Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Дэлгэрсайхан гүтгэгч үү, эсвэл Л.Халтар захиалагч уу?

2018-10-31
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өнгөрсөн мягмар гарагт болсон Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр Дарханы замд төмрийн хийц, үр тариа ачиж явсан олон улсын галт тэрэгний найман вагон онхолдсон хэргийг одоогийн дэд сайд, тухайн үеийн төмөр замын тээвэр, хөдөлгөөн хариуцсан орлогч байсан Л.Халтарын захиалгаар хийсэн гэж тэрбээр үзэж буйгаа хэлсэн билээ.

Тодруулбал тэрбээр “Зам тээврийн дэд сайд Л.Халтар гэж нөхөр хувийн компанийг дарамталдаг. УБТЗ-д байхдаа ч ийм л байсан. Зургадугаар сард найман вагон унагасан. Замын даргын үзлэг дөнгөж явсны маргааш унасан. Энийг санаатай унагасан. Би бол ерөнхийдөө хэн унагасныг мэдэж байгаа. Захиалгаар ийм зүйл хийсэн. Тухайн үедээ тагнуулд хэлээд шалгаагүй. Энэ ноцтой. Дараа нь Айраг суманд суудлын вагон унасан. Тухайн үед та хөдөлгөөн эрхэлсэн орлогч байсан. Дараа нь дэд сайд болсон. Одоо ингээд хувийн вагоныг дарамтлаад ОХУ-аас вагон оруулж ирж түрээсэлнэ гэж байна” хэмээсэн юм.

Б.Дэлгэрсайхан гишүүн яагаад ийн үзэв. Мөрөөрөө явж буй төмөр воныг санаатай унагааснаар Л.Халтарт ямар ач холбогдолтой вэ. Энэ талаар Б.Дэлгэрсайхан гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УБТЗ” ХНН олон улсын төмөр замын байгууллагуудын гишүүнчлэлтэй тул олон улсын болон дотоодын тээврийг хийхдээ тогтоосон хугацаанд ачааг хүлээн авагчид нь хүргэж өгөх хатуу үүрэгтэй. Үүнийгээ биелүүлж чадахгүй мөнгөн хариуцлага хүлээдэг үүрэгтэй” хэмээн тэрээр ярьжээ. Мөн тэрбээр цааш нь “Гэтэл үнэн хэрэг дээрээ дотоодын, экспортын транзит ачаа төмөр замын өртөө зөрлөгүүд дээр олон хоногоор саатдаг болсон нь улмаар УБТЗ л хохирох үндсэн нөхцөл. Хэвийн явж байгаа ачааг дунд шатны мэргэжилтнүүд нь мөн л эрх мэдлээ ашиглан нэмэлт зардал гаргаж завсрын өртөөдөд сэлгээ хийж цувааг задлах, дунд нь ачаа сольж хийх мэтээр төмөр замаа эдийн засгийн хувьд хохироох байдлаар л ажилладаг болсон. За тэгээд үүнээс сонин тохиолдлууд ч гарна.

Ачааны вагоны асуудлыг хариуцсан албаны дарга нь вагоны үйлдвэрийн зүгээс өгсөн баталгаа, заавал мөрдөх улсын стандартыг үл хайхарч, юм л бол 7-8 жил явж буй ачааны вагоныг зогсоох, элдэв шалтаг хайх байдлаар сүүлийн зургаан жил ажиллаж байна. Гэтэл төмөр замын вагонууд 20-30 жилийн настай явж болоод л байна. Ийм увайгүй асуудлыг шийдэхдээ тэр дунд шатныхан бүр гаршиж “хөдөлгөөний аюулгүй байдал” гэдэг халхавчийг маш чадмаг ашигладаг. Одоо бүр энэ асуудлаар мэргэжээд салбарын яамны шинээр ирсэн сайд дарга нарыг ажлаа аваад учраа ч олоогүй байх үед нь хиймэл айдаст авахуулах, энэ худлаа үйлдлээ нуухын тулд бүр яамны нэрээр зохион комисс байгуулж дотор нь орж бусдыг шалгах, зогсоох оролдлого хийж эхлээд байна. Энэ төмөр замын “дунд шатны дарга нарын” аппетит улам нэмэгдэж төмөр замаас халиад салбарын яам уруу орж байгаагийн нэг жишээ юм даа” хэмээн ярьжээ.

Тэрбээр мөн Л.Халтарт сайдын суудал сонин биш хэмээн ярьсан байна. Үүнийг тэрбээр “...дэд сайдын албан тушаал орлого олохгүй юм билээ” гэжээ.

Гишүүн цааш нь ярихдаа “Хүний шунал угаас ханадаггүй юм байна” гэдгийг хэлээд Л.Халтар “Би дэд сайдаа өгөөд, “УБТЗ” ХНН-ийн дарга болмоор байна” гээд ярьж яваа. Улаан цагаан хэлсэн байгаа юм, сайддаа. Тэгэхээр энэ хүний зорилго маш тодорхой байгаа биз дээ. Эдгээр үйлдлийг хэн хийлгээд байгаа нь бас эндээс харагдаж байгаа юм. Бас нэг сонин юм хэлье. Л.Халтар дэд сайдаар томилогдоод явахдаа  төмөр зам дээрх өөрт хамаарах бүх бичиг баримтаа устгасан. Л.Халтар ийнхүү “УБТЗ”-н тээвэр, хөдөлгөөн хариуцсан орлогч хийж байхдаа урьд  нь тушаал заавраар хийгддэг байсан дээрх ажлуудыг цохолтоор явуулдаг болгосон. Тэр бичгүүд тухайн үедээ доош яваад өртөө зөрлөгөөр очоод одоо хэн хэзээ, хэнд ямар тушаал өгч асуудал шийдсэнийг хөөж мэдэх боломжгүй болгосон байх жишээтэй, төмөр замын тушаал, заавар нь хуулийн дагуу шууд архивлагддаг. Ярьсан албан яриа нь хүртэл бичигддэг журамтай ч албан бичгийн цохолтыг архивт бүртгэдэггүй. Тиймээс өөрийнхөө мөрийг зориуд баллах зорилгоор тодорхой ажлуудыг цохолтоор явуулж, тэр бичгүүд хаана байгааг тэр болгон мэдэх боломжгүй болж хийсэн ажлынхаа мөрийг балласан гэсэн үг” хэмээн ярьсан байна. Хэрвээ УИХ-ын гишүүн худлаа хэлээгүй бол Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Харин эрхэм гишүүн худлаа ярьсан бол эрүүгийн хэрэгт хүнийг гүтгэснийхээ хариуцлагыг үүрэх ёстой. Тодруулахад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувийн төмөр замтай, “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн хувьцаа эзэмшигч билээ.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (66.181.190.18)
    Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог юм
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.72.245.209)
    ХАЛТАР ДАРГА БОЛ ЁСТОЙ ҮНЭН ЗӨВӨӨР, ӨӨРИЙН ЧАДЛААР ЯВЖ БАЙГАА ЗАЛУУ, УЛС ТӨР ХИЙДЭГ ЭНЭ МЭТ ХҮМҮҮС ХҮНИЙГ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Төмөр замчин (202.179.31.3)
    Дэлгэрсайхан сайхан солиорч байна даа. Амихандаа Жигжиднямаагаа хамгаалж байгаа царайтай юм уу
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.98.10)
    Дэлгэрсайхан гишүүнээ таны зөв шүү. Энэ муу төрийн луйварчдын идээ бээрийг шахаад өгөөрөй. Насаараа төрд ажилласан гэчээд олигарх болсон талбайн хажууд том буудалтай наад нөхөр чинь
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Иргэн (202.9.42.28)
    Дэлгэрсайхан бол хужаагиингар ш дээ
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Маш их бухимдал (202.21.118.90)
    Гишүүн Дэлгэрсайхан та төмөр замыг монголын ард түмнээс хулгай хийж авчихаад бас монголын баялгийг дигэс, догос ярьж хулгайлан зөөж байж бас шунал чинь багадаад жинхэнэ мэргэжлийн хүнийг бүү гүтгэ!
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • гишүүн (202.179.26.14)
    Ам хэлээ олдоггүй төрийн түшээд , хэрэлдэж зөрөлдөхөд сайхан байдаг байх даа
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • иргэн (202.179.24.222)
    Дэлгэрсайхан гэгч мангар,хөлдүү,тэнэг,хүний шаар чинь бүр галзуурчээ,сэлэнгийн нутгийг тэр чигээр нь хятад руу ачиж байгаа ийм малуудыг зайлуулах ёстой юмаа.Бүрзийсэн малын дэргэд Халтар бол хат суусан жинхэнэ төмөр замчин шүү олон замчид мэднээ,УИХ-д хониноос дээргүй дэлгэрсайхан мэтийн шаарууд олон байнаа.
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • зочин (202.9.42.0)
    гишүүн хүн хэлсэн үгэн дээ хариуцлага хүлээдэггүй гэдэг нь их хурлын танхим даа хоорондоо хэрэлдэхийг хэлээд байгаа юм шүү дээ харин энгийн иргэнийг гадаа хэвлэлээр гүжирдэж гүтгэж дорд үзвэл адилхан хуулийн хариуцлага хүлээх ёстой биднээс гуйж тангараг нус нулмис болж байж зөвхөн нэг тойргоос сонгогдсон жирийн нэг хүн одоол шунал тачаал нь хэтэрчихээд байгаа болхоос
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • зочин (202.72.245.122)
    УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуультай
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
    • иргэн
      Иймээс эрхэм гишүүд хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ ямар ч хариуцлагын тухай ойлголт байхгүй, үнэндээ УИХ-ын үгийн сангаас ХАРИУЦЛАГА гэдэг үг мартагдаад удаж байгаа л ард түмэн бүү хэл Ерөнхийлөгч маань мэдрээд өлсгөлөн, суулт хийхдээ тулаад байна
      2018 оны 10 сарын 31
  • Зочин (202.131.242.42)
    Дэлгэрсайхан солиорчиж арайч ингэж гүтгэж болохгүй. Халтар тэгээд террорист болчив уу...
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (43.242.243.140)
    Delgersaihan gej luivarchin
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 53 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 1 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 19 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 30 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК