Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дарга нарын “давхар эдийн засаг”

2018-11-05
0
ЖИРГЭХ

Бүртгэлгүй, хянах тоолох, татвар авах боломжгүй хэрнээ үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ явж, орлого олж, зарцуулж байдаг хэсгийг албан бус буюу далд эдийн засаг гэдэг. Мөн бүртгэлээс гадуур хулгай, авлига, хууль бус наймаа, мафийн нууц далд эдийн засаг байж болно.

Гэтэл Монгол Улсад үүнээс өөр, нийт эдийн засаг дотор шимэгч паразит дарга нарын эдийн засаг давхар үүсч, өсөлт, нийгмийн хөгжлийг тас боомилсон байдалтай болжээ. Улсын төсвөөс цөлмөж санхүүждэг, эргээд улсын төсвийг захиран зарцуулах улс төрийн эрх авах хүртэл бүтэн эргэдэг цогц “эдийн засаг”. ЖДҮ-г хөгжүүлэх, тариалан эрхлэлтийг дэмжих, орон нутгийг дэмжих, инновацийг дэмжих, малчдыг дэмжих, мал хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих гэх мэт өөр ямар л бол ямар иргэдийн төлөө гэсэн хэн ч үгүйсгэж чадахааргүй зөв гоё нэрээр, хууль баталж, хөтөлбөр гарган, санхүүжилтийг нь улсын төсөвт олон тэрбумаар нь суулгадаг. Зөвхөн төрийн энэ сангууд биш цаана нь тендер, концесс, бондын зээл гээд ямар хэлбэрээр төсвөөс мөнгө гадагшилж болно тэр бүгд бас санхүүжилт төсвөөс авах нэгэн төрлийн арга зам нь. Энэ бол далд эдийн засаг биш, албан ёсны тоо бүртгэлд орно, зээл, төсөв, татвар, тайлан гэх мэт бүгд бодлого журмын дагуу мэт явна. Тэр нь харин жинхэнэ эзэд иргэдэд хүртээлгүй, цөөн тооны дарга сайд, улс төрийн бүлэглэлийн хүрээллээр дамжин шат шатандаа өөр өөрийнхөө хэмжээнд таарсан хүүгүй зээл, тендер, тусламж өгөөж хэлбэрээр хуваарилагдана. Хуваарилалтыг нам, бүлэглэлийн "дарга нар" албан бусаар хийж зохицуулна. Монгол Улсын эдийн засаг 3.2 сая хүнийх бол энэ эдийн засаг ердөө 10 мянган хүн дотор эргэлдэнэ, гэхдээ нийт орлого ашгийн дийлэнхийг цөлмөж, бусдын ажил, бизнес хийх боломжийг хаана.

Энэ шимэгч эдийн засгийн гишүүн хүүгүй зээл арын хаалгаар тэрбумаар нь авч, бусдаас давуу байдалтай болсноор өөрийн "ЖДҮ" бизнесээ хялбархан босгоно, эсвэл зүгээр л банкинд хадгалуулах, ББСБ байгуулан өндөр хүүтэй зээлүүлж мөнгө хүүлдэг байна. Харин жинхэнэ бизнес эрхлэгчид яг тэр мөнгийг нь өндөр хүүтэй зээлж авч бизнесээ зогооно.

Мэдээж бизнес эрхлэгч нөхөр "татвар", хувь ногдолоо өөрийг нь харж үзсэн, олон тэрбумын хүүгүй зээл өгсөн бүлэглэлдээ хураалгана. Зарим бизнес олигтой юм хийгээгүй атлаа нүдэн дээр огцом томордгийн, гэнэт том барилга объект сүндэрлүүлчихдэг, үл хөдлөх хөрөнгөтэй болж түрээслэн хүүлэгч, тасархай баян болдгийн, бас газрын үнэ тэнгэрт хаддагийн цаад учир энэ. Эргээд ашгаараа улс төрөө санхүүжүүлнэ, намдаа хандив өгнө, тойрон хүрээлэгчдээ худалдан авна. Хэн олон дагагч, цүнх баригч (ажилчид) цуглуулж, цалин өгч, тэжээж чадаж байгаа нь эрх мэдэлтэй, улс төрийн бизнесмэн, корпорацийн эзэн гэсэн үг. Аажим намынхаа нэг фракцийг, эсвэл бүтнээр нь хувьчлан авч, хувийн намтай болно. Сонгуульд хэн хаанаас яагаад их хэмжээний мөнгө хайр гамгүй цацаж, тараадгийн учир энэ. Нам нэртэй боловч улс төрийн корпорац болж хувирсны шалтгаан мөн энэ.

Сонгогчдыг хуурч маллах, аргагүй нөхцөл байдлаар нь дарамтлах, мөнгө тараах ажлыг хариуцдаг бага шиг цалинтай байнга ажилладаг намын салбар хороо, хөл гэгдэх нэгжүүд байна. Мөн сонгуулийн үеэр мөнгө тараах, цөөн омог бүлгийг санал өгүүлэх үнэн худал нь мэдэгдэхгүй "би чадна" бүлгийн цагаар ажилладаг түр ажил хайгсад бас нэр дэвшигчдийг тойрон эргэлддэг. Ингэж Монголын эдийн засгийн ажлын байр, орлогын нэлээд хэсгийг улс төрийн халтуур эзэлдэг, улс төрийн бизнесмэн, корпорацийн эзэд ажил олгогч боссууд, ачтанууд болон хувирчээ.

Улс төрчдийн энэ сүлжээг дэмжин, бага шиг цалин хөлс аван иргэдийг мунхруулах, дарамтлах, мөнгө тараах ажлыг гардаж буй хүмүүс үр хүүхдийнхээ ирээдүйг алж байгаагаа, өөрийнхөө илүү амьдрах боломжийг бусдад үнэгүй бэлэглэж, түүнийгээ төлөө нөгөө хэдэн даргаа долоон тал засч доош орж байгаагаа ухаардаггүй. Жирийн иргэд хотод ч хөдөө суманд ч хоорондоо талцаж, намчирхаж, дээрээ залсан хувалзнуудынхаа өмнөөс ах дүүс, найз нөхөдтэйгээ хүртэл муудалцан сонгуульд ялсны дараа дарга нарын төсвөөс цөлмөх мөнгө-бялуунаас үртсийг нь олж долоох хөдөлгөөнд нэгддэг. Улс төр хийж байна гээд олон залуус энэ улс төрийн корпорацид “ажилд орон”, эзэндээ үнэнчээ харуулах, шимэгч эдийн засгийг ажиллуулах нэг эд эс нь болон ирээдүйгээ гишгэчиж эхлэнэ. Улс төрийн корпорацийн эздийн хувьд жирийн иргэд бизнесийнхэн ядуу, хямдхан, ажил бизнес, амьдрал нь элдэв саад барцадтай байх тусам тэдний ашиг орлого, тоглох орон зай гарах тул улс төрийн тогтворгүй байдлыг өдөөж, шинэ хүчин, эрүүл санааг саармагжуулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, дотоодын шударга бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн эсрэг олныг төөрөлдүүлэн турхирч, бужигнуулж байдаг. Үүнд гадны ашиг сонирхол ч хавсрах нь бий.

Ийнхүү, улс төрийн гэж нэрлэж болох улс доторх улс, эдийн засаг доторх давхар шимэгч эдийн засаг үүссэн байна. Энэ эдийн засаг жирийн иргэд, бизнесийнхэнд хамаагүй, сонгуулийн мөнгө тараах, сонгуульд ажиллах багийнхан, дарга нарын тойрон хүрээлэлд л хамаатай, нийгмийн хамаг баялаг, боломж бүрийг тэдэнд хуваарилах тогтолцоо буюу дарга нарын эдийн засаг. Эдийн засаг бий болж буй баялаг, улсын төсвийн дээж хэсгийг энэ эдийн засаг руу сороод авчихдаг тул багш, эмчийн цалинг нэмэх төсөв байдаггүй, сургууль цэцэрлэг барих мөнгө байдаггүй, жинхэнэ бизнес эрхлэгчдэд зээл хүрдэггүй, ажил олдохгүй, зээлийн хүү буурахгүй, валютын ханш тогтворжихгүй, яаж зүтгэж хичээгээд бизнес олигтой босохгүй, амьдрал дээшлэхгүй.

Монгол Улс, Монгол хүн бүр ийм шимэгч тогтолцоонд бариулан, өөрийн мэдэлгүй энэ шимэгч тогтолцоонд үйлчлэн, хийж бүтээх, ажиллаж хөдөлмөрлөх, ирээдүйгээ бүтээх боломжоо булаалгаж байна. Жинхэнэ өөрчлөлт хийе гэвэл ганц нэг сайд огцруулаад дуусах биш төсвөөс зувчуулдаг улс төр, санхүүгийн энэ бүтцийг тэр чигт нурааж, нэр холбогдсон улс төрчдөөс төрийг цэвэрлэх шаардлагатай. Үүнийг Монголчууд талцаж, намчирхаж хоорондоо маргах биш харин асуудлын эсрэг талд гарч, хүүлэгч улс төрчдийн эсрэг нэгдсэн цагт л хялбархан бүтээж чадна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.9.43.192)
    манайхаас өөр ийм орон байхгүй байх байвал гишүүд минь гаргаж ирээд барьц тэгвэл шудрага гишүүн гэж цол насан туршид нь олгож дархан эрхтэй болгомоор байна
    2018 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.26.212)
    Манай улс төрчид арай л бүдүүлэг боловсролгүй байна шүү. Ард түмнээ хуурч ЖДҮ-ийг ХС-ийн мөнгөнөөс ичихгүй авсан бүлэг хүмүүс, нөгөөдүүл нь 1 тэр бумаас дээш үнэтэй тендерийг нэг л ХХК-иар дамжуулж авдаг тендерүүдийг бүгдийг шалгах гэхдээ тендер авсан аж ахуй нэгжүүдийн данс хэдэн удаа тендер авсан унасан ХХК нь хэдэн удаа тендерт унасан 10 ажлаа 10 компанид хүртээмжтэй мэргэшсэн компанидаа хувиарлаж өгөөчдээ яагаад заавал нэг компанид өгөх гэж сонин юм бид сайн ойлгохгүй л байна л даа хуулийг дээрээсээ л завхруулж байна шүү. Энэ ажил ажлын чанарт нөлөөлж байна.
    2018 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 47 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 55 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 12 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 23 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК