Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулгыг “Хаан” болгохын тулд Монголчууд төргүй болох ёстой юу?

2018-11-01
0
ЖИРГЭХ

 

Ийм нэгэн асуулт гарч ирэв. Төмөр замын хэргээс арайхийн мултарч, Төрийн тэргүүний сэнтийд ам мөлтөс заларсан Х.Баттулга эрх мэдлээ чамлаж эхэлснээс энэ бүхэн үүдэлтэй. МАН олонхи байгаа энэ үед МАН-аас “Хаан” тодруулах тухай яриагүй байхад мань Женко Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, засаглалын тогтолцоог шинэчлэн өөрийгөө “Хаан” сэнтийд залах юм гэнэ дээ. Нэг хүний хязгааргүй их шунал, хүсэл тэчъяал шингэсэн хар номлолоо тэрбээр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээгээр тасралтгүй хийж, ард түмнийг дахиад л талцуулав. УИХ-ын гишүүн, сайдаар хэд хэдэн удаа ажиллаж байсан атлаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх УИХ дахь олонхид байгааг огт мэддэггүй юү, аль эсвэл мэдсэн ч төрийг шантаажилж сурсан зангаараа ийн авирлаж байна уу, ямартай ч эрх баригчдын эсрэг ганцаарчилсан тоглолт хийж эхэллээ. Гэхдээ...!

Үндсэн хуульд зааснаар, Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Харин УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гарагт улс төр дэх хамгийн том “дайсан”, УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ыг тараах саналыг өөрийн биеэр өргөн барилаа. Өөрөөр хэлбэл, тэрбээр 2018 оны нэгдүгээр сард УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Чуулганы ирц муу байна. Гишүүд иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон байтлаа чухал асуудал хэлэлцэх үед оролцохгүй байгаа нь буруу. Ийм байдлаар явбал УИХ-ыг тараах санаачилга гаргахаас өөр арга алга” гэж айлгаснаа ийнхүү албан ёсных болгосон юм. МАН олонхи байх үедээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хязгааргүй их эрх мэдэл олгохгүйтэй адил парламентыг тараана ч гэж юу байх вэ. Харин Х.Баттулга Төрийн тэргүүний зүгээс “УИХ тарахгүй бол өлсгөлөн зарлах уу, би” гэж сүрдүүлсэн нь аймаар биш гэж үү! УИХ буюу төрийн эрх барих дээд байгууллагаа тараана гэдэг нь “Та нар төргүй болж, намайг хаан болгоодох” гэсний дохио мөн биз. Х.Баттулга “Хаан” болбол энэ улс хэний улс болох вэ...         

АН эрх барьж байх үед буюу 2012-2016 онд Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Засгийн газрыг танхим дотроос нь түйвээж, журмын нөхдөө “Сайн ах”, “Мүүн ажиллагаа” зэрэг хар технологиудаараа намнаж явсан Х.Баттулга “Ерөнхийлөгч болмогцоо шүүх, прокурорыг АТГ-тай хамт атгаж, өс хонзонгийнхоо хэрэгсэл болгоно” гэж эндүүрсэн бололтой. Төрийн тэргүүний тангараг өргөснийхөө дараахан АТГ-ын удирдлагуудыг дуудаж “60 тэрбум”-ын хэргийн учрыг ол. Оффшороос мөнгө олж ир. Чадахгүй бол ажлаа өгцгөө” гэх сануулга өгсөн нь албан тушаалтнуудын хэргийг мөрдөн шалгадаг энэ байгууллагыг хяналтдаа авах гэсэн ашиг сонирхлынх нь нэгэн илрэл байв. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга айдастай байна. Тэр нь юу гээч!? Тэрбээр С1 телевизийн нэвтрүүлэгт өнгөрсөн даваа гарагт оролцох үеэрээ “А.Гансүхэд холбогдох хэргийг хаагаагүй, байж л байгаа” гэж хэлсэн нь үүний нэгэн илрэл болов уу. Нэг ёсондоо, улс төр дэх тойрон хүрээлэгчдийнх нь нэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн хэргийг хуулийнхан хаагаагүй байна гэдэг нь Х.Баттулгыг хавтаст хэргээр барьцаалснаас өөрцгүй билээ. Тэгэхээр АТГ-ын даргыг солих гэж улайрахаас яалтай. Айдастай хүн хар массын тархийг угааж, өөрийгөө хүрээлүүлэх эцсийн сонголтыг хийдгийн сонгодог жишээ бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр юм. Тэгэхээр Х.Баттулга Н.Энхбаяр-2 болоход тун ойрхон байна гэсэн үг.

Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг хагаралдуулж талцуулдаг шигээ АН-ыг аль хэдийнэ хэдэн хэсэг болгон хуваасан. Черчиллийн хэлсэнчлэн “Улс төрд мөнхийн эрх ашиг байхаас мөнхийн дайсан үгүй” гэдэг ёсоор АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүтэн хүссэн ч, эс хүссэн ч Төрийн тэргүүнээр туг хийж, МАН-ын эсрэг улс төр хийж байгаа нь маргашгүй үнэн. Гэвч улс төр дэх тэдний түр зуурын түншлэл хэзээ хэрхэн эцэс болохыг таашгүй юм. Ямар ч байсан Х.Баттулгыг “Хаан” болгохын тулд УИХ-ыг тарааж, улс орноо төр засаггүй болгохдоо тулахгүй юм шүү. Женко ба түүний хар суртал ухуулагчид Ерөнхийлөгчийн засаглалын талаар буруу солгой бурцгаах зуур хэлэмгий доломгой Бат инженер “Энэ УИХ муу муу. Нялайсан факт. Гэхдээ л дараагийн УИХ-ын хажууд бурхны бүрэлбаа шахуу юм уу даа. Учир нь дараагийн УИХ-д зөвхөн Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид, цаазын ялыг сэргээгчид, 37 оныг эхлүүлэгчид орно гээд нэг сайн бод доо, та нар” хэмээн жиргэжээ. Х.Баттулгын бригадийнхны далд ашиг сонирхлыг улстөрчид төдийгүй иргэд ч ийнхүү “уншчихдаг” болж дээ. Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгч нь өөрийн мэдлийн телевиз, олон нийтийн сүлжээгээр УИХ, Засгийн газрын эсрэг суртал ухуулга хийж, ард түмнийг талцуулж байгаа нь ёстой л түүний ПР-чдын хэлдгээр үндэсний аюултай байдал юм даа. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга ард түмний эрх ашгаар өнгөлөн далдлалт хийж МАН-ын эсрэг улс төр хийх гэсэн биш Монгол төрийг мохоох хар технологио хэдийнэ хэрэгжүүлээд эхэлчихлээ. Ингэхэд тэр хэний захиалгаар Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг тулгах болов. Сонин биш гэж үү?  

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • жагаа (66.181.183.236)
    Мал байсан бол алаад идчихгүй юу. Юун хаан
    2018 оны 11 сарын 02 | Хариулах
  • Od (23.31.202.185)
    C.bayar bi iluu sain fotoshop hiine geed baisan .ng unen yum geech.lag hiisen baina shuu.
    2018 оны 11 сарын 02 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    ЭЭЭ БУРХАН МИНЬ. ИЙМ Л ХААНТАЙ БОЛОГҮЙ ЮМ ШҮҮ
    2018 оны 11 сарын 02 | Хариулах
  • бодлын хулгайч (66.181.167.53)
    ЭЭЭ БУРХАН МИНЬ. ИЙМ Л ХААНТАЙ БОЛОГҮЙ ЮМ ШҮҮ.
    2018 оны 11 сарын 02 | Хариулах
  • Zochin (103.26.195.141)
    ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛЧИХБОЛ ТА БИД ЗӨВХӨН ЭНЭ ХАРЦНААС АЙЖ ЯВАХ БАЙХ ШҮҮ.
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Zochin (103.26.195.141)
    ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖЭЭД ЯРИАД .БИЧЭЭД СУРТАЛЧЛААД ЯВААД БАЙГАА ХҮМҮҮС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАДТАЙ БОЛООД ЭНЭ ХҮСЭЭД БАЙГАА ХҮН НЬ БОЛБОЛ ТОЛГОЙРУУГАА ШААР ЦАГ ҮЕТЭЙ ЗОЛНОХ БАЙЛГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨ ХҮНИЙ ЭРХ ГЭДЭГ НЬ НЭГ ХҮНИЙ ГАРТ ОРОХ БАЙЛГҮЙ ТАНЫ ТӨЛӨӨ 76 ХҮН ДУУГАРДАГ БАЙСАН БОЛ НЭГ ХҮН ДУУ ХООЛОЙГ ЧИНЬ БООХ БОЛОХ ЮМ БАЙНА.
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Zochin (103.26.195.141)
    ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖЭЭД ЯРИАД .БИЧЭЭД СУРТАЛЧЛААД ЯВААД БАЙГАА ХҮМҮҮС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАДТАЙ БОЛООД ЭНЭ ХҮСЭЭД БАЙГАА ХҮН НЬ БОЛБОЛ ТОЛГОЙРУУГАА ШААР ЦАГ ҮЕТЭЙ ЗОЛНОХ БАЙЛГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨ ХҮНИЙ ЭРХ ГЭДЭГ НЬ НЭГ ХҮНИЙ ГАРТ ОРОХ БАЙЛГҮЙ ТАНЫ ТӨЛӨӨ 76 ХҮН ДУУГАРДАГ БАЙСАН БОЛ НЭГ ХҮН ДУУ ХООЛОЙГ ЧИНЬ БООХ БОЛОХ ЮМ БАЙНА.
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.160.87)
    энэ хүн ,хулгайч хуйвалдааны тогтолцоог л нураах гэж л аргаа барж бна,ардууд дэмжинэ,хөлсний бичээчид бол хамгийн адгийн урвагч чамай г удахгүй тэд чинь ална даа
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • зочин (150.129.140.144)
    ямар аймаар зэвсэгт хүчний командлагч вэ
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • зочин (150.129.140.144)
    юун аймаар зураг вэ энэ хүн ч тэнэг боловсролгүй хүн биш бусдад ашиглагдаж байгаа сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн байна
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • зочин (103.229.123.71)
    Гишүүнээс огцруулдаг зүйлүүдийг тодорхой болгоод хэрэгжүүлээд үзмээр
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • ЭРГЭЛЗЭГЧ (150.129.143.5)
    ОДОО ТӨР ГЭЖ БАЙНА УУ? ХҮН БҮР ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙЖ ШИЙТГЭХ ГАЗАР Ч АЛГА БОЛЖ.. АЙЖ ИЧИХ ЗҮЙЛ Ч АЛГА. ДУРААРАА ЗАГНАЖ ДУН ЧӨМӨГӨӨРӨӨ ЖИРГЭНЭ. ҮҮНТЭЙ ТЭМЦЭХ ГЭСНИЙГ ЗУУДАГ НОХОЙНУУДААРАА ДАЙРУУЛНА. БАРИАД ХЭРЭГ ТУЛГАНА. ЭНЭ ТӨР ҮҮ,ҮНДЭСНИЙ ШУУДААН?
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • sek (202.126.89.240)
    Тогтолцооны үр шимээр хамгийн баян эрх мэдлийн оргилд хүрчихээд одоо гарч ирсэн замаа хаах өөрчлөх оролдлого хийж болохгүй харин өөрөө муу талыг нь сайн мэдэж байгаа учраас тэр бүхнийг зөв болгох хэрэгтэй бас засах тэрнээс өөрөө хаан болохыг хүсэж тогтолцоог өөрчилж болохгүй
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • zochin (122.201.23.226)
    yooh yun aimaar hartstai hun be. hen be. yu yasan iisen eronhiilogchiin zasaglal ve.
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.20.211)
    Тээр жил Баабар: "П.Очирбат гэж тун тааруухан Ерөнхийлөгчтэй байснаа дараа нь түүнээс 10 дахин муу Багабандит гэгч Ерөнхийлөгчтэй болов! Гэтэл дараагийн нөхөр нь Н.Энхбаяр хэмээх түрүүчийн 2-ыг нийлүүлээд базсанаас олон дахин муу этгээд гарч ирэв! Одоо цааш ийм янзаар уруудвал дараах нь ямар амьтан байх бол гэж бодохоос айж байна!!!" гэж бичсэн нь амьдралд яг л хэрэгжиж байна даа!!!!
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Zochin (202.126.89.216)
    Yamar aimar yum be harts ni mongolchuudiig zanaj baigaa shinjtei
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Бат (202.9.43.162)
    Үндсэн хуулиндаа л өөрчлөлт оруулж байж ёрөнхийлөгчийн үү эсвэл параламент хэвээрээ юу шийдэгдэнэ уг манайд ялангуяа Монголчуудад хүчтэй ёрөнхийлөгчийн засаглал л тохирноо
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • ТАРВАГАДОРЖ (59.153.115.228)
    Үхэр монголчууд яах вэ?Цаана чинь пакистан хүүхнүүд хэцүүдээд бна.
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (139.5.218.155)
    76n hulgaichtai baisnaas 1n deer shdee uyagiin boginsgood iddeg hooliig n hasaad sain tashuurdaad baibal ch oboo ybah baih shuu harts ntr bnaa bna
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • иРГЭН (124.158.111.6)
    76 ГИШҮҮНИЙ ХЭРЭГ АЛГА, НЭГ САЙН УДИРДАГЧ ХЭРЭГТЭЙ БАЙНА. 28 ЖИЛ МОНГОЛЫГ САМАРААД ДУУСЛАА ШҮҮ...
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.42.120)
    76 хүний боол байсан нь дээр үү? бидний баялаг наян гэр бүлийн төлөө зарцуулагдах нь зөв үү?
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
    • Монгол Хуу
      Шуналын тулам болсон 76-гийн дээр байгаа мануухай та нарыг харсаар байтал УБ хотын газрыг зарж идээд цадахгуй, 60 тэрбумыг идэхээр бэлтгэж байгаад улаан цайм гардуулчихаад ичих ч угуй гурийсээр байхад ганц уг дугарч чадахгуй байж унэн уг хэлсний толоо боож ухлээ юу?
      2018 оны 11 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 54 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 2 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 19 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 30 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК