Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнийн АН-ын дарга болсон, Д.Пүрэвдаваагийн АН-ын төлөө хийсэн хоёр яг тэнцэнэ

2018-11-07
0
ЖИРГЭХ

“…Дагдангийн эхнэрийн таргалсан, Мядагмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” гэж Их Нацагдорж “Цагаан сар ба хар нулимс” зохиолдоо өгүүлсэн нь бий. Утгыг нь бол манай ард түмэн маш сайн мэднэ дээ.

Түүн лүгээ С.Эрдэнийн АН-ын дарга болсон, Д.Пүрэвдаваагийн АН-ын төлөө хийсэн хоёр яг тэнцдэг юм.

Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг уржигдар намаасаа хөөжээ. Намын гишүүний үүргээ удаа дараа зөрчсөн тул дөрвөн жилийн хугацаагаар хөөсүгэй гэж С.Эрдэнэ дарга тушаалдаа бичсэн байна.

Одоогоос долоон сар гаруйн өмнө “…Д.Пүрэвдаваад сануулах арга хэмжээ авсугай” гэсэн тушаалыг С.Эрдэнэ бас гаргаж байсан юм. Тэгэхээр уржигдар гаргасан тушаал нь өмнөхийн үргэлжлэл байсан байна.

Д.Пүрэвдаваа 2017 оны наймдугаар сарын 2-ныг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн АН-ын даргаар ажиллаж байв. Энэ хооронд АН-д шалгуур болсон гурван ч сонгууль болж өнгөрсөн.

Тэр нь 2016 оны УИХ-ын сонгууль, 2016 оны Орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль юм.

2016 оны УИХ-ын сонгуульд бол АН “үсгүй” арчуулсан. Гэхдээ энэ дүүргээс Ж.Батзандан ялж УИХ дахь АН-ын бүлгийн есөн гишүүний нэг болсон байдаг.

Харин Орон нутгийн сонгуульд Улаанбаатарт гурван дүүрэгт АН ялалт байгуулсны нэг нь Баянзүрх байв. Нөгөөх нь С.Эрдэнийн олон жил даргаар нь ажиллаж, олон удаа сонгуульд нэр дэвшсэн Баянгол дүүрэг, бас Сүхбаатар дүүрэг хоёр юм. Өөрөөр хэлбэл, Д.Пүрэвдаваагийн тэргүүлсэн Баянзүрх дүүргийн АН намынхаа засаглалыг дүүрэгтээ авч үлдсэн байдаг.

Гэвч эрх баригч МАН Орон нутгийн сонгуулийн дүнг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Баянзүрх дүүрэг одоог хүртэл улс төрийн үл ойлголцол дунд байгаа. Баянзүрх дүүргийн АН-ынхан ч сайн тэсч байгаа юм. Ямар сайндаа л МАН-ынхан 2016 оны сонгуулийн дараа Э.Мөнх-Очирыг Кубээс авчраад Баянзүрхийн МАН-ын дарга болгочихсон бол өдийд Д.Пүрэвдаваа нарыг буулгаад авчихсан байхгүй юу гэж ярьж суухав дээ.

Хамгийн харамсалтай нь энэ бүхний дараа 2017 онд шинээр сонгогдсон АН-ын удирдлагуудтайгаа бас үл ойлголцол үүсч, улмаар Баянзүрх дүүргийн АН-ынхан Ардчиллын өргөөний гадна хүртэл жагсаал хийж, суулт зохион байгуулж байлаа.

Энэ л явсаар Д.Пүрэвдаваа намын гишүүний үүргээ гүйцэтгээгүй гэгдэж сануулах арга хэмжээ аваад, уржигдар намаасаа хөөгдлөө.

Хамгийн марзан нь С.Эрдэнэ Д.Пүрэвдавааг дөрвөн жилийн хугацаатай хөөсөн байгаа юм. Дөрвөн жил явж байгаад буцаад ир гэсэн хэрэг. Яг нарийндаа бол 2020 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь л хасч байгаа юм.

Дээр үед МАН л ингэж хугацаатай цөлдөг байсан түүх бий. Харин XXI зууны Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намынхаа гишүүнийг хугацаатай хөөдөг юм байна.

Үүнээс гадна 2017 онд АН шинэ дүрмийнхээ дагуу даргаа сонгоход С.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт ялалт байгуулж байв.

Эх сурвалжийн ярих нь, МАН, АН-ын дарга нар тохироо хийж, С.Эрдэнэ Баянзүрх дүүргийн удирдлагуудыг буюу Д.Пүрэвдаваа нарыг дуугүй болгох үүргийг өгөхөд нөгөөдүүл нь тоогоогүй юм байх. Ингээд л бүхнийг өмнөө бөхөлзүүлэх болсон С.Эрдэнэ ийм арга хэмжээ авч байгаа юм байна.

Нөгөө талаас АН өнөөдөр дотооддоо дажин ихтэй байгаа. УИХ-ын экс гишүүд болох Х.Тэмүүжин, Г.Батхүү, Лу.Гантөмөр нар сүрэглээд, гаднаас Ц.Элбэгдорж довтолгоо хйичих гээд, Э.Бат-Үүл салж явж нам байгуулах гээд С.Эрдэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь туйлын үнэн. Эдгээрт С.Эрдэнэ машид хорсон уурсаж байгаа дуулдаж байсан.

Ингээд мань эр бодож бодож, дүүргийнхээ хэдээс өөр эзэнгүй, татаасгүй, фракцгүй Д.Пүрэвдавааг барьж авч бяраа үзүүлж байгаа нь энэ аж. Д.Пүрэвдавааг нам болговол бусдад нь сургамж болно гэж мөн ч гэнэхнээр төсөөлсөн бололтой юм.

Цаг хугацаа амархан өнгөрнө. Дөрвөн жилийн дараа С.Эрдэнэ мөрөөдөж байгаа шигээ Ерөнхий сайд байгаад, 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд сууж байх уу. Аль эсвэл хуультай хугацаагаа дуусгаад намдаа буцаж очсон Д.Пүрэвдаваа нарын залуусаар хэрхэхээ шийдүүлээд сууж байх уу.

Ер нь бол Д.Пүрэвдаваад улстөрчийн хувьд нэг онцлог байдаг. Улс төрийн орон зайдаа эзэн нь байдаг. Энэ талаараа Баянголын С.Эрдэнэ, Баянзүрхийн Д.Пүрэвдаваа хоёр төстэй. Бас хэн нэгэн “тод од”-ыг дагаж салбаганаад байдаггүй. АН-ын залуус дотроос цагийн уртад хол явах хүн гэдгийг нөлөө бүхий улстөрчид харчихсан хэлж байдаг юм.

Ерөөс 2020 онд АН ялж, С.Эрдэнэ Ерөнхий сайд болно гэж хэн ч хэлээгүй шүү. Тэгэхээр яг одоогоор С.Эрдэнийн АН-ын дарга болсон, Д.Пүрэвдаваагийн АН-ын төлөө хийсэн хоёр яг тэнцэнэ гэдгийг дахин хэлчихье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • иргэн (202.179.26.4)
    хогийн Хулгайчууд ш дээ эд нарын Эх орон ч Улс төрч гэж юу байдаг АН гэсэн Гоё үгээр халхавчилж Гэмт хэрэг үйлдсэн Баагийнууд ш дээ
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (176.143.119.112)
    Хоёр зэрлэг малнууд хэн нь хэнээсээ дээрдэхэв дээ. Хүн зодож хүрээ талсан хоёр зэрлэгийг намынх нь нөхөд дахин сонгохгүй байх хэрэгтэй.
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • zochin (103.229.122.204)
    Баянзүрхийн асуудлыг шийдэж өгнө энэ тэр гээд хуцаад байсан хаана байна тэр чинь? энийг нь мэдсэн бол Амаржаргалыгаа сонгох байсан юм муу хар новшийн Эрдэнээ!!! чи бид нарыг ашиглачихаад намаас минь хөөнө гэнээ чамтай алалцанаа. чамтай үзэлцэж нэхийгээ уралцанаа. Чамайг гарах гарцгүй болтол ширээний ард энхийн найрамдал хийя гэж гуйтал чинь алалцана за. чи муу юу вэ? чамаар ч нэг намаасаа хөөгдөөд байхгүй шүү. АЛАЛЦАНА заа чи өөрөө эхэлсэн шүү. өөрөө бид нарлуу шороо ус цацсан шүү. ГАЛ ассан за юу улам дүрэлзэнэ за юу.
    2018 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (171.99.147.211)
    АН уул нь Монгол дахь ардчиллын бэлэг тэмдэг нь байсан, гэтэл одоо авилгачид, хулгайч луйварчдын үүр уурхай гэж хүмүүсийн ой тойнд буудаг болжээ!!! Үүнд энэ С.Эрдэнэ гэгч их том хувь нэмэр оруулсан хүн дээ!!! Эдүгээ "АН - Ардчилал" гэдэг бол хоёр эрс тэс, харш үзэгдэл мэт болжээ!!!!
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • харамсалтай (103.26.194.234)
    АН ыг Батзандан шиг шударга хүн л удирдвал араасаа олон хүнг дагуулна. Гудамжны хэрүүлч нөхрийн гишүүдээ загнаж, хэрэлдэж байгааг хараад гутсан.
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • шударга иргэн (139.5.216.223)
    Эрдэнэ даргад баяр хүргье. Пүрэвдаваа БЗД-г самарч дууссан ямарч нэр хүндгүй луйварчин шүү дээ.
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Иргэн (182.160.34.236)
    ... Цэрмаагийн турсан... Эх зохиолоо уншаагүй л байна даа, эрхэм "СЭТГҮҮЛЧ"ээ.
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Хүрлээ (139.5.219.193)
    Эрдэнэ гуай ан-г ингэж самарч болохгүй шүү
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.164.222)
    Хоёр хар хэрээ гэж.....
    2018 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 42 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 50 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 7 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 19 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 57 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК