Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч өө, АН-ын авлигачдын талаар цензургүй яриач

2018-11-01
0
ЖИРГЭХ

УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий хүмүүс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан биш “Ардын дайсан” болцгоов. Олон нийтийн сүлжээгээр тэднийг эхнэр, хүүхдүүдийнх нь зурагтай хамт жагсааж хулгайч, луйварчнаар нь дуудан жирийн ардуудаар жигшүүлэх улс төр эцэс төгсгөлгүйгээр эрчтэй өрнөж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хар ПР-ын баг хийгээд АН-ынхан ч ардын дайсан тодруулах “ЖДҮ ажиллагаа”-н дээр хүч, хөг нэмцгээж байгаа харагдана. Хамгийн хоржоонтой нь МАН-ын хэд ч яах вэ. Аав, эхнэр, хүүхдүүд нь аж ахуйгаа хөтөлж хөгжүүлэхийн тулд байдаг бүхнээ барьцаалж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авцгаасан юм байгаа биз. Харин энэ дуулианы үеэр шударга дүр эсгэж, МАН-ынхныг чичлэн суугаа АН-ын дарга С.Эрдэнийн охинд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалтгүйгээр зээл өгч албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргасан нь баримтаар ил болж намынхныг нь улалзуулав.

Хэвлэлүүдэд “Хуучин төрийн “хулгайч” сайд”-аараа цоллуулах болсон Д.Эрдэнэбат гишүүн 2015 онд Монгол Улсын Тусгай сангийн хуулийг зөрчиж, санхүүжилт олгох журамд өөрчлөлт оруулан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэрээс дөрвөн аж ахуйн нэгжид 1.327.0 сая, сайдын 108 тоот тушаалаар дөрвөн аж ахуйн нэгжид төсөл хэрэгжүүлэхэд нь 5.028.0 сая, мөн 183 тоот тушаалаар 1.000.0 сая, бүгд 7.355.0 сая төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд олгосон талаар Сангийн яамнаас энэ оны тавдугаар сард дүгнэлт гаргасан ажээ. АН-ын удирдлагууд ийнхүү албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан нь баримтаар ил болж байхад тэд том хулгайгаа нуухын тулд МАН-ын гишүүдийн хамаарал бүхийн хүмүүсийн компаниуд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан тухай дуулианаар улс төр хийж, өөрсдийнхөө булхайг саринуулах оролдлого хийцгээж байна. Үнэн хэрэгтээ УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлж хамаарал бүхий хүмүүстээ зээл авч өгсөн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоогоогүй байгаа шүү дээ!

Ер нь зээл яаж авдаг вэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан төдийгүй арилжааны банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүд зээл авахдаа тодорхой хүүтэй, эргэн төлөх нөхцөлтэйгөөр тухайн байгууллагатай зээлийн гэрээ байгуулдаг шүү дээ. Дээр нь зээлийн баталгаа гаргаж, эд хөрөнгөө барьцаанд тавина. Ингээд заасан хугацаанд зээлээ хүүгийнх нь хамт төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв зээлээ төлөхгүй юм уу төлж чадахгүйд хүрвэл холбогдох хуулийн дагуу асуудлыг шийддэг гэдгийг АН-ын авлигачид байтугай жирийн иргэд ч сайн мэдэх учиртай. Хамгийн сонирхолтой нь АН-ынхан МАН-ын эсрэг “ЖДҮ ажиллагаа”-г өндөр төлбөртэй, өргөн фронттойгоор явуулж байгаагаас харахад тэд өөрсдийнхөө сурсан зангаар эрх баригч хүчний гишүүдийг харж, хардаад байх шиг. Авлигачид авлигын мөнгийг ямар замаар “угаадаг” вэ, тэр л нүдээр бусдыг харж “Аан, энэ яг тэгэх нь, ер нь тэгсэн байх нь” гэсэн өнцгөөр дүгнэж байгаа нь МАН-ынхан руу чиглэсэн “ЖДҮ ажиллагаа”-аас тодорхой харагдана. Харин аав, эхнэр, хүүхдүүд нь хүмүүсийг ажлын байртай, цалинтай байлгахын тулд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан биш хамаг муугаараа дуудуулж яваа гишүүд АН-ын том авлигачдын дэргэд ердөө л гэнэн туулайнууд. Тэдний гэр бүлийнхний авсан зээл эдний хийсэн хулгай, луйвар, авлигын хэргүүдийн дэргэд ёстой жижигхэн “юм”.

Улстөрчдийн захиалга бүхий “ЖДҮ” ажиллагаа олон нийтийн сүлжээгээр эрчээ авах үед АН-ын гишүүдийн хувийн мэдээллийн хэрэгслүүдээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг нийслэлийн Прокурорын газраас шалгаж эхэллээ” гэсэн мэдээлэл цацагдах болов. Хачирхалтай байгаа биз! Угтаа нийслэлийн Прокурорын газрынхан мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих учиртай. Харин авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ шалгах үүрэгтэй. Гэвч шат алгасч шууд прокурор дээр хаягласан мэдээг олон нийтэд түгээж эхэлсэн нь юуны учир вэ. Ингэхэд прокурор хэний мэдэлд байдаг билээ!? Мэдээж хэрэг, Ерөнхийлөгчийн... Тэгэхээр “ЖДҮ ажиллагаа”-н дээр хар ПР-ын багийнхантайгаа хамт хүч нэмж буй Ерөнхийлөгч арай албан тушаалаараа түрээ барьж, прокуроруудад нөлөөлөөд байгаа юм биш биз. Үйл явдлын өрнөлөөс ийм хардлага эрхгүй төрнө.

Гэвч АН эрх барьж байх үед гарсан авлига, албан тушаалын томоохон хэргүүд хаана очиж замхрав. Ерөнхий сайд асан, өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Н.Алтанхуяг ба түүний нөхөд, Хөгжлийн банк, бонд, төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк барих нэрийдлээр иргэдийн татварын мөнгөөр “тоглосон” хэрэг, “Фортуна” Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргүүд хууль хяналтын байгууллагын аль шатанд очоод замхарч, саринаж “алга болов”. Хэн тэднийг уснаас хуурай гарахад туслав!? АН эрх барьж байх үед хэдэн зуун тэрбум төгрөгийг авлига, хулгайн замаар оруулчихаад “Энэ өрийг ирээдүй үе маань төлнө” гэж иргэдийг доромжилж одсон Н.Алтанхуяг тэргүүтэн өдгөө ч эрх мэдэлтэй, албан тушаалтай байна. Тиймээс яг одоо тэднээс өрөө нэхэж, улсад учруулсан хохирлоо төлөхийг шаардацгаая. МАН-ын гишүүдийн хамаарал бүхий хүмүүс авсан зээлээ төлөх нь баараггүй, харин АН-ын авлигачид улсад хэдэн зуун тэрбумаар нь хохирол учруулчихаад улайх ч үгүй улстөржиж суугааг юу гэж ойлгох вэ. Өөрийн мэдлийн телевизээр хүний намынхны тухай цензургүй ярьдаг Ерөнхийлөгчөөр АН-ын авлигачдын тухай яриулъя. Тэдэнд холбогдох хэргүүдийг хэн хаана яаж замхруулсныг мэдэж байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Ерөнхийлөгч өө, та АН-ын авлигачдын талаар нэг сайхан цензургүй яриач.    

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (103.50.206.62)
    МАН-н мундаг улстөрч Аюурсайхан Оюунэрдэнэ Нямбаатар Оюунчимэг Нямдорж Хүрэлбаатар Ж.Энхбаярын гавьяа намаа муухай харагдуулсан.Намынхаа хүмүүсийг дэвсэлж доромжилж чадахаас бусад намынханаас айна наадуул чинь.Яагаад гэвэл цуг идсэн учир.Намынх нь харин эд нарт идүүлэхгүй байгаа учир ихнгэж бөгсийг нь ухаж байгаад өөрсдийнхөө тарыг таниуллаа.Оюунэрдэнэ Баттулга ахдаа намаа маш өндөр үнээр зарлаадаа.Одоо АН-д орвол болно.Нэртэйгээр нь энэ 33 АН-н гишүүн болоод олонхи болоод төрийн мөнгийг идвэл болно дөө.Ёстой согой зөвгүй цацахал амар биздээ.Балиар адгийн шаар 33 зайлвал болно.
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
    • чимэддорж
      Хулгай хийсэн бол аль нам байх ямар хамаатай билээ Эдгээр хүмүүс их зөв хүмүүс Үзэн ядаж бичигч Та харин эргэлзээ төрүүлж байна шүү
      2018 оны 11 сарын 01
  • Зочин (202.179.24.87)
    Ард түмэн дүнгээ тавиад МАН ыг сонгосон. Одоо тэгээд яах бэ.
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.24.87)
    Ард түмэн дүнгээ тавиад МАН ыг сонгосон. Одоо тэгээд яах бэ.
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.38.228)
    АН-ы авилгачид: гончигдорж очирбат элбэгдорж аав хүү батүүл чулуудай дэнзэн гарамгайбаатар с.эрдэнэ сайханбилэг баярцогт алтанхуяг д.эрдэнэбат цагаан халзан баттулга .... цааш нь ярихуу яахав?
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
    • АН-н залуу гишүүн
      АН-н нэрийг худалдаж идсэн хүмүүс бүгд мөн Одоо Баттулга ерөнхийлөгч ТА үнэхээр гарч ирэхдээ хүмүүст хэлсэн үгээ мартавуу яагаад идсэн эрүү хувхайрахгүй дахиад бидний толгойг мэрээд байна вэ
      2018 оны 11 сарын 01
    • Od
      Ysrildaa naizaa.
      2018 оны 11 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 54 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 2 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 19 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 30 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК