн гол хүмүүс нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр юм байна гэж ойлголоо. Бас Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, 2019 оны төсвийн ажлын хэсгийн дарга Д.Оюунхорол, ер нь МАН-ын бүх гишүүн түүний уурыг хүргэжээ. Тиймээс ч цензургүй яриахаасаа өмнө УИХ-ыг тараах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод өгсөн байна.

За яахав, нэгэнт л цензургүй ярианд орсон болохоор Ерөнхийлөгч цензургүй л ярих шиг боллоо. Гэхдээ Ерөнхийлөгч уур унтуу хүргэсэн хүнээ арай л буруу тоочиглоод байх шиг байна.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ирэх оны төсөв дээр ингэж ажиллая гээд зарчим тохирч л дээ. Майдар хотыг дэмжих, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих гээд бодитой зүйлүүдийг ярьсан байна. Ер нь бол төрийн өндөрлөгүүд төсөв ярих үед иймэрхүү зүйлүүдийг тохироод л явдаг жишиг бий.

Гэтэл Майдар хот, дэмжих салбар  битгий хэл Тамгын газрынх нь зардлыг тас хассан төсөв батлахаар болчихжээ.

Үүнийг мэдээд, ихэд уурласан Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Ерөнхий сайдыг дуудаж уулзжээ. “…Чи яагаад тохирсноо хийхгүй байгаа юм бэ, төсөв юу болоод байна вэ” гэхэд нь Ерөнхий сайд “…Та Хүрэлбаатартай уулзаж тохирох хэрэгтэй” гэжээ. Ингэхэд Ерөнхийлөгч “…Чи Ерөнхий сайд байж Сангийн сайдаа барьж дийлдэггүй юм уу” гэсэн тухай зарим эх сурвалж бичсэн байна. Бас улс төрийн хүрээнд энэ яриа явж байна.

Яг үнэнийг хэлэхэд Ерөнхий сайд Ерөнхийлөгчид үнэнийг л хэлсэн байгаа юм. Гэвч цаадах нь ойлгоогүй бололтой.

Энэ асуудал дээр Ерөнхийлөгч Ерөнхий сайдад тунирхаж, үг хаяад байх шаардлагагүй байжээ. Ерөнхий сайдын үгийг л ухах ёстой байж.

Учрыг ухвал Ерөнхийлөгчийн Тамгын газрын зардал тэгтлээ танагдаж, Майдар хотын дэд бүтцийн хөрөнгө хасагдсанд буруутай хүн нь Тамгын газрын дарга нь гэж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Сангийн сайд хоёрын харилцааг мэдэхгүй хүн Монголд ховор. Улс төр рүү өнгийдөг хүн бүр мэднэ.

Хоёрхон жилийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга УИХ-ын дарга байлаа. Сангийн сайд сул гишүүн байв.

Тэр үед УИХ-ын дарга сул гишүүнийг үг хэлэхэд нь “…Увсынханд орчуулагч хэрэгтэй” гэж хэлээд дараа нь сонгуулиар Увсад очоод “алуулах” шахсан. Сул гишүүн ч хариу барьсан нь тэр.

Дараа нь 2016 оны сонгуулиас нэг жилийн дараа МАН засгаа унагаж, өнөөх сул гишүүнийг Сангийн сайд болох гэхэд Хотгор шанагын уурхайг зарсан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон нөгөөх УИХ-ын дарга бүх чадлаараа эсэргүүцсэн.

Ингэж энэ хоёр хүн эвлэршгүй дайснууд болсон юм. Сангийн сайд ч саяын төсөв дээр инэгж хасалт, таналт хийхээ Ерөнхий сайддаа ойлгуулсан бололтой юм. Тиймээс Ерөнхий сайд Ерөнхийлөгч дээрх үгийг хэлээд гарсан болж таарч байна.

Ингэхээр Ерөнхийлөгчийг уурлуулсан хүн дэргэд нь байгаад байгаа юм байна. Цаашид Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёрын яриа хөөрөө, эв найр хэвэндээ байна гэвэл нэг бол Ерөнхйилөгчийн дэргэдээс Тамгын газрын дарга нь явах, эсвэл Ерөнхий сайдын багаас Сангийн сайд нь гарах л болж байгаа юм.

Төрийн ажилд хувийн харилцаа хутгалдсан өнөөгийн нөхцөл байдалд үүнээс өөр гарц үгүй юм.

 

Эх сурвалж: polit.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (150.129.140.19)
    Уг нь ч ЕС бол СС-аа захирах ёстой нь үнэн л дээ. М.Энхболдын зүтгүүлээр байгаад Хүрэлсүхэд захирагдахааргүй том толгойтой увс нөхдүүдийг СС болгодог нь ИХ н даргад өөрт нь ашигтай байдаг. ЕС бол ёстой л хадны завсар хавчуулагдаж зовж яваа хүн, дээрээс нь М.Энхболдын даалгавараар байнга оролдуулаастай, муухай ч цагийг үзэж залхаж гүйцэж байна даа ард түмэн.
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.21.206)
    Za ene khun sonin yum nichikh yum daaran deer dabs gej bitgii iim yum bichee Eronkhiilogch khun sanaa bodoloo shuud l khelsen abakh yum bsan shuu ard tumnii amidral mash khund bna shuu deer ikh khural tarakhad buruu gui shuu dee sangaas mongo abakh bol bur buruu shuu ard tumen medej l bgaa shuu
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.38.174)
    з.энхболд болон АН-хан бол ардын дайснууд. МАН-д бас ми овогт гэх ардын дайсан бий бий.
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.31.124)
    ДЭМЖИЖ БАЙНА. ТЭГЭЭД УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ИДЭЖ УУХЫГ ДЭМЖЭЭД БАЯРЛААД СУУХ УУ? ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БУРУУТГААД БАЙГАА ХҮМҮҮСИЙНХЭЭР ТЭГ ГЭЭД АРД ОЛОН БИДНИЙГ ЗАГНААД БАЙГАА ЮМ УУ?
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • зочин (43.228.129.161)
    Одой хүн Энхболдын хийх чадах зүйл энэ л байгаа юм даа хор хутгагч ийм болоод энэ хүн тарвага болж үлдсэн байхгүй монголд төрд энэ нөхрийн гай мөн ч их цаашдаа байх болно ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГА болоод л хулгайд гаршсан амтанд орсоннөхөр дөө энэ нөхрийн хурууг цавчихад л болно монголын ард түмнийг яс үндсээр ялгаварладаг новш байгаа юм харж байгаа хулгайч нохой шиг байгаа биз ,,
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • ард (64.119.19.167)
    Монголын баялаг Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн солонгосуудад зарсан Ч. Хүрэлбаатар гэгч хүний адаг далд ороосой.
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • Eronxiilogjoo (203.91.116.154)
    Zika butexgui shyy
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.178.182)
    Ямар чадахгүй гэх биш, шанаадаад унагаач, хогнуудыг!!!
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (64.119.22.243)
    Zikag zailuulaachee turig hutgasan nobshiig
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (183.81.171.2)
    Ард түмний эв нэгдлийн хангаад сууж байх ёстой хүн чинь. эвдрэлдүүлэх арга хэмжээ авч байна. Иймээс Үндсэн хууль зөрчиж байгаа тул өөрийг нь огцруулах ёстой. Юу хийх хийгүйгээ мэдэхгүй байгаа ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ЯАНАА. БҮХ юм рүү үсчиж орсон.
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
    • ЗОЧИН
      ЛОГИК СЭТГЭЛГЭЭГҮЙ ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ ОРК ТА ЛУЙВАР ХЭЭЛЬ ХАХУУЛИЙГ ДЭМЖЭЭД ЭВ НЭГДЭЛТЭЙ НОГООРООД СУУ ГЭЭД БАЙНА УУ? ИЙМ ЮМ БИЧЭЭД ТАНД ХЭРЭГГҮЙ БАЙХДАА. ТА ҮҮНИЙГ ОЙЛГОХЫН ТУЛД ХЭДЭН ТЭРБУМ ЖИЛИЙН ДАРАА ДАХИЖ ТӨРӨХ ХЭРЭГТЭЙ БОЛОВ УУ? ТЭГЭЭД Ч ОЙЛГОХ БОЛОВ УУ?ЗАЙЛУУЛ
      2018 оны 10 сарын 30
    • Ганаа_021
      Өөрийн чинь санаа бүр тэнэг юм...Хийхээр хийлээ гэх, хийхгүй болохоор амалсанаа хийсэнгүй гэх чиний төлөө л яваад ад үзэгдээд байгаа юм бишүү...муу гэлээ ч төрийн тэргүүнээ хүндэлж сураа...
      2018 оны 10 сарын 30
  • Оюунхорол (49.0.218.25)
    Хүрэлсүх бол худалч юу гэж гарч ирлээ
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • зика (202.9.43.72)
    зика энхболд дараагийн еронхийлогчид нэр дэвших сонирхолтой хун.иймд женког сайн ажиллаж улиран сонгогдоход хамгийн их сонирхолгуй богоод далдуур яс хаяж торийн гацаа уусгэвэл оорт нь ашигтай.женко бол боловсролгуй морь унасан толгойгуй хун.цаад зика хутгаад бгм
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
  • Иргэн (202.126.89.19)
    Яг үнэндээ бол Зигийг зөв шүү. Увсынханд орчуулагч хэрэгтэй юм шиг байгаа юм. Хүрэлбаатар бол авах юмгүй хогийн тантан. Сү Батболдын бууны нохой. Эм Си Эм-ийн улаан хамгаалагч ш дээ. Ер нь энэ бүлэглэлийг задлахгүйгээр хэцүү дээ.
    2018 оны 10 сарын 30 | Хариулах
    • 021
      Яг үнэн...
      2018 оны 10 сарын 30
    • Иргэн
      Яг зөв
      2018 оны 10 сарын 30
    • зочин
      иргэн гуай женко, зи хоёртойгоо өлсөж үхвэл хүүрэн дээр чинь бүжиглэе
      2018 оны 10 сарын 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 0 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 8 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 25 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 36 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК