Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батзориг: ЖДҮ-ийн сангаас олгож байгаа зээлийг сайд өөрөө мэдэж өгдөггүй

2018-10-31
0
ЖИРГЭХ

Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.

 

-Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шаардлага хүргүүлсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Би хараагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Одоогоор энэ талаар уншсан юм байхгүй байна. Уншиж, харж байж болно.

-Өчигдөр таныг АТГ-т шалгуулахаар иргэн хандсан. ЖДҮ-ийн санд зээл байхгүй гэх шалтгаанаар та тэнцсэн төслийг нь өгөөгүй асуудал байгаа юм уу?

- ЖДҮ-ийн сангаас олгож байгаа зээлийг сайд өөрөө мэдэж өгдөггүй. Энэ нь тусгай журамтай. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан гэж байгаа. Энэ сан журмынхаа дагуу материал авна гээд нийтэд зарладаг. Материалыг эхний ээлжинд сан дээр бичиг баримтын шаардлага хангасан эсэх бүрдлийг үздэг. Түүнчлэн төсөл шалгаруулах хороо гэж байгаа. Тухайн хороо хуралдаж, гарсан шийдвэрийг сайд баталгаажуулдаг. Баталгаажуулсан төслийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сан барьцааны болон зээлийн гэрээ хийдэг. Барьцааны гэрээ болон зээлийн гэрээ шаардлага хангахгүй бол гэрээгээр зээл олгохгүй байх ийм л журамтай. Түүнээс сайд олгочихдог юм биш. Буруу ойлголттой байна. Төсөл сонгон шалгаруулах хороо хуралдан шийдвэр гаргаж, тухайн шийдвэрийн дагуу сайд баталгаажуулан дараа нь ЖДҮ-ийн сан дээр зээлийн болон барьцааны гэрээ хийнэ. Барьцааны гэрээ тавьж чадахгүй, мөн шаардлага хангаж чадахгүй бол олгогдохгүй шүү дээ.

-Бүлгийн дарга Д.Хаянхярваа танд зарим компаниудыг дэмж гэсэн утгатай албан бичиг өгсөн гэсэн?

-Тийм бичиг надад өгөөгүй. Сан руу өгсөн байж болно. Монгол Улсын төрийн алба дандаа л бичиг цаасаар л явдаг шүү дээ. Түүнийхээ дагуу өгсөн байж магадгүй.

-ЖДҮ-ийн сангийн ихэнх зээлийг гишүүдэд олгосон байна гэх яриа байгаа?

-ЖДҮ-ийн дэмжих сангаас зээл хүсч байгаа материалыг авна гээд ЖДҮ-ийн хөгжүүлэх сан хэвлэлд мэдээлдэг. Түүнээс цаана хэний компани байгааг мэдэхгүй. Гэхдээ ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, тэнд ажиллаж байгаа хүмүүс бичиг баримтын бүрдүүлэлтээ хийгээд үнэхээр энэ аж ахуй нэгж, компани болох юм байна гэсэн төслүүдээ төсөл сонгох хороо руу оруулдаг. Хороо хурлаараа шийдвэрлэж зээл олгогддог. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж хэн боловч материалаа өгөөд оролцох нь нээлттэй. Түүнээс ард нь хэн байгааг мэдэхгүй.

-ЖДҮ-ээс зээл авахад нарийн заалт байдаг уу?

-Байгаа. Жижиг дунд үйлдвэрлэгч гэж хэнийг хэлэх вэ гэх шинэчилсёэн хуулийн төсөл явж байна. Одоогийн хууль их зөв хуулвь. Энэ хууль бол ЖДҮ-ийн сангаас олгогдож байгаа зээлийг бид шилэн болгосон. Тийм болохоор энэ мэдээллүүд явж байгаа. Өмнө нь бол нэлээн хаалттай байсан. Шилэн болоод мэдээллүүд ил болоод ирэхээр янз бүрээр улстөржүүлээд бичиж байна шүү дээ.

-Зээл олгосон компаниудыг эргэн хянах процедур яаж явагдах вэ?

-Процедур явагдана. Одоо олгогдож байгаа зээлийг ирэх жилийн тав зургадугаар сард зориулалтаар нь ашиглагдаж байна уу, авсан үйл ажиллагаандаа зарцуулав уу гэдэгт дотоодын мониторинг ажиллана. Мөн ЖДҮ-ийнхэн ажиллана.

-ЖДҮ-ээс зээл аваад Банк бус санхүү рүү оруулан мөнгө угааж байна гэх мэдээлэл гараад байгаа?

-ЖДҮ-ийн журмын сан дээр дэг журам байдаг. Тэнд юу гэж заасан гэхээр хэд хэдэн үйл ажиллагаанд зээл олгохыг хориглосон байгаа. Нэгдүгээрт, Банк санхүү, ломбардын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид олгохгүй. Хоёрдугаарт, архи тамхи, согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгжид олгохгүй. Үүнээс бусад ямар ч үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид зээл олгогдох нь нээлттэй.

-Эргэн төлөлт нь хангалтгүй байгаа юм билээ. Үүнийг хэн хянах ёстой юм бэ?

-Ер нь эргэн төлөлт гайгүй төлөгддөг. Хоёр зарчмаар олгогддог. Банкаар дамжуулж, эсвэл ЖДҮ-ийн журмаар олгогддог. Эргэн төлөлт 93.7 хувьтай гэж ЖДҮ-ийнхэн гаргаж өгсөн. Яагаад гэхээр энд юм хийе гэсэн төслүүдэд олгодог. Энэ нь зүгээр олгогддог биш. Хамгийн гол нь зээл авахын тулд аж ахуй нэгжүүд хамаг юмаа тавьж байна. Тухайлбал, орон сууц, компани зэргээ барьцаалж байгаа учраас эргээд сайн төлөгддөг зээл.

-Өчигдөр Сангийн яамнаас шалгалт хийхэд Л.Гүндалай, Я.Санжмятавын үед олгогдсон зээлүүд эргэж төлөгдөөгүй байна гэсэн шалгалтын дүн мэдээлэгдсэн?

-Түүнийг би мэдэхгүй байна. Ер нь хугацаа хэтрээд төлөгдөөгүй зүйлүүд байгаа. Зарим нь сунжраад төлөгдөж байгаа. Гэрээнд юу гэж заасан байна түүнийг ЖДҮ-ийн сантай тохиролцоод цаашаагаа явах ёстой.

-Таны нэр холбогдсон компани ямар чиглэлээр зээл авсан юм бэ?

-Би мэдэхгүй байна. Холбогдоод байгаа компани бол хувьцаат компани. Хөрөнгийн биржээр арилжаалагддаг. 100 гаруй хувьцаа эзэмшигчтэй ийм компани. Өмнө манай эхнэр хувьцаа эзэмшигч байсан. 2016 оноос хойш уг компанийн хувьцааг эзэмшихээ больсон. Намайг сайд болохоос өмнө компани өөр хүн рүү шилжсэн. 2017 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгт энэ компани байхгүй.   

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Хорлмаад (202.9.42.28)
    УНДАРМАА СДА БОЛ БАНКААРАА МӨНГӨ УГААЖ БАЙГАА 3%-Г ИПОТЕКИИН ЗЭЭЛЭЭР БАРИЛГЫН КОМПАНИУДТАЙ ТҮНШЛЭЛ НЭРИИН ДОР ЭРГҮҮЛЖ ХҮҮЛЖ БАЙНА ДАА. ТҮНШЛЭЛҮҮДИИГ НЬ ДАВХАР ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ ШАЛГА ХУРД ААС ЭХЛЭЭД
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • банхар (202.9.42.63)
    Ийм банхар хуцахаа болих хэрэгтэй, банхар чинь
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Иргэн (66.181.182.80)
    Энэ одоо ичихгүй гүрийгээд суух юм. ажлаа өгөөд зайлаач. Зориулалтын бусаар ашигласан, албан тушаалаа ашиглаж давуу байдал үүсгэсэн. мөнгө угаасан гээд өөр хүн бол шууд хоригдох гэмт хэргийн үйлдвлүүд шүү дээ
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • зочин (103.26.194.112)
    сэтгүүлч ч гэж сэтгүүлч, монголоор бичиж чадахгүй, гадаад үгийг ч зөв бичиж чадахгүй, процетур гэж юу байдгийн?
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.141.212)
    Энэ хүн бүтэхгүй юм бна. Одоо доод хэдэн нөхөд рүүгээ чихдэг БАНХАР юм аа.
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.212.116.245)
    их л юм ярих тусам улам л илуу ороогдоно. Дурмийн дагуу тэгдэг юм
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.212.116.245)
    иймэрхуу ядарсан тайлбар чамайг аврахаа онгорсон хамаа. ХУУКИЙГ бодоод засгаа бодоод ядахдаа сайдын суудлаа огчих оо
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 53 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 1 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 19 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 30 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК