Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол улсын 2019 оны төсөвт хориг тавихыг Ерөнхийлөгчид хандан уриаллаа

2018-11-05
0
ЖИРГЭХ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2018.11.05/ ээлжит хуралдаанаар УИХ, Засгийн газарт өгсөн шаардлагын талаар болон бусад цагийн үеийн асуудлаар хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ, байнгын хорооны хуралд хугацаагүйгээр оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 05-аас хойшхи хугацаанд уг тавьсан шаардлагаас тодорхой ахицтай зүйл огт харагдахгүй байгаа. Тиймээс ирэх долоо хоногоос улс төрийн дараагийн тэмцэл рүү орох зайлшгүй шаардлага үүсч болзошгүй байна гэдгийг бүлгийн дарга мэдээллийн эхэнд онцоллоо.

Д.Эрдэнэбат:Хэрвээ бидний тавьсан шаардлага биелэгдэхгүй бол дараа дараагийнхаа улс төрийн тэмцэлд орно

Цаашдаа ЖДҮХС-тай холбоотой Засгийн газрын зохион байгуулалттай хийсэн энэ асуудлыг нэг тийш нь болгохгүй бол бид дараагийн алхам руу хүссэн, хүсээгүй орно. Засгийн газар сайд нар болоод УИХ-ын гишүүдтэйгээ зохион байгуулалттайгаар үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой байсан ЖДҮХС-ийн мөнгийг хуйвалдан авсан гэдэг нь нэгэнт нийгэмд ойлгомжтой болсон. Ийм үйл явдал УИХ болоод Засгийн газарын түүхэнд гарч байгаагүй. Тиймээс Ардчилсан намын  бүлгийн шаардлага хэвээрээ байгаа. Зохион байгуулалттайгаар зээл авсан сайдууд, УИХ-ын гишүүдтэй  зайлшгүй хариуцлага тооцох ёстой. Хариуцлага тооцсоны дараа бид хуралдаандаа оролцоно гэсэн байр суурь хэвээрээ байгаа.

2019 оны төсөв УИХ-ын гишүүдийн олонхийг оролцоогүй батлагдсан

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын бүлэг хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид 2019 оны төсвийг баталсан. 2019 оны төсөв батлагдахдаа УИХ-ын гишүүдийн олонхийн оролцоогүйгээр батлагдсан. Эрх баригчид Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, сахилга хариуцлагыг хангаж энэ намрын чуулганд ажиллана гэсэн амлалтаасаа дахиад буцсан. Зарим байхгүй байгаа гишүүдийн кнопыг дарсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны төсөв олонхийн оролцоогүй батлагдсан гэдэг нь хурлын процесс өөрөө нотолж байгаа. 2019 оны төсвийн талаар Ардчилсан нам байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Ерөнхийлөгчид 2019 оны төсөвт хориг тавиач гэдэг уриалга гаргаж байна

Ерөнхийлөгчид 2019 оны төсөвт хориг тавиач гэдэг уриалга гаргаж байгаа. Маш өндөр зардалтай, эрсдэлтэй төсвийг бид дэмжих ямар ч боломж байхгүй. Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавих юм бол бид дэмжих болно гэсэн байр суурьтай байгаа.

Нийгэмд үүсээд байгаа өөр нэг бухимдлын нэг нь шатахууны үнэ сүүлийн үед огцом өссөн асуудал. Нийтлэг хэрэгцээний шатахууны үнийн өсөлтийн тухайд ард түмний байр суурьтай Ардчилсан намын бүлэг нэгдмэл байгаа. Хэрвээ бидний тавьсан шаардлага биелэгдэхгүй бол дараа дараагийнхаа улс төрийн тэмцэлд орно.

З.Нарантуяа: 2019 оны төсвөөс 370 гаруй зураг төсөлгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй

2019 оны төсвийн тухай нэмж тодотгох хэд  хэдэн зүйл байна. Нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн байхад зарлагаа танахын оронд хасах 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байгаа нь туйлын буруу төсвийн бодлого. Зөрүү 1.9 их наяд төгрөгийнхөө санхүүжилтийг гадаадын зээлээр буюу өрөөр 1.3 тэрбум гадаад зээлийн их үүсвэрээс санхүүжүүлэх гэж буй нь яасан байж болохгүй  Монгол төрийн бодлого. Тиймээс Ерөнхийлөгч 2019 оны төсөв хориг тавих байх. Хоригийн хүрээнд 2019 оны төсвөөс 370 гаруй зураг төсөлгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй. Засгийн газрын дотоод хэрэглээ гээд 270 гаруй тэрбум төгрөгийн хэмнэж болох зардлыг хасах зэрэг тодорхой саналуудыг хэлж байгаа. 700 гаруй тэрбум төгрөгөөр халамж, тэтгэврийн сангаа нэмэгдүүлж байгаа. Гэтэл нөгөө талдаа ажлын байрыг, бодит үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа санхүүжилт байхгүй. 47 тэрбум төгрөгийг нэлээн хэл ам болж байж тавих гээд сууж байна. Өнөөдөр төрөөс ажлын байр, өрхийн бодит амьдралыг дэмжиж зарцуулах гэж байгаа мөнгөний зарцуулж байгаа систем тогтолцоо тэнд ажиллаж байгаа хүмүүсийн байдал ямар байгаа та бүхэн мэдэж байгаа. ЖДҮХС-тай холбоотой хөдөлмөр эрхлэлтийг, тариалан эрхлэлтийг, хөдөө аж ахуйг дэмжих, батлан даалтыг сан гээд маш олон төрлийн сангуудаар иргэдийг ажлын байртай болгох ёстой. Гэтэл "134600 хүнд халамж тараагаад амьдралыг нь сайжруулчихна" гээд  яриад сууж байгаа Засгийн газартай байж болохгүй. Эдгээр олон сангийн зардлыг үр ашигтай байлгахын төлөө мөнгийг тараадаг тогтолцоог нь шинэчлэх хэрэгтэй.

Ж.Батзандан:Шатахуун экспортлогч хэдхэн компанийн монополийг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ Засгийн газрын том алдаа

Иргэд яг одоо ордныг тойроод шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж жагсаал, цуглаан хийж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар шатахууны үнийг чөлөөт зах зээлийн эдийн засагт нь даатгаж орхилоо, бид оролцохгүй гэдэг мэдэгдэл хийсэн. Энэ цаг үеэс эхэлж шатахууны үнэ эрс нэмэгдсэн. Бүх зүйлийг чөлөөт зах зээлийн эдийн засагт даатгахаар иргэд л хохирдог. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхий сайд бензиний үнийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна. Польш, Унгар, Солонгос, Япон гээд бараг бүх улсад шатахууны үнийг хатуу барина. Төрийн оролцоо, төрийн хяналтыг тогтооно гэдгээ мэдэгдэж байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд шатахууны үнийг бид барихгүй, экспортлогч компаниудад нь даатгаж байна. Зах зээл нь зохицуулна биз гэдэг мэдэгдэл хийж байна. Энэ бол либерал эдийн засгийн гажуудал Монгол Улсад бий болж байна гэж харж байна. Шатахуун экспортлогч хэдхэн компанийн монополийг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ Засгийн газрын том алдаа. Хуйвалдааны замаар шатахууны үнийг өсгөж байна. Суурь үнэ өсөхөөр бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Тиймээс ч эцсийн дүндээ иргэд л хохирч, ядуурал нэмэгддэг. Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн нуруунд ачааны хүнд буудаг. Энэ завхарсан бодлогоо засахыг Засгийн газраас шаардаж байна. Шатахууны үнийг сул тавьж байгаа Засгийн газрын бодлогыг бид эрс эсэргүүцэж байна. Ардчилсан намын Засгийн газрын үед буюу 2012-2016 онд шатахууны үнийг хатуу барьдаг байсан. Гэтэл шатахууны үнэ одоо 2000 гараад явж байна. Цаашдаа 20.000 хүртэл юу болох юм. Засгийн газар бодлогоо өөрчлөхгүй бол ард түмнийг хэн хамгаалах юм бэ. Төр нь ард түмнийг хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм гэдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас асуумаар байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.14.38.131)
    Хүрэлтопор болон 32-ын бүлэг шуналдаа хөтлөгдөн ЗГ-аас нураасан, одоо өөрсдөө нурж шоронд ...
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.217.138.2)
    Ediin zasag ni jaahan togtvorjood ireheer ardchilsan namiinhan sheesnii goojihg ni ee!Uurdiih ni bii bolgoson baasiig ni ceverleed dusahaar daragiin songuulinhaa ajliig ehelj bgaa ni carai ni!Uls ornoo suhruulj haychaad olon yum chalchdagaa bolimoor yum!
    2018 оны 11 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 43 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 51 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 8 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 19 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 58 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК