зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батзориг сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2018-11-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, 76 хувийн саналаар дэмжигдлээ.  

Энэ үеэр Д.Эрдэнэбат гишүүн “Бидний тавьсан саналыг нэг хэсэг болгож хариуцлага тооцохоор хуралдаж байгаа учир манай бүлэг орж ирлээ. Бидний тавьсан шаардлагын дагуу УИХ-ын дарга, Засгийн газраас албан ёсны бичиг өгсөн. Энд анхаарах нэг асуудал нь сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх гэсэн байна. Мөн Засгийн газраас ирсэн албан тоотод ЖДҮДС-аас сайд, гишүүд эргэн төлнө гэсэн нь анхаарал татаж байна. Энд эргэн төлөхдөө гол нь биш. АН-ын У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн огцрох ёстой гэсэн байр суурь хэвээрээ байгаа.  Энэ асуудалд холбогдсон гишүүд уучлал гуйх ёстой” гэсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өгсөн хүнийг огцруулъя гээд байх юм авсан хүнийг яах юм бэ. Үндсэн хуульд зааснаар “нэг гишүүнд биш кабинетаар хариуцлага тооцно” гэсэн заалт бий. Өмнө нь Булган аймгийн булган сүүлт сайдыг огцруулсан. Нэг нэгээр нь явуулаад байх юм. Одоо хэлэлцэх асуудлыг хойшлуулж Засгийн газрыг огцруулах асуудлыг парламентад оруулж ирмээр байна. Намын ажил, намын тушаалыг хийсэн хүн юм билээ. АН-ын Засгийн Газар огцрох ёстой гэсэн байр суурийг дэмжиж байна. Нэг ширээнд тохой нийлүүлж суучхаад ганц хүнийг шийтгэмээргүй байна. ЖДҮДС-аас зээл авсан гишүүд өөрийн хүсэлтээр гишүүний суудлаас татгалзах байх аа гэж найдаж байна” хэмээн ярив.
Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулахдаа “Батжаргалын Батзориг нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Жижиг, дунд үйлдвэрийн сантай холбоотой асуудлаар хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан. Иймд Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр танилцуулж байна” гэв.

Дараа нь тус асуудлаар хэлэлцсэн Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир байнгын хорооны  шийдвэрийг УИХ- танилцуулсан юм.

Дараа нь гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, үг хэлэв.

О.Баасанхүү гишүүн “Намын даалгавар байв уу, засгийн даалгавар байв уу. Намын даалгавар бол намаар, Засгийн даалгавар байвал засгаараа нь хариуцлага тооцмоор байна. МАН-ын намын гишүүд, сайд, намын нарийн бичгийн дарга нар ЖДҮДС-аас зээл авсан байна” хэмээхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зээл авсан явдал бол буруу. Өнөөдөр зээл авсан нөхдүүд сууж байна. Ерөнхий сайд, МАН даалгавар өгөөгүй. Би намын шаардлагаар зээлээ буцааж төл уучлалт гуй, алдаагаа зас гэсэн чиглэл өгсөн” гэв. 
Л.Болд гишүүн “Нэг сайдын асуудал яриагүй төр, төрийн тогтолцоо цааш явах уу үгүй юу гэдэг зүйлийг ярьж байна. Намын оролцоо байхгүй гэсэн мэдэгдэл хийж байна намын ерөнхий нарийн бичгийн дарга нь оролцсон гэж яриа байна. Үүнийг аргалах туг тахих маягаар явах бололцоо байхгүй. Ерөнхийлөгч цааш үргэлжлэн ажиллах чадамжгүй гэж дүгнэсэн. Энэ асуудалд яаж хандахаас шалтгаалж бид цааш ажиллах чадамж байна уу эсвэл Ерөнхийлөгчийн яриад байгаа шиг чадамжгүй байна уу. Муу нуухаар сайн илчил гэдэг бүх зүйлийг илээр нь хэлэх хэрэгтэй”
Б.Батзориг сайд ХХААХҮ-ийн сайдаар жил хагасын хугацаанд ажиллахдаа зорьж байсан зорилт болон ажлаа дүгнэж хэлээд мөн ЖДҮДС-тай холбоотой асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээж Ерөнхий сайдад чөлөөлөгдөх бичиг өгснөө дурдсан юмаа. Энэ үеэр тэрбээр “Би хайрт ээжээсээ, ард иргэдээсээ, салбарынхнаасаа, хамтран ажиллаж байсан гишүүдээсээ уучлалт хүсч байна” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Салбарынхан, ард түмнээсээ уучлалт гуйж байгаа нь зөв жишиг. Монголын улс төрд шинэ жишиг гаргаж чадаж байна гэдгийг хэлээд Ерөнхий сайдаас “Нийгмээс шаардаж байгаа шударга ёс илүү юу, Засгийн газрын нэр хүнд илүү юу” хэмээн асуухад тэрбээр шударга ёсыг илүүд үзэж байгаагаа хэллээ.
З.Нарантуяа гишүүн “65 суудалтай улс төрийн намын удирдагчийн хувьд цааш манлайлж явж чадахнуу, ядаж танхимын гишүүдээ удирдаж явж чадах нуу. Надаас болон манай намын гишүүдээс хууль бус зүйл бүү шаардаарай гэсэн одоо хууль бус зүйл хийгээд байна. Хуульд захирагдана гэсэн тэр хэзээ вэ” асуухад Ерөнхий сайд “2012-2016 онд танай нам ард түмний итгэл найдварыг алдсан учир сонгуульд ялагдсан. Миний хүч хүрэхгүй байна. Тиймээс Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар шүдгүй арслантай ижил байгаа. Шууд очоод хариуцлага тооцож чадахгүй байна. Хариуцлага тооцдог байхын тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол ямар ч ер сайд гараад одоогийнхоос сайжрахгүй. Намын гишүүд санал зөрөлдөнө, зарим зүйлд хэлэх зүйлээ хэлнэ” гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараагаар санал хураалт явуулсан юм. 

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    2 цаг 13 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    2 цаг 45 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    2 цаг 55 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    3 цаг 28 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    3 цаг 48 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    4 цаг 13 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    4 цаг 30 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    4 цаг 44 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    5 цаг 9 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    5 цаг 16 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    5 цаг 41 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    5 цаг 53 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    6 цаг 35 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    6 цаг 41 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    6 цаг 42 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    7 цаг 3 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    7 цаг 15 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    7 цаг 40 мин
  • Эмгэнэл
    7 цаг 45 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    7 цаг 46 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК