Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН 2019 оны төсөвт хориг тавихыг уриалав

2018-11-05
0
ЖИРГЭХ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хурлаар  өнөөдөр сүүлийн үед улс төрд үүсээд байгаа гол сэдвүүдийг хэлэлцсэн байна.

АН бүлгийн дарга Ж.Эрдэнэбат “АН-ын тавьсан шаардлагад хариу ирүүлээгүй учир ирэх долоо хоногт дараагийн тэмцэл рүү орох болзошгүй байна. Хэрвээ цаашид ЖДҮДС-тай холбоотой Засгийн Газраас зохион байгуулалттай хийсэн ажлыг нэг тийш нь болгохгүй бол бид дараагийн алхам руу орно. ЖДҮДС-ийн үйлдвэр эрхлэгчдэд очих байсан мөнгийг Засгийн газар сайд, гишүүдтэйгээ зохион байгуулалттай хуйвалдан авсан гэдэг нь сүүлийн үед гарч буй мэдээлэл, нотлох баримтаар ойлгомжтой болсон. Иймэрхүү үйл явц Засгийн Газар, УИХ-д өмнө нь гарч байсныг бид санахгүй байна. Тиймээс ЖДҮДС-ээс мөнгө авсан хүмүүстээ зайлшгүй хариуцлага тооцох ёстой гэсэн АН-ын шаардлага хэвээр байгаа. Хариу ирсний дараа хуралдаанд оролцоно” гэдгээ илэрхийллээ.

Мөн тэрбээр ярихдаа “Өнгөрсөн долоо хоногт АН чуулганд оролцоогүй байх үед 2019 оны төсвийг баталсан. Энэ төсвийг батлахдаа УИХ-ын гишүүдийн олонхын оролцоогүйгээр баталсан. Эрх баригчид дэгийн тухай хуулийг баримталж ажиллана гэсэн энэ намрын амлалтаасаа дахиад буцсан. Зарим гишүүд байхгүй хүмүүсийн конопыг дарсан. 2019 оны төсөв олонхын саналаар батлагдаагүй гэдгийг төсөв батлагдах үеэр болсон процесс нотолж байгаа. 2019 оны төсвийн талаар АН байр сууриа тодорхой илэрхийлсэн. Одоо бид “Ерөнхийлөгч 2019 оны төсөвт хориг тавиач ээ” гэдэг уриалгыг гаргаж байгаа. Ийм өндөр зардалтай, эрсдэлтэй төсвийг бид дэмжих боломжгүй. Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавиул АН дэмжинэ” гэдгийг онцоллоо.

Мөн “Сүүлийн үед шатахууны үнийн огцом өсөлтөөс болж иргэд их бухимдаж байна. Энэ нийтлэг хэрэгцээний буюу шатахууны үнийн өсөлтийн эсрэг байгаа  иргэдийн байр суурьтай АН нэгдмэл байна. Ирэх долоо хоногийн улс төрийн үйл явцыг анхааралтай харна. Хэрвээ бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол бид дараагийн тэмцэл рүү орно” гэв.

УИХ гишүүн З.Нарантуяа “Нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн байхад зарлагаа танахын оронд хасах 1.9 их наяд төгрөгийн төсөв баталж байгаа нь туйлын буруу төсвийн бодлого. Зөрүү 1.9 их наяд төгрөгийнхөө гадаадын зээлээр буюу өрөөр 1.3 их наяд төгрөгийн гадаад зээлээр санхүүжигдэх гэж байгаа нь Монгол төрийн бодлого байж яавч болохгүй. Ерөнхийлөгч төсөвт хориг тавих байх гэж бүлэг найдаж байгаа. Хоригийн хүрээнд 370 гаруй зураг төсөвгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй. Засгийн Газрын 270 гаруй сая төгрөгийн хэмнэж болох дотоод хэрэглээг хэмнэх хэрэгтэй. Халамж тэтгэврийн санг 700 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа хирнээ ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа санхүү байхгүй, 47 тэрбум төгрөгийг нэлээн хэл ам болж тавих гээд сууж байгаа. Гэтэл өнөөдөр төрөөс ажлын байр, өрхийн бодит амьдралыг дэмжиж зарцуулах гэж байгаа мөнгөний систем тогтолцоо, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн байдал ямар байгааг мэдэж байгаа. ЖДҮДС-тай холбоотой, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ХААДС, Батлан даалтыг дэмжих сан гээд маш олон сангаар хүмүүсийг ажлын байртай болгох ёстой. Гэтэл өнөөдөр 134 мянга 600 хүнд халамж тараагаад амьдралыг сайжруулна гээд сууж байгаа ийм Засгийн Газартай байж болохгүй. Энэ бүх сангуудын зардлыг үр ашигтай байлгахын төлөө энэ сангуудын механизм тогтолцоо, институцийг шинэчлэхийн төлөө Ардчилсан нам байна” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Ирэх онд төсвөөс хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх вэ?

-Ирэх онд төсвөөс 1.2 их наяд төгрөгөөр төсөл арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 800 тэрбум нь өнгөрсөн онд эхэлсэн төсөл арга хэмжээг үргэлжлүүлэх, 600 тэрбум нь шинээр барилга байшин байрихад зарцуулах юм. Өнгөрсөн онд эхэлсэн барилга байгууламжийн ажлыг үргэлжлүүлэх хөрөнгө оруулалтыг төсвөөс гаргаж болно. Харин шинээр барилга байгууламж барих шаардлагагүй хэмээн манай бүлэг үзэж байгаа.

-ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын тоо өдөр ирэх нэмэгдэж байна. Эдгээр хүмүүст хариуцлага тооцох чиглэлээр АН-ын бүлэг ямар ажил хийх вэ?

-ЖДҮХС төдийгүй бусад сангаас зээл авсан төрийн албан хаагчдын мэдээлэл илж болж байгаа. Засгийн газрын гишүүд ч үүнд оролцсон байна. Тиймээс Засгийн газрыг огцруулах шаардлагатай. Манай бүлэг саяхан Хөгжлийн банкны үйл ажиллагааны тайлангийн мэдээллийг авсан. Тус банк 2017 онд 34 төсөл хөтөлбөрт 341.9 тэрбум төгрөг, 2018 онд 42 төсөл хөтөлбөрт 506.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Энэ бүхнийг нягтлах хэрэгтэй. Мөн Засгийн газрын 29 тусгай сангийн үйл ажиллагааг зогсоож, хөндлөнгийн шалгалт хийх шаардлагатай.

-Шатахууны үнийг бууруулах ямар шийдэл байна вэ?

-Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурч байхад манай улсад огт буудаггүй. Энэ бол шударга бус тогтолцоо. Засгийн газраас шатахууны үнийг хууль бусаар нэмсэн, зохиомол хомсдол үүсгэсэн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч болно.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • болд (5.136.149.179)
    энэ хужаа д.эрдэнэбатыг ардчилсан нам болиулаачээ хогын новш ш дээ энэ танай намаас их хуралд дэвшвэл тэр чигтээ дуусна
    2018 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 48 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 56 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 14 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 25 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК